Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-VI

Монгол орны нутаг дэвсгэрийн зүүн урд талаар үргэлжлэх Дорнын их говийн хэсэг Улаанбадрах сумын Аргалант баг, Сайншанд сумын тавдугаар баг, Сайхандулаан сумын нэгдүгээр баг, Зүүнбаянгийн төвөөс сурвалжлан хүргэж буй ураны мөрөөр хийсэн тэмдэглэлийнхээ сүүлийн хэсгийг өнөөдрийнхөө дугаарт нийтэлж байна.

Эрдэмтэн судлаач нар энэ л бүс нутгийг "Өөшийн элсэн манханы хойд хэсэг” хэмээн нэрийдэж, Монголын их говийн үржил шимт, үзэсгэлэнт нутгаар онцолсон байдаг нь ном товхимолд тэмдэглэгдэн үлджээ. Монгол туургатны зуун зууны туршид нүүдэллэн амьдарч, түүх соёлоо бүтээж ирсэн энэ л газар нутгийн уугуул иргэд сүүлийн хэдэн жил уран хэмээх асуудалтай тулгаран өдийг хүрчээ.

Онцгой ашигт малтмал гэгддэг ураны нөөцтэй бүс нутгаар тодорхойлогдсон өнгөрсөн хугацаанд энэ нутгийнхан  хайгуул, олборлолтын хариуцлагагүй компаниас болж, байгаль экологи, хүний эрүүл мэнд, малын зүй бус хорогдолтой, нүүр тулж, хохирч буйгаа манай сониноор дамжуулан өчсөн юм. Учир битүүлгээр үхэж буй үй олон мал, урьд хожид үзэгдээгүй гаж төлүүд хийгээд жирэмсэн эхчүүдийн дутуу төрөлт гээд шил, шилээ даран илрэх болсон эл асуудлууд хүрээлэн буй орчинтой нь ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг нутгийн иргэд өгүүлж байлаа. Тэдний ингэж дүгнэх болсон гол асуудал нь ундны устай нь холбоотой аж. Уулзсан хүн болгон л "Манай эндхийн амны худаг хордсон гэсэн. Сүүтэй цай чанах гэхээр ээдчихдэг” тухай ярьж байв. Эх сурвалжуудын өгсөн мэдээллээр бол энэ нутагт Францын "Арева” компанийн Монгол дахь охин компани өнгөрсөн хугацаанд туршилтын олборлолт хийснээс болж, энэ бүс нутгийн эко системд  нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Компанийн хувьд уран гаргаж авах туршилтын олборлолт хийхдээ газрын доор уусган баяжуулах аргыг ашиглаж, 440 тонн хүхрийн хүчилтэй шингэн хөрсөнд шахсанаас болж, ойр орчмынхоо хэсэгт сөргөөр нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй аж. Энэ салбарын эрдэмтдийн хэлж буйгаар уран олборлох уусган баяжуулах арга нь байгальд хамгийн хортой, сөрөг үр дагавар ихтэй гэдгийг сануулсаар байгаа юм.

Тиймээс ч "Байгаль эхээ хайрлан хамгаалж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх” бодлого баримталдаг манай сонины хувьд уран олборлохтой холбоотой дээрх асуудлыг цаашид улам нарийн судлан сурвалжлан хүргэхээр шийдээд байна.

Энэ удаад Улаанбадрах, Сайхандулаан, Сайншанд, Зүүнбаянгийн гуч гаруй хүнтэй уулзаж, арав гаруй хүнээс ярилцлага авч, сонинд нийтэлжээ.

Харин дараагийн удаад илүү өргөн хүрээнд олон хүнийг хамруулсан сурвалжлага бэлтгэж, энэ салбарын эрдэмтэн судлаачдын болон ураны олборлолт хийхээр зэхэж буй уул уурхайн компанийн төлөөллүүдийн байр суурийг сонсож, олон нийтийн хэлэлцүүлэг хийхийг зорих болно. Бидний туйлын зорилго бол "Баялгаа ашиглаж болох ч байгалиа хэрхэвч зүй бусаар сүйдэлж болохгүй” гэсэн үзэл баримтлал билээ. Учир иймийн тул газар доор уусган баяжуулах аргаар ураныг хэрхэвч олборлож болохгүй. Уран олборлох дээрээ тулбал арай өөр аргыг хайх шаардлагатай гэдгийг Улаанбадрахад ашиглалтын гурван ч лиценз эзэмшиж буй "Бадрах энержи” ХХК-д байнга сануулах болно. Ингээд "Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл”-ээсээ дараах иргэдийн ярилцлагаас  ишлэл аван өндөрлөж байна.

НУТГИЙН ИРГЭД ЯРЬЖ БАЙНА

Сайхандулаан сумын нэгдүгээр багийн иргэн Ц.Амаа:

-Манай энд усны асуудал их хэцүү байна. Өнгөрсөн зун "Зээргэнэтийн ус”-ыг ууж болохгүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Угаас энэ бүх асуудал ураны л олборлолттой холбоотой гэж би харддаг. Судлаад үзэхээр энэ ураны компани хууль дүрэм их зөрчсөн байгаа юм. Тухайлбал, нутгийн ард иргэдээс зөвшөөрөл авалгүй өрөмдлөг хийж, уул уурхайн ажлаа явуулсан байдаг.  Уг нь хуулин дээрээ заахдаа, "Газар нутаг, байгалийн баялгийг нутгийн иргэдэд урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр эзэлсэн, хураан авсан  хор хохирол учруулсан бол уугуул иргэд уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, хангалттай нөхөн олговор авах зэрэг  хохирлоо барагдуулах эрхтэй” юм билээ. Уугуул иргэд  өөрийн нутаг орныхоо байгалийн баялгыг хадгалах, үржил шимийг нь  хамгаалах эрхтэй бөгөөд төр засаг түүнийг нь дэмжих, үр дүнтэй арга хэмжээ авч өгөх үүрэгтэй. Ялангуяа уугуул иргэдийн газар нутаг дээр химийн хорт бодисын хаягдал, хаягдалтай материал байрлуулах, хаях булах ёсгүй бөгөөд  төр засаг түүнээс сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй хууль дүрмүүд байдаг. Миний хувьд дээрх хуулийг ураны энэ компани зөрчсөн л гэж үзэж байгаа.  Мөн хуулинд "Уугуул иргэд өөрсдийн хөгжлийн  чиг  хандлага нэн тэргүүний зүйлсээ  өөрсдөө  тодорхойлж хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд тэдний газар нутаг дээр явагдах аливаа төсөл хөтөлбөрийн талаар урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах хэрэгтэй. Ялангуяа ашигт малтмал, ус болон байгалийн бусад баялаг ашиглах төслүүдийг  боловсруулахад тэдэнтэй зөвшилцөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл ийм заалтуудаа бүгдийг зөрчсөн байгаа. Нутгийн уугуул иргэний хувьд манай суманд хууль бус үйл ажиллагаа явуулж буй уран олборлох уул уурхайн компанитай тууштай тэмцэхээ илэрхийлж байна.

Сайншанд сумын тавдугаар багийн малчин Б.Эрдэнэчулуун:

-Их хачин эмгэгтэй төлүүд гарна. Үсгүй хялгасгүй, өрөөл татанхай, сохор доголон, мөлхөө татуу юм гарна. Ер нь төлийг бүрэн бойжуулж авна гэдэг их ярвигтай болсон. Манайхаас л гэхэд нэг мөлхөө ботго гарчихсан байгаа. Би энэ бүх асуудлыг ураны компанийн хариуцлагагүй хайнгаас л болсон гэж боддог

Улаанбадрах сумын хоёрдугаар багийн Засаг дарга Д.Гантөр:

-Орон нутагт маань нүүрлээд байгаа хүн, малын өвчлөл ууж буй уснаас хамгийн их шалтгаалж байгаа болов уу. Учир нь сумын иргэд бид дурын найман худгийн усандаа шинжилгээ хийлгэхэд хортой гэж гарчихаад байгаа. Өөр бусад усаа шинжлүүлэхэд тийм л гарах байх. Шинжилгээ хийсэн худаг болгон нь л тийм байгаа. Худгаас гадна манай сумын цэнгэг устай гэгддэг байсан Баруунбаянгийн булаг хүртэл хүн, мал ууж болохгүй хортой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.

Сайншандын тавдугаар багийн малчин Д.Норсүрэн:

-Нэг зүйлийг маш сайн ойлгоорой. Би уранд дургүй, компанид дургүйдээ эднийг адлаад байгаа юм биш. Анх энэ компанийг нутаг оронд ирэх үед  нь орж гарч л байлаа. Компанийн нөхдүүд ч манайхаас мал мах авч, мэндтэй устай явсан үе бий. Нэг бус нэлээд хэдэн удаа уулзаж байлаа. Тухайн үед Засгийн газар маань зөв л юм хийж байгаа байлгүй. Үнэхээр л итгэлтэй, эх оронд минь хэрэгтэй юм болох байх л гэж найдаж явсан. Гэтэл мал үхээд эхэлсэн. 2012, 2013 онуудад онцгой их үхэх нь тэр. Учир битүүлгээр малаа үхээд ирэхээр хүн чинь гайхна. Шалтгаан нөхцөлийг нь олох гээд хичээнэ биз дээ. Ингээд л энэ бүх зүйл ураны компанитай холбоотой юм байна гэж бодогдох болсон. Шат, шатны мэргэжлийн болон бодлого тодорхойлогч газруудад хандаж, хяналт шалгалт хийлгүүлж ирсэн. Усанд л их учир байна. Бид байгалиараа, малаараа, хүн дээрээ туршуулчихлаа шүү дээ, яг үнэндээ.

Улаанбадрах сумын иргэн А.Уранбилэг:

-Миний хүү гэдсэндээ өсөлт нь гүйцээгүй, жиндээ хүрээгүй, дутуу төрсөн уг шалтгаан нь манай нутаг дахь хүрээлэн буй орчны нөлөөлөл л болов уу. Угаасаа манай энэ хавийн төрөх насны эмэгтэйчүүдийн дунд дутуу төрөлт их гарах болсон шүү дээ. Өнгөрсөн жил л гэхэд би ураны уурхайн өрөмдлөгөөс гардаг хаягдал шаврын цэгийн ойролцоо очиж ирээд хэдхэн хоносны дараа зулбасан. Тухайн үед бага сартай жирэмсэн байсан юм.

Зүүнбаянгийн иргэн Л.Сарантуяа:

-Худгийн уснаас сүүтэй цай чанахад л шууд ээддэг. Мэргэжлийн байгууллагаас уснуудыг ууж болохгүй гээд л дүгнэлт гаргадаг. Тэгээд одоо бид хаанаас ус уух юм бэ. Байнга цэвэр ус аваад уугаад байж чадахгүй. Малаа яаж услах вэ. Одоо бол мал хортой усаа уугаад л явж байгаа. Тэр малын мах тонн, тонноороо  ачигдаад Улаанбаатар руу орж байгаа нь үнэн. Ураны энэ асуудал ганцхан бидний өмнө тулгамдсан зүйл биш. Монголын асуудал шүү.

Экспертүүд ийн өгүүлж байна

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн дэд захирал, малын их эмч, доктор С.Цэрэнчимэд5

-Нэгдүгээрт, химийн. Хоёрдугаарт, цацрагийн хордлого малд байна гэдгийг тогтоосон байдаг. Уг нь говийн бүс нутаг чинь манай Монгол оронд малын өвчлөл хамгийн багатай хэсэг шүү дээ. Гэтэл ингэж ихээр өвчлөөд байгаа нь уул уурхайтай шууд холбоотой. Би энэ чиглэлээр хийсэн 13 ГБ файл материалыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Түмэндэмбэрэл гэдэг хүнд өгсөн. Одоо гэхдээ ажлаасаа чөлөөлөгдсөн байна лээ. Цаашид судалж тогтоох шаардлагатай олон зүйл байсан ч хийгдээгүй үлдсэн. Одоо малчид нүүх л хэрэгтэй.

Олон улсын Химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэл бригадын генерал Монтойн Хүрлээ:

-Улаанбадрах сумын ард иргэд бусдын тарьсан гай түүтгэрээс болж, үе улиран амьдарч ирсэн төрөлх нутгаа орхин хаа нэг тийш  дайжиж явахгүй нь мэдээж учир тэнд хөнөөл бий болгож байгаа компанийн үйл ажиллагааг даруй зогсоож, орон нутгийнх нь байгаль орчныг урьдын адил эрүүл, хэвийн байдалд нь оруулахад анхаарах нь чухал байгаа юм. Үнэндээ, монголчууд бидэнд одоохондоо уран олборлож экспортлохгүй бол болохгүй болсон тийм аминд тулсан хэрэгцээ шаардлага байхгүй гэж бодож байна. Тэр ашигт малтмал, эрдэс баялаг олон сая жилийн туршид газрын хөрсөн дороо байснаараа  тэгээд байж л байг. Ирээдүйд монголчууд та бидний үр хойчис тэр ураныг ч бусад эрдэс баялгаа ч өөрсдөө аюулгүй байдлаар бас улс эх орондоо ашигтай байдлаар зөв олборлож ашиглах цаг нь ирж л таарна. Монголчууд бид өнөөдөртөө эрүүл аргаар, өөрөөр хэлбэл, нар салхиар, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах сайхан боломж бий шүү дээ.

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Ш.Түвдэнбалжир:

-Газар доор уусган баяжуулах технологи нь ашигт малтмалыг олборлох хамгийн хямдхан өртөгтэй арга болохоос бус байгаль экологид маш их хор хөнөөлтэй зүйл юм. Уг технологи газрын гүн рүү өрөмдлөг хийж, химийн уусмалаа шахаад хэсэг хугацааны дараа баяжмалаа соруулж авдаг арга юм. Байгаль дээр нь уусган баяжуулах аргаар олборлоно гэдэг байж болохгүй асуудал гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийнхөн энэ асуудал дээр тууштай байр сууриа илэрхийлээд явна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Улаанбадрахчуудын өчил буюу ураны мөрөөр хийсэн тэмдэглэл-VI
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани