Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засагт нүүрсний экспорт голлох нөлөөгөө алдаагүй байна

 

 

Эдийн засагт нүүрсний экспорт голлох нөлөөгөө алдаагүй байна

 

Монгол Улс бурхны хишиг гэлтэй нүүрсний арвин их баялаг нөөцтэй нь гайхалтай. Тодруулбал, манай орны нутаг дэвсгэрт нүүрсний 12 сав газар, гурван талбайд батлагдсан 32.6 тэрбум тонн "хар алт”-ны нөөц байна. Үүний дээр нарийвчлан судалж, хайгуул хийж, тогтоох боломжтой 150 тэрбум тонн нүүрсний нөөц байгаа гэж шинжлэх ухааны доктор Д.Бат-Эрдэнэ нарын эрдэмтэд таамагласан байдаг. Одоогоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар хүлээж авсан 32.6 тэрбум тонн нүүрсний нөөц нь 18 аймаг, нийслэлийн нутагт дэвсгэрт байдаг. Архангай, Өвөрхангай, ДарханУул зэрэг аймагт ганцхан нөөц газар байдаг бол говийн бүсийн аймгуудад хамгийн том уурхайнууд байрладаг байх юм. Тэдгээрийн дотор Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогтцэций сумын нутгийг дамнан орших Тавантолгойн нүүрсний бүлэг орд нь Цанхи, Бор тээг, Оорцог, Бортолгой, Онч хараат, Ухаахудаг гэсэн зургаан хэсгээс бүрдэх бөгөөд энд 5.4 тэрбум гаруй тонн нүүрс хадгалагдаж байна. Мөн Гурвантэс сумын нутаг дахь Гашуунсухайтын нүүрсний ордод нэг тэрбум гаруй тонн нөөц байдгийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, геологи хайгуулын үр дүнг баталгаажуулсан байдаг.  Дэлхий нийтэд "COVID-19” вирусийн халдвар тархсан энэ хүнд цаг үед Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын "Дисковери Монголиа” чуулга уулзалт 18 дахь удаагаа болж өнгөрсөн. Уг чуулга уулзалт дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хийсэн мэдээллээс үзвэл манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт саарч, уул уурхайн экспорт 40 шахам хувиар буурсан ч оны эхний хагас жилийн байдлаар ДНБий 18, экспортын 94, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байна.

Эхний есөн сард улсын төсөвт 7.3 их наяд төгрөг төвлөрсний 20 хувийг дээрх салбараас оруулсан байжээ. Энэ нь улсын төсвийн бүрдүүлэлт, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад уул уурхайн салбар голлох нөлөөтэй хэвээр байгааг батлах үзүүлэлт юм. Гэвч өнөөдөр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн, ашигт малтмал түүний дотор нүүрсний нөөц дундарч байна. Газар доорх байгалийн баялаг нь дахин ургаж төлждөггүй, өсөж үрждэггүй нь маргашгүй үнэн билээ.

Тиймээс таамаглал төдий байгаа байгалийн баялаг, нүүрс болон ашигт малтмалын бусад нөөцөө хайж илрүүлэх, тоо хэмжээг зөв тогтоох ажлыг шуурхайлах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. УИХ-аас 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, төрөөс тогтоож өгсөн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулсан ч энэ тоо ашиглалтынхаас нэг дахин буурсан дүн гарчээ. Үүнээс хойш Засгийн газраас таван удаа тогтоол гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулах эрдсийн хуримтлал бүхий талбайг баталсан байдаг. 2015 оны аравдугаар сараас хойших таван жилийн хугацаанд 45 удаагийн сонгон шалгаруулалтаар 2.4 сая га талбайд хайгуул хийхээр 171 тусгай зөвшөөрлийг олгосон байна. Олон улсын жишгээс харахад геологи хайгуулын салбар нь уул уурхайн ашиглалтаасаа 20-30 жилээр түрүүлж явах учиртайг Монголын ахмад геологичид ярьж сануулсаар байгаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд геологийн салбарыг хөгжүүлэх зорилтыг бодит ажил хэрэг болгож, Үндэсний геологийн албыг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн нь нэг томоохон алхам болж байна. Улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг дуудлага худалдааны зарчмаар олгох олон улсын туршлагаас судалж эхэлжээ. "Дисковери Монголиа”- ийн үеэр яригдсан нэг таатай мэдээлэл нь Тавантолгойн орд газраас олборлож буй экспортын нүүрсний хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх тээвэр ложистикийн асуудал байлаа. Учир нь, Тавантолгойн уурхайгаас Зүүнбаян, Гашуунсухайт чиглэлд тавьж буй төмөр замын бүтээн байгуулалт нэлээд эрчимтэй өрнөж байгаа төдийгүй нэг хэсэг нь ирэх онд, Гашуунсухайтынх 2022 оны эхний улиралд ашиглалтад орсноор жилдээ 50 сая тонн нүүрсийг урд хөрш рүү гаргах боломж нөхцөл бүрдэх юм. Энэ талаар "Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал танилцуулахдаа "Одоо Монголын нутаг дэвсгэр дээр авто замаар тонн нүүрсийг 40 ам.доллараар тээвэрлэж байгаа бол Гашуунсухайт хүртэлх 200 гаруй км төмөр замыг ашиглалтад оруулснаар тээврийн зардал тав дахин буурах юм” гээд үүнтэй зэрэгцүүлэн авто зам барьж, өрсөлдөх чадваргүй төсөл хэрэгжүүлэх шаардлагагүйг хэлж байсан юм. Үүнд "Монгол нүүрс” ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал санал бодлоо хуваалцаж, дан ганц нүүрсний экспортод түшиглэн дэд бүтэц барьж байгуулах нь оновчгүйг онцолж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох хилийн гарц, боломжоо зөв тооцоолж, дэд бүтцийн төслүүдийг тодорхой эрэмбэ, дэс дараатай хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулж байлаа. Хэдийгээр нүүрсний хайгуул экспорт, тээвэр ложистикийн талаар салбарын мэргэжилтэн, оролцогч талууд ийм байр суурьтай байсан ч Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр "COVID-19” вирусийн цар тахлын үеийн эдийн засагт уул уурхайн бүтээгдэхүүн голлох байр сууриа гүйцэтгэсээр байна.

Тодруулбал, оны эхний есөн сард гадаад худалдааны эргэлтэд экспорт 6.8 тэрбум ам.долларын жин дарж байгаагийн хоёр тэрбумыг нүүрсний экспортоос олжээ. Нүүрсний гадаад худалдаа 27 сая орчим тоннд хүрч, 22.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын сөрөг нөлөөтэй шууд холбоотой юм.

Ялангуяа "COVID-19” вирусийн халдварыг дотооддоо алдсан үеэс нүүрсний экспорт буурсан байна. Арваннэгдүгээр сарын эхний 15 хоногт манай улс 2.1 сая тонн нүүрс экспортолсон ч сарын сүүлийн хагаст нэг сая тонн болж буурсан нь үүний баталгаа юм. Цаашид халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, цар тахлын тархалтыг тогтоон барьж чадвал нүүрсний экспорт өсөх боломж бий. Үүнд Хятадын дотоодын нүүрсний хэрэглээ, эрэлт өсөж, тус улсын Засгийн газар Австралиас авах экспортын нүүрсэнд хориг тавиад байгаа зэрэг гадаад хүчин зүйл эергээр нөлөөлөх магадлалтай болж ирлээ.

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Эдийн засагт нүүрсний экспорт голлох нөлөөгөө алдаагүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани