Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Солонгоо: Рио Тинто компани Оюу толгой ХХК-ийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж ажиллав гэдэгт дүгнэлт хийх цаг болсон

 

Б.Солонгоо: Рио Тинто компани Оюу толгой ХХК-ийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж ажиллав гэдэгт дүгнэлт хийх цаг болсон

 

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго ярьж байна.

-Оюу толгой бол манай улсын нүүр царай болсон дэлхийн хэмжээний том төсөл. Оюу толгойн төсөл бүтэлгүйтлээ гэхэд гадны томоохон хөрөнгө оруулагчид дайжих эрсдэлтэй. Тиймээс энэ төслийн талаар илэрхийлэх Засгийн газрын байр суурь ул суурьтай, нухацтай байх шаардлагатай болчихоод байгаа шүү дээ. Та бүхний мэдэгдэлтэй холбоотойгоор хийсэн хөрөнгө оруулагч талын илэрхийлсэн байр суурийг та харсан байх. Манай Засгийн газрын шийдвэр түргэдчихэв үү. Ер нь та бүхний мэдэгдэл гадна ертөнцөд ямар мессеж болж очиж байна вэ. Та үүнд дүгнэлттэй хандаж байна уу?

-Хөндлөнгийн шинжээчдийн эцсийн дүгнэлт гарсан талаар бид олон нийтэд мэдээлсэн.

Бид Оюу толгой төсөлтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд хүргэж ажилласаар ирсэн. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан талаар Туркойз Хилл, Рио Тинто компаниудын хөрөнгө оруулагчид ч мэдэх эрхтэй. Энэ мэдээллийг сөргөөр хүлээж авах үндэслэлгүй юм.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарлаа гээд хөрөнгө оруулагч дайжих нөхцөл биш. Бид харин ч Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа яагаад хойшлов, яагаад зардал хэтрэв гэдэгт тодорхой хариулт авах зорилгоор аль болох ил тод байдлыг хангаж хөндлөнгийн шинжээчдийн эцсийн дүгнэлт гарлаа.

se470p_120107995_339348017123437_3940637627550715896_n_x974-300x175 Б.Солонгоо: Рио Тинто компани Оюу толгой ХХК-ийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж ажиллав гэдэгт дүгнэлт хийх цаг болсон

Гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой эргэлзээтэй олон мэдээллүүд гарч байсан. Мөн Туркойз Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид ч "Рио Тинто” компанийн гаргаж байгаа тайлбартай санал нийлэхгүй байна. Рио Тинто асуудлыг цаг хугацаанд нь хөрөнгө оруулагч нарт мэдээлээгүй гэдэг асуудлаар Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа.

Тэгэхээр Рио Тинто компанийн гаргаж байгаа тайлбараас өөр, эргэлзээтэй мэдээлэл байхад энэ асуудлыг нэг тийш нь болгож мэдээллийн тэнцвэргүй байдлыг арилгасны үндсэн дээр бид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. Бид зөвхөн Рио Тинтогоос авсан мэдээлэлд үндэслэн яриа хэлэлцээ хийх нь ажлаа дутуу хийсэн хэрэг болно шүү дээ.

Өмнө нь бид Рио Тинто компанийн тайлбарыг сонсож байсан бол өнөөдөр дэлхийн мэргэшсэн найман шинжээч энэ төсөл 2016 оноос өнөөдрийг хүртэл яаж хэрэгжив, гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал яагаад хэтэрсэн, яагаад хугацаа хойшилсон бэ гэдэгт маш дэлгэрэнгүй дүгнэлт гаргасан.

Түүнчлэн энэ дүгнэлтийг хөндлөнгийн хоёр мэргэшсэн шинжээч давхар хянаад санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Давхар хянасан хоёр мэргэжилтэн нь Рио Т инто, Туркойз Хилл компаниудын хөлсөлж ажиллуулдаг мэргэшсэн, дэлхийд танигдсан мэргэжилтнүүд юм билээ.

Асуудал юунд байгааг Рио Тинто компанитай цаашид үргэлжлүүлэн ярилцана

Аль ч оролцогч талд хүлээн зөвшөөрөгдөхөөр мэргэшсэн шинжээчид ажилласан. Тэгэхээр илүү тодорхой байдал үүсгэж, эргэлзээ тайлж байгаа учраас хөрөнгө оруулагчид ил тод байдлыг үнэлж нааштайгаар хүлээж авч байгаа болов уу гэж бодож байна.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд Рио Тинто компани албан ёсоор хариу тайлбар өгнө гэдгээ мэдэгдсэн байгаа. Рио Тинто компанийн өмнө нь хэлж байсан тайлбараас хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт зөрүүтэй гарч байна гэдэг нь асуудал байгааг илэрхийлж байна.

Асуудал юунд байгааг Рио Тинто компанитай цаашид үргэлжлүүлэн ярилцана. Төслийн менежментийн алдаа, худалдан авалтын алдаанаас болж асуудал үүсч байвал үйл ажиллагааг хэрхэн сайжруулах тал дээр ярилцах зайлшгүй шаардлага үүсч байна.

Менежментийг яаж сайжруулах асуудлыг хөндөх нь ямар нэгэн байдлаар маргаан үүсгэх ч юмуу, эсвэл төсөл зогсох хэмжээний асуудал болно гэж харахгүй байна. Төсөл зогсох нөхцөл байдал ч үүсэхгүй.

Харин ч Оюу толгойн нийт нөөцийн 80 хувийг олборлох боломжийг бүрдүүлж байгаа гүний уурхайг аль болох хурдан хугацаанд ашиглалтад зэсийн үнэ өндөр байгаа энэ үед борлуулалтаа нэмэгдүүлэх боломж бий болж байна. Ингэснээр Оюу толгой компанийн үнэ цэн нэмэгдэнэ. Бид Оюу толгой компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн төлөө л ажиллаж байгаа шүү дээ.

Түүнээс Оюу толгой компанийн үйл ажиллагааг зогсоох, үнэ цэнийг бууруулах байдлаар ажил хийгээгүй. Харин ч аль болохоор ил тод байдал, оролцогч талуудын ч оролцоог хангаад ажиллаж байна.

-Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон, зардал хэтэрснээс болж бид одоогийн байдлаар бодитоор ямар хохирол амсчихаад байна вэ?

-Гүний уурхайн төсөл 2021 оны нэгдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан.

Ашиглалтад орсноор Оюу толгой компанийн нийт борлуулалт 3-4 дахин нэмэгдэх боломж үүсгэхээр хэмжээнд олборлолт нь нэмэгдэх байсан.

Өнөөдөр зэсийн үнэ өндөр байна. Ийм таатай нөхцөлд борлуулалтын орлого нэмэгдвэл Монгол Улсад ирэх татвар ч нэмэгдэнэ. Оюу толгой компани ч өрийн дарамтаас ангижирч, ашигтай ажиллах боломж бүрдэнэ.

Одоогийн байдлаар ашиглалтад орох хугацаа нь 22 сараар хойшилчихсон. Мөн нэмэлт нэг тэрбум 450 сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй байгаа. Энэ зардлыг гаргаж байна гээд хэлчихээр нэгдүгээрт, нэмэлт хөрөнгө оруулалтыг яаж санхүүжүүлэх юм гэдэг асуудал үүснэ. Нэг тэрбум 450 сая ам.долларыг Оюу толгой компани гаргаж чадах юм уу гэдэг асуудал үүсч байна.

Мөн өсөх хүлээлттэй байсан борлуулалтын орлого нь 22 сараар хойшилж байгаа учраас хойшилж байгаа мөнгөн урсгалыг яаж нөхөж, энэ компанийн санхүүгийн байдалд нөлөөлөхгүйгээр санхүүжилтийн асуудлыг яаж нь шийдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Оюу толгой компанийн үйл ажиллагааг зогсоох, үнэ цэнийг бууруулах байдлаар ажил хийгээгүй

Санхүүжилтийн асуудал яагаад чухал байна гэхээр Оюу толгой компани дэлхийн 15 орчим санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулаад 4.4 тэрбум ам.долларын зээл авчихсан. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг гүний уурхайн ашиглалтад орох хугацаатай уялдуулсан байсан.

Тэгэхээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилно гэдэг нь төдий хэмжээгээр Оюу толгой компани зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шаардлага үүсч байгаа юм. Тиймээс зээлдүүлэгч банкуудтайгаа зөвшилцөх хэрэг гарна.

Ер нь үүсээд байгаа олон асуудал гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсон, зардал хэтэрсэнтэй шууд хамааралтай байгаа юм. Тухайлбал, Оюу толгой компанийн санхүүгийн нарийвчилсан тооцоог харахаар Монгол Улс 2051 он хүртэл огт ногдол ашиг авахгүй харин ч өртэй үлдэж байгаа юм. Оюу толгой компанийн Монгол Улсад төлөх татварын орлого ч буурч байгаа.

Мөн төслийн өнөөгийн үнэ цэнэ (net present value) ч буурч байна. Бид холбогдох тооцооллыг санхүүгийн зөвлөхүүдээр хийлгэж байна.

Засгийн газар 34 хувийг эзэмшигчийн хувьд төслийн үнэ цэнийг бууруулахад нөлөөлж байгаа хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудалд ач холбогдол өгөхөөс өөр аргагүй. Үүнд Рио Тинтогоос тайлбар авах шаардлагатай. Цаашид гүний уурхай бүтээн байгуулалт үргэлжлэн хийгдэнэ, үйл ажиллагаа өргөжнө.

Цаашдын хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудад ч ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Тэгэхээр энэ төсөл өнгөрсөн хугацаанд яаж хэрэгжив гэдэгт дүгнэлт гаргах боломжийг олгож байна. Бид Рио Тинто компани нь энэ төслийг авч явах чадвартай, хүний нөөцтэй гэж үзээд менежментийн эрхээ өгсөн.

Гэвч энэ хугацаанд Рио Тинто компани менежментийн чиглэлд хэрхэн ажиллав гэдэгт дүгнэлт хийх цаг болсон гэж харж байна. Цаашид Оюу толгой компанийн менежмэнт, үйл ажиллагааг яаж сайжруулах вэ. үр ашигтай ажиллагаагаа яаж хангах вэ зэрэг засаглалын асуудлыг Рио Тинто, Туркойз Хилл компаниудтай ярилцана. Хөрөнгө оруулагчид ч нээлттэй ярилцах боломжтой гэсэн.

-Рио Тинто компанийн төлөөлөл энэ сарын 15-нд ирэх сурагтай байсан. Уулзсан болов уу. Хэлэлцээрийн явц хэр ахицтай байна вэ?

-Рио Тинто компанийн зарим төлөөлөгчид Монголд ирчихсэн халдвар хамгааллын дэглэмийн дагуу тусгаарлалтад байгаа гэж ойлгосон. Ямар хүмүүс ирснийг тодорхой сайн мэдэхгүй байна. Ямартаа ч Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд ирсэн байх. Рио Т инто болон Т уркойз Хилл компаниудтай хийх яриа хэлэлцээр үргэлжилж байна. Туркойз Хилл комланий удирдлагуудтай ч гэсэн холбоотой байгаа.

-Менежментийн алдаанаас болж зардал хэтэрсэн гэсэн дүгнэлт гарснаар манай талаас алдсан зардлаа нэхэмжлэх үү?

-Рио Тинто компани төслийн менежер, уурхайн операторын хувьд Оюу толгой компанитай менежментийн үйлчилгээний гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Рио Тинто компани нэг л үүрэг хүлээсэн байдаг. Рио Тинто компани төслийн менежерийн хувьд хүлээсэн ганц үүрэг нь энэ төслийг үр ашигтай, аль болох зардлыг багасгаж менежментийг хэрэгжүүлнэ гэсэн байгаа.

Тиймээс энэ үүргээ Рио Тинто компани сайн хэрэгжүүлсэн үү гэдэгт хариулт авах шаардлагатай. Багагүй хэмжээний менежментийн төлбөр авч хэрэгжүүлдэг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол хариуцлагын асуудал яригдах л ёстой. Рио Тинто компани асуудалд нухацтай хандаж аль болох нээлттэй байна гэдэгт найдаж байна.

Хөрөнгө оруулалтын зардал ингэж нэмэгдсэн нь дотоодын эдийн засагт үржүүлэгч нөлөө (multiplier effect) буюу эерэг нөлөөтэй талаар нийтлэл гарсныг харсан.

Гэхдээ сөрөг үр дагавар нь илүү байгаа нь бодит үнэн юм. Цаашлаад бидний авах ёстой байсан татварын орлого гэх мэт алдагдсан боломжийн өртгийг бид ярих л ёстой. Нөгөө талаас 34 хувийн хувь эзэмшсэнээс болоод Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх, хугацаа хэтэрч байгаа гэх асуудалд санаа зовж цаг үрж байна.

34 хувь эзэмших шаардлагагүй байсан гэдэг байр суурийг илэрхийлдэг хүмүүс байдаг. Бид Ашигт малтмалын тухай хуулийн заалтын дагуу 34 хувь эзэмшиж байгаа, 34 хувь эзэмшсэнээс болоод төслийн зардал хэтэрч, хугацаа хойшлоогүй.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт Рио Тинто компани хариуцлагатай сайн ажиллаж байна уу л гэдэг асуудалд хариулт өгсөн. Бид бодит байдлыг булзааруулж нүдээ аних шаардлагагүй. Ярих ёстой зүйлсийг ярих л ёстой.

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу олгосон татварын хөнгөлөлтүүдээс болоод Оюу толгой компани олон жилийн хугацаанд Монголд орлогын татвар төлөхөөргүй тооцоолол гарч байгаа.

Нэг жишээ нь гүний уурхайн босоо ам, газар доорх бусад дэд бүтцийг "бусад үндсэн хөрөнгө” ангилалд хамааруулан элэгдэл хорогдлыг шулуун шугамын аргаар 10 жилээр тооцохоор заасан. Гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэх тусам Монгол Улсад төлөх татвар тэр хэмжээгээр багасаж байгаа.

-Мөн татварын маргаантай асуудал нэлээн яригддаг шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх процесс хэрхэн өрнөж байна вэ?

-Лондонгийн Арбитрын шүүхэд Оюу толгой компанийн нэхэмжлэлтэй татварын маргаан үргэлжлээд явж байна. Одоогийн байдлаар Рио Тинто, Туркойз Хилл компаниуд маргааны оролцогч тал болохгүй хэмээн эсэргүүцээд тайлбараа өгсөн байгаа.

Үүнд ч мөн манай тал хариу тайлбараа бэлдэж хүргүүлсэн. Мөн бид Рио Тинто. Туркойз Хилл компанийг маргааны оролцогч тал болгох хүсэлт тавьсан. Процессын шинж чанартай шийдвэрийг арбитрын бүрэлдэхүүн талуудын тайлбар, хариу тайлбарыг авсны үндсэн дээр шийдвэрлэнэ.

-Засгийн газар сөрөг нэхэмжлэлээ татсан гэсэн мэдээллийг зарим УИХ-ын гишүүд өгч байсан. Худал, ташаа мэдээлэл өгөөд байсан юм уу?

-Тухайн үед хоёр асуудлаар сөрөг нэхэмжлэл гарлаа гээд Засгийн газраас албан ёсоор мэдээлэл өгч байсан. Бид сөрөг нэхэмжлэлээ татаж аваагүй.

-Гүний уурхай бүтээн байгуулалтад менежментийн асуудлаас өөр чөдөр болж байгаа ямар асуудал байгаа вэ?

-Гүний уурхайн ажил үргэлжлээд явж байна. Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн төслийг дэмждэг, гүний уурхайг хурдан ашиглалтад оруулах шаардлагатайг ч Рио Тинто компанид удаа дараа хэлсэн.

Рио Тинто компанийн хувьд техникийн бэлэн байдлаас гадна техникийн бус гурван нөхцөл хангагдах шаардлагатай талаар хөрөнгө оруулагчдадаа мэдээлж байсан.

Эрчим хүчний хангамжийн гэрээний хугацааг сунгах, дотоодоос эрчим хүч худалдан авах гэрээг байгуулах, Оюу толгой төслийн нөөцийн тодотгол тайлан, ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авах зэрэг асуудлыг дурдсан байсан. Эдгээр захиргааны шинж чанартай асуудлууд холбогдох төрийн байгууллагууд дээр шийдэгдээд явж байна.

Оюу толгой компани одоо БНХАУ-аас эрчим хүч импортолдог. Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2017 оноос эхлэн эрчим хүч дотоодоос худалдаж авах үүрэгтэй. Энэ үүрэг одоо болтол хэрэгжихгүй байна.

-Нөөцийн тодотгол тайланг хүлээж аваагүй гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Оюу толгой компанийн шинэчилсэн ТЭЗҮ болон нөөцийн тодотгол тайлан гэсэн хоёр баримт бичгийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авах ажил хүлээгдэж байна гэсэн мэдээллийг Рио Тинто компани гаргаад байгаа.

Нөөцийн тодотгол тайлангийн хувьд 2021 оны гуравдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж "Нөөцийн тодотгол тайланд туссан зардал нэмэгдэж байгаа болон шинжээчдийн тавьсан зарим асуудлыг Оюу толгой компани тайлбарлаж чадахгүй байна” гээд тодорхой зөвлөмж өгөөд буцаасан байгаа.

Энэ зөвлөмжүүдийг тусгасан шинэчилсэн тайланг Оюу толгой компани дахин гаргаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр энэ асуудал удахгүй хэлэлцэгдэх болов уу. Нөөцийн тодотгол тайланг хүлээж авсны дараа ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ. Холбогдох журмын дагуу шинжээчид томилогдоод ажиллах байх.

-Х.Нямбаатар сайд Оюу толгойн гүний уурхайн асуудлаар Рио Тинтод зөвлөж байсан хоёр хүнтэй уулзсан талаар мэдээлж байсан. Хамтарч ажиллаж байгаа юм уу?

-Рио Тинто компанид стратегийн зөвлөгөө өгч байсан Маурис Даффи болон Оюу голгой төслийн гүний уурхайд төслийн менежментийн чиглэлээр зөвлөж байсан Ричард Боули нар Засгийн газарт зөвлөгөө өгөхөөр ирсэн. Техникийн зөвлөх Ричард Боули төслийн менежментээр мэргэшсэн нэгэн.

Түний хувьд 2018 оноос энэ төсөл асуудалтай болж байна, хугацаа хойшилж байна гэдгийг Рио Тинтод удаа дараа мэдэгдэж, анхааруулж байсан ч саналыг нь хүлээж авалгүй, Рио Тинто ажлаас нь халсан юм билээ.

Өөрөөр хэлбэл. гүний уурхайн бүтээн байгуулалт хэрхэн хийгдэж байсан, ямар асуудал байсан талаар тухайн үед мэдэж байсан, анхааруулж байсан юм билээ. Төслийн менежментийн чиглэлээр мэргэшсэн энэ хүнийг бид зөвлөхөөр ажиллуулж, хөндлөнгийн шинжээчдийн тусгасан асуудалд санал бодлоо солилцож хоёр долоо хоног хамтарч ажиллалаа.

Манай улсын зохицуулах байгууллагуудад мэдээлэл өгч хамтарч ажилласан. Харин Маурис Даффм бол Рио Тинтод стратегийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг байсан, Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа асуудалтай байгаа талаар мөн тухайн үедээ Рио Тинтогийн гүйцэтгэх удирдлагуудад анхааруулж байсан юм билээ. Зохицуулах байгууллагуудад мөн тодорхой мэдээлэл өгсөн. Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлээр бид хамтарч ажиллаж байгаа.

Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр геотехникийн нөхцөлөөс бус төслийн менежментийн асуудлаас болж зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон гэсэн дүгнэлт гарчихлаа. Тэгвэл Рио Тинто компани үүнийг мэдэж байсан уу гэдэг асуулт гарч ирж байна.

Хэрвээ мэдсэн бол ямар нэг арга хэмжээ авсан уу, аваагүй бол яагаад аваагүй, авсан бол ямар арга хэмжээ авсан бэ гэдэг асуулт гарч байна. Эдгээр асуултад хариулт авахын тулд гадаадын эх сурвалжаас болон шаардлагатай гэж үзсэн эх сурвалжаас мэдээлэл авч байна. Энэ асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай. Тодруулж байж л Рио Тинто компанитай шударгаар яриа хэлэлцээр хийх нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

Нөгөө талаас энэ асуудлыг яагаад өнөөдөр гаргах болов, бид яагаад өмнө нь Оюу толгой компанийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тухай бүр төсөл асуудалтай хэрэгжиж байгааг мэдээгүй юм гэдэг асуултыг олон нийт асуух нь гарцаагүй. Өнгөрсөн хугацаанд Оюу толгой компаниас Эрдэнэс Оюу толгой ХХК-д хүргүүлж байсан тайлан, мэдээллийг бид анхааралтай судалсан. Их ерөнхий, дүн шинжилгээ хийх боломжгүй мэдээлэл, тайлан өгдөг юм билээ.

Бид илүү дэлгэрэнгүй, нарийвчилсан мэдээллийг цаг тухайд нь авч байх талаар мөн анхаарал хандуулж ажиллаж байна. Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ч тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна.

-Эдгээр асуудлаа цэгцэлчихвэл Рио Тинто компанитай ойлголцоход хялбар болчих юм байна шүү дээ?

-Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газрыг УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байгаа гэдгийг маш сайн мэдэж байгаа.

Тэгэхээр бидний яриа хэлэлцээр хийх цар хүрээг мэдэж байгаа. Бидний хийж байгаа ажлыг маш сайн мэдэж байгаа учраас Монголд энэ төсөл яагаад ашиггүй болж байна, яагаад үүнд сэтгэл дундуур байна гэдэгт Рио Т инто компани өөрсдөө дүгнэлт хийж байгаа байх. Тиймээс Засгийн газрыг сонсож нээлттэй, ил тод ажиллах болов уу гэж найдаж байна. Муу нуухаар сайн илчил гэдэг зүйр үг байдаг шүү дээ.

Бид асуудлыг үндэслэл, зарчимтайгаар тавьж байгаа. Ямар нэгэн байдлаар дур зоргоороо аашлах, улстөржих, өөрсдийн үзэмжээр хандсан зүйл огт байхгүй. Бид цаг тухайд бүрд нь олон нийтэд мэдээлж, нээлттэй ажиллахыг эрмэлзэж байна.

Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, сайжруулах, төслөөс ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний ч төлөө ажиллаж байна.

Оюу толгой компанийн үйл ажиллагаа, Рио Тинто компанийн менежмент асуудалтай байгаа нь төслийн үр өгөөжид нөлөөлөхөөс гадна Монгол Улсын имижид нөлөөлж байна. Рио Тинто компанитай хийх яриа хэлэлцээр дууссаны дараа уул уурхай, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл бүрдэх болов уу гэж харж байна.

Нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг багасгах хүрээнд цахилгаан машины хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа учраас зэсийн эрэлт нэмэгдэж байна. Зэсийн эрэлт нэмэгдэж байгаа энэ таатай нөхцөлийг ашиглах хэрэгтэй.

Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр төслөөс гадна цаашдын хөгжүүлж болох том төслүүд юу байна, тэр төслүүдийг хөгжүүлэхийн тулд бидэнд юу хэрэгтэй байна гэдгийг анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Манай нийгмийг бухимдуулж буй тэгш бус байдлыг арилгахын тулд эдийн засгаа тэлж, өргөжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах хэрэгтэй. Эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийн тулд яах аргагүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

Б.Солонгоо: Рио Тинто компани Оюу толгой ХХК-ийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж ажиллав гэдэгт дүгнэлт хийх цаг болсон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани