Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гадаадын хөрөнгө оруулалтын үнэ цэнээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй бид

Гадаадын хөрөнгө оруулалтын үнэ цэнээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй бид

 

Гуравхан сая хүн амтай манай нутагт хөрөнгө оруулах гэж гаднын хоёр бизнесмэн Улаанбаатар хотод барилцаж авч байсан яриа олныг шуугиултал Монголыг дэлхий шохоорхож байсан үе бий. Энэ бол 2010, 2011 он. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт эхэлж, төсөл гараанаас хөдөлж байсан он жилүүд.
Тухайн үед 6 их наяд төгрөг буюу тэр үеийн манай үеийн эдийн засгийн тал орчим хувьтай тэнцэх хэмжээний валютын урсгал Монголыг чиглэж, эдийн засаг түүхэндээ байгаагүй хэмжээгээр буюу 17% хүртэл өсөж, дэлхийг шагшуулж байлаа. УИХ-д нэр дэвшигчдийг "Байнгын цахилгаанд холбож өгөөч” хэмээн ээрдэг байсан цаг үеийг энэ их хөрөнгө оруулалтын урсгал халсан.
Харамсалтай нь 2012 оны сонгуулийн дараах улстөрчдийн балгаар манай жижигхэн улсад хөрөнгө оруулж, бизнес хийж, хамтдаа өсөх хүсэл өвөртлөн Монголыг зорьсон тэр хүмүүсийг үргээхийг нь үргээж, шоглохыг нь шоглож, хөөхийг нь хөөгөөд гаргасан. Үр дүнд нь 2013-2016 онд бид эргэн хөрсөн дээрээ бууж, өөрсдийн бодит нөхцөл байдалтай нүүр тулсан юм. Эдийн засгийн тэр их өсөлт 3.5% хүртлээ 5 дахин агшиж, бүр дефляцад тулж, байж болох ёроол руугаа улсаараа уруудсан.
 
 
 
Хөрөнгө оруулалтын хүч нь ердөө л энэ. Эдийн засаг өөрөө хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг дагаж өсдөг жамтай.
 
 
 
Харин дээр өгүүлсэн балгаасаа бид өнөөдөр ч ангижирч чадаагүйгээр барахгүй монголчууд ч ухаан суусангүй. Хөрөнгө оруулагчдын итгэл одоо болтол сэргээгүйн дээр үе үеийн Засгийн газар үлдсэн ганц том хөрөнгө оруулагч, цар тахлын үед Монгол Улсын эдийн засгийг чирч яваа "Оюутолгой” төслийг гоочилсон хэвээр.
Яг үнэндээ гуравдагч хөршөөс орж ирж буй энэ хөрөнгө оруулалт ямар нэг байдлаар зогсоход Монгол Улс амаараа шороо үмхэхээр байгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн судлаачдын хийсэн судалгаа тоон үзүүлэлтүүдээр нотолж өгөв. Ил далд асуудлууд их гэдэг ч энэ төслийг хэрхэхээс цаашдын гадаадын хөрөнгө оруулалтын өнгө тодрох нь ойлгомжтой.
Уг судалгаагаар Оюутолгой төслийн ханган нийлүүлэгчид COVID-19 цар тахлын нөлөөнд бараг өртөөгүй бөгөөд 42% нь ажлын байраа нэмэгдүүлсэн болохыг харуулжээ. Энэ  хугацаанд Монгол Улсын 27,000 ААН орлогогүй болж, 98,000 аж ахуйн нэгж Х тайлан ирүүлсэн гэсэн судалгааг ҮСХ гаргасан.
Тус компани цар тахлын жилд төсвийн орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлж ирсэн байна.  Судалгааны хамгийн анхаарал татах үр дүн бол ОТ компанийн төлсөн төлбөр хураамж 1%-аар нэмэгдэхэд Монгол Улсын эдийн засаг 0.5% өсөж байгаа байдал. Өөрөөр хэлбэл, манай улсад ийм хэмжээний хувь нэмэр оруулж байгаагаас гадна Монгол Улс ганцхан төслөөс ийм өндөр хамааралтай байгааг харуулж байгаа юм. Үйлдвэрлэгч улс биш учраас тэр.
Ийнхүү 2011 онд 4 тэрбум доллар давж байсан гаднын хөрөнгө оруулалт өнөөдөр үүний ⅓-д хүрэхтэй үгүйтэй болжээ.
 
Өнгөрснийг харвал ОТ ямар нэгэн байдлаар саатахад улсын төсвийг тэтгэх төслүүд хэрэгжиж болох байв. Гэвч монгол зангаар манай улс гомдоогоод, үргээгээд туучихсан.
Үүний нэг нь Мардайн орд. Энэхүү ордыг 2007 онд Стратегийн ач холбогдол бүхий 15 ордын нэгээр баталсан байдаг. Улмаар Канадын "Хан ресурс” компани 58 хувь, Монгол, ОХУ-ын тус тус 21% эзэмшихээр тохирч, үйл ажиллагаа эхэлсэн байхад хууль эрх зүйн уялдаагүй байдлаасаа үүдэн гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчаа хохироосон байдаг.
Хөрөнгө оруулалтын бодлого дээр алдаа гаргаснаас хамгийн том хохирол бий болгосон бас нэг төсөл бол Тавантолгой. 2015 онд тухайн үеийн Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн ордыг Япон, Монгол, Хятад гурван улсын хамтарсан консорциумаар ашиглуулах хувилбар танилцуулсан. Гэвч төр өөрөө хэрэгжүүлнэ гэж зүтгэснээр 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг алдсан гашуун жишээ байна. Манай улсад цөөхөн үлдсэн Францын хөрөнгө оруулалттай компанийг монголчууд мөн л үйлийг нь үзэж байгаа. Гажиг төл мал төрж байна гэсэн шинжлэх ухааны үндэслэлгүй, нотлогдож батлагдаагүй мэдээллээр далайлгаж, "Бадрах Энержи” хэмээх компанийг юу юугүй хөөж явуулах гээд улайрч буй.
Ийнхүү харанхуй бүдүүлэг, аливаа мэдээллийг боловсруулж хүлээж авдаггүй, хоосон "эх оронч” иргэдийнхээ балгаар Монгол Улс гуравдагч хөршүүдээсээ улам алсарч, хөрөнгө оруулалтын бараа ховор харах болоод байна.
 
 
 
"Invest Mongolia”, "Coal Mongolia” гэх үйл ажиллагаанууд явуулаад дорвитой өөрчлөлт гарахгүй, сүүлийн жилүүдэд хурлуудыг нь тоож суух хүн улам цөөрсөөр цар тахалтай золгов.
 
 
 
Энэ бүх байдлаас болоод гаднын хөрөнгө оруулагчид "Монголд хөрөнгө оруулсан гаднын иргэн, аж ахуйн нэгжийг хууль эрх зүйн хүрээнд хангалттай хамгаалж чаддаггүй” гэсэн шүүмжлэл салахгүй байна.
Үүнийг сайжруулахын тулд юу хийх шаардлагатай талаар тусалж, дэмжихээр ОУСК 2013-2014 онд 70 аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа хийжээ. Ингэхдээ хөрөнгө оруулагчдын гомдол, тэдгээрийн үр дагаврын талаар авч үзсэн байна. Тэгвэл судалгаагаар хөрөнгө оруулагчийг хамгаалах орчин хангалтгүйн улмаас алдагдал хүлээж болзошгүй эрсдэл бүхий нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум ам.доллар буюу хөрөнгө оруулалтын нийт дүнгийн 90 хувьтай тэнцүү байх хэмжээнд хүрсэн гэсэн тооцоо гаргасныг Үндэсний хөгжлийн газар саяхан зохион байгуулсан Invest in Mongolia - Seoul 2021 цахим форумын талаар мэдээлэхдээ дурдсан байна билээ.
Хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлуудаа тоочихдоо бодлого, зохицуулалтын ил тод бус байдал болон төрийн байгууллагуудын асуудалд үзэмжээрээ хандах, дур мэдэн шийдвэр гаргах байдал нь гомдол гаргах гол нөлөө бүхий хүчин зүйл болж байгаа гэжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчийн өмч хөрөнгийг хураах, эрхийг түдгэлзүүлэх (судалгаанд оролцогчдын 45%), ялгаварлан гадуурхах (судалгаанд оролцогчдын 24%) байдлыг томоохон хүндрэлүүдийн нэг гэж үзсэн байна.
Хөрөнгө оруулалт буурвал хөгжил оройтно гэж Азийн дөрвөн бар орны нэг Сингапур улс үздэг. Тэдний хувьд өнөөдрийн хөгжлийн нэг түлхэц нь хөрөнгө оруулалт амжилттай татаж, бусдын мөнгөөр өөрсдийн чадахгүй бүхнийг босгож, улсынхаа хөгжлийг шинэ түвшинд гаргаж чадсан.
Харин бид сүүлийн жилүүдэд ямархүү байр байдалтай байгааг энд дурдаж нурших ч илүүц биз. Муу нохойн ходоодонд шар тос тогтохгүйн үлгэрээр монголчууд бид амандаа орсон шар тосыг түлхэж, наашаа гэснийг цааш түлхсээр өнөөдөр тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ч хөрөнгө оруулагчид энэ улсаас дөлөх болсон.
Гуравхан сая хүн амтай манай нутагт хөрөнгө оруулах гэж гаднын хоёр бизнесмэн Улаанбаатар хотод барилцаж авч байсан цаг саяхан ч өнөөх гаднын бизнесмэнээ бид өөрсдөө барьж авч зодсоор байвал хэн зодуулах гэж ирэх билээ.
 
 
Факт-чекэр Ц.Тамир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Гадаадын хөрөнгө оруулалтын үнэ цэнээ өнөөдрийг хүртэл ойлгоогүй бид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өчигдөр, 12:46
Өчигдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани