Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн гэрээг сайжруулах ТҮР ХОРОО бүрэлдэхүүнээсээ эхлээд унаж мэднэ

Оюутолгойн гэрээг сайжруулах ТҮР ХОРОО бүрэлдэхүүнээсээ эхлээд унаж мэднэ

 

-Монгол Улс Рио Тинтогийн эсрэг "мөрөөдлийн баг”-аа илгээв-

УИХ, Засгийн газар, шүүх гэх мэт Монголын шийдвэр гаргах бүх түвшинд Оюутолгойн гэрээг шинэчлэх шийдвэр гарч, шийдвэртэй алхам хийхээр ажиллаж эхэлсэн. Тодруулбал, Засгийн газрын ажлын хэсгийнхний зүгээс 2015 оны Дубайн гэрээ буюу Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө болон 2009 оноос хойших Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харах шаардлагатай гэдгийг шууд зарлаж байгаа. Энэ асуудал өмнө нь олон ч удаа яригдаж, хэлэлцэгдсэн. Оюутолгойн гэрээний асуудал сөхөгдөх бүрд монголчууд өөр хоорондоо талцаж хуваагдсанаар зөвхөн хөрөнгө оруулагч тал хожоод гардаг байсныг Оюутолгойн өнөөдрийн өгөөж илтгэх мэт. Харин энэ удаад УИХ, Засгийн газраас байгуулсан хороо, ажлын хэсгүүд Оюутолгойн гэрээг сайжруулах талаар нэгдсэн суурьтай байгааг дурдах хэрэгтэй. УИХ-аас баталсан "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолд ч тодорхой чиглэл тусгасан байгаа.

Гэхдээ хэн, хэрхэн хандаж өөрийн нутаг дэвсгэр дэх орддоо ард түмний нийтлэг эрх ашгийг шингээх вэ гэдэг өөрөө том асуудал.  УИХ-аас 2019 онд баталсан 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулсан. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан. Түр хорооны ахлагчийн тухайд УИХ 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэн батлах үед дэмжин саналаа өгч байсан 31 гишүүний нэг байх жишээтэй. Тэр үед Оюутолгойн гэрээг дэмжиж байсан итгэл үнэмшилтэй хүн өнөөдөр сөрөг байр сууринаас хяналт тавина гэдэг өөрөө ашиг сонирхлын зөрчил байх магадлалтай. Засгийн газрын Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн тухайд Зөрчлийн хуулиар олонд танигдсан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа. Ажлын хэсэгт УИХ-ыг төлөөлж долоон гишүүн орсноос эшлэхэд, түр хорооны дарга, уяач Ц.Даваасүрэн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, "босоо” хэмээх С.Ганбаатар, уяач Х.Болорчулуун нар байгааг харахад л хангалттай. За тэгээд, Сангийн сайд Б.Жавхлан, Г.Тэмүүлэн нарыг дурдаж болно. Ажлын хэсгийн гишүүдийн дотроос УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2009 онд мөн л Оюутолгойн гэрээг дэмжин батлалцаж байсан нэгэн. Тэд хөрөнгө оруулагчидтай энэ сарын 12-ноос хэлэлцээний ширээний ард суусан. Уулзалт эхлэхийн өмнөхөн ажиглагчдын зүгээс дорвитой үр дүн хүлээгээгүй. Ажлын хэсгийн гишүүдийн хувьд ч эргэлзээ төрүүлнэ гэдэг олон талын байр суурь байгаа.

Эхний уулзалт таамаг ёсоор болж, бөх, уяачид маань Монгол дахь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах хүртэл хатуу байр суурь илэрхийлснээр өндөрлөсөн талаар мэдээллүүд хөвөрсөн. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын төлөөлж ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүд Засгийн газрынхаа байр сууринаас зөрсөн гэх. Багийн гишүүд хоорондоо зөрчилдөхөөр үр дүн ямар гардаг билээ.  Ерөнхийдөө парламент дахь түр хороо болон Засгийн газрын ажлын хэсэгт популистуудын арми голлосон гэж олон нийт шүүмжилсэн нь бас оргүй хэрэг биш бололтой. Уг нь засаж сайжруулан Монголын эдийн засагт өгөх өгөөж талаасаа гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг тэднээр хөөж гаргуулахыг хэн ч хүсэхгүй юм. Ялангуяа мега төслийн хэмжээнд багагүй цаг хугацаа, хөдөл­мөр хүч зарцуулах уг хэлэлцээ хэрхэн дуусах нь УИХ-ын түр хороо, Засгийн газрын ажлын хэсгийн  гишүүдээс шууд хамаарах бус уу. Тиймээс хөрөнгө оруулагчид руу хоосон дайрч, олон нийтийг турхирах бус хөдлөшгүй баримтаар зөв болзол нөхцөлөө гарган тавьж байж монголчууд дэлхийн уул уурхайн төлөөлөлтэй эн тэнцүү хэлэлцээ хийж чадна гэдгийг учир мэдэх улсууд хэлж байгаа. Улмаар учир мэдэх улсууд нь бөх, уяачдынхаа ард нуугдаад, хөрөнгө оруулагчдад шахалт үзүүлэх арга сүвэгчилсэн байж болно гэх ёжтой таамаг дагав.

Эд­гээрийн аль нь ч бай­сан, Монгол Улс ийм бүрэлдэхүүнтэй "мөрөөдлийн баг”-аа бүхэл бүтэн Рио тинтогийн эсрэг илгээжээ гэж  олон улсад харагдаж байгаа.  Монголыг төлөөлсөн энэ нөхөд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан нарын хийсэн Дубайн төлөвлөгөөг цуцлах, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд нарын байгуулсан 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж, татварын маргааныг таслах хүндхэн асуудлыг хар толгойгоороо хариуцахаар болжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд Монголын эдийн засгийг ирэх жилүүдэд хоёр дахин тэлэх ач холбогдолтой Оюутолгойн төсөл ашигтайгаар урагшлах эсэхийг дээрх эрхмүүд шийдвэрлэх нь. Байдал эсэргээрээ эргэвэл, ажлын хэсгийн гишүүд Оюутолгойн гэрээний авторууд болох С.Баяр, С.Баярцогт, Б.Бямба­сайхан нарын араас ял авч ч мэдэх юм.

Ямартай ч хэлэл­цээ эхэлсэн гэдэг бол сайн мэдээлэл. Харин хэлэлцээг хэрхэн хийхийн тухайд бол  УИХ-ын 92 дугаар тогтоол гэж удирдамж бэлэн байгаа. Түүнийг ажлын хэсгийн гишүүд хэлбэрэлтгүй мөрдөх учиртай. Оюутолгойн хөрөнгө оруулагчид 2018 онд далд уурхайн үйлдвэрлэл эрхлэх хугацаа есөн сараар хойшилж, Дубайн гэрээний зүйл заалт хэрэгжих боломжгүй болсныг мэдэгдсэн. Дараа нь Оюутолгойн 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл ресурс” компани шинэчилсэн ТЭЗҮ танилцуулсан бөгөөд далд уурхайн төслийн зардал 6.7 тэрбум ам.доллар болж өсөх төлөв гарсан. Энэ нь анхны 5.3 тэрбум ам.долларын зардлаас 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн дүн болоод байгаа. Ийнхүү зардал өсөхийн хэрээр Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшилд ногдох өр нэмэгдэнэ. Үүнийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ шалгаад, 92 дугаар тогтоолыг баталсан юм. УИХ-ын "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Тэгвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго Оюутолгойн 34 хувиа АМНАТ-өөр солих нь зэсийн үнэ өссөн гэсэн тооцоололд ашиггүй байгааг хэлсэн байна. Тиймээс өөр хувилбарууд гаргаж, өөрсдийн гэрээний нөхцөлөөр тулгах аж. Тухайлбал, манай талаас Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх заалтыг хэлэлцээний үед гол хөзрөө болгоно гэсэн мэдээлэл байна. Үүнийг 2016 онд УИХ-аас гаргасан "Оюутолгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан байдаг.  Мөн хоёр тал татварын асуудлаар олон жилийн турш маргаантай явж ирсэн. Оюутолгойн 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл ресурс” компани олон жил сунжирсан татварын асуудлаар Монголын Засгийн газартай Лондоны Unicitral арбитрын шүүхэд маргаан үүсгээд байгаа.  Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд "Оюутолгой" компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй. Тиймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу олон улсын арбитрын шүүхэд хандаж буйгаа онцолсон байдаг. Энэ маргаан анхных биш бөгөөд 2013 онд мөн татварын байгууллага "Оюутолгой" компанид 130 сая ам.долларын татварын акт тавьж байлаа.

Эдгээрийг шийдвэрлэснээр Оюутолойн ордоос Монголд ирэх үр өгөөж нэмэгдэнэ гэдэг бат итгэлийг ажлын хэсгийн гишүүд тээж буй. Тэгвэл "Оюутолгой” компани маргаан дуусах хүртэл нэг их наяд төгрөгийг Монголын төрийн санд шилжүүлсэн. Түүнийг нь "Байгалийн баялгаа иргэн бүрдээ хүртээнэ” гэдэг популист тайлбар зүүн Засгийн газраас хөл хориотой холбоотойгоор иргэн бүрд хуваагаад өгчихсөн байгаа шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Оюутолгойн гэрээг сайжруулах ТҮР ХОРОО бүрэлдэхүүнээсээ эхлээд унаж мэднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани