Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Түүхэнд үлдэх жишиг шийдвэр: Тост, Тосон Бумба

 

Түүхэнд үлдэх жишиг шийдвэр: Тост, Тосон Бумба

 

Монголын эдийн засгийн ачааны хүндийг уул уурхайн салбар үүрч, дүүрэн урагшилж буй нь үнэн. Гэхдээ  энэ нь хариуцлагагүй уул уурхайг зөвтгөх үндэслэл болох ёсгүй гэдгийг эхэнд онцлох нь зүйтэй. Монгол Улс урт хугацааны, тогтвортой хөгжлийг цогцлоохыг зорьж байгаа л бол байгаль орчны асуудлыг,  зохист тэнцвэрийг өнгө, мөнгөний өмнө эрэмбэлж, уул уурхайг хариуцлагатайгаар эрхлэх шаардлагатай. "Эрдэнэс-Тавантолгой”, "Эрдэнэт” үйлдвэр гээд  хариуцлагатай уул уурхайн сайн жишиг болсон компаниуд ч цөөнгүй бий.

"Сайны хажуугаар саар” гэдэгчлэн уул уурхайн салбарыг их мөнгө гэж хараад, байгаль орчны асуудлыг үл тоодог компаниуд ч олон. Тиймээс уул уурхайн салбарыг илүү хариуцлагажуулахыг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчдийн зүгээс олон жилийн туршид шаардсаар ирсэн.

Тэгвэл нийгмийн энэхүү зүй ёсны шаардлагыг хүлээн авч, төрийн үүргийг биелүүлэн, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэсэн, түүхэнд  жишиг болон үлдэх олон шийдвэрийг У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар гаргасан билээ. Тэдгээрийн нэг болох Тост, Тосон Бумбын нурууг хамгаалан авч үлдсэн шийдвэрийн талаар тодотгон хүргэж байна.

                                               

                                             ТӨР ТОСТ, ТОСОН БУМБЫГ ХАМГААЛАЛТАД АВЛАА

 

2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр.  Монгол  Улсын Засгийн газраас энэ өдөр Тост, Тосон бумбын нурууг БҮХЭЛД НЬ улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг гаргасан нь говь нутгийн дэлхийд данстай, байгалийн давтагдашгүй өвийг ирээдүй хойчдоо дархлан авч үлдээсэн түүхэнд бичигдэн үлдэх жишиг  шийдвэр болсон юм.

У.Хүрэлсүхийн удирсан  Засгийн газар уг шийдвэрийг гаргахад нийгмийн бүхий л талуудын олон жилийн тэмцэл жин дарах нөлөө үзүүлснийг тодотгох ёстой. Тост, Тосон бумбын нурууны газар орныг, ан амьтдыг, иргэдийн амьдрах орчныг, уух уусыг амьд авч үлдэхийн төлөө иргэд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд эв сэтгэл нийлэн эрх мэдэл, мөнгөнд худалдагдалгүй, нэг чигт харан тэмцэж чадсан. Шударга ёсыг нэхсэн, байгаль орчин, уул усаа хамгаалсан ард иргэдийн дуу хоолой төрд хүрсэн нь Засгийн газар нийгмийн асуудал бүрт соргогоор хандаж, шийдэл эрэлхийлж байсантай холбоотой юм.

Монголын төр чухам яагаад Тост, Тосон бумбын нурууг хамгаалан авч үлдэх  шаардлагатай байсныг эргэн сануулъя.

"Де Нейче Консерванс” олон улсын байгууллагаас Монгол орны өмнийн говьд экологийн бүс нутгийн үнэлгээ хийхэд  хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатай, экологийн хувьд чухал ач холбогдолтой газрын тоонд Тост, Тосон бумбын нуруу орсон байдаг.  Дэлхийд нэн ховор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нутаг нь хумигдаж буй цоохор ирвэсийн сүүлчийн өлгий нутаг гэж тодотгож байв. "Хүрээлэн” төслийн багийнхан Тостын нуруунд 22-25 ирвэс байгаа гэж 2014 онд  мэдэгдэж байсан билээ. Харин үүнээс нэг жилийн өмнө буюу 2013 онд цоохор ирвэстэй дэлхийн 12 орны Засгийн газар нэгдэн "Цоохор ирвэс хамгаалах дэлхийн стратеги төлөвлөгөө” боловсруулж, дагаж мөрдөхөөр Бишкекийн тунхаг бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ төлөвлөгөөний хүрээнд дэлхийн хэмжээнд 20 бүс нутгийг хамгаалах шийдвэр гарч бүс нутгуудыг сонгоход Тост, Тосон бумбын нуруу болон тодорхой бүс нутгийг хамарсан говийн бүс нутаг нэгээр нь сонгогдсон байдаг. Тост, Тосон бумбын нурууг хайрлаж, хамгаалах шалтгаан дэлхийд байхад бид эндээ харсаар суугаад сүйдлэх нь байж боломгүй зүйл байсан юм.

Мөн энд ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхай эрхлэхийн эсрэг тэмцэж явсан биологич залуугийн учир битүүлэг үхлийн шалтгааныг тодруулахыг шаардсан тайван жагсаал 2019 оны наймдугаар сарын 9-нд болж байсныг энд сануулах ёстой. Т.Лхагвасүмбэрэл агсны амийг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардсан тайван жагсаалд  "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, "Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, нийслэлийн иргэдээс гадна Өмнөговь аймгийн иргэд оролцож байв.  

Лицензийн эзэн гэдгээрээ түрий барин, газар нутаг сүйдэлсэн мөнгөтэй олигархиудын бизнесээ хамгаалсан тэмцлийн нөгөө талд уул усаа хамгаалсан эгэл жирийн ард иргэд, хууль зөрчсөн баримтуудыг эрэн сурвалжлан, илчлэн сануулсан,   үзэгнээс өөр зэвсэггүй сэтгүүлчид байв. Тэдний хооронд хурц тэмцэл өрнөж байсан юм.

Ингээд аваад үзэхээр Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл хийгээд шийдвэрийн ач холбогдлыг үнэ мөнгөөр хэмжих боломжгүй юм.

Уг шийдвэр гарах хүртэл Тост, Тосон бумбын нуруу, сав газрыг хамгаалж үлдэхийн төлөөх тэмцэл олон он жилийг туулсан гэдгийг эхэнд хэлсэн билээ. Тэгвэл "Сауд гоби коэл транс” ХХК  2018 оноос олборлолт хийж эхэлснээр энэхүү тэмцэл зогсох эрхгүй  нь бүрэн тодорхой болсон юм.

2019 оны долоодугаар сарын 29-ний өдөр   "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, "Эрс шинэчлэл хөдөлгөөн”  ТББ-ууд хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо "Тост, Тосон бумба” анхдугаар шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж байв. Энэ хэлэлцүүлгийн  үр дүнд Тост, Тосон бумбын нурууны хилийн цэсийг баталсан 2017 оны  Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгох замаар, УИХ-аас анхлан баталсан 936 мянган га газрыг бүхлээр нь хамгаалалтад авах нь зөв гэдэг дээр оролцогчид санал нэгдэж байв. Тэд хуулийг гууль болгосон компанийн өмнө хүчин мөхөсдөж байсан учраас Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд хандахаас өөр гарцгүй болсон юм. Тиймээс ч хэлэлцүүлгийн зохион байгуулагчид, оролцогчдын зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан, хүсэлт гаргасан байдаг.

2019 оны долоодугаар сарын 29-ний өдөр болсон "Тост, Тосон бумба” хэлэлцүүлэгт  оролцогчид  "Сауд гоби коэл транс” компани хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буйг бататгасан зүйлсийг хэлж байв.

Улмаар хоёрдугаар шатны Үндэсний хэлэлцүүлэг 2019 оны  наймдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд болж, Монголын төр засаг, холбогдох байгууллагууд сэрэх, сэхээрэх цаг хэдийнэ болсныг бататгасан баримт, мэдээллүүдийг оролцогчид хэлж, ярьж, учирлаж, бухимдаж, уудалж, эцсийн дүндээ эх байгалийнхаа төлөө эв санаа нэгтэй урагшаа харж, шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдэцгээж байв.

Төрийн ордонд болсон Үндэсний хэлэлцүүлгийн дараа Монголын төр Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авсан шийдвэрийг албан ёсоор гаргасан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Сауд гоби коэл транс” компанийн эзэмшдэг  17038219036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр цуцлах шийдвэрийг гаргав.

Энэ шийдвэр гарахаас өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын олборлолт хийж буй "Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд, БОАЖ-ын сайд, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, тус компанийн лицензийг цуцлах үүрэг өгсөн юм. Тэрбээр уул уурхайн салбарт ажиллаж буй зарим олигархи Монгол төрийн хуулийг зөрчиж, уул ус хилэгнүүлж байгааг анхааруулан, "Сауд гоби коэл транс” ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болон нутаг орон нь сүйдэж буйг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн Гурвантэс сумын иргэд газар нутгаа хамгаалаад өгөөч хэмээн  уйлаад ирж буйг хэлж байсан юм.

Ерөнхий сайдын хувьд  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд  хэд хэдэн удаа анхааруулж хэлснээ, олигархиуд албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байгааг Ерөнхий сайд хэлж байлаа.

Ийнхүү Засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлийн дагуу 2019 оны наймдугаар сарын 12-ны  өдөр "Сауд гоби коэл транс” ХХК-ийн мэдэлд байсан лицензийг цуцалж, наймдугаар сарын 13-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс суманд очин "Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоосон юм.

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур "Сауд гоби коэл транс” компанийн тухайд хайгуулын лиценз авахаасаа эхлээд  Монгол Улсын хууль тогтоомжуудыг гишгэлсэн байдаг. "Сауд гоби коэл транс” компани эзэмшиж буй лицензээ цуцлуулах хэмжээний зөрчил дутагдлыг  удаа дараа давтан гаргасан байдаг. Сүүлийн жишээ татахад, 2019 оны дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар "Сауд гоби коэл транс” компанийн Баянтэсийн  уурхайд шалгалт оруулахад ашигт малтмалын төлбөр төлөөгүй, уулын ажлыг зураг төслийн дагуу явуулаагүй, орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, ус ашиглах дүгнэлтгүй, химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй, автозамын трасс тогтоолгоогүй гэхчлэн 30 гаруй зөрчил илэрч байв.

Үзэгч та уул уурхайг хариуцлагатайгаар эрхэлнэ гэдэг нь яг юуг хэлээд байна вэ гэдгийг лавшруулж ойлгож авахыг хүсэж байгаа болов уу. Тэгвэл хэлье.

Уул уурхайн үйлдвэрлэл хариуцлагатай байна гэдэг нь тухайн нутгийн байгаль экологи, түүх соёлын өвийг хадгалах шаардлагыг ойлгох, байгаль орчинд ээлтэй уурхайн ашиглалтыг хэрэгжүүлэх гэхчлэн гол зарчмуудаас гажихгүй байх тухай юм. Тэгвэл "Сауд гоби коэл транс” компани усны багахан нөөцтэй говийнхны ирээдүйд асуудал  дагуулах газарт олборлолт хийсэн. Тост, Тосон бумбын сав газар дахь  усны судлын хагалбар хэсэгт "Сауд гоби коэл транс” компани олборлолт хийсэнд асуудлын гол бий.  

УИХ-аас 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нд "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол баталсан байдаг. Үүний дагуу Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах хилийн заагийг Засгийн газар тогтоож, 60 хоногийн дотор координатыг баталгаажуулах ёстой байв. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай засаг уг асуудлыг шийдээгүй гэх мэдээлэл байдаг ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо "Сонгуулийн өмнө манайхыг цөөнх байх үед Засгийн газар хилийн заагийг тогтоохдоо ашиглалтын лиценз бүхий талбайг оруулаагүй, үлдээсэн” хэмээн ярьж байв.

Харин сонгуулийн дараа байгуулагдсан Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлж, хилийн заагийг тогтоохдоо 153 мянган га бүхий талбайг тусгай хамгаалалтын гадаа үлдээсний дотор тухайн үед Сангийн сайдаар ажиллаж, кабинетад багтаж байсан Б.Чойжилсүрэнтэй холбогддог "Сауд  гоби коэл транс” компанийн  лицензтэй талбайнууд байсан нь анхаарлын гадаа үлдэх учиргүй.

Б.Чойжилсүрэн энэ талаар  хэлэхдээ  "Хэрэв тэгээд хилийн зааг дотор багтаагаад Сауд  гоби коэл транс компани улсаас нөхөн төлбөр авчихсан бол Сангийн сайдын компани улсад лицензээ шахчихлаа л гэх байсан биз дээ”  гэж байсан юм.

Өмнө нь төр засгийн байгууллагуудын зарим нь тус компанийн өмнө хүчин мөхөсдөж байсан үүх түүх бий ч У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар төрийн үүргээ гүйцэтгэж, тэднээс хариуцлага нэхэж, тооцож  чадсан билээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн уурхайд газар дээр нь ажиллаж, "Сауд гоби коэл транс" ХХК MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ хэрэгжүүлээгүй, байгаль орчинд хортой нөлөөлж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тухай дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлж байв. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтсийн шийдвэр гарсантай холбогдуулан тус компанийн  ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчингүй болсон юм.

Тухайн үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат  уг шийдвэрийг хууль мөрдөж ажилладаггүй компаниудад сануулга болсон үйл явдал боллоо хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Харин "Сауд гоби коэл транс” компанийн хувьд ашиглалтын лицензийг нь цуцалсан төрийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, Тост, Тосон бумбын нурууг хамгаалах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Нэг зүйлийг тодотгоход, Захиргааны хэргийн шүүх "Сауд гоби коэл транс” ХХК-ийн гомдлоор захиргааны хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл зургаан сарын дараа буюу 2020 оны дөрөвдүгээр сард ил болж байв.

Тост, Тосон Бумбын нуруунд үргэлжлүүлэн олборлолт хийхийг санаархсан   "Сауд гоби коэл транс” ХХК-иас МХЕГ-т хандан гаргасан тайлбартаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/Ш32019/7283 Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийг хавсаргасан байдаг.

Мөн Тост, Тосон бумбын нуруунд олборлолт хийхийг нь хориглосон буюу лицензийг нь цуцалсан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн гомдлыг АМГТГ-ын дарга Х.Хэрлэнд  2019 оны наймдугаар сарын 29-ний өдөр гаргасан талаараа ч бичсэн байдаг.

Зүй нь бизнест ашиг орлого чухал ч байгаль орчинд эрсдэл, аюул учруулсан л бол төр Үндсэн хуулийн дагуу Монголын ард түмний нэрийн өмнөөс ШИЙДВЭР гаргах үүргээ хэрэгжүүлсэн байтал "Сауд гоби коэл транс” гэх компани хуулийг гууль болгосон үйлдлүүдээ үл тоон, шүүхэд хандан, 130 тэрбум төгрөг Засгийн газраас нэхэмжилсэн нь ёс зүйгүй үйл явдал байсныг тодотгох нь зүйтэй.

Түүнчлэн "Сауд Гоби Коэл Транс" ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүх 2021 оны  нэгдүгээр сарын 27-нд хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Зөвхөн Монголдоо бус дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн давтагдашгүй өв, тогтцыг  бүтэн үлдээхийн төлөө Монголын Засгийн газраас гаргасан  шийдвэрийг Монгол Улсын шүүх байгууллага ийнхүү баталгаажуулав.

Тост, Тосон бумбын нурууг хамгаалсан Монголын төрийн шийдвэр ийнхүү шүүхээр дахин баталгаажсан учраас нөхөн сэргээлт хийхгүй гэж гэдийсэн "Сауд Гоби Коэл Транс" ХХК одоо хууль ёсыг, шүүхийн шийдвэрийг дагаж, мөрдөх ёстой. Байгаль орчинд учруулсан хор хохирлоо барагдуулан, нөхөн сэргээлт хийх ёстой. Тэгж гэмээнэ төр  засгаас, шүүхээс гарсан шийдвэрүүд бүрэн дүүрэн үр дүнгээ өгнө гэдгийг сануулъя.

Хууль зөрчин, хариуцлагагүй уул уурхай эрхэлдэг  "Сауд гоби коэл транс” шиг компаниудад хууль ёс байдаг гэдгийг сануулан, хариуцлага тооцож чадсанд У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газарт талархах нь зөв юм.

Монгол Улс хөгжиж, дэвжихийн тулд хаа хаанаа хууль, журмаа эхэнд эрэмбэлж, хариуцлагатай, ёс журамтай байх учиртай. Хувийн хэвшил нь ч, төр нь ч хариуцлагыг хамгийн эхэнд тавих ёстойг ил тодоор харуулсан түүхэн шийдвэр бол Тост, Тосон бумбын нурууг хамгаалан, үлдэж чадсан явдал юм.

Төрийн бодлого, төрийн  ой санамж бүхий л салбарыг улам хариуцлагатай, ёс зүйн дархлаатай байхад чиглэх хэрэгтэйг уг шийдвэр харуулан, үлгэрлэсэн учраас тодотгон хүргэлээ. Тэрдундаа улсын эдийн засгийн ачааны хүндийг үүрч байгаа уул уурхайн салбарт хариуцлагын эрүүл тогтолцоог нутагшуулснаар энэ салбараас хүртэх үр өгөөж улам нэмэгдэнэ. Хамгийн гол нь ирээдүй хойчдоо эрэмдэг зэрэмдэг бус бүрэн бүтэн нутаг орноо өвлүүлэн үлдээх нь улс орны тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Монгол Улсын Засгийн газар Тост, Тосон бумбыг хамгаалан авч үлдсэн жишиг  шийдвэр гаргаснаас долоо хоногийн дараа буюу 2019 оны наймдугаар сарын 21-нд хууль зөрчиж, байгаль орчинд хохирол учруулж буй 19 аж ахуйн нэгжийн 23 лицензийг цуцлах шийдвэр гаргаж байлаа. Түүнчлэн У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн стандарт, соёлыг нутагшуулахын тулд хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн эзэмшилд байсан 938 лицензийг  цуцалсан. Зүйрлэж хэлбэл, Увс аймгийн  нутаг дэвсгэртэй  дүйх  хэмжээний газар нутгийг хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдийн эзэмшлээс чөлөөлснийг онцлон хэлэх нь зүйтэй юм.  


https://news.zindaa.mn/3qk7
Түүхэнд үлдэх жишиг шийдвэр: Тост, Тосон Бумба
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани