Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЦУВРАЛ 1 I Таван голыг “тамлахаар” ирсэн “Мон Ураниум Ресурс” ХХК-ийг Эрдэнэцагааныхан эсэргүүцэж байна

Монгол орны зүүн хязгаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны тал нутагт хүн мал амьдрахад хүндхэн байдалд оржээ. Түмэн олны шүтээн уул Зотол ханы ай сав, алдарт "Таван булшны тал” хэмээх онгон дагшин газарт уул уурхайнхны хар сүүдэр нөмрөн орж ирээд байна. Эрдэнэцагаан сумаас 30 хүрэхгүй километрийн зайтай эл уурхай байрлаж байгаа бөгөөд эсэргүүцэл илэрхийлсэн нутгийн иргэдийг хүн чинээ тоохгүй хөрс хуулалтын ажлаа эхлүүлжээ. Хамгийн ноцтой нь "Хүрэн нүүрсний олборлолт хийнэ” гэж компанийнхан хэлдэг ч ураны хайгуулын лиценз эзэмшдэг "Мон Ураниум Ресурс” ХХК-ийн охин компани болох "Эрээнтолгой” ХХК энд үйл ажиллагаагаа эхлүүлчихээд байгаа юм.

Төгсгөл. Түрүүчийг ЭНД ДАРЖ уншина уу!



Ч.Адъяасүрэн: Сумын Засаг дарга байсан Ө.Батсайханы хийсэн лай ланчиг одоо эхэлж байна
 

"Уул уурхайгүй Эрдэнэцагаан” ТББ-ын тэргүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Адъяасүрэнгээс тодруулга авлаа.

-Танай суманд нүүрсний олборлолт хийхээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа компанийн талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ бол ерөөсөө л ураны компани. "Мон Ураниум ресурс” ХХК гэдэг компани чинь урьд өмнө нь дандаа л ураны хайгуулын лиценз эзэмшдэг байсан. Хэзээ ч нүүрсний уурхайн хайгуул хийж байгаагүй.. Би үүнийг бол сайн мэднэ.

-Компанийн зүгээс хүрэн нүүрс л олборлох уурхай гэх юм билээ?

-Үгүй ээ. Ураны компани. Наадуул чинь Онгон суманд очоод хөөгдөөд ирсэн уурхай байхгүй юу. Манай сумынхан бол хөөнө. Зүгээр хараад сууж чадахгүй. Энэ бол их том эзэнтэй юм гэсэн. Нутгийн иргэдийн эсэргүүцэл, байр суурийг ч үл тоодог. Бүр ковидын онцгой нөхцөлд ч тоохгүй ажиллаж байгаа.

-Одоо бол үйл ажиллагаа нь эрчимжээд хөрс хуулалтын ажил эхлүүлсэн байгаа юм билээ?

-Тэгсэн. Энэ хөл хориог ч тоож байгаа юм байхгүй. Эрдэнэцагаан суманд бүртгүүлэхгүйгээр автобусаар ажилчидаа зөөсөн байсан. Улс, сум орон нутгийн онцгой комиссын шийдвэр дүрмийг ч тоохгүй дураараа дургиж байгаа уурхай. Аймгийн прокурор, Мэргэжлийн хяналт, сумын цагдаа нар хүртэл энэ уурхайд үйлчлээд байгаа санагдах болсон.
 


-Та яагаад ингэж дүгнэх болов?

-Хэд, хэдэн үндэслэл бий л дээ. Жишээ нь анх уурхайн гэр баригдаж эхлэхэд нутгийн иргэд гэрийг нь бариулахгүй гэж тэмцэхэд сумын цагдаагийн дарга н.Итгэлт иргэдийг дарамталсан байдаг. Уурхайн бичиг баримтгүй машинаа шалгадаггүй мөртлөө нутгийн иргэдээ юм л бол торгодог.

-Хамгийн гол нь эдэлбэр газрын зөвшөөрлийг уурхайд олгоогүй байгаа. Гэвч байшин барихаар суурийн ажлаа хийгээд эхэлсэн гэсэн?

-Тийм. Сумаас эдэлбэр газрын зөвшөөрөл олгоогүй.байхад уурхай байшин бариад эхэлсэн. Манай сумын хуучин Засаг дарга Ө.Батсайхан энэ уурхайн гар хөл болж, сумаас холбогдох бичиг баримтыг хууль бусаар гаргаж өгсний лай ланчиг л одоо эхлээд байгаа юм. Түүний орлогч н.Алтан-Очирын эгч нь энэ уурхайд алба хашдаг. Мөн Ө.Батсайханы эхнэрийнх нь дүү суманд байгаль орчны байцаагч хийдэг байсан. Энэ хүмүүс л хуйвалдаж, Сумын иргэдийн хурлаар дэмжигдсэн гэсэн хуурамч бичгийг яам руу явуулж уурхайд А зөвшөөрөл гаргуулж өгсөн байдаг. Уг нь анхнаасаа хуулиараа сум орон нутаг бичиг хийж өгөөгүй байсан бол энэ уурхайн үйл ажиллагаа эхлэхгүй байсан юм. Багийн иргэдийн хурал, сумын иргэдийн хурлаар ороод яамнаас А зөвшөөрөл авах ёстой. Гэтэл хуучин Засаг дарга тэр зөвшөөрлийг хууль бусаар энэ уурхайд өгчихсөн байдаг. Үүнийг сайн шалгах юм бол уг уурхайг дор нь зогсооно. Одоо даанч хөл хорио гээд яваад байж чадахгүй байна. Хууль бус зүйл бол хууль бус л зүйл. Иймээс шударга үнэнээр энэ асуудлыг шийдүүлэх болно. Манай аймгийн прокурор энэ тал дээр үнэхээр сул ажиллаж байна. сумын иргэдийн төлөөл очиж уулзах гэхээр зугтаагаад огт уулзаж өгдөггүй. Уг нь хууль ёсыг сахиулах мэргэжлийн хяналт, прокурорын газруудын л хийх ёстой ажил.

Ц.Магсар: Отор нүүдлийн охь болсон газар уурхайнхны хөлд дарагдах боллоо
 

Эрдэнэцагаан сумын малчин Ц.Магсараас бодит нөхцөл байдлыг тодрууллаа.

-Танайх уурхайтай хэр ойрхон байдаг вэ?

-Манайхаас уурхай хоёр гуравхан километрийн зайтай байна. Яг л малын бэлчээр дээр гэсэн үг. Манайхаас гадна уурхайг тойроод 50 гаруй айлын малын өвөлжөө хаваржаа бий. Зуны цагт 80 гаруй айл ирээд буучихдаг. Отор нүүдлийн охь болсон ийм л сайхан газар. Одоо бол тоос шороондоо дарагдсан, хөрс газраа сэндийчүүлсэн тийм л нөхцөл байдал нүүрлээд байна даа.

-Уурхайн орчимд гол горхи бий юу?

-Байлгүй яахав. Ханын гол, Угалзрын гол, Хонгорын гол, Тохойн гол, Хулстайн гол гээд Эрдэнэцагааны төдийгүй Сүхбаатар аймгийн ундны эх ундарга болсон таван голын дунд энэ уурхай байрлачихаад байгаа. Үүнийг бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд их тэмцэж байгаа. Сум орон нутаг бол ерөөсөө хөдөлдөггүй. Аймгийнхаа мэргэжлийн хяналт, прокурортой уулзах гэхээр уулздаггүй юм билээ. Одоо сумын шинэ Засаг дарга, Аймгийн удирдлагууд, УИХ-д сонгогдсон гишүүд маань энэ асуудал дээр онцгой анхаарал тавимаар байна.
 

-Уурхайн олборлолт хийгдэх "Таван булшны тал” нэртэй газар түүхэн дурсгалт нутаг гэж сонссон?

-Би энэ нутаг усандаа 30 гаруй жил мал маллаж нутаглаж байгаа хүн. Манай нутгийн хөгшчүүл ярихдаа, "Таван булшны тал” гэдэг булш байдаг. Тарвага зурмыг нь агнаж барьж болохгүй. Ламбугай нар ирж ном хурдаг. Эртний түүх дурсгалын өлгий ч гэгддэг. Харамсалтай нь эртнээс нандигнан шүтэж ирсэн онгон дагшин энэ газар уурхайнхны хөлд сүйрч байгаа нь үнэхээр эмгэнэлтэй санагдаж байна гэлээ.

Төрөлх нутаг, уул усаа уурхайнхны хар сүүдрээс хамгаалахыг хүссэн иргэд ийнхүү ярьж байна. Чоно борооноор гэгчээр цар тахлын хөл хорионы дундуур ажилчидаа зөөж, 20 гаруй гэр кэмпт байрлуулжээ. Хөрс хуулалтын том, том техник хэрэгслүүдээ ч зэхэж амжсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр эхний олборлолтоо ирэх долдугаар сараас хийж эхлэх гэнэ. "Мон Ураниум ресурс” ХХК-ийнхан зориг шулуудан ийнхүү Зотол хан хайрханы ай сав "Таван булшны тал”ыг там болгохоор улайрч эхэлжээ. Зоосны нүхээр хорвоог хардаг уул уурхайнханд тал нутгийн онгон дагшин байдал, хэдэн үеэрээ аж төрж ирсэн орон нутгийн иргэдийн үг даанч хамаагүй. Гол нь ганц ч удаа нүүрсний хайгуул хийгээгүй, зөвхөн ураны хайгуулын лиценз эзэмшдэг уурхай гэдгийг цөөнгүй гэрчүүд баталж байна. Ийм байхад хүрэн нүүрс олборлоно хэмээн зүтгэж байгаа нь яах аргагүй хар төрүүлээд байгаа юм. Иймээс "Мон Ураниум ресурс” ХХК гэгч чухам хэний, ямар зорилготой уурхай болохыг дараагийн дугаартаа нийтлэх болно.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ЦУВРАЛ 1 I Таван голыг “тамлахаар” ирсэн “Мон Ураниум Ресурс” ХХК-ийг Эрдэнэцагааныхан эсэргүүцэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани