Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт ажиллалаа

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.10.20/ Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны харъяа Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар болон Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа.

Үндэсний геологийн албаны үйл ажиллагаатай танилцав.

Тус албаны дарга О. Чулуун Үндэсний геологийн албаны үйл ажиллагааны талаар болон Монгол орны геологи, эрдэс баялгийн суурь болон сэдэвчилсэн судалгааны ажлын үр дүнгийн талаар Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд танилцуулав. Танилцуулгад Геологийн судалгааны төв ТӨҮГ, Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын төлөөллүүд байлцав. Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүс Үндэсний геологийн албаны Гео-мэдээлэлийн төв, Геологийн баримтын төв архивын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар тогтоолуудаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Үндэсний геологийн алба”-ыг шинээр үүсгэн байгуулсан.

Энэхүү албаны эрхэм зорилго нь Геологийн шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээлэлд тулгуурлан геологийн салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний тогтвортой хөгжлийг хангахад чиглэх бөгөөдМонгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээндгеологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамааруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх, ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөнийг бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Монгол улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний геологийн алба байгуулагдсан нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглээд уг албаны чиг үүрэгт хамрах үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтын хувьд нэгдмэл, оновчтой болгох тал дээр анхаарч бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.  

Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцлаа:

2016-2020 онд тус газрын хийсэн онцлох ажлын талаар орлогч дарга Ц.Эрдэнэбаяр танилцууллаа. Дээрх хугацаанд АМГТГ 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд газрын тосны экспортын орлого 848.9 тэрбум төгрөг буюу нийт орлогын 76.2 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жил тогтмол өсч байсан газрын тосны бүтээгдэхүүний жижиглэгийн үнийг 2019 оноос хойш таван удаа арга хэмжээ авч литр тутамд нь 380-570 төгрөгөөр бууруулсан, цахим мэдээллийн сан бүрдүүлсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар ил тод, нээлттэй олгож эхэлсэн зэргийг дурдлаа. 2020 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар ашигт малтмалын 2645 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байна. 2016-2020 онд холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 935 тусгай зөвшөөрлийг цуцлан нийт 185,651.58 гектар талбайг төрийн мэдэлд буцаан авчээ. Хуулийн дагуу олгосон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуул, ашиглалт явуулах гэхэд орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн байгууллага хууль бус шаардлага тавьж саад учруулах нь түгээмэл болсон байна. Мөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд шууд шилжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын  ажлын нөхөн төлбөрийн зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлага хэлэв.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны удирдлагууд албан хаагчидтай уулзлаа.

Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцсаны дараа Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд зохиогдсон Хүнд үйлдвэрийн салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцаж яамны албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

Засгийн газрын кабинет бүрэлдээд маш хурдан хугацаанд 7 сарын 20 гэхэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах их ажилд бүх яамдууд ажилдаа орсон. Яам салбар бүгдээрээ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулаад 8 сарын 17-оос 28-ны хооронд Улсын Их хурлын ээлжит бус чуулганаар Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрөө бид батлуулсан. Ингээд бидний 4 жилийн газрын зураг хийх ажлын хөтөлбөр тодорхой болсон байгаа. Монгол улсын ерөнхий сайд миний мэдэхээр анх удаа салбар яамдынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мөн яам, салбар нэгжийн тулгамдсан асуудлын талаар үүрэг даалгавар өгч ажиллаж байгаа. Өнөөдөр Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, шинэхэн байгуулагдсан Үндэсний геологийн алба, мөн Ашигт малтмал газрын тосны газрын үйл ажиллагаатай танилцаж байгаад таатай байгаагаа илэрхийллээ.

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Монгол улсын ерөнхий сайд салбар яамдын үйл ажиллагаатай биечлэн танилцаж 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан болон холбогдох бусад асуудлуудаар яамдуудтай уулзаж санал бодлыг чинь сонсож байр сууриа бас илэрхийлж байнаа. Өнөөдөр би Ашигт малтмал газрын тосны газар,  Үндэсний геологийн алба үйл ажиллагаатай танилцаж бас Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны албан хаагч та бүхэнтэй уулзаж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам бол манай улсын хувьд хамгийн чухал яам. Нийт экспортын 94 хувь бол та бүхний ажил төрөлтэй шууд холбоотой. Монгол Улсын Их хурал 2020 оны 24-р тогтоолоор Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ мөрийн хөтөлбөрт Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны хийх ажлууд тусгалаа олсон байгаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой  салбарын ажлыг зохицуулж, хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Эдгээр салбарын онцлог нь усан хангамж, авто болон төмөр зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцээс шууд хамааралтай учир салбар хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг сануулаад бусад яамд салбар хоорондын уялдаа холбоог зохион байгуулж ажилласнаар танай яамны ажил урагштай сайн явахыг хэллээ. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ ихэнхдээ олборлосон чигээр нь гаргаж, түүхий эдийг бэлтгэгч орон байсан бол одоо гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн үндсэн үүрэг гэдгийг Монгол улсын ерөнхий сайд хэллээ.


Ерөнхий сайд уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт ажиллалаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани