Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс баяжуулах технологийн “марафон”

 

Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар   харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой.

Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой. 

"Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм. 

Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсгийг технологийн дөрвөн шугамтай, нүүрс угаах үйлдвэрийг дөрвөн модультай байхаар төлөвлөжээ. Олборлосон нүүрсийг гурван машины ангиллаар бутална. Уурхайд түшиглэн  барихаар төлөвлөсөн нүүрс баяжуулах үйлдвэрт  гравитаци болон флотацийн технологийг хослуулан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Гравитацийн арга нь хүнд орчинд ашигт малтмалыг органик бус нэгдлээс салгадаг бол флотацийн арга нь нарийн ширхэгтэй нүүрсийг хөвүүлэн баяжуулдаг. 

Нийт усны хэрэглээ 147л/с   бөгөөд үйлдвэрлэлийн тоосжилт дарах, баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус багтах юм. Анх ТЭЗҮ-д усны эх үүсвэрээ Балгасын улаан нуураас хангахаар тусгасан  ч нуурыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Одоогийн байдлаар  Загийн усны хоолойгоос уурхай хүртэл 70 км зайд ус дамжуулах шугам хоолойн зураг төслийг боловсруулахаар ажиллаж байна.  Загийн усны хоолой  нь үйлдвэрлэлд ашиглаж болох эрдэсжилттэй ус юм.

Ийнхүү төрийн өмчийн компани баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулахаар шамдаж байгаа бол хувийн хэвшлийн компаниудын баяжуулах үйлдвэр  хэдийнэ амжилттай ажиллаж, нөгөө хэсэг нь шинээр баригдаж байна. Тавантолгойн бүлэг орд газарт үйл ажиллагаа явуулдаг "Энержи Ресурс” компани усны менежмент, ус дахин ашиглалтын чиглэлд салбартаа жишигт тооцогддог. 2011 онд Ухаа худагийн уурхайн цогцолборт Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулсан нь Монголд анхных. Австрали технологийн шийдэлтэй тус үйлдвэр нь 8-10%-ийн үнслэгтэй коксжих нүүрсний баяжмал үйлдвэрлэдэг. Тухайн үеэс нүүрсийг түүхийгээр бус баяжуулан экспортолдог дотоодын цорын ганц компани байсан цаг саяхан. Усаар хомс говь нутгийн онцлогийг харгалзан Монголд анхдагч олон технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр байгуулж ус дахин ашиглалтыг 95 орчим хувьд хүргэсэн. Мөн усыг маш бага түвшинд ашигладаг агаарын хөргөлтийн технологи бүхий цахилгаан станц барьж уурхайн эрчим хүчний хангамжаа шийдсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө говьд буусан их хэмжээний үерээс 400 мянган шоо метр усыг хуримтлуулж, технологийн аргаар шаврыг тунгаан эргээд уурхайн үйл ажиллагаанд ашиглаж, гүний усны хэрэглээг бууруулсан нь  компанийн шинэлэг санаачлагын нэг. "Энержи Ресурс” компани хаягдлыг усгүйжүүлэх чиглэлд 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, шинэ тоног төхөөрөмж суурилуулснаар жилд 179 мянган шоо метр ус хэмнэж байна. 

Нүүрсний бүлэг орд Нарийнсухайтад хуурай, нойтон аргаар баяжуулдаг хоёр ч үйлдвэрийг "Монголын Алт” компани (МАК) байгуулсан. Нойтон аргаар баяжуулах үйлдвэр нь жилд 1 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай, гурван бүтээгдэхүүнт хүнд орчны гидроциклон технологитой. 65%-ийн гарцтай энэхүү баяжуулах үйлдвэр нь тонн нүүрсийг угаахад 100 литр ус зарцуулдаг бол ашигласан усныхаа 92 орчим хувийг эргүүлэн боловсруулж хэрэглэдэг байна. Мөн адил үерийн усыг үйлдвэрлэлдээ ашигладаг. 

Баяжуулагч инженер М.Базаррагчаа хүнд орчны гидроциклон технологийн онцлогийг ийн тайлбарлаж байна: 

Хүнд  орчны гидроциклон техно­­логи  нь магнетит ашигладаг учраас ашиглалтын зардлын хувьд өндөр. Гэхдээ бусад технологитой харьцуулахад баяжмалын гарц 10-15%-иар илүү байдаг. Мөн бүрэн автоматжуулах, тэжээлийн нүүрсний чанараас үл хамааран эцсийн бүтээгдэхүүний чанарыг бүрэн удирдах боломжтой. Уул уурхайн компаниуд баяжуулах үйлдвэртээ технологи сонгохдоо ордын нүүрсний шинж чанараа хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй болдог. Мөн ус болон цахилгаан зарцуулалтыг харгалзан үзэх нь зүйтэй. Нүүрс баяжуулах өртөг дунджаар хуурай аргаар тонн тутамд  1 ам.доллар,  нойтон аргаар боловсруулахад 3 ам.доллар  байна. Ус хангамж нь гүнээс эсвэл, гадаргынх, эрчим хүчний эх үүсвэрээ импортоос эсвэл дотоодоос нийлүүлж буй эсэхээс  шалтгаалж баяжуулах өртөгт өөрчлөлт орно  
гэсэн юм.

Үерийн усыг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа цөөн уурхайн нэг нь "Саусгоби Сэндс” (SGS) компани юм. Нойтон аргаар тунаах технологид суурилсан 2.4 сая тонны хүчин чадалтай баяжуулах үйлдвэртэй. Тус үйлдвэр 53%-ийн гарцтай, үлдсэнийг завсрын бүтээгдэхүүн, хаягдал эзэлдэг байна. Харин "Өсөх зоос” компанийн 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэр нь 2 бүтээгдэхүүнт хүнд орчны гидроциклон технологитой. Уурхайн шүүрлийн ус болон үерийн усыг хуримтлуулж баяжуулах үйлдвэртээ ашиглаж байна. 
Говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эдгээр компани усны эх үүсвэрээ дан ганц гүний усаар шийдэхээс илүүтэй  уурхайн шүүрлийн ус болон хур борооны үерийн усыг хуримтлуулж баяжуулах үйлдвэртээ ашиглах туршлага нэвтрүүлсэн нь онцлууштай.
 
Өмнөговь аймгийн нутагт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр жилийн давтамжтай үер буух үед Нарийнсухайтын уурхайд түшиглэн усны хуримтлалын тооцооллыг М.Базаррагчаа инженер хийжээ. Тэрээр "Нэг удаагийн үер буухад  уурхайн нүхэнд сая шоо метр ус хуримтлагдан тогтсон. Уурхай жилд 100 мянган шоо метр ус ашигладаг гэж үзвэл 10 жил уурхайг хангах ус хуримтлагддаг гэсэн үг. Мөн уурхайн хананаас гарч байгаа шүүрлийн усыг хуримтлуулж тоосжилтыг дарж болно. Говийн хөрс усыг доош шингээдэггүй, шаварлаг боловч ууршилт явагддаг. Үерийн усыг хуримтлуулж хөв цөөрөм бариад түүний дагуу ургамал  тарих, ан амьтан нутагшуулах боломжтой. Үерийн усыг ашиглах нь ус ашиглалтын хамгийн боломжит хувилбар” гэж үзэж байна. 

Гадагш урсгалтай үерийн ус болон гадаргын усыг хуримтлуулан тунгааж ашиглах боломжийг дотоодын компаниуд бодитой хэрэгжүүлж чадаж байна. Усыг дахин ашиглаж байгаа компаниудаа төр, засгаас бодлогоор дэмжих, хөнгөлөлт урамшуулал олгох, сайн жишгийг нэмэгдүүлэх хөшүүрэг манай улсад хэрэгтэй. 

"Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал 
"Хуурай аргыг нойтон аргатай хослуулснаар ус хэмнэх, нүүрсний үнслэгийг үлэмж хэмжээгээр багасгах боломжтой ба цаашид хуурай аргаар нүүрс баяжуулах технологи хөгжиж, сайжирна”.

Тэгвэл ус огт ашигладаггүй буюу хуурай аргаар нүүрс баяжуулах технологи нь агаарын тусламжтай нүүрсэн дэх шороо, чулууг ялгана. Нойтон баяжуулах аргыг бодвол нүүрсний үнслэгийг бууруулах хэмжээ нь бага бөгөөд тоосжилт ихээр үүсгэдэг сул талтай. Гэхдээ ус хэрэглэдэггүй тул ус зөөвөрлөх, дахин боловсруулах зардлыг хэмнэдэг. Хүнд орчны технологи бүхий үйлдвэрийг бодвол хөрөнгө оруулалтын зардал  5-10 дахин бага байдаг байна. 
Манай улсын хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрүүд Хятадын FGX технологийг түлхүү ашиглаж байна. БНХАУ-ын усны нөөц хомсдохын хэрээр хуурай аргаар баяжуулах үйлдвэртээ ашигладаг технологи нь сайжирч байна. Тус улс нь усны нөөц хомс бүс нутгуудад уурхайн усны 95%, усны хангамж хэвийн газруудад уурхайн усны 80%, усны нөөцөөр баялаг газруудад уурхайн усны 75%-ийг тус тус эргүүлэн ашиглах бодлого баримталж байна. 

зах зээлийн шаардлагаар Нүүрс баяжуулалт хөгжиж байна

Монголын нүүрсний гол худалдан авагч Хятад улс агаарын бохирдлоо бууруулах бодлогын хүрээнд түүхий нүүрс, хүхэр, үнслэг ихтэй нүүрс авахаас татгалзаж эхэлсэн билээ.   2015 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн "Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын удирдлагын талаар мөрдөх түр журам”-ын шаардлагад нийцээгүй нүүрсийг импортлохыг хориглосон. Журамд хүрэн нүүрсний үнслэг 30%-иас ихгүй, хүхэр 1.5%-иас бага байх бол илчлэг 3940 ккал-аас дээш байхаар заасан байдаг. Харин бусад нүүрсний хувьд үнслэг 40%-иас ихгүй, хүхэр 3%-иас бага байх бол илчлэг 4300 ккал байхаар тусгасан. 2019 оноос нэмж мөнгөн ус, хүнцэл, фосфор, хлор, фтор зэрэг химийн таван элементийн агууламжийг чанарын стандартад мөрдөж байна. Жил ирэх бүр Хятад импортын нүүрсний чанарын шаардлагаа чангатгах хандлагатай байгаа юм. 
Тиймээс Монгол Улсын экспортын 40%-ийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбар тоо бус чанарт анхаарах зайлшгүй нөхцөлтэй тулгарч байна. 

Манай улсын баяжуулсан коксжих нүүрсний экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд өсч байна. Гэхдээ нийт экспортолсон нүүрсний ердөө 18%-ийг баяжуулж байгаа юм. Эрх баригч МАН 2020 оны УИХ-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө "Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ” гэж тусгасан ч Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө энэ талаар тодорхой тусгасан зорилт үгүй байна. 

Гадаад дотоодын нөхцөл байдлыг үл харгалзан улсын төсөвт жил бүр нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөж ирсэн. Өнгөрсөн онд төсөвт нүүрсний экспортыг 42 сая тонн хүргэх зорилтын бодит биелэл 36.8 сая тонн байлаа. Тэрхүү зорилтоо энэ жил зоригтойгоор дахин дэвшүүлсэн. Гэвч дэлхий дахинд цар тахал дэгдэж гэнэтийн сорилттой тулгарснаар нүүрсний экспортын хэмжээг 36 сая тонн болгож бууруулахаар төсөвт тодотголоо. Нөгөөтэйгүүр, төмөр замын дэд бүтэцгүй энэ цагт нүүрсний экспортыг бодитой нэмэгдүүлэх боломж бага. Энэ бүхэн нь манай улс нүүрсний экспортын өрсөлдөх чадвараа хадгалахын тулд нүүрс баяжуулах технологи руу шилжих шаардлагатайг илтгэж байна. Гол худалдан авагч талын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүн үнэгүйдэж, зах зээлээс шахагддаг зарчмыг мартаж болохгүй. Ийм нөхцөлд нүүрсний экспортын биет хэмжээг ахиулж чадахгүй байлаа ч орлогоо хоёр дахин нэмэгдүүлэх боломж нь баяжуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 
Дэлхийн банкны "Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайлангийн (2020.10.06) хэлэлцүүлгийн  үеэр:

 "Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:
 "Сүүлийн жилүүдэд Хятад нүүрсний хэрэглээгээ хумьж байна. Цаашид тус улсын нүүрсний худалдан авалт нэмэгдэхгүй байх магадлалтай. Ерөнхийдөө 30-40 сая тонноор хязгаарлагдана. Эндээс харахад магадгүй бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлж чадахгүй ч баяжуулаад зарвал экспортын борлуулалтын орлого өснө. Өнгөц харахад борлуулсан бүтээгдэхүүний биет хэмжээ адил байх боловч олж байгаа орлого нь хоёр дахин нэмэгдэх боломжтой болно. Энэ бол уул уурхайн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх нэг арга юм. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарт ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн компаниудад оюуны хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг хэлэх нь зүйтэй. Ойрын хугацаанд энэ салбар эдийн засгийг авч явсан хэвээр байх болно” гэсэн байр суурийг илэрхийлсэн. 


"Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал "Монгол Улс  дэлхийн нүүрсний зах зээлийн том тоглогчид тооцогддог. Одоо энэ байр сууриа хадгалах нь чухал. Экспортын тоо хэмжээнд анхаарах бус баяжмал болгож, чанартай нүүрсээ өртөг өндөртэй худалдах хэрэгтэй байна. Гэхдээ нэн тэргүүнд говийн бүс дэх нүүрсний ордуудад түшиглэсэн баяжуулах үйлдвэрийн усан хангамж, эрчим хүчийг цогцоор нь шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа”-г анхааруулж байна. 

Монгол Улсын томоохон ордууд, тэр дундаа нүүрсний гол уурхайнууд говийн бүсэд байрладаг. Уул уурхайн боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийг хөдөлгөх "түлш” болох ус нь говь нутагт хомс. Уул уурхайн компаниуд ус ашиглалттай холбоотой олон эсэргүүцэлтэй тулгарч ирсэн. Ялангуяа говийн бүс нутаг дахь уурхайн ойр орчимд амьдардаг нутгийн иргэдийн хувьд усны хүртээмжгүй байдал, нөөц хомсдох, усны бохирдол зэрэг асуудалд санаа зовниж байна. 

Манай улсын оролго нүүрсний экспортоос ихээхэн хамааралтай учраас цаашид нүүрсний баяжуулалтын чиглэлийн төрийн бодлого, шийдвэрээ нэлээд холыг харж гаргах шаардлага үүсч байна. Нүүрсний гол зах зээл Хятадын импортын нүүрсэнд тавигдах чанарын шаардлага улам бүр нарийсч байгааг дахин тэмдэглэе. Хятадын импортын нүүрсэнд тавих чанарын шаардлага монголчууд бидний ая тавыг хардаг эд биш. Нүүрс баяжуулалтын технологийг хойноос нь дагаж биш, зэрэгцэн хөгжих боломж Монголд бүрэн бий. Баяжуулах үйлдвэрийг байгуулахдаа хөрөнгө оруулалтын хямдыг гэхээсээ илүүтэй нүүрсний уурхайн нөөцийн шинж чанар, онцлогтой уялдуулан зөв оновчтой технологийг сонгох нь чухал. Манай улсын экспортолж байгаа нүүрсний дөнгөж 20 хүрэхгүй хувийг баяжуулсан нүүрс эзэлж байгаа нь тооноос чанарт шилжих учиртайг дахин харуулна.

Эх сурвалж: mongolianminingjournal
Нүүрс баяжуулах технологийн “марафон”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:03
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани