Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мөнгө биш ХӨӨС хураасан түүх ба 3 их наяд ам.доллароор хэмжигдэх БАЯЛАГ

 

Мөнгө биш ХӨӨС хураасан түүх ба 3 их наяд ам.доллароор хэмжигдэх БАЯЛАГ

 

Байгалийн баялаг ихтэй байх нь хөгжлийн зайлшгүй нөхцөл биш ч, оновчтой удирдаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, зөв хөрөнгө оруулалт хийж чадвал тогтвортой өсөлт, хөгжлийг дагуулах хангалттай хүч юм.

Судалгаанаас харахад, Монгол Улсын нутаг дэвсгэрт өнөөгийн байдлаар 80 гаруй төрлийн ашигт малтмал бүхий 1000 гаруй орд газар, 8000 гаруй илрэл бүртгэгдээд байна.

Тэдгээрээс алт,  мөнгө, төмрийн хүдэр, коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс, цайр, зэс, хайлуур жонш, газрын тос, уран, фосфорит, молибден, газрын ховор элемент, цагаан тугалга, хар тугалга, гянт болд гэсэн 17 нэр төрлийн  ашигт малтмалын нөөцийн одоогийн үнэлгээ 3.1 их наяд ам.доллартай тэнцүү болохыг судалгаанд дурджээ.  Энэ нь  нэг  хүнд нэг  сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож буй гэсэн үг аж.

 

НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭГ ТОДРУУЛБАЛ:

 

  • 708 тонн алтны нөөцийн зах зээлийн үнэлгээ 29.9 тэрбум ам.доллар
  • 460 сая тонн төмрийн хүдрийн үнэлгээ 32.1 тэрбум ам.доллар
  • 1.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцийн үнэлгээ 296.4 тэрбум ам.доллар
  • 31.5 тэрбум тонн эрчим хүчний нүүрсний үнэлгээ 1.9 их наяд ам.доллар
  • 79.5 сая тонн зэсийн нөөцийн үнэлгээ 529.5 тэрбум ам.доллар
  • 101.6 сая тонн хайлуур жоншны нөөцийн үнэлгээ 39.6 тэрбум ам.доллар
  • 332.6 сая тонн газрын тосны нөөцийн үнэлгээ 21.8 тэрбум ам.доллар
  • 11.5 сая тонн молибдений нөөцийн үнэлгээ 277.1 тэрбум ам.доллар /үүний 30 орчим сая тонн нь Оюу толгой ордод хамаарна/  тус тус бүрдүүлж байна.

 

Ингээд аваад үзэхээр Монгол Улс газрын арвин их баялагтай ч,  уул уурхайн салбар эрчимжсэн өнгөрсөн 20 жилд энэ салбараас олсон орлогоо зарцуулахдаа эдийн засгийн үр ашгаас илүүтэй улс төрийн ашиг сонирхолд тулгуурласан нь давуу талаа сул тал болгож хувиргажээ. Түүнчлэн эрдэс баялгийн салбарын орлогынхоо 99 хувийг хэрэглээд, нэг л  хувийг ирээдүйдээ үлдээж буйг Дэлхийн банкнаас гаргасан "Уул уурхай ба Оюун ухаан” тайланд онцолсон байсан.

Тодотгоход, Монгол Улсын уул уурхайн салбар 2000 оноос хойшхи хугацаанд нийт 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Энэ орлогыг цалин, ашиг, татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж ангилах бөгөөд сүүлийн 15 жилд уул уурхайн салбараас  шууд  хэлбэрээр  төлсөн  татвар  болон  ашигт  малтмалын  нөөц ашигласны төлбөр 9 тэрбум ам.долларт хүрчээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна Засгийн газар ирээдүйн ашигт малтмалын орлогоо барьцаалах замаар 8.7 тэрбум ам.долларын зээл авсан байна.

Засгийн газар 2011 оноос хойш Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхэлснээр сүүлийн есөн жилд энэ хоёр санд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал хийжээ. Гэвч  1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар цэвэр  дүнгээр  0.2  тэрбум  ам.долларын  үлдэгдэлтэй  байна. 

Товчхондоо, Монгол Улс уул уурхайн орлогоо бараг бүгдийг нь зарцуулсан дүр зураг ажиглагдаж байгааг эдийн засагч, судлаач Д.Ган-Очир, Б.Даваадалай, Д.Эрдэнэбаяр нарын судалгаанд онцолсон байдаг.

Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авч байгаа нь хойч үеийн санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буй. Өнгөрсөн 20 жилийн туршид Монгол Улс уул уурхайгаас олсон орлогын нэг ам.доллар бүрээс  дөнгөж нэг центийг л хуримтлуулсан ерөнхий дүр зургийг судлаачид сануулж байгаа юм. Уул уурхайн орлогын өчүүхэн хэсгийг л хуримтлуулж байгаа учраас түүнийг хэрхэн зарцуулж байгаа тухай асуулт  тавигдана. 

Уул  уурхайн  орлого  нь  нэгдсэн  төсвийн  бүрэлдэхүүн хэсэг болдог ч мөнгө хэлбэрээ сольдог учраас төгрөг бүрийн зарцуулалтыг мөшгөх  боломжгүй. Хэдий тийм ч   уул  уурхайн  баялгийг  ашиглаж  эхлэхийн өмнөх  үе  (1998-2003)  болон  дараах  үе  (2004-2019)-ийн  зарцуулалтуудыг дараах графикаас  харьцуулвал  нэгийг  өгүүлнэ.

 

Уул уурхайн орлогын зарцуулалт 1998–2019 онуудад /ДНБ-ий хувиар/

 

Уул  уурхайн  баялгийг  ашиглаж эхэлсэн  эхний жилүүдэд төсвийн зарцуулалтын хандлага өөрчлөгдөөгүй байна. Энэ үе ДНБ-д эзлэх улсын өрийн хувь хэмжээ буурч байжээ. 

Харин 2008,  2012,  2016  онуудын  сонгуулийн  жилүүдэд  дараалан  нийгмийн шилжүүлгийн зардал (ДНБ-ий 3.1 хувь), улсын хөрөнгө оруулалт (ДНБ-ий 6.3 хувь), төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зардал (ДНБ-ий 1.8 хувь) огцом өсжээ.

Энэ үеийн уул уурхайн орлого ДНБ-ий 6.7 хувьтай тэнцэж байгаа тул дээрх нэмэлт зардлыг шинэ зээллэгээр санхүүжүүлсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, зарлагын дээрх гурван зүйлд л уул уурхайн орлогыг зарцуулсан гэж үзвэл Дэлхийн банкны тооцоогоор уул уурхайн орлогын 56 хувийг улсын хөрөнгө оруулалт, 28 хувийг нийгмийн шилжүүлэг, 16 хувийг цалин, тэтгэвэрт зарцуулсан дүр зураг ажиглагдаж байгааг судалгаанд дурджээ.

Ирэх жилүүдэд ч  Монгол Улс уул уурхайн салбартаа голлон түшиглэн хөгжих тухай энэ Засгийн газар ч ярьж байна.

Тэгвэл цаашид бид орлогоо буруу зарцуулдаг, эргээд өгөөж дагуулах зүйлсээ үл тоодог бруу туршлагаа халахын тулд ямар алхмуудыг, ямар ээлж дараатай  хийх шаардлагатай вэ гэдгийг Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалайгаас тодруулахад дараах хариултыг өгсөн юм.

"Уул уурхай ба Оюун ухаан” тайлангийн гол санаа бол Монголын эдийн засгийн одоогийн өнгө төрх, хөгжлийг  уул уурхай тодорхойлж байна. Ирээдүйд хүн, институци, сайн засаглал үүнийг тодорхойлох ёстой гэсэн санаа юм. Мэдлэг чадвартай залуус, хүний нөөц  байна. Эхний ээлжинд одоо байгаа энэ хүний нөөцөө, залуусаа бүрэн дүүрэн ашиглахад анхаармаар байна. Хоёрдугаарт, зах зээлийн эрэлттэй нийцтэй байдлаар боловсролын реформыг хиймээр байна. Институцын хувьд сайн засаглал гэж ярихаар хуулийн хэрэгжилт сайн байх, авлигаа бууруулах хэрэгтэй. УИХ болон бусад байгууллагууд хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр дорвитой реформууд хийх шаардлагатай. Энэ дотор авлигын асуудал яригдана. Ахиц гарч байгаа ч хангалтгүй байна. Төсвийн институциудыг сайжруулмаар байна. Сангийн яаман дээр аваад үзэхэд  төсвийн төлөвлөлт, түүн дотроо хөрөнгө оруулалтын удирдлагын асуудалд сайтар анхаарах нь зүйтэй. Төсвийн сахилга бат талдаа харахаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж байгууллагын бие даасан байдлыг хангаж, төсвийн сахилга батыг хөндлөнгөөс нь сайжруулах шаардлагатай. Бусад улс орнуудад тийм жишгээр ажилладаг. Монгол Улсын хувьд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дор байгуулчихсан. Бие даасан байдал нь эргэлзээтэй, төсөв мөнгө нь хангалтгүй. Ажлын албанд нь хоёрхон хүн ажилладаг нь мэргэжлийн тооцоо, судалгаатай үйл ажиллагаа явуулахад хангалтгүй байгаа учраас төсвийн сахилга батыг хангах, олон нийтэд мэдээлэл өгөх, Засгийн газарт төсвийн тал дээр бодитой, мэргэжлийн зөвлөгөө өгөх тал дээр сайнгүй байна. Энэ байгууллагыг хүчирхэгжүүлэх, илүү бие даасан байдал руу шилжүүлэх, төсөв мөнгийг нь хангалттай тавьж өгөх, ажилтнуудыг нь нэмэх тал дээр анхаарвал, мэргэжлийн бодитой, ажил хэрэгч үнэлгээнүүд гарч ирнэ. Мөнгөний бодлого, санхүүгийн салбар талдаа хамгийн гол хүчин зүйл бол Төв банкны бие даасан байдал. Хуулийн хүрээнд бие даасан ч хэрэгжилт дээр үүнийгээ улам сайжруулах шаардлага байна. Валютын ханшийг илүү уян хатан тогтох чиглэлд Төв банканд ажиллах боломж олгомоор байна. Зөвхөн бодлого боловсруулагчид гэхгүй олон нийт, сэтгүүлчид ард иргэд бүгд Төв банкны бие даасан байдал чухал гэдгийг эерэг өнцгөөс харах нь мэргэжлийн шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. Мөн Төв банкны хянан шалгах үүргээ хэрэгжүүлэхэд хянан шалгагчдын хууль зүйн дархлааг сайжруулах шаардлага байна. Энэ нь санхүүгийн салбар, банкуудын эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй” гэсэн юм.

 
 
https://news.zindaa.mn/3q3u

Мөнгө биш ХӨӨС хураасан түүх ба 3 их наяд ам.доллароор хэмжигдэх БАЯЛАГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани