Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-5

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-5

 

Ховд аймгийн Дарви, Говь-Алтайн  Бугат, Тонхил сумын хилийн заагт орших Сутай хайрханыг  2007 онд Ерөнхийлөгчийн  183 тоот  зарлигаар төрийн тахилгатай болгож байв. Эндээс төр тахина гэсэн бол тэр чигээр нь  төрийн хамгаалалтад авсан гэх ойлголт төрнө. Ийм  байх учиртай санагдана. Гэтэл  Ерөнхийлөгчийн  зарлигаар дархалсан байхад Засгийн газар нь юм уу, Ашигт малтмал, газрын тосны газар эсвэл БОАЖЯ нь мэдэж эсвэл мэдэн будилж уул уурхайн компанид зөвшөөрөл өгсөн, өөгшүүлсэн  жишээ олон. Нэг гараараа тахиж, нөгөө гараараа ухаж төнхдөг увиагүй  төр Монголоос өөр газарт байдаггүй байх.
Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосны дараахан  Дарвийн нуруу орчим  дахь нүүрсний том ордын эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Мо Эн Ко” буюу "Mongolian energy corporation” гэх компани  Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж  өчнөөн  тэрбум  ам.доллар босгосон нь  ил болсон. Энэ үеэс Төрийн тахилгат  Сутай хайрханы салбар уулс болоод тэр хавийн газар нутаг  сүйдэх  болсон нь нууц биш. Хөшөөтийн нүүрсний уурхайн нөөцийг 1967 онд Орос, Монголын геологчид тогтоосон бөгөөд Тавантолгойн орд газартай энэ зэрэгцэхүйц сайн чанарын коксжсон нүүрстэй гэж үздэг. Нөөцийн хэмжээ нь 2.4 тэрбум тонн.  Ховд аймгийн хэмжээнд ашиглалтын болон хайгуулын 186 лиценз олгосон байдгаас олонхи нь "Мон Эн Ко”-д байдаг гэсэн мэдээлэл бий.  Мөн эртнээс хятадуудад өгөх бэлтгэл ажил бага багаар, хэнд ч үл анзаарагдам далд байдлаар  хийж ирсэн.
 
 
 
Тухайлбал, Хөшөөтийг стратегийн орд газраас хасуулж, Мянган угалзтын нурууг тусгай хамгаалалттай газар нутгийн эхний ангилал болох дархан цаазтай газар нутагт хамаарч байсныг нь болиулсан байсныг  сэтгүүлчид хөндөж бичсэн нь цөөнгүй.
 
 
 
Тэгвэл УИХ, Засгийн газрын түвшинд дөнгөж өнгөрсөн жил Сутай хайрханы цогцолбор газрыг байгалийн  нөөц газрын ангиллаар улсын хамгаалалтад авах   асуудлыг  хэлэлцэж, нийт 22 газрын нэрийг баталсны дотор оруулсан.
Сутай хайрхан  уулын  орчмыг байгалийн нөөц газарт авсан дээрх шийдвэртэй ойролцоо тус газарт таван жилийн менежментийн төлөвлөгөө боловсруулах  хэлэлцүүлэг Ховд аймагт болсон.  БОАЖЯ, "Дэ Нейче Консерванси” (TNC) байгууллагын  Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран "Сутай хайрхан” уулын Байгалийн нөөцийн газрыг хамгаалах таван жилийн хугацаатай менежментийн төлөвлөгөө” боловсруулж байгаагаа мэдээлсэн. Үүгээр Сутай хайрхан уулын Байгалийн нөөцийн газрын менежментийн  төлөвлөгөө хэрэгжүүлэх газрын хилийн зааг, хамгаалалтын бүс, үнэт зүйлийг сонгосон. Биологийн олон янз байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, эрэмбэлэх, хамгаалах  тухай ярилцаж, цаашид тулгамдаж буй асуудлыг  тодорхойлох зорилготой гэж байв.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Сутай хайрхан уулын орчны бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуйн нэгжийн  үйл ажиллагаанаас шалтгаалсан байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, орчны бохирдлыг багасгахад хяналт тавих, дүйцүүлэн хамгаалах аргыг хэрэглэх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг сайжруулах, орчны бүсийн байгалийн дурсгалт газар, соёлын өвийг түшиглэсэн  орон нутгийн аялал  жуулчлалыг хөгжүүлэх,  иргэд олон нийтэд сурталчлан таниулах санал гаргасан байдаг юм байна.
 
Байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөө боловсруулснаар  Сутай хайрхан уулын  экосистемийг судлах, дахин давтагдашгүй байгалийн унаган төрхийг нь хадгалах, нэн ховор амьтан, ургамал устаж  үгүй болохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Тэгвэл Сутай хайрханы ар бэлд одоо ч нүүрс олборлосоор байгаа "Мо Эн Ко” компани цаашид яах вэ гэдэг асуулт гарч байна. Нөгөө талаар "Мо Эн Ко” компани өнгөрсөн онд  Хөшөөтийн уурхайгаас нэг  сая тонн нүүрс БНХАУ руу экспортолж, "Ховд Хөшөөт хөгжил сан”-д 2.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.  Энэ хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн салбарын 54 төсөл, хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлсэн. Хөшөөтийн уурхайгаас Цэцэг, Дарви, Мөст, Зэрэг, Жаргалант гэсэн нөлөөллийн 10 сумын   иргэдэд нийт 5000 тонн нүүрсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад гэсэн суманд Хотгорын уурхайгаас 1850 тонн нүүрсийг тус тус олгосон. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн төдийгүй улсын хөгжил, бүтээн байгуулалтад голлох хувь нэмрийг оруулж байдаг  учраас үйл ажиллагааг нь тасалдуулж болохгүй хэмээн зарим хүн хэлдэг.
Гэтэл Төрийн тахилгат  Сутай хайрхан уул, Хөшөөтийн хөндийн үзэсгэлэнт байгаль,  цогцолбор газрын бүрэн бүтэн байдал, доройтол  нүүрсний олборлолтын  үйл ажиллагаанаас шууд хамаарсаар ирсэн. Сутай хайрхан уулаас эх авдаг мөрөн голуудаас  чимээгүй  ширгэж байхад  хэн ч энэ талаар дуугараагүй.
Социализмын үед  Сутайн ууланд хоригдлуудаар мод бэлтгүүлж,  ойн санг нь хядсанаас  гол горхи ширгэх үндэс тавигдсан байж болох. Дараа нь Хөшөөтийн уурхай ашиглалтад орсноор бүр ч лавширсан байж мэдэх юм.
Бас нэг мэдээлэл анхаарал татаж байсан нь 2009 оны үед "Эм Эн Ай Жи”  гэх компанийн  Ярантын боомтоор оруулж ирсэн гэх 84 тонн химийн хорт бодисыг  Хөшөөтийн уурхайн нурах шахсан байранд ил задгай хадгалснаас тэр хавийн ундны ус химийн хорт бодист бохирдох, нутгийн иргэдийн биеэр тууралт гарах болсон гэх асуудал хэсэгтээ шуугиан тариад намжсан.
Өдгөө зөвхөн Хөшөөтөөс Хятадын хил рүү нүүрс зөөх 320 орчим км автозамыг гэхэд Мянган угалзатын нурууг хөндлөн дайруулж барьсан байдаг.  Мянган угалзатын нуруунд  дархан цаазтай аргаль угалз, янгирын сүрэг идээшсэн нутаг. Монгол Алтайн нурууны нэгэн салбар уулс. Мянган угалзатын нуруу Их мянган, Бага мянган гэж хоёр хэсгийн дундуур дайруулан  зам тавьснаас аргаль, янгир нь дүрвэх болсныг иргэд хэлдэг.
 
 
 
Монгол Улсын тогтвортой хөгжилтийн үзэл баримтлал-2030, эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт 2019 онд хоёр хувиар л нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байгааг УИХ-ын нэр бүхий гишүүд хэлж байв. Тодруулбал, Сутай хайрханыг байгалийн нөөц газрын ангиллаар  улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж батлах үеэр энэ асуудал хөндөгдөж байсан юм.
 
 
 
Газар нутаг, байгаль орчноо хамгаалах  нэн чухал бодлогод эрх баригчид ийнхүү  хойрго хандаж байгаа нь харамсалтай. Сутай хайрхан төрийн тахилгатай уул юм бол  цогцолбор газар, салбар уулсыг  хамтад нь  төр  хамгаалах л ёстой. Зарлигаас давсан  уул уурхайн эрх ашиг  байдаг юм бол төрийн тахилгыг больж, тэр чигт нь  нүүрсний ордын чиглэлээр  ашиглах ёстой байж таарна. Наашаа харж төрийн тахилга үйлддэг, цаашаа хараад   уул уурхайнханд ухуулж төнхүүлэх зөвшөөрөл өгдөг  Монголын төр хоёр  нүүртэй  байж таарахгүй.
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-5
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани