Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-4

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-4

 

Бурхан Халдун, Ноён уулын аль аль нь монгол төрийн  голомт болсон түүхт газар. Ноён уул  алтны эрэлчдийн  хөлд талхлуулж ямар болсныг монголчууд мэднэ. Хэрэв Ноён уулыг хамгаалж "Гацууртын орд”-ын зөвшөөрлийг цуцлуулаагүй бол даварсан уул уурхайнхны дараагийн алхам Бурхан Халдун байхыг үгүйсгэхгүй  тухай  нэр бүхий УИХ-ын гишүүд хэлж байсан удаатай. Тэгэхээр дээрх асуудал  хэрхэн өрнөж, хаана хүрч,  хэрхэн төгссөн зэрэг  нь Бурхан Халдунтай  салшгүй  холбоотой юм.
Хэнтий аймаг  бүхэлдээ Эзэн Чингис хааны түүх дурсгалын өлгий, улсын  тусгай хамгаалалтад авсан, орон нутгийн санд бүртгэсэн  газар  олон бий.  Төрийн тахилгат, үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уул  тэдгээрийн нэг нь  юм. Гэвч арав гаруй жилийн өмнөөс   улс төрийн намууд, улс төрчдийн зүгээс  сонгогчдоос  оноо авах  нэг сэдэв нь  хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гэх мэдээллээр иргэдийг талцуулж    ирсэн. Өнгөрсөн  зургадугаар сард  УИХ-ын ээлжит  сонгуулийн өмнө АМГТГ-ын Кадастрын хэлтсээс  дээрх мэдээлэлд  цэг тавьсан.  Үүнд  "Бурхан Халдун уул  нь УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Хан Хэнтийн нурууны  дархан цаазат газар байдаг тул ашигт малтмал эрэх,  хайх, ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн  мэдэгдсэн юм.
 
Бурхан Халдун уулыг  үндэсний бахархалт хайрхан болгосноор  түүн рүү зорчих маршрутыг Босго тэнгэрийн даваанаас цааш  хүн  нэвтрүүлэхгүй  байхаар Засгийн газар, салбарын яам, Хан Хэнтийн дархан цаазат газраас  журамлан, хамгаалалтын горимыг  хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Бурхан Халдунд  хууль бусаар халдсан, завдсан  гэмт үйлдлүүд гарсангүй. Харин хог хаясан, архины шил овоолсон гэх мэт зөрчлүүд бол илэрч байв. Гэхдээ энэ бол Бурхан Халдун хайрхан цаг мөнхөд онгон дагшин хэвээр хадгалагдаж ирсэн гэсэн үг биш юм.
 
 
 
 
 
Тухайлбал, 2012 -2013 онд Бурхан Халдуныг Америктай холбосон  "Хаадын хөндий”  шинжилгээний анги, түүний удирдагч  National Geographic олон улсын судал¬гааны байгууллагын судлаач, Чингис хааны онгоныг идэвхтэй хайгч ноён Альберт Лин  гэгч эрхмийн тухай мэдээлэл гарах  болсон. Тэрээр Бурхан Халдун  орчим  богино хэмжээний  кино хийж,  оршилд нь  "Би дорно зүг эцэг, өвгөдийнхөө  онгоныг хайхаар ажлаа эхлүүллээ” хэмээн мэдэгдсэн нь  тухайн үед интернэтээр цацагдаж байв. 
 
 
 
 
Тэрхүү  бичлэгийг  цахим хуудсууд татаж тавиад зогсохгүй Оросын сайтууд  ч орчуулан хүргэж байсан. Үүнтэй холбоотой  "Хаадын хөндий” шинжилгээний анги Монголд  ажиллах  зөвшөөрөл авсан эсэх,  зарлигаар дархалсан  төрийн тусгай хамгаалалттай газар  Бурхан Халдунд  хэн ч дураар  авирлах эрхгүй атал яагаад тэд кино хийсэн бэ гэх асуудлыг тухайн үед "Зууны мэдээ” сонин  сэтгүүлчийн  эрэн сурвалжлагаар хөндөж байсан юм.
Мэргэжлийн  байгууллагууд,  эрдэмтэн  судлаачид ч тандалт судалгаа  хийхдээ зөвшөөрөл  авах ёстой. Түүнийг авахын  тулд салбарын  яам, холбогдох  байгууллагуудад  зохих  бичиг баримт  бүрдүүлэхээс эхлээд багагүй  зам  туулдаг.   Гэтэл   "Хаадын хөндий”  төслийн удирдагч, АНУ-ын иргэн Альберт Линдэд   тэр  эрх бүгд нээлттэй  байгаад зогсохгүй  ямар ч хариуцлага  хүлээгээгүй.   "Зууны мэдээ” сонин  тухайн үед энэ сэдвийг хөндөж,  дээр нь "Бурхан Халдуныг онцгой бүс болгоё” гэсэн асуудлыг хөндөж цуврал хэлэлцүүлгүүд хийж,  төр, засгийн шийдвэрүүд ч гарч байв. Бүс нутгийг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхэд танай сонины хэлэлцүүлэг хувь нэмрээ оруулсан гэж салбарын сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл хэлж байсан билээ. Тиймээс энэ  талаар товчлон Бурхан Халдун уулыг хамгаалах  бол тухайн газар нутгийг цогцоор нь шийдэх  хамгаалалтад авах талаар төрийн шийдвэр учир дутагдалтай байгааг дурдах нь зүйтэй болов уу.
 
Ер нь бол Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт  дүнзэн байшингууд барьж амралтын газар байгуулсныг иргэд эсэргүүцэж  багагүй хэл ам таталж   байсан удаатай. Өглөгчийн  хэрмийн  ойр  орчмыг  ухаж сэндийлсэн   асуудал  Үндэсний аюулгүй  байдлын   зөвлөлийн  хурлаар  яригдаж  байсан  гэх мэдээлэл чих дэлсээд мартагдаж байв.  Өглөгчийн хэрэм  дотор  л гэхэд хаад, ихэс дээдсийн шарил  байгаа гэлцдэг. Мөн Өглөгчийн  хэрмийн  орчим байгаль орчныг сүйтгэж олон нүх ухчихаад түүнийгээ булаагүй  байна гэх яриа ч тухайн үед гарч байлаа.
Бурхан Халдун уулнаас эх авч урсдаг Онон голын хөвөөнд 772 га газрыг гадаадын компанид ашиглуулахаар хууль бусаар лиценз олгосон гэх хэл ам ч бишгүй гарч байлаа.   Хэрэв  алтны уурхай ажиллаж эхэлбэл Онон гол, Бурхан Халдун уул, Амар мөрний ай сав бохирдох аюулд нэрвэгдэнэ гэсэн бухимдал нутгийн иргэдэд байсан. "Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан  суулт зарлаж, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, сумын нутаг Онон голын сав газарт нийт 779.23 га талбай бүхий MV 019023 кодтой ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр олгосон. Энэ нь урт нэртэй хуулийн зүйл, заалтуудыг ихээхэн зөрчжээ” гэж мэдэгдэл хийж байв.
 
 
 
 
Тэгвэл  тэр үед салбарын сайдаар ажиллаж  байсан Р.Жигжид дээрх мэдээллийг эрс үгүйсгэн”…Уул уурхайн яам Монгол Улсын бүхий л хууль дүрмийг ягштал мөрдөж байгаа” гэж мэдэгдэл хийж  байв. Энэ мэтээр Гутайн даваа, Онон голын сав газарт алт олборлох лиценз олгож,  ухаж эхэллээ хэмээн  нутгийн иргэд эсэргүүцэж  хэвлэлд хандаж  ирсэн цөөнгүй баримт бий.
 
 
 
 
Энэ бүхний эцэст сануулахад  Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлөөс   "Онон гол ба уул уурхай” сэдэвт уулзалтыг зохион байгуулах үеэр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ "Шуналаасаа татгалзах хэрэгтэй. Бид Их Эзэн Чингис хаан гэж цээжээ дэлдэн ярьдаг. Тэгвэл түүхэнд тэмдэглэгдсэн "Монголын нууц товчоо”-ны дурсгалтай холбоотой газруудыг Төрийн тусгай  хамгаалалтад авах ёстой” хэмээн хэлж байсан нь цагаан дээр хараар бичигдэж үлджээ. Энэ бол нэг ёсондоо  Хэнтий нутгийнхны өмнө хүлээсэн үүрэг, өгсөн амлалт  нь гэж үзвэл  хэзээ хэрхэн хэрэгжүүлэхийг нь харах л үлджээ.  Зарлигаар дархлагдаж, төрийн тусгай хамгаалалтад орсон Бурхан Халдун бусдын хөлд талхлагдаж болохгүй билээ.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-4
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани