Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гамшиг нүүрлэсэн дэлхий

Гамшиг нүүрлэсэн дэлхий

 

Дэлхий нийтээрээ цар тахалд санаагаа чилээн, бүх анхаарлаа халдварыг дарахад хандуулсан байх энэ үеэр ч  байгалийн гамшиг биднийг "өршөөсөнгүй”. Их хэмжээний үер, өргөн хүрээг хамарсан түймэр, цочир халуун, хар салхи гэсэн байгалийн гамшиг дэлхийг зовоож эхлээд удлаа. Тодруулбал, ОХУ, АНУ, Итали, Турк, Канад, Грек улсуудыг ойн түймэр "нөмөрч”, хэдэн сая га талбай шатаж, олон мянган хүн амиа алдахаас гадна өөр нутаг руу дүрвэсэн бол өчнөөн мянган амьтан хохироод байна. Мөн Хятад, Японд үерийн аюул нүүрлээд байна. Эдгээр мэдээллийг тоймлон хүргэе.
 
XXI зууны гурав дахь том ойн түймэр Якутыг "нөмөрлөө”
 
ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нутаг буюу Якутад зургадугаар сараас эхэлсэн түймрийн аюул өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Оросын газар нутгийн 13.4 сая га талбайг хамарсан энэ түймрийг XXI зууны гурав дахь том ойн түймэр болж байгааг онцоллоо. Түймрийн утаа 5.3 сая километр квадрат талбайг бүрхсэн нь Европын холбооны газар нутгаас давсан гэж НАСА мэдээлэв. Сибирт жил бүр ойн түймэр гардаг ч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн хамрах хүрээ болоод хор уршиг нь нэмэгдэж байгаагийн илрэл нь энэ юм. Энэ тухай байгаль орчны ойн аж  ахуйн мэргэжилтэн Алексей Ярошенко "Ойн түймэр хүрээгээ тэлэх болсон нь уур амьсгалын өөрчлөлт хурдасч байгаатай холбоотой. Үүнээс үүдэн түймрийн улирлын хугацаа уртасч, ган гачиг нэмэгдэж, хор нөлөө нь ихэсч байна” гэж ярилаа. Якутад гарсан түймрийн утаа энэ сарын 4-нөөс Улаанбаатарыг бүрхэж эхэлсэн төдийгүй 3000 километрын алсад орших Хойд туйлд хүрчээ. АНУ-ын НАСА агентлаг сансраас авсан гэрэл зурагт үндэслэн ийн мэдэгдсэн байна. 
Агаарын температур нэмэгдэж, сүүлийн 150 жилд тохиогоогүй хуурай зун болж байгаа нь ойн түймэр гарах шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь мөнх цэвдэг ихтэй, ОХУ-ын хамгийн хүйтэн бүс болох энэ нутагт энэ зун олон жилийн дунджаас илүү халуун, хуурай байсан юм. Тиймээс ОХУ-ын Цаг уурын байгууллагаас  түймрийн аюул улам ноцтой болж байгааг мэдээлэв.  Сибирийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн тосгоноос иргэдийг нүүлгэн шилжүүллээ. Учир нь тус бүс нутагт нийт 155 гаруй түймэр дэгдээд байгаа юм.
 
Грект "хар дарсан зун” болж байна
 
сонин mn
 
Грек улсад сүүлийн 30 гаруй жилд тохиож байгаагүй ойн түймэр асч, тус улсын Ерөнхий сайд Кириакос Мицотакисын тодорхойлсноор "хар дарсан зун” боллоо. Тус улсад даваа гарагийн байдлаар 586 удаагийн түймэр гарч, урьд өмнө тохиож байгаагүй их хэмжээний байгалийн гамшиг нүүрлэлээ. Хэдэн арван байшин барилга сүйрсэн хээрийн түймрийг унтраах талаар Засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадаагүйд уучлалт гуйлаа. Энэ талаар Ерөнхий сайд Кириакос Мицотакис "Сүүлийн хэдэн өдөр манай улсын хамгийн хүнд цаг үе тохиолоо.Хэт халуун, олон сар гандуу байсан учир түймрийг унтраахад гал сөнөөгчдөд маш хэцүү байна. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийд бүхэлд нь нөлөөлөх нь тодорхой. Бид хүн төрөлхтөний хийж чадах бүхнийг боломжоороо хийсэн ч байгальд энэ нь хангалттай санагдаагүй бололтой.
 
 
 
Гал сөнөөгчдийн гаргасан алдааг илрүүлж, хариуцлага тооцно. Түймрийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулна. Учир нь гэр болон өмч хөрөнгө нь шатсан иргэдийн зовлонг би сайн ойлгож байна” гэв.
 
 
 
Энэ түймрийн улмаас 64 удаа нүүлгэн шилжүүлт хийж, гал түймрийг унтраахаар 1000 гаруй гал сөнөөгчийг дайчлан ажиллуулж байна. Зарим том түймэр өдгөө хоёр долоо хоног үргэлжилж байгаагаас болж, олон арван хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай болжээ.Мөн Грекийн хоёр дахь том арал Эвиад гал түймрийн хөнөөл аюултай түвшинд хүрсэн тул ард иргэд гэрээ орхин зугтахад бэлтгэн хэрэгцээт эд зүйлсээ баглаж цаг үеийн байдлын талаарх шинэ мэдээллүүдийг чих тавин сонсож, түгшиж сууна. Түймэр ассанаас хойшхи арав дахь өдөр буюу энэ сарын 7-ны байдлаар Грекийн нийт түймэр 57 мянган га талбайг хамарсан болохыг Европын ойн түймрийн мэдээллийн систем мэдээлэв. Харьцуулж үзвэл, Грект 2008-2020 оны хооронд гарсан түймрүүд дунджаар 1700 га талбайг хамарч байв. Ерөнхий сайд Кириакос Мицотакис "Засгийн газрын тэргүүлэх чиглэл бол хамгийн түрүүнд хүний амь насыг хамгаалах явдал юм” гэв.
 
Канадад 1445 удаагийн түймэр гарч, 1.5 сая гаруй га газар шатжээ
 
Канадын Бритиш Колумб мужид дөрөвдүгээр сараас хойш 1445 удаагийн түймэр гарч, 1.5 сая гаруй га газар шатжээ. Энэ нь тус улсын 10 жилийн дунджаас 30 хувиар илүү олон удаагийн түймэр гарсан гэсэн үг юм. Канадад 2017 онд төстэй түймэр гарч байсан ч энэ жил илүү их газар нутгийг хамарч байна.Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар өдгөө нийт 279 түймрийн голомт идэвхтэй  байгаа арван мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Бритиш Колумбын агаарын температур энэ долоо хоногийн сүүлээр 90 градуст хүрч болзошгүйг Канадын Уур амьсгалын өөрчлөлт болон хүрээлэн буй орчны агентлагаас мэдээлэв. Тиймээс гал түймэрт өртсөн  бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэлтэд бэлтгэн хэрэгцээт зүйлсээ базаан машинаа түлшээр дүүргэхийг анхааруулав. Даваа гарагийн байдлаар Бритиш Колумб муж 32500 иргэнд нүүлгэн шилжүүлэх сэрэмжлүүлэг өгчээ.
 
АНУ түүхэн дах хамгийн аюултай түймэртэй тэмцэж байна
 
Сүүлийн үед улам нэмэгдсээр буй агаарын дундаж хэм, хэт хуурай уур амьсгал зэргээс шалтгаалан Европ, Умард Америк даяар асар олон түймэр гарч, маш олон ан амьтан, ой мод, хүн хохирсоор байна. АНУ-д нийт 100 гаруй түймэр бүртгэгджээ. Тодруулбал,АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт гал сөнөөгч нар мужийн түүхэнд хэзээ ч тохиолдож байгаагүй хамгийн том түймэртэй тэмцэж байна.Анх дөрвөн долоо хоногийн өмнө Дикси замын ойролцоо эхэлж ассанаас болоод "Диксигийн түймэр” нэртэй болсон энэ түймэр өдгөө 1875 км.кв талбайд шатжээ. Гэвч гал сөнөөгч нар түймрийн ердөө 21 хувийг дараад буйг мужийн ойн түймрээс сэргийлэх төв мэдээллээ. Харьцуулж үзвэл Калифорнид Нью Йорк хотоос хоёр дахин том газар бүхэлдээ шатаж байна гэсэн үг юм.Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар гал түймэртэй тэмцэхэд хамгийн их хүндрэл учруулж буй зүйл нь сүүлийн жилүүдэд хэрээс хэтэрч буй дэлхийн дулаарал, хэт хуурай уур амьсгал юм. Нөхцөл байдлаас дүгнэхэд энэ удаагийн түймэр түүхэн дэх хамгийн аймшигтай хэмээн нэрлэгдэж байсан өнгөрсөн оны түймрээс хамаагүй илүү хөнөөл учруулах төлөвтэй байна.Туркийн өмнөд эргийн хэсгүүдэд сүүлийн 10 гаруй өдөр түймэр үргэлжилснээс найман хүн нас баржээ.  Үүнээс гадна түймэр газар тариалангийн бүсэд тэлснээс болж, хэдэн арван мянган хүн гэр орноо орхин зугтаалаа. Италийн Сицил, Сардин арал тэргүүтэй өмнөд нутгуудад гарсан түймэр 10 мянга гаруй га талбайг хамарч, Сардин арлын баруун өмнөд хэсэгт 800 орчим хүнийг албадан нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй болжээ.
 
Хятадын Сичуан муж үерийн улмаас  40 сая долларын хохирол амсжээ
 
Хятадын баруун өмнөд зүгийн Сичуан мужид хүчтэй борооны улмаас үер бууж, 80 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж төв хэвлэл энэ сарын 9-нд мэдээлэв. Тус мужид хүчтэй аадар бороо баасан гарагаас ням гариг хүртэл үргэлжилсний улмаас усны түвшин асар ихээр нэмэгджээ. Тус мужийн зургаан хотын 440 мянган иргэн үерийн аюулт өртөөд байна. Төв телевиз CCTV-гийн мэдээлснээр энэ үерийн улмаас Сичуан муж 250 сая юань буюу 40 сая орчим ам долларын эдийн засгийн хохирол амсжээ.  Хятадад зуны туршид хүчтэй бороо ордог боловч үргэлжлэх хугацаа болоод үзүүлэх нөлөөлөл нь улам ихэсч буйг шинжээчид анхаарууллаа. Энэ тухай Улсын цаг уурын үндэсний төвийн дэд захирал Чао Цинчень "Агаарын температур нэмэгдэж, хүчтэй бороо орох нь ихэссэн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Хятадад нэмэгдэж байгаагийн үр дагавар юм. Хэт халуун болон үер нь Хятадын усны нөөцийг дордуулаад зогсохгүй эдийн засгийн хөгжилд асар их хэмжээний аюул учруулж байна” гэв.
 
 
 
Мөн Хятадын төв хэсгийн Хэнань мужийг долдугаар сарын дундуур дайран өнгөрсөн их усан борооны улмаас үүссэн үерийн гамшиг 19 хотод тохиож,  мужийн нийслэл Жэнжоу хотод 292 хүн амиа алдаж, 47 хүн сураггүй болсон билээ.
 
 
 
Үүнээс гадна Токиогийн олимпийг зохион байгуулсан Япон улс "Lupit” халуун салхинд өртлөө.  Цаг агаарын байгууллагын мэдээлснээр тус халуун салхи даваа гаригийн өглөө Кюүшү мужид хүрсэн байна.  Ийн  даваа гарагийн өглөө хар салхи болон хувирч Хирошима мужийн Куре хотыг дайрлаа. Энэ салхи Японы далайг дамжих тул баруун, өмнөд болон хойд зүгийн мужаар хүчтэй салхи салхилж, аадар бороо орохыг анхаарууллаа. Үерийн аюулаас сэрэмжлэн зарим хот тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Гамшиг нүүрлэсэн дэлхий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани