Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ядарч туйлдсан жолооч нар Чойрын тээврийг нээхийг шаардаж байна

Ядарч туйлдсан жолооч нар Чойрын тээврийг нээхийг шаардаж байна

 

-Хятадуудын эрхшээлд орсон Монголын нүүрс экспортын хөөрхийлөлтэй хувь тавилан-

...Би энд ирээд 21 хонож байна. Жолооч нартайгаа адил хоосон хонохдоо хонож, машиндаа амьдарч явна.

...Эхнэр хүүхэд дээрээ очиж чадалгүй хоёр сар болж байна. Ар гэрээ тэжээхийн тулд тээвэрт явдаг ч нүүрс тээврийн зам хаагдсанаас болж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаанд орчихоод байна.

...Хүлээж суусаар хүнд байдалд орж байна. Нэг л өдөр зам нээгдчих болов уу. Нүүрсний таталт нэмэгдчих болов уу. Хот руу явчихаар эргэж гаргахгүй байх гэж бодсоор байтал жолооч бидний нөхцөл байдал улам л хэцүүдлээ.

Хээрээр хань хийж, машиныхаа кабинд хоноглож яваа мянга мянган жолооч нар хүндхэн байдалтай байгаагаа ийнхүү ярьж байна. Урт, богинын тээвэрт явдаг 14 мянга 900 гаруй жолооч нарын төлөөлөл энэ сарын 18-ны орой Гашуунсухайт автозамын хоёр дахь километр "Эрдэнс таван толгой " ХК-ийн уурхай дээр цуглажээ. Тэд нүүрсний экспортын үнэн төрх болоод өөрсдөд тулгамдсан асуудлаа холбогдох албаныханд хүргүүлэх болсноо мэдэгдсэн юм.

Н.ЯЛАГДАШГҮЙ: НИЙТДЭЭ 10500 ЖОЛООЧ ГАЦААНД ОРЧИХООД БАЙНА

Энэ үеэр Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн саарал хэмээх Н.Ялагдашгүйгээс дараах тодруулгыг авлаа.

-10 мянга гаруй нүүрс тээврийн жолооч ажил орлоггүй болоод байгаа тухай та бүхэн учирлаж байна. Юуны улмаас ийм байдалд орчихов оо?

-Бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Учир нь Монгол Улсын нүүрс тээврийн 80 орчим хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомт өнөөдөр зогсонги байдалд орчихлоо. Энэ боомтоор өдөртөө 1500 орчим машин хилээр нүүрс нэвтрүүлдэг байсан бол одоо дөнгөж 50 ширхэг машин л орж байна. Бараг 30 хувь буурчихлаа. Богинын тээврийн гаралт муудсанаас улбаалаад уртын тээврийн мянга, мянган жолооч нар ажил, орлогогүй болоод байна. Гашуунсухайт боомтын нөхцөл байдал ийм хүнд байхад Тавантолгой-Чойрын чиглэлийн замыг хаах шийдвэрийг Л.Халтар сайд гаргаж байгаа нь Монголын нүүрс тээврийн экспортыг боомилж байна гэж хэлж болно.

-Чойр чиглэлийн замыг хэзээнээс хаачихсан юм бэ?

-Хоёрдугаар сарын дундуур салбарын сайдын тушаал гараад л хаагдсан. Уг нь ядаж энэ зам нээгдчихвэл жолооч нарын маань тээвэрлэлт бүр ч таг зогсчихгүй. Бидний гол зорилго бол зөвхөн жолооч нарын асуудал биш. Монгол Улсын нүүрсний экспортыг тогтвортой байлгахыг зорьж байгаа юм. Энэ замаас л гэхэд Монгол Улс хоёр сая америк доллар оло боломжтой. Нэг өдөртөө шүү. Нүүрсний дийлэнхи тээвэр нь Гашуунсухайт руу явдаг ч Чойрын энэ замаар Хангийн боомт руу тодорхой хэмжээний нүүрс тээврийн экспортыг гаргах бүрэн боломжтой. Явсаар ч ирсэн. 1950-аад оноос гаралтай Сайншанд Замын-Үүд , Чойр Өмнөговийг холбосон энэ зам бол тухайн үеийн торгоны зам гэж хэлж болно. Төдийгөөс өдийг хүртэл хүртэл гурван аймгийг хооронд нь холбосон улсын чанартай сайжруулсан шороон энэ замаар нүүрс тээвэр хийсээр ирсэн. Гэтэл улс төрийнхний явцуу шийдвэрээс болж хаагдаад байгаа нь эх орны эдийн засагт төдийгүй энэ замаар тээвэр хийж амьдралаа авч явдаг мянга, мянган тээвэрчдэд хохирол учруулаад байна.

-Явцуу шийдвэр гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?

-Салбарын сайд энэ замаар тээвэр хийхэд нутгийн иргэдэд хүндрэлтэй, тоосжилт үүсгэдэг гэх үндэслэлээр хаах шийдвэрийг гаргасан байдаг. Энэ нь улс орныхоо эдийн засгийг зонхилон бүрдүүлж буй нүүрсний зах зээлийг бодолгүйгээр тухайн орон нутгийн хэсэг бүлэг хүмүүст л таалагдах гэсэн оролдлого гэж хардаж байна. Улс төрийн өчүүхэн явцуу эрх ашгийн төлөө л гаргасан шийдвэр шүү дээ. Тээвэрчид бидний хувьд Чойрын чиглэлийн замаа өөрсдийн хөрөнгө мөнгөөр засаж сайжруулж, нэг рэсс тутмын орлогоосоо 20 мянган төгрөгийг цуглуулж, тэр орлогоороо 50 километр тутамд нэг шалган нэвтрүүлэх хяналтын пост барьж, худаг өрөмдөж, усжуулалт хийх нүүрс тээврийн экспортыг нэмэгдүүлэх боломжийг бий болгосон. Гэтэл энэ замыг маань хааж байгаа нь дэндүү харамсалтай шийдвэр. Бид аль болох байгальд хор хөнөөлгүйгээр Чойрын тээврээ хийхийг хичээж байна. Тиймээс энэ замыг нээж өгөхийг шат, шатны холбогдох байгууллага, хүмүүст уламжилсаар байна.

-Шаардлага, хүсэлт хүргүүлэхээр ямар хариу өгдөг вэ. Замыг нээх тодорхой тов хэлдэггүй хэрэг үү?

-Зам тээвэр хөгжлийн яам, Аймгийн удирдлагууд, цаашлаад Өмнөговиос сонгогдсон хоёр гишүүдэд нөхцөл байдлаа учирлаад хүсэлт явуулдаг. Харамсалтай нь тодорхой дорвитой шийдвэртэй ажил хийгдэхгүй л байна. Зам хэзээ нээгдэх нь тодорхойгүй. Жолооч нар хий дэмий горьдлого тээсээр хүлээж сууна.

Уг нь Өмнөговь аймгаас УИХ-ын хоёр ч гишүүн сонгогдсон. Н.Наранбаатар гишүүн хааяа нэг дуугардаг. Харин Ажнай Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн гишүүн болсноосоо хойш усанд хаясан чулуу шиг алга болсон. Хааяа нэг сүм дуганын нээлт энэ тэр дээр явж байгаа дуулддаг. Уг нь тэд тээвэрчдийн асуудлыг онцгой анхаарна гэж сонгуулийн үеэр амлаж байлаа.

-Гашуунсухайтын боомтоор гарах нүүрсний экспорт ковид дотооддоо алдсантай холбоотойгоор буурчихсан. Ийм хүнд үед уг нь Чойрын замаа нээчихвэл нэмэртэй юм даа?

-Хүний амьдрал хэцүү. Манай жолооч нарын хувьд гэрээсээ хол, өлсөж цангасан ч гэсэн тэсэж байгаад тээвэр хийчих гээд л хүлээгээд байдаг.Уртынх нь уурхайгаас ачаад Цагаанхаданд буулгахад Цагаанхадныхан цаашаа ачаад хил даваад Ганц модонд буулгана. Богинын таталт нь дуусчихаар урт нь зогсчихдог. Яагаад гэвэл өртөөлж байгаа учраас. Богинын тээвэр дээр нэг, хоёрдугаар ээлж болгон 3500, 3500-аар хоёр хуваачихсан. Тэгэхээр 3500 урд байгаа гэсэн үг. Нийтдээ нарийвчилсан тоогоор 10500 жолооч гацаанд орчихоод байгаа юм.

Э.САМДАНЖАМЦ: НҮҮРС БУУЛГАЖ, СЭЛГЭЖ АЧДАГ ТАЛБАЙН ИХЭНХ НЬ ХЯТАДУУДЫНХ БОЛСОН

Жолооч Э.Самданжамц ийнхүү ярьж байна. Тэрбээр "Би уртын тээвэрт Монгол компанийн жолооч хийдэг. Гашуунсухайтын боомтоор нүүрс гаралт огцом буурчихлаа. Ийм үед нүүрс тээвэрчдийн хамгийн чухал туслах зам болсон Чойрын замыг хаасан нь жолооч бидний ажил тэг зогсоход хүрээд байна. Ер нь тээвэрчдийн энэ асуудлыг төр засгаас онцгой анхаарах цаг болсон гэж би боддог. Нэг зүйлийг энд хэлэхийг хүсэж байна. Нүүрс тээврийн гэрээ Монгол компаниудад олдохоо байсан. Замаар дүүрэн хужаагийн машин тээвэр хийдэг боллоо. Автотээврийн газраас монголчуудынхаа машиныг оношлогоонд оруулахад баахан гоочилдог хэрнээ хятадуудын хачин ямбий машиныг шууд л зөвшөөрөл олгоод тэнцүүлчихдэг. Хятадын том компаниудад л манай төрийнхөн үйлчилдэг. Нүүрс буулгаж, сэлгэж ачдаг 82 талбайн ганц хоёрхон нь л Монгол хүний мэдлийнх. Бусад нь бүгд хятад, өвөрмонголчуудын мэдлийнх байдаг” гэлээ.

Монгол Улсын экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний экспорт хүндхэн байдалтай байгааг тээврийн жолооч нарын нөхцөл байдлаас харж болохоор байна. Ийм үед салбарын яамд ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

САЙД Г.ЁНДОН БНХАУ-ЫН ЭЛЧИНТЭЙ УТСААР ЯРЬЖЭЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ сарын 17-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цай Веньруйтай Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрт гарсан асуудлаар утсаар ярьж харилцан мэдээлэл солилцжээ. .

Салбарын сайд ярианыхаа эхэнд Гашуунсухайт боомтоор нэвтрэх тэр дундаа нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж буй автомашины тоо сүүлийн өдрүүдэд буурч байгаа талаар тодруулахад Элчин сайд Цай Веньруй Оюу толгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдолтой холбоотойгоор хилээр нэвтрэх машины тоог бууруулсан болохыг мэдээлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Оюу толгой компанид бүртгэгдсэн тохиолдол нь зөөвөрлөгдсөн тохиолдол бөгөөд тээвэрчдийг вакцинд хамруулж эхэлсэн, уурхайчдыг тун удахгүй дархлаажуулалтад хамруулахаар болсон тул энэ талаар Хятадын талд уламжилж тээврийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг хүссэн юм. Элчин сайд Цай Веньруй Оюу толгойн нөхцөл байдлыг харгалзан үзэж үүссэн асуудлыг эргэн хэвийн горимонд оруулах боломжтой талаар ярьсан байна.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас утсаар тодруулга авлаа. Түүнээс "Чойрын тээврийг хэзээ нээх тухай лавлахад "Чойрын зам нээлттэй л байгаа шүү дээ. Би өчигдөр яваад ирсэн” гэж хэлээд утсаа салгасан юм. Түүний хувьд бодит нөхцөл байдлыг үнэхээр мэдэхгүй байна уу. Эсвэл мэдсэн хэрнээ мэдэн будилав уу. Ямартаа ч мэдээлэл өгөхөөс цааргалсан юм. Гашуунсухайтын боомтоор гарах нүүрсний экспорт эрс багассан энэ үед Чойрын тээврийг хааж орхисон нь жолооч нарын бухимдлыг төрүүлж, нүүрсний экспортоос орох орлогыг хааж байгааг Л.Халтар сайд тэргүүтэй, шийдвэр гаргах албаны хүмүүс анхааралдаа авахыг энэхүү сурвалжлагаараа дамжуулахыг зорилоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Ядарч туйлдсан жолооч нар Чойрын тээврийг нээхийг шаардаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани