Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчууд Оюутолгойн 34 хувиа наймаалцах эсэхээр хэлэлцээ үргэлжлэх нь

-"Рио тинто" буулт хийсэн ч Монголын тал байр сууринаасаа буцахгүй гэв-

Оюутолгойн хөрөнгө оруулагч "Туркойз хилл ресурс”, "Рио тинто"-гийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт /2021.08.31/ баталгаажуулав. Тэрбээр "Оюутолгой төслийн менежментийн багийг удирдаж байгаагийн хувьд "Рио тинто”-гийн зүгээс  одоо төлж буй АМНАТ, суутган тооцох бусад татвараас гадна гурван жилийн хугацаанд их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналаа захидалд илэрхийлсэн” гэв. Ерөнхийдөө Оюутолгойн хөрөнгө оруулагч тал буулт хийсэн мэт мэдээллийг Монголын талын ажлын хэсгийн ахлагч өгч байна. Мөн Х.Нямбаатар сайд  хөрөнгө оруулагчид Монголд ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулан шийдэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн.  Өөрөөр хэлбэл, Монголын 34 хувьд ногдох өр буюу 2.4 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээ хийхэд бэлэн байгаа аж. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 92 дугаар тогтоолын заалтад дурдсан "Эрдэнэс-Оюутолгой"-н ногдолтой холбоотой асуудлыг бидэнтэй ярьж болно шүү гэдэг давхар утгыг илэрхийлсэн гэж хэлэв. Монголын талын Оюутолгойн ордод эзэмшсэн 34 хувьд ногдох өр анх 1.4 тэрбум ам.доллар байсан бол өдгөө хүүгийн хамт 2.4 тэрбум болж нэмэгдсэн. Цаашид Оюутолгойн гэрээг сайжруулаагүй тохиолдолд 22 тэрбум ам.доллар болж өсөх болгоомжлол үүнтэй холбоотой үүссэн гэдгийг онцлон дурдлаа. Улмаар хөрөнгө оруулагч тал хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд Лондоны арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавихыг  санал болгосон. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, хэлэлцээр хийхээр ирсэн Б.Болд тэргүүтэй "Рио тинто"-гийн төлөөлөлтэй уулзах тов тогтохоор болжээ.

Уржигдар /2021.08.30/ олон улсын эдийн засаг, бизнесийн мэдээллийн"Financial times” энэ талаар анх мэдээлсэнд маш ноцтой зүйлүүд бий.Тус мэдээлэлд олон нийтийн анхаарлыг татах олон асуудал дурдсаныг нэг нь "Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулахаас гадна эзэмшлийн бүтцийг сууриар нь өөрчлөх талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэх үг өгүүлбэр юм. Мөн хөрөнгө оруулагч тал татвар болон бусад хураамжаас гадна ирэх гурван жилийн хугацаанд Монголын талд 350 сая ам.доллар санал болгосон бөгөөд одоогоор Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой” төслийн 34 хувийг, "Туркойз хилл ресурс” 66 хувийг эзэмшдэг гэдгийг онцолжээ.

Өөрөөр хэлбэл, "Оюутолгой” төслийн хувь эзэмшлийн бүтцийг сууриар нь өөрчлөх саналд Монголын талын 34 хувийг ногдол ашгаар солих асуудал багтжээ гэж ойлгож болох нь. Энэ талаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолд дурдсан байдаг. Засгийн газрын ажлын хэсгийн хувьд  92 дугаар тогтоолд тусгасан заалтуудыг хэлбэрэлтгүй мөрдөх учиртай юм.

Түүнчлэн 92 дугаар тогтоолд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг сайжруулах заалтууд орсон байгаа. Энэ хүрээнд 2015 оны далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу "Дубайн гэрээ”-г сайжруулах, бүр цуцлах асуудал хамгийн хүчтэй яригдах болсон. Удалгүй хөрөнгө оруулагч талаас Оюутолгойн далд уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллароор өсөж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшлохоор болсныг зарлаж байлаа.  Гэтэл хөдлөнгийн шинжээчдийн зүгээс далд уурхайн зардал, ашиглалтад орох хугацааны тооцооллыг геотехникийн нөхцөл байдлаас үүдээгүй гэж дүгнээд байгаа юм.

Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар өнгөрсөн наймдугаар сард "Дэлхийн нэр хүндтэй шинжээчдийн баг далд уурхайн зардал өссөн болон хугацаа хойшилсон явдлыг ямар нэгэн геотехникийн хүндрэлээс шалтгаалаагүй гэдэг дүгнэлт өгсөн” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар олон улсын хэвлэлүүдээр гарснаар бол "Туркойс хилл ресурс” компанийн  жижиг хувьцаа эзэмшигчид "Геологийн нөхцөл байдлаас шалтгаалж хугацаа хойшилсон гэдэг нь утгагүй хэрэг. далд уурхайн төсөл дээр төлөвлөгөөний алдаа гаргасан нь одоо үүсээд буй бүх асуудлын эхлэл” гэж үзэж буйгаа илэрхийлж байжээ.

Мөн уул уурхайн портал "Mining” цахим хуудаст  далд уурхайн үндсэн босоо амны бүтээцийг хийхэд хийцийн хувьд алдаатай, ган эд ангиудыг техникийн шаардлагад нийцүүлэн угсраагүй, холболт сул, ашиглахад аюултай гэж дүгнэлтийг өгүүлсэн байдаг. Энэ мэтээр Оюутолгойг тойрсон маргаан Монголын талд шийдэгдэх магадлал өндөр болж ирээд байна.

Өчигдөр /2021.08.31/ ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо Тэрбээр "Засгийн газрын зүгээс татварын маргааныг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа. Энэ бол "Оюутолгой" компанийн үүсгэсэн маргаан юм. Татварын хоёр акт дээр маргаан үүсгэсэн. Засгийн газраас татварын актыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс зөвшилцөх, эвлэрэх үндэслэлгүй бөгөөд татварын маргаан үргэжлээд явна.  Гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, 2020 оны эцсээр ашиглалтад орох хугацаанаас хошилсноор цар тахлын хүндрэлтэй байгаа энэ үед манай улсын төсвийн орлогыг бууруулж байгаа. Үүнийг үндэслээд ирээдүйд ирэх үр өгөөж, ногдол ашгийг урьдчилсан байдлаар төлөх санал тавьсан гэж ойлгож байна. Гэхдээ энэ саналыг маш дэлгэрэнгүй судлах, нөхцөлүүдийг нь тодорхой ярилцах ёстой" гэлээ.

Ийнхүү Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ нааштай эргэж буй мэт боловч Засгийн газар УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг зөрчих эрхгүй гэдгийг дахин сануулах ёстой болов уу. Тус тогтоолын хоёр дахь заалтад Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл АМНАТ-өөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх асуудлыг тусгаад байгаа. Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах асуудлаа УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгасан. Энэ тогтоол гарсны дараа Оюутолгойн 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл ресурс” компани олон жил сунжирсан татварын асуудлаар Лондоны Unicitral арбитрын шүүхэд маргаан үүсгэсэн. Монголын Татварын ерөнхий газраас 2018 онд "Оюутолгой" компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүнээс 4.8 сая ам.долларыг нь төлж, үлдсэн дүн дээр талууд шийдэлд хүрээгүй. Тиймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасны дагуу олон улсын арбитрын шүүхэд хандаж буйгаа онцолсон байдаг. Энэ маргаан анхных биш бөгөөд 2013 онд мөн татварын байгууллага "Оюутолгой" компанид 130 сая ам.долларын татварын акт тавьж байлаа. Тухайн актаас шалтгаалан далд уурхайн төсөл зогсонги байдалд орж, 2015 онд Дубайн гэрээ зурагдсанаар хөдөлсөн байдаг. Тэгвэл 2016 онд УИХ-аас гаргасан "Оюутолгой" төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн дээрх УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол гарсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Монголчууд Оюутолгойн 34 хувиа наймаалцах эсэхээр хэлэлцээ үргэлжлэх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани