Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-6

Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-6

 

Манай улс зарлигаар дархалсан  10 хайрхантай.  Тэр дотроос Богдхан уул  улсын нийслэлтэй хаяа залган оршдог. 1778 оноос  зарлигаар тахиж ирсэн эртний уламжлалтай. 1911 онд  Богд хааны зарлигаар  жилд хоёр удаа буюу зун, намар тахиж байхаар хуульчлан  тогтоожээ. Энэ уламжлал социализмын үед тасарч, 1995 онд  Ерөнхийлөгч П.Очирбат зарлиг  гаргаснаар төрийн тахилгыг сэргээн, мөн онд  УИХ-ын тогтоолоор дархан цаазат уул болгож, 1996 онд ЮНЕСКО-гоос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулсан байдаг. Аль ч талаас  бодсон  төрийн хатуу хамгаалалт,  олон нийтийн анхаарлын төвд байдаг   гэж ойлгогдохоор.  Гэсэн атал  хамгийн их талхлагдаж,  хууль бус зөвшөөрлүүдэд дарлагдсан нь харамсалтай. Өдгөө Богд хан хайрхан маань  "Байшин уул” гэмээр дүр төрхийг олж,  сайд дарга нарын  дархалсан газар болсон эмгэнэлтэй. Жилээс жилд ийнхүү үзүүлэлтийг нь бууруулсных уу, төрийн тахилгыг нь  хийхдээ  ч  чимээ шуугиангүй тэгсхийгээд үйлдчихдэг болсон. "Богд хан уулыг тахилаа” гэсэн товч  мэдээ төдийхөн гаргаад өнгөрдөг. Хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгчийн зарлигаар хэдэн  улстөрч очиж  Богд хан уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг үйлдсэн сураг дуулдсан. 
Богд хан уулыг Байшин хороолол болгосон эмгэнэл 1990-ээд оноос  хойш  алба хашсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар, Хотын менежерүүд, тамга барьсан  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нар, газрын асуудал эрхэлсэн газар, хэлтсийн дарга нартай салшгүй холбоотой.  Тухайн үед дархан цаазат газарт тодорхой газрыг  ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох "Түр журам”   гэгчийг гаргаж байв.  "Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэсэн баримт бичиг бүрдүүлж нэг хүн хэчнээнийг авсан  байсан гэж  ч яригддаг.  Ийнхүү хууль, журам гэгчийн  цоорхойгоор   Богд хан уул, Зайсангийн амны газрыг сорчлон өөрсдийн болгох "марафон”-ыг төр, засгийн өндөр албан тушаалтан, тэдний  тойрон хүрээлэгчид   амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүнд нь Богд хан уул "Байшин уул” болж, Зайсангийн ам  орон сууцаар дүүрч, цаашлаад Нүхтийг нүхэлсэн байшин хороолол үүссэн.  Зарим нь сургууль, дэлгүүр, гоо сайхны газар барьж бизнесийн чиглэлээр ашиглах болсон. Гэтэл Богд хан ууланд газар ашиглуулах, эзэмшүүлэх "Түр журам”-д зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зөвшөөрлийг цуцлах, хураах, барилга байшин барьсан бол буулгах болно гэж цагаан дээр хараар бичээстэй бий. ТХГНТ хуулийн 11  дүгээр зүйлийн 11.7 дэх хэсэгт зааснаар Дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн судалгаа шинжилгээ, аялагч хүн түр буудаллах, отоглох зориулалтаар л ашиглахыг хуулиар зөвшөөрсөн байдаг.
Түүнийгээ огт хэрэгжүүлээгүй. Хэн нэгэн  асуудал сөхсөн ч тэр нь ихэнхдээ сайд дарга нарынх байж таардаг тул тэгсхийгээд замхардаг. 
Ийнхүү Улаанбаатарын урд зүгт дахин нэг "нийслэл” чимээгүй бөгөөд эрчимтэй  баригдсан  нь  2010-2014 оны үе байв.  "Сөүл” группын хатагтай хэмээх нэрээр танигдаж гарч ирсэн Г.Өнөрболорын  "Мантууш” компани оройлон  "Грийн Вилла”, "Роял кастли” хотхоныг  барьж, сүүл рүүгээ  "Сөүл Вин”, "Роял Нью кэстл” "Уушги цохио”, " "Карказ”, "Жигүүр Гранд”, "Бөх бат”, "Сөүл групп”, "Бодь” групп, "М-Си-Эс”, "Чоно”, "Фортуна” групп, Солонгосын хөрөнгө оруулалттай "G.SS.M” компани, "Мапекс”, "Эфмакс”, "Сипико”, "Мфикс” компаниуд орон сууцны  хорооллын бүтээн байгуулалт хийж  барилгын ажил ид бужигнаж байв.  Гэхдээ үүнээс  ч өмнө  Байгаль орчны сайдын 2003 оны тушаалаар "Дабу”, "Сарнайх”, "Анома” зэрэг компанийн удирдлагад аялал жуулчлалын цогцолбор байгуулах нэрээр /ерөнхий төлөвлөгөөндөө орон сууцны барилга барихыг тусгасан байсныг мэдсээр байж/ зөвшөөрөл олгосон нь дээрх гоё нэртэй барилгууд дотор толгой цохидог  гэх юм билээ. Энэхүү үйл явдлын мөрөөр  манай сонин  тухайн үед "Мантуушийн маапаан”  цуврал сурвалжлага хийх явцад  Богд уулыг   хаяалсан  моддыг ил цагаан хугачин байшингийн тулгуур хийж, дархан цаазат уулын тал талаас нүхлэн хайрга, зөөж, түүгээрээ газрыг нь тэгшлэн орон сууц, хувийн хаус, таун хороолол барьж байгааг ил болгож байв.  Өдгөө  Богд уулын  наад хормой өм, цөм ухагдаж,  Зайсан толгой алга болж тэр хавь янз бүрийн хэлбэр хийцтэй том, жижиг байшингаар дүүрчээ. 
 
 
 
БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын үед Богд хан уул, Зайсан орчмын газрын 100 гаруй  зөвшөөрлийг цэгцлэх асуудал ярьж байв. Д.Цэрэнбат сайдын үед  усны  нөөцийг  бохирдож  хомстохоос сэргийлэх,  голын  бургас  модыг  сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй болон анх газар ашиглах эрх олгосон тушаал нь дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж олгосон зэрэг 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  газар ашиглах эрхийг  БОАЖ-ын сайдын тушаалаар 2018, 2019 онд цуцалж байв. 
 
 
 
Гэсэн ч зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллага   БОАЖЯ-ыг шүүхэд өгч, шүүхээс  тэдний  талд шийдвэр  гаргаснаар  асуудал  гацсан тохиолдол цөөнгүй. Нэг эзэнтэй  Монголын  үндэсний  их  сургууль  нэртэй  НҮТББ, Политехникийн  коллеж  нэртэй  НҮТББ  гэгч хуулийн этгээдүүд  нэр дээрээ  40  гаруй  га  газрыг  Богдхан  ууланд  хашчихаад  газрын төлбөр төлөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй хэл ам таталж байв. 
 
Энэ бүхний эцэст Зайсангийн амыг, цаад утгаараа бол Богд хан уулын хэдэн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах уу, суурьшлын бүсийг яаж шийдэх вэ гэдэг асуудал ил, далд яригдсаар удаж байна. Өнгөрсөн сонгуулийн дараа энэ  салбарын сайдын албыг хүлээж авсан Д.Сарангэрэл хэлэхдээ  "...Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амыг Улсын тусгай хамгаалалтаас гаргах, хилийн заагт өөрчлөлт оруулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Өнөөдөр Богд уулын буга бусад амьтан буугаад ирж байгаа тухай иргэд тэр дундаа тэнд амьдарч буй оршин суугчид өөрсдөө ярихаас гадна зураг авч, бичлэг хийж, сошиал орчинд тавьдаг.
Бэлчээрлэх, амьдрах, хооллох ундлах газар нь хумигдсан учраас амьтан уруудсан нь тэр.Түүгээр ч зогсохгүй амьтдын цус ойртсон талаар мэргэжилтнүүд анхааруулж байна. Бас л сэтгэл өвдмөөр асуудал шүү. Ер нь газар дэлхий дээр биднээс гадна араатан жигүүртэн, амьд амьтан амьдардаг. Бид түүнийг нь булаагаад байна гэдгээ тооцож, асуудалд хандахгүй бол хүн талаасаа бодсон ч нүгэл үйлдэж буй хэрэг. БОАЖЯ Зайсангийн амыг улсын тусгай хамгаалалтаас гаргах санал гаргахгүй” гэжээ. Богд хан уултай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ  гэвэл АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг  дархан цаазат  Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхэлсэн мэдээлэл байгаа юм. Төрийн тахилгат, дархан цаазат  Богд хан уулаа хэвээр  нь дархлах уу, баячуудын дархалсан газар, байшин хорооллын статусыг батлах уу гэдэг  асуудлыг нэг мөр болгож шийдвэл сайн сан. 
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-6
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани