Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тяньжин дахь ТЭГ ЗОГСОЛТ ба УЖИГ ЗОВЛОН

 
 Тяньжин дахь ТЭГ ЗОГСОЛТ  ба УЖИГ ЗОВЛОН

Ковид-19 цар тахлын халдвар, эрсдэлийн улмаас сүүлийн жил хагасын хугацаанд дэлхий нийтийн ханган нийлүүлэлтийн сүлжээ сорилттой тулгарсан хэвээрээ байна. Нэг машины үйлдвэрлэлд  бараг арваад улс орон оролцдог болтлоо хөгжсөн ханган нийлүүлэлтийн сүлжээний хэвийн урсгалыг нүдэнд үл  харагдах ганц вирус гарч ирээд л өөрчилж байгааг эдийн засагч Н.Энхбаяр өнөөдрөөс яг нэг жилийн өмнөх ярилцлагадаа   хэлж байв.

Тэгвэл мөнөөх нүдэнд үл үзэгдэх вирусний сөрөг нөлөөлөл шууд болон шууд бус хэлбэрээр нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудад сүүдрээ тусгасаар байна.

Тухайлбал, манай худалдаа эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн 4000 гаруй чингэлэг  БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж, бөөгнөрөл үүсгэсэн талаар "Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ноос энэ сарын 8-ны өдөр мэдээлэл хийсэн. Түгжрэл, бөөгнөрлийн улмаас Хятадын тал зардлаа нэмж, манай тээврийн компаниуд,  худалдаа эрхлэгчдийн халааснаас нэмж  гарах  зардал өдрөөр биш цагаар нэмэгдэж байгааг хэлцгээсэн. Боомт дээр илүү зардал төлсөн тэдний  шархыг иргэд, худалдан авагчид  нөхөн төлөх нь ойлгомжтой.

Албаныхны өгч буй мэдээллээр Тяньжин боомтод үүссэн асуудал цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ шат дараатай буурсан болон  эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор далайн тээвэр нэмэгдсэний улмаас боомтууд дээр тодорхой ачаалал үүссэнтэй холбоотой гэж буй юм.

Түүнчлэн Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос тавьсан хүсэлтийн мөрөөр ГХЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ,  "Улаанбаатар төмөр зам” ХНН болон холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээ авч ажилласны дүнд тодорхой үр дүн гарч байна гэж мэдэгдсэн. Энэ сарын 9, 10-ны өдөр Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн дөрвөн галт тэргийг Замын-Үүд өртөөнд хүлээн авсан. Дахин  зургаан галт тэрэг Эрээн өртөөг чиглэн замд явж буй тухай Хятадын төмөр замын байгууллагаас энэ сарын 10-нд мэдээлсэн юм.

Мөн өдөр Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтай уулзсан. Өмнөд хөршийн Элчин сайд  "Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг дурдаад, хөрш орнуудын ачаа тээврийг эрчимжүүлэхээр онцгой анхаарч ажиллаж байгаа” гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа юм.

Цар тахлын эрсдэл энэ оны туршид ч өндөр байх төлөв нь улс орнуудын ачаа тээврийн эргэлтэд ирэх саруудад ч бэрхшээл үүсгэсэн хэвээрээ байхаар байна. Манай тухайд ч ялгаагүй.

Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход, манай улс БНХАУ, ОХУ-аар дамжуулан бараа таваар татахдаа өмнө нь ч саад бэрхшээлүүдтэй тулгарсаар ирсэн. Ковидын үед нөхцөл байдал бүр илүү хүндэрч байгаа юм.

Нөгөө талаас, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэн,  бараа эргэлтийн үйл явцыг илүү хялбаршуулахад анхаарч, арга хэмжээ авч чадсан улс орнуудын хувьд ковидын сөрөг нөлөөлөл илүү  хөнгөн тусаж байгаа талаар ч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Тэгвэл манай улсын тухайд, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг Улсын Их Хурал 2016 оны арванэнгдүгээр сарын 24-ний өдөр соёрхон батлахдаа,  тус байгууллагын өмнө тодорхой үүрэг амлалтуудыг  100% биелүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Хэлэлцээрийг соёрхон батласнаас хойш  дөрвөн жилийн хугацаанд үүрэг амлалтын хэрэгжилт 30 хувьд хүрээгүй байна гэсэн мэдээлэл бий.

Түүнчлэн ачаа тээврийн салбарт ковидоос өмнө ч  олон асуудал байсаар өнөөдрийг хүрсэн.

Тухайлбал, Хятадын Тяньжин боомтоор дамжин Монголд ирж байгаа импортын шинэ автомашинууд, будаг гэх мэт UN DG class code 8,9 гэсэн харьцангуй бага аюулын зэрэг бүхий ачааг  нэвтрүүлэхгүй байгаагаас автомашинуудыг  илүү холоос,  өөр боомтоос (Qingdao боомтоос), химийн будаг, баллонтой газ зэргийг ОХУ-ын Владивостокоор тээвэрлэн авчирч байгаа учраас, тээвэрлэлтийн хугацаа, барааны үнэ бас л өсөж байгааг "Туушин”-гийн дэд захирал Н.Энхриймаа хэлж байсан. Тэрбээр сэтгүүлч Д.Оюунчимэгт өгсөн ярилцлагадаа  Хятадын нутгаар Тяньжин боомтоор дамжин гуравдагч улс руу гаргах Монголын махны экспортын нэр төрөлд хязгаар тогтоодог. Энэ нь Монголын махны экспорт өсөж хөгжихөд их саад болж байна... Гуравдагч улсаас Монгол руу дамжин  ирэх амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнд (тахиа, гахай,гахайн өөх зэрэг)  Хятадын Хорио Цээрийн Албанаас дамжин өнгөрүүлэх зөвшөөрөл олгох процесс маш удаан. Үндсэндээ  2-3 сар болж  байх жишээтэй. Хятадын Эрээн боомтоор Монгол руу орох, гарах, дамжин тээвэрлэгдэж буй  бүх ачаа барааны үнийн дүнгээс 1,5% -ийг "Эрээн хотыг хөгжүүлэх татвар”  гэж авдаг. Гэтэл  Хятадын бусад боомтууд болох Манжуур, Хоргос, Алашанкоугаар гарах ачаанаас ийм татвар авдаггүй. Импортоор Монголд ирэх ачаанд бол энэ татвар нь гаалийн үйлчилгээний өртөгт шингэсэн байдаг. Монгол руу орох Хятадын экспортын бараа Эрээн боомтоор гарах тохиолдол бүрт энэ татварыг авдаг. Энэ бүхнээс  гадаад худалдаа хөнгөвчлөгдөхгүй, дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөөг яагаад бизнес эрхлэгчид  эдэлж чадахгүй  байгааг та харж байгаа байх” гэсэн байна. 

Манай тухайд Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хүрээнд тодорхой хэмжээнд хийсэн ажлууд бий ч хэлэлцээрийг хэрэгжүүлэх хугацааны тал  нь өнгөрсөн байхад хэрэгжилтийн хувь бага байгаа нь анхаарал хандуулах ёстой юм.

Том зургаар нь  харах юм бол суурь асуудлуудаа шийдэж байж үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч, тээвэрлэгч гэхчлэн бүхий л оролцогчдод зардлаа бууруулах, эргэлтийн давтамжаа ойртуулах,  үр ашгаа нэмэгдүүлэх боломж бий болно.

Манай улс шиг далайд гарцгүй ч давуу тал, боломжуудаа ашиглан далайг давж үйл ажиллагаа явуулж буй улс орнууд бий. Казахстан  гэхэд БНХАУ-д хэд хэдэн боомт дээр хамтарсан компани байгуулж, амжилттай ажиллаж байгаа бол Лаос улс Тайландын далайн боомтуудыг ашиглан мөн л амжилттай урагшилж байна. Харин манай тухайд Тяньжин хотын Дунзян гаалийн баталгаат боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр 2013 онд гарсан ч, өнөөдрийг хүртэл дорвитой алхам хийж чадаагүй.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ "Сүүлийн үед худалдааны бодлого маш либеральчлагдаж байна. ОХУ, БНХАУ-ын дунд байдаг манай улсын хувьд гаалийн  интеграцичлалд орох зэрэг, шийдэх олон асуудал байдаг. Дахиад хэлэхэд энэ бүх асуудлыг бодитой хариуцдаг нэгж хэсэг байхгүй учраас орхигдчихоод байгаа юм. Нөхцөл байдлыг харахад уг асуудал дээр Гадаад харилцааны яам илүү анхаарч ажилладаг. Гэтэл Гадаад харилцааны яам худалдаа гэхээсээ илүү уламжлалаар дипломат харилцаагаа илүү анхаардаг шүү дээ. Энэ утгаараа Худалдаа, эдийн засгийн яам үнэхээр чухал. Манай улс Япон улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан байдаг. Гэтэл худалдааны балансаа харахаар манайх илүү алдагдал хүлээгээд эхэлчихсэн, өгөөжгүй байгаа. Хэлэлцээрээ зөв байгуулж чадаагүй гэсэн үг” хэмээн хэлж байна.

Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ Гадаад худалдааны салбарын бодлогоо цогцоор нь эргэн харж,  хөгжлийг нь олон шат ахиулах боломжийг ашиглах нь эргээд дунд болон урт хугацаандаа эдийн засгийн салбарт үр нөлөөтэй. Хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн тодорхойлох нь  ирэх таван жилд хийх шаардлагатай ажлынхаа зураглалыг тодорхой болгоход чухал юм. Тухайлбал:

Хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо ямар түвшинд байна вэ? гэдэг асуудлын хүрээнд талуудын үйл ажиллагааны сайн болон дутагдалтай талыг аль алийг авч үзэх хэрэгтэй.

Сүүлийн мэдээллээс үзэхэд Гадаад худалдаатай холбоотой хууль, бодлогын баримт бичиг, журам, дүрэм, экспорт, импортын гаалийн мэдүүлгүүд болон тусгай зөвшөөрөл, лиценз зэрэг 370 гаруй мэдээллийг нэг дор нэгтгэсэн портал сайт өнгөрсөн арванхоёрдугаар сараас ашиглалтад орсон. Энэ нь гадаад худалдаанд оролцогч бүхий л төрийн байгууллага, яамд болон агентлагуудыг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нартай илүү үр дүнтэй, ил тодоор хамтран ажиллах орчныг бүрдүүлнэ гэсэн мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өгч байна.

Мэдээж энэ сайн мэдээ. Тэгвэл энэ үйл ажиллагаа хэрэгжсэнээр Худалдааг Хөнгөвчлөх Хэлэлцээрийн хэрэгжилтийг хэдэн хувиар нэмэгдүүлэх юм бэ? гэдэг асуудал анхаарал татаж байна.

Нөгөө талаас талуудын үйл ажиллагаа  хангалтгүй байгаад  нөлөөлж буй гол  хүчин зүйлс шийдэгдэхгүй үлдээд байна уу? гэдэг асуудал байна.

Хэлэлцээрийг ажил хэрэг болгох, Монгол Улс үүнээс үр ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчны хүрээнд ямар зохицуулалт хийх шаардлагатай байгаа вэ? гэдэг асуудлыг хөндөх ёстой юм. 

Бодлого, Хууль эрх зүйн орчны талаас харахад:

-Гадаад зах зээл дээрх  түүхий эдийн ханшийн савлагаанаас хэт хамааралтай, бүтцийн хувьд доголдолтой Монголын эдийн засгийг эрүүлжүүлэхэд гадаад худалдааны салбар чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

Уул уурхайгаас гадна бусад бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааг ашигтай байлгахад үйл ажиллагаагаа хандуулан ажиллах Худалдааны яам Монгол Улсад хэрэгтэй.

Гадаад худалдааны тэнцэл ашигтай байна гэдэг нь цаашлаад ханш болон инфляцын тогтвортой байдлыг хангах суурь болно.

Худалдааны асуудлыг яамдууд хувааж хариуцсан, үйл ажиллагааны уялдаагүй байдал зэргийг зүгээр хараад байх биш шийдэл хэрэгтэй.  Хөрш орнууд руу экспорт, импорт хийх болон дамжин өнгөрөх тээврийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай талаас харах, шаардлагатай бодлогын орон зайг  цаг алдахгүй мэдэрч, шийдвэрлүүлдэг яам байх хэрэгтэй юм.

-Худалдааны тухай  хуулийн төсөл олон жил яригдсан ч хуульчлагдан батлагдаагүй.  Төсөлд эргэн харах зүйлс ч байгаа байх.

-Экспорт, импортын үйл ажиллагаанд шаардагддаг зөвшөөрлийн олон бичиг баримтыг цөөлөх. Үүнийг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, зөвшөөрлийг цахимжуулах гэхчлэн шийдлүүд байж болно.

-Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Гаалийн салбарт хийгдэж буй шинэчлэлийн асуудлыг мөн авч үзэх хэрэгтэй юм.

Ер нь бол Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлснээр тэд биш бид, манай эдийн засаг үр шимийг нь хүртэнэ. Үүнд чиглэсэн итгэл үнэмшил төр засгийн түвшинд чамлалттай байна. Монгол Улсын гадаад худалдааны бодлого тодорхой, эдийн засгийн үр ашгийг эрэлхийлсэн байх ёстой. Гэвч хандлагын тодорхой бус байдал нь нэг хоёр жилээр бус олон жилээр ужигран, цар тахлын хүнд үед бүр илүүтэй том асуудлуудыг үүсгээд байна.

 

https://news.zindaa.mn/3r9w


Тяньжин дахь ТЭГ ЗОГСОЛТ ба УЖИГ ЗОВЛОН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани