Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Сайханбилэг “Оюу Толгой”-д эзэмшдэг 34 хувиа зарах тухай дурьджээ

 

Ч.Сайханбилэг “Оюу Толгой”-д эзэмшдэг 34 хувиа зарах тухай дурьджээ

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Австралийн Financial Review сонинд ярилцлага өгөхдөө "Оюу Толгой”-д эзэмшдэг 34 хувиа зарах тухай дурдсан бөгөөд үүний дараа тус сонины сэтгүүлч Петер Кер, Монголчууд үнэхээр эзэмшлийн 34 хувиа зарах сонирхолтой байгаа тухай болон Ч.Сайханбилэгийн ярьсантай уялдуулан нийтлэл бичжээ.

Тус нийтлэлд, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхэм Оюу Толгой-д эзэмшиж буй тус улсын хувийг худалдах тухай мэдэгдэв. Хариуцлагатай алба хашиж байсан энэ хүн мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, улс төрийн хурцадмал байдлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой алхам нь эзэмшлийн 34 хувийг өөр хэн нэгэнд худалдах явдал гэж үзэж буй аж.

Одоогоос таван жилийн өмнө "Оюу Толгой” төслийг дараагийн шатанд гаргах гүний уурхайн төлөвлөгөөг хоёр тал баталснаас хойш ийнхүү нэгэн цагт Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан хүн төслийг илүү бүтээлч болгох ёстой гэж мэдэгдсэн нь энэ. Түүний тодорхойлж буйгаар төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш Рио Тинто ч, Монгол Улсын Засгийн газар ч нэг завин дээр суусан аж. Нэг талдаа улс төртэй, нөгөө талдаа их зантай явсаар ирсэн энэ төслийг цаашид илүү бүтээлч болгох ёстой гэж тэр үзэж буй.

Энэ төсөл бол Монголын хамгийн том ажил олгогч, гадаадын хөрөнгө оруулагч, импортын хангагч болсон. Хүссэн ч, эс хүссэн ч энэ бол цагаан дээр хараар бичсэн баримт. Гэсэн атлаа 2017 оны долоодугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш Рио болон Монголын төр хоорондын харилцаа хурцдах болсон. Асуудал популист чиг хандлагаар хурцдаж байж хооронд хоёр тал олон улсын арбитрын шүүхээр татварын маргаанаа эцэслэхээр болов. Одоо энэ асуудал дэнслэгдэхээ хүлээгээд Лондонгийн арбитрын шүүхэд байгаа. Харин Монголын парламент арай өөрийг сэтгээд 2009 онд байгуулсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг улсдаа ашигтайгаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлэх болов. Бүр парламентаас нь ч энэ асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан.

Рио Тинто-д юм уу, гуравдагч этгээдэд 34 хувиа худалдсан тохиолдолд "Оюу Толгой”-н өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад илүү хялбар болгох болно.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

Байдал амаргүй байгаа. Энэ цаг үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхэм төслийг илүү үр дүнтэй, Монголын талд ашигтай байлгахын тулд эзэмшлийн 34 хувиа худалдах саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

"Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хялбараар шийдэх ёстой гэсэн санааг дэмждэг. Миний бодлоор манай талаас хамгийн тохиромжтой хувилбар бол одоо эзэмшиж буй 34 хувийг "Рио Тинто” эсвэл өөр гуравдагч этгээдэд зарах ёстой. Дараа нь татварын зохицуулалтыг дахин тохирч, төрөөс татвар болон бусад байдлаар ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь зүй” гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ярьжээ.

Ер нь худалдах хувилбарыг яагаад ингэж сонирхох болов гэдэг сонирхолтой асуудал. Нэн түрүүнд Монгол Улс "Оюу Толгой” төслөөс ногдол ашиг авах асуудал хойшлогдсоор буй явдал. Бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж байгаа болон урсгал зардалтай холбоотойгоор Монгол Улс зэсийн томоохон төслөөсөө 2038 он хүртэл ногдол ашиг хүртэх боломжгүй бодит нөхцөл үүсээд байгаа юм. Өнгөрсөн жил Рио Тинто компани геологийн нөхцөл байдлаас шалтгаалан гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн тухай мэдэгдэв. Энэ мэдэгдэл тэртээ тэргүй улстөржилттэй байсан "Оюу Толгой” төслийг популистуудын бай болгож орхисон юм. Тийм ч учраас Оюу Толгой төсөлд Монголын талын үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг УИХ-аас нь байгуулсан.

Рио Тинто компанийн одоогоос яг нэг жилийн өмнө Оюу Толгойн үнэ цэнийг 8.3 тэрбум ам.доллар гэж үзсэн. Хэрэв энэ мэдэгдлээс харвал Монгол Улсын эзэмшиж буй 34 хувь 2.8 тэрбум ам.доллар байна гэсэн үг.

"Оюу Толгой төслөөс 34 хувь эзэмшиж байгаа нь Монгол дахь бүх үл ойлголцол, улстөржилтийн үндэс болоод байна. Миний дээр хэлсэн Рио Тинто-д юм уу, гуравдагч этгээдэд 34 хувиа худалдсан тохиолдолд "Оюу Толгой”-н өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад илүү хялбар болгох болно. 2009, 2015 онд "Оюу Толгой”-н гэрээг үзэглэж байхад дийлэнх монголчууд Оюу Толгойг сайн зүйл гэж итгэж байсан. Гэвч популист улстөрчид, хэт үндсэрхэг үзэлтнүүд улс төрийн оноо авах хэрэгсэл болгосон. Одоо бүр Рио Тинто улс орныг цөлмөөд зугтаж байна гэж ярих болсон” гэж Ч.Сайханбилэг цааш ярьсан юм.

Монгол Улсын экс Ерөнхий сайдын байр суурь бол Монголд улс төрийн маргаан дээд цэгтээ хүрээд байхад буюу өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард өгсөн тайлбар. Одоо Ч.Сайханбилэг Хойд Америкт байгаа. Учир юу хэмээвээс түүнийг 2015 онд "Дубайн” гэж тодотгосон гүний уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутган, мөрдөн шалгах ажиллагаатай үргэлжилж байгаатай холбоотой.

Түүгээр ч зогсохгүй түүний Засгийн газарт багтаж байсан, Оюу Толгой-н гэрээг байгуулахад оролцсон хамтран зүтгэгчдэд нь ял оноогоод байна. Тухайлбал Оюутолгойн захирлуудын нэг байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт шүүхээс ял оноожээ. Энэ үйл явдлыг Ч.Сайханбилэг хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчиж, засаглалын буруу хэлбэр рүү замнаж байгаа явдал гэж үзэж байгаа.

Монгол Улсын Засгийн газар ч тэр, Рио Тинто ч тэр нэг завин дээр сууж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тиймийн тулд хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Рио Тинто ч бардам зангаа гээж Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

"Яг одоо бол Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээг өөрчлөхийн тулд эхний ээлжид тухайн үед ажиллаж байсан улстөрчид, шинжээчдийг шоронд хорьж, болохгүй бол Рио Тинто-г Монголоос хөөж явуулна гэж бодож байгаа. Харамсалтай нь Рио Тинтогийн зүгээс Монголын төрийн шийдвэрийн дараа ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй. Монгол Улсын Засгийн газар ч тэр, Рио Тинто ч тэр нэг завин дээр сууж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тиймийн тулд хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Рио Тинто ч бардам зангаа гээж Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй. Ингэж байж улс төр арилж, Засгийн газар ч асуудалд үндэслэлтэйгээр ханддаг болно. Ерөнхийдөө Оюу Толгойг бизнес гэж харах ёстой байна” гэж Ч.Сайханбилэг ярьсан юм.

Угаасаа "Оюу Толгой” төслийн өмчлөлийн асуудал ихээхэн ээдрээтэй бүтэцтэй. Төслийн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг байхад 66 хувийг Канадын "Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг. Харин Рио Тинто компани "Туркойз Хилл”-ийн 50.7 хувийн хувьцаан дээр тулгуурлан "Оюу Толгой” дээр үйл ажиллагаа явуулдаг нэг ёсондоо оператор компани.

Рио Тинто компанийн одоогоос яг нэг жилийн өмнө Оюу Толгойн үнэ цэнийг 8.3 тэрбум ам.доллар гэж үзсэн. Хэрэв энэ мэдэгдлээс харвал Монгол Улсын эзэмшиж буй 34 хувь 2.8 тэрбум ам.доллар байна гэсэн үг. Харин 66 хувийг эзэмшдэг "Туркойз Хилл”-ийн зүгээс энэ үнэлгээ буурах магадлалтай гэж үзэж байгаа. Геологийн тогтоцоос шалтгаалан нөөц буурах, зардал нэмэгдэх эрсдэл байгаа нь үнэлгээ буурахад нөлөөлнө гэж үзэж буй ажээ.


Эх сурвалж: The Australian Financial Review

http://www.npost.mn/a/169636


Ч.Сайханбилэг “Оюу Толгой”-д эзэмшдэг 34 хувиа зарах тухай дурьджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани