Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын маргаан хурцадлаа

Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын маргаан хурцадлаа

 

Тийм ээ, та буруу сонсоогүй. Тэртээ тэргүй олон асуудалтай байгаа Оюу Толгой төслийн хөрөнгө оруулагчдын маргаан улам хурцадлаа.

Уул уурхайн портал Mining цахим хуудасны мэдээллээс харвал өнгөрөгч пүрэв гарагт АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд Оюу Толгойн төслийн хөрөнгө оруулагчдын төлөөлөл болсон компани гомдол гаргажээ. Оюу Толгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто компанийн хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг "Пентуотер Капитал” компани Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлогдсон бодит шалтгааныг Рио Тинто компани нуун дарагдуулж байгаа гэж үзэн ийнхүү гомдол гаргасан байна.

Оюу Толгой төслийн хугацаа хойшилсон тухай мэдээлэл 2019 оны долоодугаар сард анхлан цацагдсанаас хойш "Пентуотер Капитал" тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчид үнэн зөв мэдээллийг шаардсаар ирсэн. Геологийн нөхцөл хүндэрсэн, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон зэрэг асуудалд хөрөнгө оруулагчид тэгш мэдээлэл авч чадаагүй гэж тэд шүүмжилж байсан, одоо ч шүүмжилсээр байгаа. Энэ утгаар нь харвал "Пентуотер Капитал” компани зарга мэдүүлэх нь цаг хугацааны асуудал байсан гэж дүгнэж болно. Тэд зарга мэдүүлэхдээ илүү нухацтай ханджээ. Чухам ямар утга агуулга бүхий зарга Нью-Йоркын шүүхэд тэд илгээх болов.

Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн тэр ч бүү хэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэх шалтгааныг тодруулахын тулд "Рио Тинто” болон түүний гэрээлэгч компанид ажиллаж байсан 12 албан тушаалтнаас асуумж авч, мэдүүлэг бичүүлжээ. Дээрх 12 албан тушаалтнууд нь бүгд дунд шатны удирдах түвшний хүмүүс байгаа нь мэдүүлгийг илүү чамбайруулж байгаа гэж дүгнэж болно.

Улмаар мэдүүлгийн дүгнэлт хэсэгт далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн уг шалтгаан нь инженерийн чадамжгүй бүтээц, Хятадын ган төмрийн буурч буй эрэлт, хангалттай худалдан авалт хийхгээгүй зэрэг болно гэж дурджээ. Өөрөөр хэлбэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэг нь зүгээр шалтаг бөгөөд тэртээ тэргүй алдагдалтай байгаа төслийн зардлыг нэмэгдүүлэх замаар Рио Тинто компани алдагдлаа нөхөх гэж байна гэж тэд дүгнэж буй хэрэг.

Хэрэв уншигч та санаж байгаа бол он дуусахаас ердөө нэг сарын өмнө "Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурс” компани Канадын арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлэх тухайгаа нийтэд зарласан. Чухам энэ цаг үеэс "Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчид Оюу Толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын уг шалтгаан, суурь нөхцлийг тодруулахыг Туркойз Хиллээс цаашлаад Рио Тинтогоос ил цагаан шаардах болсон юм. Анх далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ үзэглэж байсан 2015 онд ч, түүний дараах ерөнхий төлөвлөгөөнд ч геологийн нөхцөл байдлын талаар дутуу судалсан, инженерийн бүтээмжүүд техникийн шаардлага хангаагүй зэргийг” Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурс”-ын аль, аль нь маш хожуу ухаарсан нь хамгийн том алдаа гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Түүнчлэн шүүхэд зарга мэдүүлсэн 12 хүний нэг "Редпат” компанид ажиллаж байсан нэгэн эрхмийн гомдол эрхгүй анхаарал татна. Тухайн гомдол гаргагч нь "Оюу Толгой” төсөлд туслан гүйцэтгэгч "Редпат” компани ахлах менежерийн алба хашиж байсан бөгөөд мэдүүлэгт дурдсан нь "геологийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хойшилсон гэдэг нь утгагүй хэрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мэдүүлэг гаргагчдын дийлэнх нь Рио Тинто компанид Оюу Толгой төсөл дээр төлөвлөгөөний алдаа гаргасан нь одоо үүсээд буй бүх асуудлын эхлэл гэдгийг мэдүүлэг гаргагчид тодотгож буй. Техникийн алдаа гаргасан гэдгийг "Редпат” компанийн өөр нэгэн менежер мэдүүлэгтээ дурджээ. Уул уурхайн портал "Mining” цахим хуудсын мэдээлснийг харвал далд уурхайн үндсэн босоо амны бүтээцийг хийхэд хийцийн хувьд алдаатай, ган эд ангиудыг техникийн шаардлагад нийцүүлэн угсраагүй, холболт сул, ашиглахад аюултай гэж дүгнэж буй аж. Пентуотер Капитал компани Нью-Йорк хотын арбитрын шүүхээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж улмаар "Оюу Толгой” төслийн далд уурхайн хоёрдугаар босоо амын бүтээн байгуулалтын ихэнх хэсгийг дахин эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Хэрэв үнэхээр энэ ажлыг хийвэл хөрөнгө оруулалтын зардал одоо байгаагаас ч нэмэгдэх магадлалтай.

"Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид чухамдаа ийм маргаан гарч магадгүй гэж үзэн 2017-2018 онуудад анхааруулж, Рио Тинто компанийг мэдээллээр хангахыг шаардаж байсан ч "Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс хугацаа хойшлохгүй зардал нэмэгдэхгүй гэж мэлзсээр байв. Тэд зардал 5.3 тэрбум ам.доллароос хэтрэхгүй, 2021 оны эхний улиралд анхны үйлдвэрлэлээ эхлэнэ гэж зарласаар, хэвлэлийн мэдээндээ ч дурдсаар байлаа. Гэвч хөрөнгө оруулагчдын таамаглал үнэний хувьтай байж. "Оюу Толгой”-н далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. "Рио Тинто” компани 2020 оны арваннэгдүгээр сард мэдэгдэл гаргахдаа үүнээс ч хойшилж магадгүй гэдгийг онцолсон нь "Туркойз Хилл Ресурс” болон хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлсэн юм. Тиймдээ ч "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс" компани Канадын арбитрын шүүхээр маргаанаа эцэслэхээр болсон. "Пентуотер Капитал” компани гаргасан мэдүүлэгтээ "Энэ бүхний эцэст "Туркойз Хилл Ресурс" компанийн хөрөнгө оруулагчид асар их алдагдал хүлээлээ. Оюу Толгойн далд уурхайн зардал нэмэгдэж, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон тухай мэдээлэл нийтэд цацагдсан үед "Туркойз Хилл Ресурс" компанийн хувьцаа үнэ цэнийхээ 70 гаруй хувийг алджээ” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Оюу Толгойн драм ийнхүү үзэгдлийнхээ хамгийн оргил хэсэг дээр ирлээ. Нэг талаас Монгол Улсын Засгийн газартай үүсгэсэн татварын маргаан, нөгөө талаас хоёр том хөрөнгө оруулагчдын арбитрын маргаан, үүн дээр нэмэгдээд "Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчдийн маргаан гарч ирсэн ч "чөтгөрийн гурвалжин” гэгч л болоод байна. Далд уурхайн анхны үйлдвэрлэл 2022 оны аравдугаар сард эхлэх хуваарьтай байгаа ч бүрэн үйлдвэрлэл эхэлтэл хамгийн эртдээ 2025 оноос наашгүй. "Оюу Толгой” төслийн ажил өмнийн говьд эхэлснээс хойш "Туркойз Хилл Ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчидэд "Рио Тинто” компанийн бодлого таалагдаж байгаагүй. Хөрөнгө оруулагчдын хурал болох бүрд жижиг хувьцаа эзэмшигчид ямар нэгэн байр суурь илэрхийлдэг байлаа. Хэдийгээр жижиг нэртэй боловч Рио Тинто компанид үзүүлдэг нөлөөллийг нь жишиж ярьвал”том” гэж дүгнэж болно. Рио Тинто компани зөвхөн манайд хэрэгжүүлж буй "Оюу Толгой” төслөөс гадна хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг төслүүд нь бүгд л маргаан дагуулдаг учраас жижиг хувьцаа эзэмшигчид тус компанид шүүмжлэлтэй хандаж ирсэн.Энэ шүүмжлэл ийнхүү Нью-Йоркын шүүх дээр очих хүртлээ өндрөө авах хувьтай байж. Рио Тинто компанийн зэсийн салбарыг манай монголын Б.Болд хариуцах болсноос хойш Засгйин газартай "Оюу Толгой”-н өгөөжийг нэмэгдүүлэх талаар нухацтай хэлэлцэх болсон. Чухам ийм л учраас төслийн цаад учир шалтгааныг мэдэхийн тулд "Пентуотер Капитал” компани шинэ зарга мэдүүлэхээр шулууджээ. "Оюу Толгой” төслийн хамгийн чухал үе шат нь далд уурхайн бүтээн байгуулалт. Үүнийг "Рио Тинто” ч, "Туркойз Хилл Ресурс” ч удаа дараа мэдэгдэж байсан. Хэрэв үнэхээр саад бэрхшээлүүдээ даван тулаад ашиглалтад орж чадвал "Оюу Толгой” төсөл 2028-2036 оны хооронд 480 мянган тонн зэсийг нэг жилд олборлон борлуулах болно. Гэвч ингэтлээ асар их зүйлийг туулах хэрэгтэй болж байх шиг. "Туркойз Хилл Ресурс” бол Рио Тинтогийн 51 хувийг эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч. "Оюу Толгой” төсөл анх гараанаас гарч байхад хамгийн баяртай байсан нь тэд. Гэхдээ "Туркойз Хилл Ресурс” компани төсөл хэрэгжсэнээс хойш баярлаж байсан удаа үгүй.

Учир юунд вэ гэвэл "Рио Тинто" компани анхнаасаа Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадаагүйд байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хэд, хэдэн хурал дээр чухам энэ асуудлаас болж бичиг, цаас шидилцэх дээрээ тулж байлаа. Өнгөрсөн 2019 онд УИХ-аас Оюу Толгойн үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулахад хөрөнгө оруулагч талаас буюу "Туркойз Хилл Ресурс”-аас гурав, "Эрдэнэс Оюутолгой” компаниас гурван төлөөлөгч байлцуулан далд уурхайн хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн асуудлыг нягтлахаар болсон. "Рио Тинто"-гоос төлөөлөгч байлцуулаагүй нь нэгэн арван өнгөрөөд байхад "Оюу Толгой” өмнөговьдоо л эргэцсээр байгаатай ч мөн холбоотой. Хөрөнгө оруулагчид "Оюу Толгой” төслийг одоо бүр мөсөн цуцлаад, зогсоож чадахгүй. Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Үнэхээр цуцаллаа гэхэд тэр их хөрөнгө оруулалтын зардлыг Монгол Улсаас нэхэмжилсэн ч өнөөх нь төлбөрийн чадваргүйг тэд ойлгож байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд үүссэн асуудлыг хэлэлцээрийн ширээний ард суугаад нарийн тодорхой болгох байр суурьтай байгааг "Туркойз Хилл Ресурс” компани удаа дараа мэдэгдээд байна.

Хөрөнгө оруулагчдын маргаан ийнхүү улам хурцадлаа. Цаашид чухам хэрхэхийг ирж буй сарууд харуулна. Арбитрын гурван ч маргаантай нүүр тулаад, одоо Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суулаа. Эхэлснээсээ хойш нар үзэлгүй, эргэцсээр буй "Оюу Толгой” төсөл хэрхэхийг хөрөнгө оруулагчид, арбитрын шүүгчид мэднэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН 

Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын маргаан хурцадлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани