Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

В.Оюу: Бид экспортын стратегийг гаргах шаардлагатай байна

 

 

"Экспорт Монгол 2020" олон улсын цахим чуулга уулзалтын талаар ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюутай ярилцлаа.

-Экспорт Монгол 2020 арга хэмжээний талаар товч мэдээлэл өгнө үү?

-Энэ чуулга уулзалт Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050 баримт бичиг, мөн шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсаны дараа болж буйгаараа ач холбогдолтой гэж үзэж байна.

Монгол Улс ирэх арван жилд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, эрдсийн боловсруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ  хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих замаар уул уурхайн бус экспортыг дорвитой өсгөх мөн аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг дэмжиж, хөгжилд эдгээр салбараас оруулах хувь нэмрийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болон хөгжлийг тэтгэсэн тээвэр, дэд бүтцийн хөгжлийг хангахад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана. 

Засгийн газар 2024 он хүртэл эдийн засгийн гадаад харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаад худалдаанд тулгарч буй хүндрэлүүдийг багасгах, хөнгөвчлөх бодлого үйл ажиллагаа идэвхтэй явуулахыг зорилт тавьсан. Чуулга уулзалт хөгжлийн дунд, богино хугацааны бодлогыг танилцуулах, бодлогыг хэрэгжүүлэх арга замыг талуудын оролцоотой хэлэлцэж, тодорхой чиглэл, шийдэл гаргах зорилготой юм.

Чуулга уулзалтыг Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар мөн Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, Экспорт, олон улсын худалдааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд ч дэмжиж оролцож байгааг хэлэх хэрэгтэй.

-Чуулга уулзалтаар тухайлан ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Цахим чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдрийн хуралдаанд Гадаад харилцааны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд үндсэн илтгэл тавихын сацуу экспортын бодлого эрх зүйн орчин, экспортын санхүүжилт, чанар стандарт баталгаажуулалт болон аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл зэрэг экспортын чадамжтай бусад салбарыг дэмжих, экспортын кластерыг хөгжүүлэх асуудлаар дөрвөн салбар хэлэлцүүлэг болно.

Чуулга уулзалтын хүрээнд хөрөнгө оруулалт шаардлагатай, хөгжлийн төслийг танилцуулах бизнес хоорондын уулзалт, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн бараа, үйлчилгээний үзэсгэлэнгийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын хоёр дахь өдөр манай гадаад худалдааны гол түнш болох АНУ, ЕХ, ОХУ мөн Японы зах зээлд гарах, экспортын стратеги боловсруулах, шинэ  зах зээлийг судлах, найдвартай түнш олох зэрэг асуудлаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд цахим сургалт зохион байгуулна.

Уншигчид чуулга уулзалтын цахим хуудсаар www.exportmongolia.org дамжуулан бүх арга хэмжээнд оролцож, илтгэгч, сургагч багш нартай харилцан ярилцах боломжтой. Бүхэлдээ чуулга уулзалт маань цахим хэлбээр явагдана.

-Монгол Улсын экспортын өнөөгийн нөхцөл байдал ямар байна? Тулгамдаж байгаа асуудалд цахим чуулга уулзалт ямар шийдэл өгч чадах вэ?
-Монгол Улс 2019 онд 13.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бөгөөд эскпортын 89.2 хувь уул уурхайн салбар, 10.8 хувь уул уурхайн бус салбарт ноогдож байна. Экспортын бүтцийн энэ харьцаа сүүлийн 10 жил хэвээр хадгалагдсан. 

Экспортын 93.8 хувийг БНХАУ-д дангаар гаргасан бол импортын 76.9 хувийг хоёр хөрш улсаас авчээ. Нийт худалдааны эргэлтийн 92 хувийг БНХАУ, ОХУ, ЕХ, Япон Улс, АНУ, БНСУ-тай хийсэн байна. Монгол Улс эрдсийн болон мал аж ахуйн цөөн нэр төрлийн түүхий эд зонхилсон экспортын сагстай бөгөөд экспортын зах зээл мөн хязгаарлагдмал байгаагаас түүхий эдийн үнийн хэлбэлзэл, экспортын зах зээлийн хүчин зүйлд онцгой мэдрэмтгий байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалт, мөн уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар худалдааны өрөөсгөл бүтцийг засах бодлого барьж байгаа. Асуудлын гол нь бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт байна гэж харж байна. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ нь юу байх вэ, ямар үнэ цэнэ, имижээр Монголын экспортыг таниулах ёстой юм бэ гэдгийг нэн тэргүүнд тодорхой болгох хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл бид өөрсдийнхөө niche юу болохыг тогтоох ёстой. Үүнийг дагаж үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, хамгаалах болон кластерийг хөгжүүлэх бодлого,  зорилтот зах зээлийн судалгаа, сурталчилгаа, чанар стандартын тогтолцоо, ур чадвар гээд базаж хэлбэл экспортын стратегийг гаргах шаардлагатай байгаа юм.

Өнөөдөр уул уурхайн бус экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн 90 гаран хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байна. Экспортын чиглэлтэй аж ахуйн нэгжийг хөгжүүлэх, чадавхжуулах, гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх замаар өрсөлдөх чадвар, экспортын чадамжийг бий болгодог бүтэц олон улс оронд байдаг. Ийм бүтцийг ч бий болгох асуудлыг судалж, хойшлуулалгүй шийдвэрлэх ёстой. 

Мал аж ахуйн гаралтай уламжлалт экспортын бараа бүтээгдэхүүнээс гадна аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи болон сэргээгдэх эрчим хүчний салбарын экспортын нөөц боломжийг дэмжих, хөгжүүлэх асуудлыг ч анхаарах хэрэгтэй байна. "Экспорт Монгол 2020" чуулга уулзалт экспортод тулгамдаж байгаа эдгээр болон бусад асуудлыг олон талаараа хэлэлцэж, ойлголтоо нэгдмэл болгох, тодорхой шийдэл санаа гаргана гэж итгэж байна.

В.Оюу: Бид экспортын стратегийг гаргах шаардлагатай байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өнөөдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани