Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Дубай-2” үргэлжлэх юм биш биз?

“Дубай-2” үргэлжлэх юм биш биз?

 

Оюутолгойн гэрээнд Монголын талын эрх ашгийг хангуулах асуудлыг хэлэлцсэн  хоёр талын хэлэлцээ эхэлсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлов. Шалтгаан нь "Covid-19”-ийн нөхцөл байдал гэж "Рио Тинто” компанийн зүгээс мэдэгджээ.
Монголын талын эрх ашиг бол мэдээж Монгол Улсыг өрийн дарамтад оруулж ирсэн "Дубайн гэрээ”-г хэрхэх тухайд асуудал чиглэнэ гэж олон нийт  таамаглаж байв. Ажлын хэсэг ахалсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ч өмнө нь ингэж хэлж байсан. Дэд ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн ч ийм байр суурийг удаа дараа  илэрхийлж ирсэн.
Гэвч хэлэлцээ  "Дубайн гэрээ”-г бүхэлд нь  цуцлах болон  түдгэлзүүлэх  бус харин ч "Дубай-2” болгон өргөтгөж, цааш  үргэлжлүүлэхээр болчихлоо гэж харагдаж байгаа юм. Харагдах ч биш бодитой  хэрэгжихээр болж хоёр тал гэрээ зурсан, харин Монголын Засгийн газар батламжлах  эсэх нь тодорхойгүй байгаа гэсэн үг.
Тухайлбал, энэ сарын 9-нд "Рио Тинто”,  "Туркойз Хилл Ресурс” компанийн  хооронд  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын нэмэлт зээл авах тухай хэлцэл хийсэн нь тухай мэдэгдэл тус компанийн  албан ёсны цахим хуудаст байршсаныг хэвлэлүүд мэдээлсэн. Энэ хэлцэл "Рио Тинто”,  "Туркойз Хилл Ресурс”-ийн төлөөлөл Монголын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгтэй хэлэлцээ хийхийн өмнө болсон гэдгийг тодотгох ёстой байх. Өөрөөр хэлбэл, хоёр тал хоорондоо ийм тохироотойгоор Монголын талтай хэлэлцээ эхлүүлсэн байгаа юм.
 
Хоёр компанийн хоорондох  тус  хэлцэлд Монголын Засгийн газраас дэмжлэг авах тухай асуудал тусгасан  байсныг Дэд ажлын хэсгийг ахалж буй Ц.Даваасүрэн гишүүн  хэлэхдээ "Дэмжлэгтээ зориулан зардал гаргах тухай ч заалт харагдсан. Манайхныг лоббидох, хатуу хэлбэл  авлигадах  гээд байгаа зардал юм уу. Тиймээс  манай Түр хороо УИХ-ын\ энэ  сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээрээ аливаа нэмэлт санхүүжилт, зээлийн асуудлыг зөвшөөрөхгүй байх чиглэлийг Засгийн газарт  өгсөн” гэдгээ  хэвлэлээр ил тод ярьсан. Түүний үзэж буйгаар  энэ зээл нь 10 тэрбум ам.доллар болж төлөгдөх тооцоотой. Ийм хэмжээний зээл дахиад авбал  эцсийн дүнд Монголын талд дарамт болж  үлдэх 22.4 тэрбум ам.долларын өр  улам нэмэгдэнэ” хэмээн хэвлэлээр ил тод ярьсан.
Уг нь хөрөнгө оруулалтын гэрээгээр  "Рио Тинто” компани хөрөнгөө оруулж  ашигтай ажиллуулах, үйл ажиллагааны орлогоороо дараагийн хөрөнгө оруулалтаа хийж явах  үүрэгтэй. Гэтэл байнга шалтаг, шалтгаан тоочиж, тухайлбал далд уурхайн гүний ажил эрсдэлтэй байна, чулуулаг ихтэй байна, ажил урагшлахгүй, наэмэлт тоног төхөөрөмж шаардагдах боллоо  гэхчлэн зардлаа нэмж ирсэн. Эхэндээ  Монголын талаас асууж байснаа, сүүлдээ  бараг л дур зоргоороо хандаж зардлаа нэмэх  болсноор 4.4  тэрбум гэж тохирсон зардлаа 15 тэрбум болгосон. Тэгэхээр далд уурхайн өрөмдлөгийн ажил хүндэрсэн үү, чулуулаг ихтэй гэдэг нь үнэн үү гэдгийг газар дээр нь очиж үзсэн, судалсан, мэргэжлийн баг  томилж ажиллуулсан удаа  огт байхгүй. Монголын талаас ямар ч хяналт тавиагүй. ТУЗ-д нь ажиллаж байгаа гурван хүн цалин авдаг "мануухай” байснаас биш асуудал хаашаа яаж эргэж байгаа, юу болоод байгаа талаар Засгийн газар, УИХ-д асуудал оруулсан,  үгүй ядаж  мэдээллээр хангасан удаа бараг л үгүй. 
 
 
 
Өмнийн говьд ажиллаж байсан ахмад геологчид, мэргэжлийн хүмүүс говийн эмзэг зөөлөн хөрсөнд өрөмдлөг хийхэд "Рио Тинтой” компанийнхны хэлж байгаа шиг тийм хэцүү  биш, тэр бол шалтаг гэцгээдэг юм билээ. Энэ бол Монголын төр эрдэмтэн, судлаачдаа сонсдоггүй. Улс төрчдийн амаар, авлига авсан түшээдийн лоббигоор шийдвэр гаргадаг гэдгийн бас нэг илрэл, нотолгоо ч гэж болох юм.
 
 
 
Баялгаа ухуулчихаад, дээр нь зээлийн барьцаа  гаргаж өгч хөрөнгө оруулалт хийгээд, ирээдүйдээ өр овоолоод  явдаг манайх шиг улс дэлхийн хаана ч  байхгүй байх. Тэгээд ч энэ оны эхнээс дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэгдсэн. Эхний улирлын байдлаар Лондоны металлын бирж дээр ирэх гурван сарын хугацаанд худалдан авах зэсийн гэрээний үнэ нэг хувиар өсч  7.990 ам.долларт хүрсэн.  Шанхайн фьючерсийн бирж дээр гуравдугаар сард хамгийн идэвхтэй арилжаалагддаг зэсийн гэрээний үнэ 1.6 хувиар өсч, нэг тонн нь  58.810 юаньд хүрсэн мэдээлэл байна. Нөгөө талаар энэ бол  "Рио Тинто”-гийн борлуулалтын орлого ч нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
Зарим хүн хэлдэг, хэн байхаас үл хамаарч Монголын Засгийн газар, Ерөнхий сайд нь өөрийн биеэр Дубайд  гүйж очоод гарын үсэг зурсан гэрээ учраас Монгол Улс дуртай ч,  дургүй ч хариуцах ёстой гэж. Тэгвэл арбитрч, шинжээчдийн  зүгээс хэлэлцээгээр шууд Дубайн гэрээ”-г цуцлах бус Лондоны Арбитраар шийдүүлэх хэрэгтэй  гэсэн байр суурийг илэрхийлдэг. Хоёр тал хийсэн гэрээгээ хоорондоо яриад зохицуулж чадахгүй бол холын Америкт очиж олон улсын шүүхээр шийдүүлэх гарц  бий гадэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхээр өнөөдөр  Ч.Сайханбилэгийн эхлүүлсэн  "Дубайн гэрээ”-г цуцлах уу, "Дубай-2” хувилбарыг  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар батламжлах уу гэдгийг хэлэлцээгээр  шийдэх  болчихоод байна.
 
 
 
Аль ч тохиолдолд монголчууд "Дубайн гэрээ”-г цуцалж байж л ашиг хүртэх болохоос өр төлөх ёсгүй юм. Далд уурхайн санхүүжилтэд дахиад өндөр хүүтэй зээл авах эрх өгч, "Дубай-2”-ийг батламжлах юм бол Монгол Улс өрийн дарамтаас гарахгүй нь ойлгомжтой.
 
 
 
Эцэст нь хэлэхэд, мэдээлэл нэг шугамаар, нэг амаар л  тараагдах, тодруулбал олон талын хэлэлцүүлэг өрнүүлэлгүй "хайрцагт хийлгэж”   байгаад "Дубай-2” төлөвлөгөөгөө батламжуулах сонирхол "Рио Тинто”-д байх шиг.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Дубай-2” үргэлжлэх юм биш биз?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани