Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн хог хаягдлыг 20 компани үйлдвэрлэдэг

Дэлхийн хог хаягдлыг 20 компани үйлдвэрлэдэг

 

Манай гаргийн хуванцар хог хаягдлын 55 хувийг 20 компани үйлдвэрлэдэг болохыг байгаль орчны тайланд дурджээ. Эдгээр бизнес эрхлэгчдийн тоонд төрийн болон үндэстэн дамнасан корпорациуд, газрын тос, байгалийн хий олборлогчид, химийн компаниуд багтдаг. Өмнөх судалгаанууд хуванцар хог хаягдлын байгаль ертөнцөд үзүүлэх нөлөө, эсвэл хуванцар савлагаатай өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулдаг хэрэглэгч компаниудад чиглэдэг байв. Харин энэ удаад нэг удаагийн хог хаягдалд шаардлагатай түүхий эдийг үйлдвэрлэдэг 1000 орчим үйлдвэрийг шалгажээ. Өөрөөр хэлбэл, хуванцар үйлдвэрлэлийн цаадах корпорацийн сүлжээнд хийсэн дүн шинжилгээ хийсэн байна. Байгальд ээлгүй компаниудын 11 нь Азид, дөрөв нь Европт, гурав нь Хойд Америкт, нэг нь Латин Америкт, нэг нь Ойрхи Дорнодод байрладаг. Сангийн санхүү, ил тод байдлын захирал Доминик Чарльз "Хуванцар хог хаягдлын хямралыг INEOS, "Total”, "Jiangsu Hailun Petrochem­ical”, "Far Eastern New Century”, "Formosa Plastics Corporation”, "China Energy In­vestment Group”, PTT , "China Resources” гэсэн цөөхөн компани өдөөдөг. Өнөөг хүртэл хуванцар бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг хэрэглэгчийн сонголтод чиглүүлж ирсэн. Гэтэл зохицуулагч байгууллагууд, санхүүгийн төвүүд чулуужсан түлш үйлдвэрлэхээс илүү дахин боловсруулсан хуванцар үйлдвэрлэхийн тулд тэдэнд нөлөөлдөг. Хуванцар үйлдвэрлэлийг "Barclays”, HSBC, "Bank of America”, "Citigroup”, JPMorgan зэрэг банк, санхүүгийн байгууллагууд санхүүжүүлж байна. Бид чулуужсан түлшний хуванцар цоргыг хаах цаг болсон” гэжээ.
 
ХУВАНЦАР ҮЙЛДВЭРЛЭЛ 30 ХУВИАР ӨСНӨ
 
Хуванцар хог хаягдал үүсгэдэг улс орнуудын жагсаалтыг Австрали, АНУ, Өмнөд Солонгос, Их Британи тэргүүлж байна. Лондоны Эдийн засгийн сургууль, Стокгольмын хүрээлэн буй орчны судалгааны газар, Австралийн "Миндеру” сан хамтран хог хаягдлын шинэчилсэн судалгаа хийжээ. Дэлхийг хог хаягдлаар "булдаг” компаниудыг "ExxonMobil” тэргүүлсэн байна. АНУ-ын нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус корпораци 5.9 сая тонн нэг удаагийн хуванцар хог хаягдал ялгаруулжээ. "Exx­onMobil”-ын төлөөлөгч "Бид хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах дэвшилтэт шийдлүүдийг эрэлхийлж байна. Хуванцар ашиглалтыг зохицуулбал хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой” гэж мэдэгдлээ. АНУ-д байрладаг "Dow” химийн компани 5.5 сая тонн, Хятадын газрын тос, байгалийн хийн "Sino­pec” корпорац 5.3 сая тонн хаягдал үйлдвэрлэжээ. Лондоны Эдийн засгийн сургуулийн цаг уурын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн профессор Сэм Фанхаузер "Газрын тос, байгалийн хийнд найдах нь уур амьсгалын өөрчлөлтийг өдөөдөг төдийгүй хаягдал хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг анхдагч материал нь бидний далайг сүйтгэж байна. Хэрэв бид харилцан уялдаатай эдгээр хямралыг амжилттай даван туулах гэж байгаа бол нефть, химийн компаниудын эдийн засагт суурилсан хувилбарууд руу шилжих хэрэгтэй. Санал болгож буй ашиг тус нь зөвхөн бидний хүрээлэн буй орчин, экосистемд төдийгүй хуванцар бохирдлын бодит байдалтай хамт амьдардаг нийгэмд ашиг тустай байдаг” гэсэн байна.
 
Түүнчлэн нэг удаагийн хог хаягдлын өсөлт ко-ронавирусээс хамгаалах амны хаалт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэгцээнээс үүдэлтэй юм. Нэг удаагийн хуванцар материалыг нефтиэс гаргаж авдаг бөгөөд уур амьсгалын хямралыг өдөөж байна. Экологийн идэвхтэн, АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Аль Гор "Ихэнх хуванцарыг газрын тос, байгалийн хийг боловсруулахад гарсан хаягдлаар үййлдвэрлэдэг. Дахин боловсруулах боломжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ цаг уурын хямралын хөдөлгөгч хүч боллоо.
 
Хог хаягдал булах цэгүүд далай руу урсдаг гол мөрний эхэнд байрладаг учир аюул учруулдаг. Хуванцар хог хаягдлын замбараагүй хэрэглээ хог хаягдлын менежментийн систем муутай хөгжиж буй орнуудын байгаль орчныг сүйрүүлж байна” гэжээ. Хуванцар хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгддэг. Дараагийн таван жилд хуванцар полимер үйлдвэрлэх дэлхийн хүчин чадал 30 гаруй хувиар өснө. 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтын 10 хувийг хуванцар эзэлнэ гэж шинжээчид тооцоолж байна. Дахин боловсруулахад төвөгтэй учир буурай орнуудад хогон уул бий болдог. Жил бүр нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний ердөө 15 хувийг дэлхийн хэмжээнд дахин боловсруулдаг. Хаягдлаас дахин боловсруулсан полимер үйлдвэрлэх, хуванцрыг дахин ашиглах, орлуулах материал ашиглахыг экологичид зөвлөж байна.
 
Х.Эрдэнэзаяа
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Дэлхийн хог хаягдлыг 20 компани үйлдвэрлэдэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани