Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улаанбадрахчуудын өчил буюу УРАНЫ МӨРӨӨР хийсэн тэмдэглэл-III

Улаанбадрахчуудын өчил буюу УРАНЫ МӨРӨӨР хийсэн тэмдэглэл-III

 

Тэнгэрийн хаяаг тэрлэн суунаглах манан. Тээр тэнд мяралзан жирэлзэх зэрэглээ үе, үе үзэгдэх. Үүнийг л говийн манан, зэрэглээ гэдэг байхдаа хэмээн бодон автомашиныхаа цонхоор салхи татуулан давхисаар...  Говийнхон хангайхныг бодвол хоорондоо холоо зайтай буух аж. Малын хот, бэлчээр нь ч тавиун юм. Айл асуугаад очиход "Энүүхэнд бий” хэмээх. Гэвч тэдний энүүхэнд хотын бидэнд холоо санагдаж байсныг нуух юун.

Арга ч үгүй биз дээ, хараа гүйцэмгүй ийм тэнүүн талд төрж торнисон говийнхонд хэр баргийн зай хол санагддаггүй л болов уу хэмээн элдвийг эргэцүүлэхтэй зэрэгцээд "Дараагийн буух айл маань хэвлэлийн биднийг хэрхэн хүлээж авах бол доо” гэсэн бодол толгойд байн, байн бодогдох. Учир нь өнгөрсөн хугацаанд буюу ураны асуудал Дорноговь аймгийн Улаанбадрах болон хил залгаа сумдад яригдаж эхэлснээс хойш нутгийн иргэдтэй холбоотой янз бүрийн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирсэн нь орон нутгийн иргэдийг хэвлэлийнхнээс "цэрвэхэд” хүргэжээ. Гэвч манай сонины сурвалжлах баг замд тулгарсан аар саар бэршээлд зүрхшээсэнгүй. Зөвхөн малчдын өнөөгийн нөхцөл байдал, бодож санаж байгаа бүхнийг бодитоор мэдээлэх чин зорилгоо биелүүлэхийн тулд зогсолтгүй давхисаар Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаянд хүрч ирлээ. Нар ч шингэх дөхсөнийг хэлэх үү, гэгээ тасарч бүрэнхий болохоос өмнө айлын бараа харахын хүслэн болсон бид Зүүнбаянгийн төвөөс 30 гаруй километр явж, нэгэн малчин айлд ирлээ. Биднийг очиход гэрээ сахиж үлдсэн бололтой арав орчим насны хүү угтлаа. Том хүн байгаа эсэхийг лавлахад "Аав, ээж хоёр урагшаа үхэртээ явсан. Одоо ирэх байх” хэмээв. Бид гэрт орж, хүү ч бидэнд цай аягалж, таваг тавив.  Удалгүй машины чимээ гарч гэрийн эзэд ирж байгаа бололтой. Гаднаас  хүрэн бор арьстай, хүрлийсэн том биетэй, ахимаг настай нэгэн хүн аахилсаар орж ирэх нь тэр. Бага залуудаа барилдаж явсан боловуу гэмээр бөх байрын шинжтэй энэ хүнийг Д.Норсүрэн гэдэг ажээ. Бид ч нэрийг нь сонсоод баярлах шиг. Учир нь Дорноговь аймагт ураны асуудал яригдаж эхэлсэн тэр цагаас малчин Д.Норсүрэн гэдэг нэр дуулдах болсон. Өөрөөр хэлбэл, тэр нутаг оронд нь нүүрлээд байгаа ураны асуудлаар бидэнд тодорхой мэдээлэл өгөх хэмжээний хүн гэдэг нь гарцаагүй болов. Тэрбээр өнгөрсөн хугацаанд орон нутагт нь үүсээд байгаа хүн, малын өвчлөлийг урантай ямар нэгэн хэмжээгээр холбоотой хэмээн үзэж, тэмцэж ирсэн нэгэн ажээ.

Д.Норсүрэн: Компанийн агуулахад 200-ын пошик 30 ширхэг шар нунтаг байсан

Ийнхүү хоорондоо танилцаж, хэрэг зоригоо хэлэлцэж байх зуур Д.Норсүрэн "Сая хэдэн үхэртэйгээ хөөцөлдөж байгаад ирлээ. Бөөр алаг нэг үнээ гэнэт үсэрч цовхроод. Гэдэс нь хагарах шахам дүүрэнгэтээд тэрэндээ л давчдаад байгаа бололтой. Тонгочиж, тонгочиж байгаад тэрийгээд ойчихоор нь хатгуураар  ханаад орхитол хөөсөрсөн ягаан шингэн юм баахан гоожиж байна. Бодвол нөгөө хордсон булгаас л ус уучихсан бололтой. Маргааш өглөө та нар очиж үзнэ биз. Бараг нь үхчихсэн байх байлгүй дээ. Ийм л учир битүүлэг урьд өмнө үзэгдэж байгаагүй малын өвчлөл манай энүүгээр их гарч байна” гэлээ.

Мөн тэрбээр "Бидэнд хамгийн их тулгамдаад байгаа асуудал хүн малын ундны ус л болчихоод байна. Хэдэн арван жилээр ууж ирсэн амны худгуудыг маань ууж болохгүй хортой гээд хориглочихоод байдаг. Хүнд металл гэдэг нь усанд байгаа тохиолдолд буцалгаад арилдаг эд юм уу, үгүй ч юм уу. Буцалгаад арилдаг гэвэл, тэр тогоонд байгаа элементүүд тооно өөдөө  дэгдээд гардаг юм уу. Ямар учиртай эд юм бэ. Мал тэр л усаа ууж байна. Тэр ус малын биед шингэх юм уу, үгүй юм уу. Би бол өөрийгөө гүн хордсон гэж тооцоод байгаа. За би ч өнгөрсөн, энэ хэдэн хүүхдийнхээ ирээдүйг хамгаалж чадах чадал, заяа байна уу л гэж бодох юм  Малын үхэл 2012 оноос хойш тасраагүй. Ганцхан миний мал үхээд байдаг гэж хэлэхэд хэцүү” гээд л ярьж өгөв.

-Тэгэхээр таны бодлоор усанд л их учир байна гэж бодож байна уу?

-Бид байгалиараа, малаараа, хүн дээрээ туршуулчихлаа шүү дээ, яг үнэндээ. Ганцхан жишээ ярья.

2012 оны арваннэгдүгээр сард энэ компанийн /Тухайн үеийн Кожеговь/ тайлан гарсан байсан. Анх манай мал "Гүн сухай”-гаас ус ууж үхэж байхад селен гэдэг нь зөвшөөрөгдөх хэмжээ нь 0,1 гэсэн стандарттай байсан. Ингээд жил, жилийн усны шинжилгээнээс харахад 0,2-0,4 хүртэл дээшээгээ өссөн байгаа юм. Гэтэл 2018 онд селенийн зөвшөөрөгдөх хэмжээ  0,4 гээд стандарт баталчихсан байгаа юм. Энэ яаж байгаа юм бэ. 0,1-тэй байхад л миний мал үхээд байсан  Энэ компанийн судалгаан дээр  хамгийн өндөр үзүүлэлт нь 0,4 гээд гарсан байдаг. Олон улсын стандарт  ямар байдаг юм. Харин Монгол Улсын стандарт хаана явна вэ. Одоо бид мохохгүй баримтаа олоод авсан. Үүнийг би мэддэг чаддаг хүнээр нь судлуулсан зүйл бий. Ингээд яриад байвал их асуудал хөвөрнө.

-Таны хувьд олон жил ураны эсрэг дуугарч яваа малчдын төлөөллийн нэг. Яагаад эсэргүүцэх болсон юм бэ?

-Нэг зүйлийг маш сайн ойлгоорой. Би уранд дургүй, компанид дургүйдээ эднийг адлаад байгаа юм биш. Анх энэ компанийг нутаг оронд ирэх үед  нь орж гарч л байлаа. Компанийн нөхдүүд ч манайхаас мал мах авч, мэндтэй устай явсан үе бий. Нэг бус нэлээд хэдэн удаа уулзаж байлаа. Тухайн үед Засгийн газар маань зөв л юм хийж байгаа байлгүй. Үнэхээр л итгэлтэй, эх оронд минь хэрэгтэй юм болох байх л гэж найдаж явсан. Гэтэл мал үхээд эхэлсэн. 2012, 2013 онуудад онцгой их үхэх нь тэр. Учир битүүлгээр малаа үхээд ирэхээр хүн чинь гайхна. Шалтгаан нөхцөлийг нь олох гээд хичээнэ биз дээ. Ингээд л энэ бүх зүйл ураны компанитай холбоотой юм байна гэж бодогдох болсон. Шат, шатны мэргэжлийн болон бодлого тодорхойлогч газруудад хандаж, хяналт шалгалт хийлгүүлж ирсэн.

-Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, энэ бүс нутагт судалгаа шинжилгээний ажил хэд хэдэн удаа хийж байсан юм билээ. Ямар үр дүнд хүрсэн бэ?

-Үр дүн гарсан. Жишээ нь, ураны энэ уурхайн ойр орчмын булаг шанд, худаг усанд удаа дараагийн шинжилгээ хийсэн байдаг. Шинжилгээгээр ойр орчмын булаг, худгийн ус хүн, мал уух боломжгүй, хортой болохыг тогтоож өгсөн. Гэхдээ тэдгээр ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гэх ганцхан хуудас нь "хэвийн зүгээр” гэсэн утгатай байдаг нь хачирхалтай. Харин дотор нь байгаа мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, шинжилгээний хариунууд нь маш ноцтой гарсан байдаг. Тухайлбал, ураны уурхайн кэмпээс холгүйхэн байдаг Баруунбаянгийн булгийн ус л гэхэд маш их эрдэсжилттэй, хатуулаг ихтэй, органик бохирдолтой, магни,  сульфат, хлор, уран зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин гарсан байх жишээтэй.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд үхсэн малаа уранаас хордсон гэж үзэх үндэслэлээ усны бохирдолтой холбож тайлбарлаж байна, зөв үү?

-Тийм. Угаасаа хортой ус, ургамлаас л болж, малын өвчлөл үүсч байгаа. Хүн дээр ч гэсэн илрээд байгаа шүү дээ. Ер нь энэ компанийн талаар төдийгөөс өдий хүртэлх болж өнгөрсөн үйл явцыг бодоод байхад их муухай санагдаад байгаа юм.

Анх бид "Арева” гэдэг компанийн охин компани "Кожеговь” компанитай маргалдаад хохирлоо төлүүлэх гээд заргалдаад явж байсан. Харин одоо "Кожеговь” гэдэг компани байхгүй Оронагийн охин компани "Бадрах энержи” гэдэг болчихсон байх юм. Тэгэхээр иргэн Д.Норсүрэн төөрөлдөнө биз дээ. Одоо "Кожеговь” гэдэг компани миний малыг үхүүлсэн  гэдэг дээр  маргалдах гэхээр Монголд тийм компани байхгүй болчихсон юм биш үү. Хариуцагч эзэн байхгүй. Ингээд бодохоор муухай юм бодогдож байна. Тэгэхээр нэр шилжүүлээд үйл ажиллагаа явуулж байгаа "Бадрах энержи”-д бид гомдлоо гаргаад явах нь зөв биз дээ. Энэ нэрний учрыг олмоор байгаа юм.

-Таны хувьд яг энэ "Бадрах энержи” компанийн үйл ажиллагаатай танилцаж үзэж байв уу?

-Үзсэн. Иргэдийн хуралдаа хүсэлт гаргаад ТББ-ын шугамаар компани руу үзлэг шалгалт хийе гээд орж байсан. Ингээд нутгийн хэдэн иргэд компани руу ороод юу мэдэхэв дээ. Нүдэнд харагдаж, үнэртэх юм байхгүй юм чинь. Малчин  бидэнд мэдээд байх юм бага. Гэхдээ нэг зүйл ажиглагдсан. 

-Юу ажиглав?

-Би ч ороод "Та нар геологийн хэмжээнд туршилт хийж мал алсан байна. Нарийн шалгана” гэж амыг нь асуухад тэд "Бид  2,8 тонн шар нунтаг авсан.  Давирхайд наалдуулах байдлаар. Энэ  чингэлэгт байгаа гээд хоёр гурван чингэлэг зааж байсан. Би бодохдоо 2,8 тонн гэхээр нэг л чингэлэгт байдаг юм бодоод байсан. Өнгөрсөн намар зураг хөргийг нь баталгаажуулж авсан. Тэгсэн биднийг очоод үзэхэд цэвэр авсан нунтаг нь 200-ын пошикоор 30 ширхэг байна лээ. Пошикоо нэг жинлүүр дээр тавиад хоолойтой холбоод залгадаг юм байна билээ. Тухайн үед 31 дэхь пошикоо жин дээр тавиад залгасан байсан. Аймгийн МХЕГ дарга байгаль орчны байцаагч гэх зэрэг олон хүн харсан.

-Танай нутгийнхны ярьж буйгаар ураны хор зөвхөн мал, амьтан гэлтгүй хүн дээр их илрэх болсон гэж байсан?

-Тийм. Манайд гэхэд л хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүн байна. Ураны хороос болсон байж магадгүй гэж бид харддаг. Гэхдээ ингэж хэлэхээр янз бүрийн дарамт дарга, цэргээс ирдэг юм билээ. Миний хамаатны дүү Пансал гээд байдаг юм.  Тэрийг янз бүрийн юм ярилаа гээд "Кожеговь”-ийн ажилтан "Ална барина” гэж дарамталсан гэж дуулдсан. Манай Багийн Засаг дарга хүртэл намайг та "Сайд яамгүй явсан. Юу олж долоосон юм” гэж хүртэл хэлж байлаа. Бодит байдал ийм л байна.

-Байгаль экологийн хувьд ус хордсон гэж ярьж байна. Өөр өвс ургамал дээр ажиглагдах зүйл байна уу. Та малчин хүний хувьд хэр анзаарч байна вэ?

-Манай говийн заг гэдэг ямар ч гантай цагт ногоорч байдаг асар гүн үндэстэй ургамал. Гэтэл сүүлийн үед заг өнгө нь хөхрөөд өмөрч унаад байгаа. Тэр яагаад тэгж байгаа юм. Энэ их ноцтой асуудал.

Малчин Д.Норсүрэн бидний дунд өрнөсөн яриа энэ хүрээд дуусахгүй. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд ураны компанитай холбоотой хоёр цаасан хайрцгаар дүүрэн баримт материал цуглуулжээ. Тэр бүхнийг хамарч яривал дуусашгүй яриа болох тул түр завсарлаж, эндээ хонож амарчихаад, маргааш өглөө нь цааш явлаа. Бидний дараагийн очсон айл Зүүнбаян багийн малчин С.Алтангэрэлийнх байлаа.

Арав гаруй насны хүү, долоо, наймтай боловуу гэмээр охин биднийг угтах нь тэр. "Өвөө эмээ, аав ээж тэмээн дээр байгаа. Та нар цай уу” хэмээн хэвлүүхэн ярих, хөнгөхөн хөдөлгөөнтэй хөөрхөн тэр охиныг И.Давхарсарнай гэдэг ажээ. Ажаад байхад ах нь дохиогоор ярьдаг бололтой юм. Том болоод ямар мэргэжилтэй болохыг нь охиноос асуухад "Би эмч болно” гэв. Яагаад гэхэд "Эмч болбол өвчтэй ирсэн хүмүүсийг эмчлэх нь хамгийн гоё. Би ахдаа маш их хайртай. Том болоод ахыгаа л эмчилнэ гэж гэж боддог” хэмээн хэлэх нь тэр. Тэгснээ тэрүүхэндээ хоолой нь зангирч, нүднийх нь аяганд нулимс бөмбөрөөд ирэв. Эвий дээ, ийм жаахан биед багтамгүй их бодолд дараатай явдаг юм байна даа хэмээн өөрийн эрхгүй бодож, сэтгэл гуниглаад явчихлаа. Энэ зуур хүүхдүүдийн ээж А.Уранбилэг

(Алтангэрэлийн охин) орж ирэв. Тэрбээр бидэнд юу өгүүлснийг дараагийн дугаартаа нийтлэх болно.

Үргэлжлэл бий...

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Улаанбадрахчуудын өчил буюу УРАНЫ МӨРӨӨР хийсэн тэмдэглэл-III
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани