Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаан хадны жолооч нараас “Кофены мөнгө” нэртэй 2 сая төгрөгийн авилгал нэхэх болжээ

 

Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлье” төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Цагаан хадны боомтод зорчсон сурвалжлагыг хүргэж байна. 

Монгол Улсын эдийн засгийн томоохон хэсгийг нуруундаа тээж яваа бүс нутаг бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хадны боомт юм. 

Төрийн бодлогоос хол хаягдсан уг бүс нутгийг "Төрд мартагдсан Цагаан хад” хэмээн нэрлэх нь ч бий. Учир нь нарийн ширхэгтэй хар шороон түйрэн дунд өдөр шөнийг үл ялган БНХАУ-ын Ганц модны боомтыг зорих арван мянган нүүрс тээврийн жолоочийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж хөдөлмөрлөх, хооллож ундлах, усанд орох, бие засах гэх мэт хүний анхдагч хэрэгцээг хангах наад захын орчин нөхцөл тэнд алга байгаа нь ингэж нэрлэгдэхэд хүрсэн биз ээ.

Үүнээс гадна Цагаан хад орчимд гэрээт цагдааг эс тооцвол төрийн үйлчилгээ гэдэг зүйл байхгүй байгаа нь нууц биш. Учир нь энэ бүс нутагт тээвэрт явж буй жолооч нар эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ огт авч чаддаггүй бөгөөд үүнээс болж амь насаа алдах тохиолдол элбэг ажээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн жилд л гэхэд Цагаан хад орчимд 89 жолооч амь насаа алдсанаас 75 нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас баржээ.  

Гэсэн ч Цагаан хаданд ажиллаж буй тэдгээр хүмүүс төрд мартагдсан гэж гомдол мэдүүлэхээсээ илүүтэй "Өөрсдийнхөө төлөө, ар гэрийнхээ төлөө л ажиллаж байна шүү дээ” гэх бодлоор энэ бүхнийг тэсэж гардаг болох нь тэдний ярианаас төвөггүй ойлгогдоно.

Цагаан хадны боомтод 20 орчим гаалийн хяналтын талбай байдаг аж. Эдгээр талбайнуудад "Энержи ресурс” ХХК, "Эрдэнэс таван толгой” ХК, "Таван толгой” ХК гэсэн гурван том уурхайгаас олборлосон нүүрсийг ачиж ирэн буулгадаг бөгөөд богинын тээвэрт явдаг нүүрс тээврийн машинууд дээрх талбайгаас нүүрс ачин БНХАУ-ын Ганц модны боомтыг зорьдог байна.  

Цагаан хадны боомтоос Ганц модны боомт хүртэл 22 километр зайтай бөгөөд жолооч нар шороон зам болон  хатуу хучилттай зам гэсэн хоёр янзын сонголттой замаар тээвэр хийдэг ажээ. Тодруулбал, 70 тонноос доош нүүрс тээвэрлэсэн машинууд хатуу хучилттай замаар харин түүнээс дээш тонны нүүрс ачсан тээврийн хэрэгслүүд шороон замаар тээвэр хийдэг юм байна. Шороон замаар тээвэр хийхэд 2000 юанийн үнэлгээтэй байдаг бол засмал замаар тээвэр хийхэд 1500 орчим юанийн үнэлгээтэй байдаг гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.

Тиймээс таван цаасны ахиуг нь харсан хэн ч 70 тонноос илүү нүүрс тээвэрлэж шороон замаар тээвэр хийхийг илүүд үзэх болжээ. Үүнээс үүдэж Цагаан хад орчимд өдөр шөнийн алинд ч нарийн ширхэгтэй түйрэн үргэлж шахуу босч хүн, малын эрүүл мэндэд заналхийлэх болсоор уджээ.

Цагаан хаднаас Ганц модны боомт  хүртэлх богинын тээвэрт явдаг жолооч нарын тухайд нэг рэйс тээвэр хийхдээ 2000 юанийн цалин авдаг хэмээн ярьж байна. Энэ нь Монгол мөнгөөр 800 мянган төгрөг болох бөгөөд сардаа гурваас дөрвөн рэйс хийж чадвал 2-3 сая төгрөгийн цалин авах боломж бүрддэг байна.

Сүүлийн үед нүүрс тээврийн машины таталт сайн байгаа тул жолооч нар сардаа 3-4 сая давуулсан орлого олж байгаа талаараа хуучилж байв. Харин эсрэгээрээ БНХАУ-ын тал хилээ нээж машинуудыг оруулахгүй байх тохиолдолд хилийн наана хэдэн сараар ч хамаагүй урт дараалалд машиндаа хонон өнжин амьдрах нь энүүхэнд гэнэ.

Харин энэ байдал сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд тохиолдоогүй бололтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ БНХАУ-д 30 мянган хонь бэлэглэх шийдвэр гарсантай холбогдуулан хятадын тал Ганц модны боомтын дөрвөн хаалгаа дөрвүүлэнг нь нээгээд байгаа нь нүүрс тээвэрлэлтэд томоохон түлхэц үзүүлж байгаа талаар зарим жолооч нар ярьж байна.

Нүүрс тээвэрт явж буй ихэнх жолооч машиндаа гал тогооны хэрэгсэлтэй явах бөгөөд өөрсдөө тэндээ хоолоо хийж иддэг юм байна. Тэдний 90 орчим хувь нь Улаанбаатар хотын харьяалалтай, ар гэр нь цөм хотод байдаг гэнэ. Ихэнх жолооч хоёр сар гаруйн хугацаанд тээвэрт яваад завсраар нь 7 хоногийн хугацаатай ар гэртээ очиж амардаг гэв. Ард хоцорсон хэдийнхээ ахуй амьдарлын хэрэгцээг хангахын төлөө явж байгаа тэд хоол унд, тамхи тарианыхаа цөөхөн хэдэн төгрөгийг авч үлдээд үлдэснийг нь Улаанбаатарт байгаа хүмүүстээ шилжүүлдэг гэв.

Цагаан хаданд бүх зүйл үнэтэй. Жолооч нар уух ундны усаа л гэхэд литрийг нь зуун төгрөгөөр худалдаж авдаг. Гэтэл сүүлийн үед Цагаан хадны боомтод "Кофений мөнгө” гэсэн нэртэй хоёр сая  төгрөгийн өндөр үнэтэй авилгал гарч иржээ.

Цар тахлын улмаас хил гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газраас зөвшөөрөл авах болсноор ийм хэмжээний авилгал үүссэн талаар нүүрс тээврийн жолооч нар ярьж байна. Кофений мөнгө өгсөн тээврийн жолоочийн машин 2-3 рейс хийж байхад харин энэ авилгыг төлөөгүй бол 7 хоног үүнээс ч олон хоног машиндаа хонож, машиндаа хоолоо хийж, хүлээхээс өөр арга байхгүй. Ингэж залхаад ирэхээрээ кофений мөнгө төлөхөөс өөр аргагүй байдалд ордог талаараа Цагаан хадны жолооч нар ярьцгааж байлаа.

Р.Улам

ЗӨВ.мн


Цагаан хадны жолооч нараас “Кофены мөнгө” нэртэй 2 сая төгрөгийн авилгал нэхэх болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани