Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулагчид Нью-Йоркын шүүх дээр тохиролцох уу!

Хөрөнгө оруулагчид Нью-Йоркын шүүх дээр тохиролцох уу!

 

"Оюу Толгой" төслийн голлох хөрөнгө оруулагчид болох "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс” компаниуд Нью-Йоркын шүүх дээр тохиролцоонд хүрэх болсон тухай "Блумберг” агентлаг мэдээлжээ.

Жижиг хөрөнгө оруулагчдын гаргасан маргаан нь баримт сэлтээр баталгаажихгүй, олон нийтийн санаа бодлыг эргүүлэх үүднээс гаргасан үйлдэл гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа аж.

Өнгөрсөн гуравдугаар сард гаргасан дээрх гомдол дээр тулгуурлан Монгол Улсын Засгийн газар хамтарч оролцоно гэж байсан ч "Блумберг” агентлагийн мэдээлснээр хөрөнгө оруулагчид тохиролцож чадвал манай тактик өөрчлөгдөнө гэсэн үг. Түүнчлэн Арбитрын шүүх дээр гаргаж буй сөрөг нэхэмжлэл ч манай талд шийдэгдэхгүй үлдэж болох талтай.

Блумберг агентлагийн мэдээлснээс харвал "Оюу Толгой” төслийн далд уурхайн зардлыг үндэслэлгүйгээр нэмсэн, илтэд худал мэдээлэл тараасан гэх үндэслэлийг хангалттай нотолж чадахгүй байгаа аж. Тиймийн тул "Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурс” компаниуд уг нэхэмжлэлийг түдгэлзүүлэх ёстой гэж үзэж байна. Үүнээс харвал Нью-Йоркын шүүх дээр гаргасан жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол дээр "Туркойз Хилл Ресурс” болон "Рио Тинто” компаниуд хамтарч оролцох магадлал өндөр болсон гэсэн үг. Гомдол гаргасан "Пентуотер Капитал” компанийнхан толгой хоёр компанийг эвсэнэ гэж таамаглаж байсан ч нотлох баримт шаардаж байгаа болохоор энэ маргаан удаан үргэлжилнэ. Удаан үргэлжлэх нь гомдол гаргасан талд ч, "Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурс” компанид ч ашиггүй. Алс хэтдээ "Оюу толгой” төсөлд ч таагүй. Тиймээс Нью-Йоркын шүүх дээр гаргасан маргаан хэсэг хугацааны дараа нэхэмжлэлээ буцаан татсанаар дуусах хувь заяатай боллоо.

 

Шүүх дээр очсон гомдол

 

"Оюу Толгой" төслийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компанийн хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг "Пентуотер Капитал” компани Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлогдсон бодит шалтгааныг "Рио Тинто" компани нуун дарагдуулж байгаа гэж үзэн ийнхүү гомдол гаргасан байна. "Оюу Толгой" төслийн хугацаа хойшилсон тухай мэдээлэл 2019 оны долоодугаар сард анхлан цацагдсанаас хойш "Пентуотер Капитал" тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчид үнэн зөв мэдээллийг шаардсаар ирсэн. Геологийн нөхцөл хүндэрсэн, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон зэрэг асуудалд хөрөнгө оруулагчид тэгш мэдээлэл авч чадаагүй гэж тэд шүүмжилж байсан, одоо ч шүүмжилсээр байгаа. Энэ утгаар нь харвал "Пентуотер Капитал” компани зарга мэдүүлэх нь цаг хугацааны асуудал байсан гэж дүгнэж болно. Тэд зарга мэдүүлэхдээ илүү нухацтай ханджээ. Чухам ямар утга агуулга бүхий зарга Нью-Йоркын шүүхэд тэд илгээх болов. Оюу Толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн тэр ч бүү хэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэх шалтгааныг тодруулахын тулд "Рио Тинто” болон түүний гэрээлэгч компанид ажиллаж байсан 12 албан тушаалтнаас асуумж авч, мэдүүлэг бичүүлжээ. Дээрх 12 албан тушаалтнууд нь бүгд дунд шатны удирдах түвшний хүмүүс байгаа нь мэдүүлгийг илүү чамбайруулж байгаа гэж дүгнэж болно. Улмаар мэдүүлгийн дүгнэлт хэсэгт далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн уг шалтгаан нь инженерийн чадамжгүй бүтээц, Хятадын ган төмрийн буурч буй эрэлт, хангалттай худалдан авалт хийхгээгүй зэрэг болно гэж дурджээ. Өөрөөр хэлбэл геологийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэг нь зүгээр шалтаг бөгөөд тэртээ тэргүй алдагдалтай байгаа төслийн зардлыг нэмэгдүүлэх замаар Рио Тинто компани алдагдлаа нөхөх гэж байна гэж тэд дүгнэж буй хэрэг. Түүнчлэн шүүхэд зарга мэдүүлсэн 12 хүний нэг "Редпат” компанид ажиллаж байсан нэгэн эрхмийн гомдол эрхгүй анхаарал татна. Тухайн гомдол гаргагч нь "Оюу Толгой” төсөлд туслан гүйцэтгэгч "Редпат” компани ахлах менежерийн алба хашиж байсан бөгөөд мэдүүлэгт дурдсан нь "геологийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хойшилсон гэдэг нь утгагүй хэрэг” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мэдүүлэг гаргагчдын дийлэнх нь Рио Тинто компанид Оюу Толгой төсөл дээр төлөвлөгөөний алдаа гаргасан нь одоо үүсээд буй бүх асуудлын эхлэл гэдгийг мэдүүлэг гаргагчид тодотгож буй. Техникийн алдаа гаргасан гэдгийг "Редпат” компанийн өөр нэгэн менежер мэдүүлэгтээ дурджээ.

 

Хөрөнгө оруулагчдын толгойн өвчин

 

"Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид чухамдаа ийм маргаан гарч магадгүй гэж үзэн 2017-2018 онуудад анхааруулж, Рио Тинто компанийг мэдээллээр хангахыг шаардаж байсан ч "Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурс”-ын зүгээс хугацаа хойшлохгүй зардал нэмэгдэхгүй гэж мэлзсээр байв. Тэд зардал 5.3 тэрбум ам.доллароос хэтрэхгүй, 2021 оны эхний улиралд анхны үйлдвэрлэлээ эхлэнэ гэж зарласаар, хэвлэлийн мэдээндээ ч дурдсаар байлаа. Гэвч хөрөнгө оруулагчдын таамаглал үнэний хувьтай байж.  "Оюу Толгой”-н далд уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллароор  нэмэгдсэн. "Рио Тинто” компани 2020 оны арваннэгдүгээр сард мэдэгдэл гаргахдаа үүнээс ч хойшилж магадгүй гэдгийг онцолсон нь "Туркойз Хилл Ресурс” болон хөрөнгө оруулагчдын дургүйцлийг төрүүлсэн юм. Тиймдээ ч "Рио Тинто”, "Туркойз Хилл Ресурс” компани Канадын арбитрын шүүхээр маргаанаа эцэслэхээр болсон. "Пентуотер Капитал” компани гаргасан мэдүүлэгтээ "Энэ бүхний эцэст Туркойз Хилл Ресурс компанийн хөрөнгө оруулагчид асар их алдагдал хүлээлээ. Оюу Толгойн далд уурхайн зардал нэмэгдэж, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсон тухай мэдээлэл нийтэд цацагдсан үед Туркойз Хилл Ресурс компанийн хувьцаа үнэ цэнийхээ 70 гаруй хувийг алджээ” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

 

Засгийн газрын тактик

 

Засгийн газрын зүгээс "Рио Тинто”-той асуудлаа нэг талдаа гаргах үүднээс түр хороо гарган ажиллаж байгаа. Энэ сарын 04-ний өдөр УИХ-ын түр хорооны хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар нэг зүйл мэдэгдсэн. Нью-Йоркын шүүх дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн гаргасан дээрх гомдол дээр тулгуурлан гуравдагч этгээдээр оролцох гэж буйгаа зарласан юм. Нөгөөтээгүүр Лондоны арбитрын шүүх дээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулгатай нийцэж байгаа тул Нью-Йоркын шүүх дээр үүсгэсэн маргаан дээр хамтран оролцох тактик баримталсан ажээ.

Хэрэв хөрөнгө оруулагчид байр сууриа нэгтгэж чадвал манай тактик өөрчлөгдөх дээрээ тулаад байна. Нью-Йоркын шүүхийн маргаан чухам хэрхэн шийдэгдэхээс шалтгаалан манай Засгийн газраас арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувь заяа шийдэгдэнэ. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлэхдээ "Дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. "Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхийг эзэмшигч "Rio Tinto Holdings Limited” нь хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс үүдсэн хохирлыг арилгуулах. Хоёрдугаарт, "Оюу Толгой ХХК-ийн хувьцааны олонхийг эзэмшигч нь "Оюу Толгой” төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг барагдуулах гэсэн үндэслэлээр арбитрын нэхэмжлэл гаргасан” гэж байсан юм. Дээрх үндэслэлийг харахаар Арбитрын шүүхийн маргаан наанадаж гурван жилээр, цаашлаад түүнээс ч олон жилээр үргэлжлэх төлөв ажиглагдаж байна. Олон жил энэ асуудал сунжирвал "Оюу Толгой” төсөлд ч, нэхэмжлэл гаргасан Засгийн газарт ч, хөрөнгө оруулагчдад ч ашиггүй байх нь тодорхой. Магадгүй ажлын хэсгийн гишүүд нь тэмцэгчдийн дүрээр улс төрийн оноо авсан өнгөрсөн жилүүдийн тавилан давтагдах өнгө аястай болоод байна.

 

Хөрөнгө оруулагчдын үгсэл

 

Хэрэв уншигч та санаж байгаа бол он дуусахаас ердөө нэг сарын өмнө "Рио Тинто” болон "Туркойз Хилл Ресурс” компани Канадын арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлэх тухайгаа нийтэд зарласан. Тэртээ тэргүй нэг олсонд явж байгаа учраас хоёр тал өнгөрсөн есдүгээр сард ширээний ард суугаад харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Үүгээр тэд "Оюу Толгой” төслийн гүний уурхайн нэмэлт санхүүжилт татах тал дээр хамтран ажиллахаар болсон юм. Асуудлаа шийдчихэв  үү гэж хартал үгүй байж. Сүүлд байгуулсан санамж бичигт "Оюу Толгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт зардал болох 6.6-7.1 тэрбум ам.долларын зардлыг хоёр компани  хуваан босгохоор тусгав. Чухам үүнээс маргааны үндэс суурь тавигджээ. Харилцан ойлголцлын санамж бичиг ёсоор бол хоёр тал зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, одоо байгаа зээлийн нөхцөлийн хүрээнд олон улсын зээлдэгч нараас 500 сая ам.доллар нэмж татах зэргийг тусгасан юм. Гэхдээ сүүлд өгүүлдэг энэ бүх ажлуудыг Рио Тинто компани хариуцна. Үлдсэнийг нь "Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэхээр тусгасан юм. Чухамдаа энэ нь л "Туркойз Хилл”-ийн харыг төрүүлсэн хэрэг. Үнэхээр эргэн төлөлтийн хугацаа сунгагдаад, нэмэлтээр 500 сая ам.долларын санхүүжилт татаж чадлаа гэхэд "Туркойз Хилл Ресурс” компани хамгийн багадаа 1.7 тэрбум ам.долларыг хувьцааны санхүүжилтээр татах шаардлагатай болох юм. Гэвч эргэн төлөлтийг сунгах, 500 сая ам.долларыг нэмэлтээр босгох нь хэцүү даалгавар. Даалгавраа хийж чадахгүйд хүрвэл "Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцаанаас босгох хөрөнгө 3.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. "Туркойз Хилл Ресурс”компани  чухам энэ хуваарилалт дээр л маргасан хэрэг.

Арбитрын ажиллагаа юу, юугүй эхлээд Канадын арбитрын шүүх дээр асуудал очоод байхад хоёр тал саналаа нэгтгэж байгаагаа олон нийтэд зарласан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-ний өдөр "Рио Тинто” компанийн гаргасан мэдэгдэлд хоёр компани арбитрын маргаанаа хэрэгсэхгүй болгож байгаагаа зарласан юм. Уг мэдэгдэлд "...Мөн Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс хоорондын арбитрынмаргаан түүнээс гарсан шүүхийн шийдвэр, энэ дундаа түр арга хэмжээ авах тушаалыг хэрэгсэхгүй болгохоор талууд тохиролцсон болно” гэж дурдсан байна. Түүгээрч зогсохгүй хоёр тал хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төслийн хугацааг эцэслэн тохирч, энгийн хувьцааны эрхээ арилжаалах замаар үлдсэн санхүүжилтийн дутагдал болох 500 сая ам.долларыг нөхөх зэргийг тохиролцсон юм.

"Туркойз Хилл Ресурс”-ын жижиг хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулагчдын толхилцооныг ашиглаж Нью-Йорк дээр нэхэмжлэл гаргасан ч сар хүрэхгүй хугацааны дараа "Рио”, "Туркойз” хоёр эвсэж, арбитрын маргаанаа цуцалсан. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн тактик өөрчлөгдөн өмнөхөөсөө зөөлөрсөн билээ. Засгийн газар ч үүнийг ашиглан сөрөг нэхэмжлэл гаргах тактик хэрэглэсэн. Гэтэл манай тактик хөрөнгө оруулагчид үгссэнээр мухардах тийшээгээ хандчихлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хөрөнгө оруулагчид Нью-Йоркын шүүх дээр тохиролцох уу!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани