Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахуун тасарсны шалтгаан юу байв?!

Шатахуун тасарсны шалтгаан юу байв?!

 

Оросууд санаатай, санаандгүй шатахууны крантаа мушгихад л Монгол Улсын авто хөдөлгөөн нам гацаж байна. Хөнгөхөөн дүгнэвэл Ангарскийн үйлдвэр засварт орж экспортоо багасгасан нь манайд ийм "чичиргээ” үзүүлжээ. Ер нь манай шатахууны хангамж Оросоос шууд 96 хувийн хамааралтай явж ирсэн. Үлдсэн дөрөв орчим хувийг Хятадаас зөөдөг. Гэхдээ Хөх хотын нефтийн үйлдвэрт нь асуудал гарахад шатахууны 4-5 хувийн нийлүүлэлт тасарчихна гэсэн үг. 
 
МЕНЕЖМЕНТИЙН АЛДАА ЮУ?
 
Хэд хоногийн турш хотын замын хөдөлгөөн 20-оос дээш хувиар буурч, нийтээрээ машин тэргээ тавиад алхлаа. Ихэд бухимдацгаав. Аргагүй. Ингээд шатахуун тасалсан буруутнаар Засгийн газрыг тодрууллаа. Тэр дундаа хамгийн гол буруутнаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон тодров. Иргэдээс гадна эдийн засагчдын зүгээс салбарын яам хийгээд албан тушаалтнуудыг буруутгаж байна. Товчоор хэлэхэд, энэ нь менежментийн алдаа гэж байгаа юм. Учир нь Оросын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орж, шатахууны экспортоо хумина гэдгээ 2021 оны наймдугаар сард мэдэгдсэн. Монголд шатахуун нийлүүлэхгүй хэд хоновол явгарах вэ гэдгийг мэдэхийн дээдээр мэднэ. Гэтэл энэ хооронд төрийн зүгээс яриа хэлэлцээр хийж, шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байх бизнес менежментийг хийгээгүй. Хямралд хүргэсэн будилааны эзэд нь ЭХЯ, УУХҮЯ-ны сайд түшмэдүүд, тэдний бүрдүүлсэн баг, харьяалагдах агентлагийн холбогдох мэргэжилтнүүд гэх дүгнэлтийг хийж байгаа юм. Ер нь бол энэ нь дээрх яам, тамгын ажилтан, албан тушаалтнуудын туршлага, ур чадвар муугийнх гэв.
Эцэстээ энэ саатлыг УУХҮЯ-ны төлөөлөгчид шатахуун импортлогч хувийн хэвшлийн компаниудтай хамтдаа явж хэлэлцээр хийж байгаад нэг удаад шийдээд ирлээ. Дүнд нь энэ сарын 23-ны өдөр есдүгээр сард яаралтай нийлүүлэхээр тохирсон 1500 тонн АИ-92 шатахууны үлдсэн 300 орчим тонн АИ-92 авто бензин ачсан таван вагон үйлдвэрээс ачигдан замд гарсан.
Хятадаас худалдан авч буй 2750 тонн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд 2021 оны есдүгээр сарын 26-ны 20:00 цагт иржээ.
Ер нь бол есдүгээр сарын 27-30-нд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 авто бензин орж ирэхээр болсон. Энэ  нь манай улсын АИ-92 шатахууны найм хоногийн хэрэглээ ажээ.
 
Энэ талаар УУХҮЯ-наас өчигдөр мэдээлэл өгөхдөө "... Аравдугаар сарын 1-нээс аж ахуйн нэгжүүдийн захиалга 44 мянган тонн болон есдүгээр сарын захиалгын үлдэгдэл 9000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг Оросоос манайд нийлүүлэхээр байна. "Роснефть” компани засварын ажлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа бидэнд мэдэгдсэн. БНХАУ-аас 150 вагоныг есдүгээр сард багтаад нийлүүлнэ. Шилжүүлэн ачих байгууламжид 32 вагоныг шилжүүлэн ачсан бөгөөд үргэлжлүүлэн ажиллаж байна. Дараагийн ээлжийн 50 вагон Эрээнд ирж байгаа гэх мэдээлэл ирсэн. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 1000 тонн авто бензин хэрэглэдэг. Шатахууны аж ахуйн нэгжүүдэд жигд хуваарилах ажлыг зохион байгуулж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэд маань хүлээцтэй хандахыг хүсье” гэлээ. 
 
 
 
...Өнгөрсөн хэд хоногт шатахууны асуудал нь манай улсын сул тал, эмзэг цэг гэдгийг бид ясандаа тултал мэдэрлээ. Цаашдаа Ангарскийн нефтийн үйлдвэр дахин дахин засварт ороод байвал яах вэ. Хөх хотын нефтийн үйлдвэр бас л асуудалтай болж, Хятадын гүнээс ойгүй өндөр үнээр шатахуунаа зөөхдөө тулах уу. Ингээд байвал юу болох вэ. Эндээс гарах ганц л гарц бий. 
 
 
 
ОЮУТОЛГОЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ БАЙСАН УУ?
 
Анхаарал татсан нэг мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр түгсэн. "Оюутолгой” компанийн зүгээс нэр бүхий шатахуун импортлогч компаниудтай хамтран ажиллах гэрээгээ үргэлжлүүлэхээр болжээ. Тус компани нь "Петровис”, "М-Ойл”, "Шунхлай”  компанийн Шатахуун нийлүүлэх гэрээг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр жилээр сунгахаар шийдвэрлэсэн байна. Уг гэрээ нь жилд дунджаар 160 орчим сая ам.долларын өртөгтэй. "Оюутолгой” нь Монголд хэрэгжиж буй хамгийн том төсөл бөгөөд дотоодын компаниуд энэ төсөлтэй хамтран ажиллахын тулд их хүч зардаг. Ер нь ийм хэмжээний дүнтэй гэрээ манай шатахуун импортлогчдын хувьд аманд орсон шар тос гэсэн үг. Тэгээд гэрээгээ хоёрын хоёр жилээр сунгахаар шийдвэрлэнэ гэдэг бол манай хэдэд маш том боломж олгож байгаа хэрэг. 
Харин Засгийн газар Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсад ашигтай болгохоор хэлэлцээрийг эхлүүлсэн. Амжилт бий. Бас гацаа саад ч үүсээд байгаа гэх мэдээлэл бий. Учир нь манай талын санал хөрөнгө оруулагчдад таалагдахгүй нь тодорхой бөгөөд Засгийн газар шахалт үзүүллээ гэж үзэж буй юм. Тиймээс шатахуун импортлогчдын гэрээгээр хөшүүрэг хийж Оросоос нийлүүлэх шатахууныг саатуулав уу гэсэн хардлага байна. Учир юу гэвэл хөөрхий Г.Ёндон сайд Оросоос экспортоо хассаныг нөхөхөөр Хятадтай гэрээ байгуулсан. Гэтэл аль аль нь гацаж энэ байдал үүссэн гэж байн байн хэлээд байна лээ. Энэ үнэний ортой бөгөөд Оросын тал өмнө нь нийлүүлж ирсэн шатахууны хэмжээг тал хувиар багасгахаар мэдэгдсэн. Манайхан ч арга хэмжээ авч Хятадаас авах тохироог хийсэн. Гэтэл үлдсэн тал хувь нь ч гэнэт ирэхээ больж, Монголд дажин болжээ. 
Энд бас нэг сонин зүйл харагдаад байгаа юм. Г.Ёндон сайд 2021 оны есдүгээр сарын 21-нд "...Өчигдөр өглөө ОХУ-аас аравдугаар сарын 1 хүртэл 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдгээ гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэж мэдэгдсэн” гэв. Тэгэхээр есдүгээр сарын 20-нд хоёр хөршөөс ирэх шатахуун нийлүүлэлт тасрах нь тодорхой болжээ. Тэгвэл үүнээс долоо хоногийн өмнөөс зарим импортлогч АИ-92 шатахууны түгээлтээ зогсоосон. Өөрөөр хэлбэл, хомсдол үүсчихээд байжээ. Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр 2021 оны есдүгээр сарын 14-нд мэдээлэл өгөхдөө "...Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал, АИ-92 шатахуун 21, дизель түлш 35, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Бид газар дээр нь очиж ажилласан. "Шунхлай” компанийн 4-5 газарт бүтээгдэхүүн борлуулахгүй байсан бол өнөөдрөөс борлуулалтаа хийж байна” гэсэн байдаг. 
 
ГЕОПОЛИТИК УУ?
 
Хамгийн түрүүнд хийж болох дүгнэлт бол энэ юм. Далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог Монгол Улс өдийг хүртэл дотооддоо шатахуунаа үйлдвэрлэдэг болсонгүй. Нефтийн үйлдвэрийг 30 жил яриад гурван жилийн өмнөөс Энэтхэгийн зээл тусламжийн хөрөнгөөр барьж эхлээд байгаа юм. Гэхдээ тэр үйлдвэр хэзээ дуусаж, жил бүр Хятад руу зөөдөг сая гаруй тонн түүхий нефтээ боловсруулдаг болох нь аанай л тодорхой бус.
Ингэж шатахууны хэрэглээ нь хоёр хөршийн хяналтын дор явж ирсэн. Уг нь монголчууд шатахуун үйлдвэрлэдэггүй байх нь хоёр хөршид хэрэгтэй. Манайх жижиг ч гэсэн хөршүүдийн шатахууны зах зээлийн талбар гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Оросын тухайд жилд Монголд 1.8 сая орчим тонн шатахуун экспортолно гэдэг жижиг биш шүү дээ. 
Дээрээс нь тог цахилгаан нь бас хойд хөршийн хараанд байдаг. 
Энэ бүхэнтэй уяад юу хэлэх гээд байна вэ гэхээр сүүлийн 30 жилд Монголд нэн чухал хэрэгцээтэй, шатахуун, цахилгаан хоёрыг өөрсдөө хангачих бүтээн байгуулалтын том төсөл хөдөлж байсангүй. Өнөөг хүртэл энэ улсыг удирдаж ирсэн улстөрчид, улс төрийн хүчнүүд тэмээ гэхээр ямаа гэдэг шиг том төсөл гэхээр баахан жагсаалт ярьдаг. Гэвч усан цахилгаан станцууд, Тавантолгойн цахилгаан станц, төмөр зам, тээвэр ложистикийн төслүүд яагаад гацаанд байсаар ирсэн бэ гэдгийг бодох хэрэгтэй юм. Яг үнэндээ ийм төслүүдэд хоёр хөрш таатай ханддаггүй гэдгийг хаана хаанаа мэднэ. Төр түшиж явсан эрхмүүд мэдэхийн дээдээр мэднэ. Харамсалтай нь энэ хараат байдлаас гарах хэмжээний төслүүд хөдлөх болохоор манай төрийн түшээд, сайд нар хүртэл хоёр хөршийн төлөөлөгч болчихсон Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн шийдвэр гаргах түвшний хүмүүс дээрээ орж "үг”-ийг нь дамжуулаад айлгачихдаг гэдэг юм. Тэгээд л нөгөө төсөл нам гацдаг. 
Сая харин 60 жил ярьсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хөдөлгөлөө. Энэ нь монголчуудын хувьд түүхэн сайн мэдээ юм. Төсөл саатахгүй хэрэгжвэл 61 сар буюу таван жилийн дараа баруун таван аймгийн "унтраалга” Улаанбаатарт ирчихнэ. Энэ төсөл эхэлтлээ ямар "зовлон” туулсныг өнөөдрийн эрхэм түшээд ярьцгааж л байна. Магадгүй засаг дээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хөдөлгөсөн "алх цохисон” нь шатахууны саатлаар илэрсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Ер нь тэгээд эхэнд хэлсэнчлэн хоёр их хөршийн дундах юу ч бүтээдэггүй, ангаахай шиг бүх хэрэглээгээ тэднээс харж суудаг монголчууд бид их гүрнүүдийн геополитикийн бодлогын төвд нь биш ч хэрчээсэнд нь явж байдаг гэдгээ мартаж болохгүй. Харвардын профессор Самуэль Хантингтоны онолын "...Орос, Хятадын иргэншлийн хооронд сөргөлдөөн үүсэж, үр дүнд нь Монголыг 47 дугаар өргөргөөр хуваагдана” гэсэн таамгийг санаж л байх ёстой юм. 
 
ЭЦЭСТ НЬ
 
Өнгөрсөн хэд хоногт шатахууны асуудал нь манай улсын сул тал, эмзэг цэг гэдгийг бид ясандаа тултал мэдэрлээ. Гэхдээ муу юманд сайн тал байдаг. Цаашдаа Ангарскийн нефтийн үйлдвэр дахин дахин засварт ороод байвал яах вэ. Хөх хотын нефтийн үйлдвэр бас л асуудалтай болж, Хятадын гүнээс ойгүй өндөр үнээр шатахуунаа зөөхдөө тулах уу. Ингээд байвал юу болох вэ. Эндээс гарах ганц л гарц бий. Нефтийн үйлдвэрээ л түргэн барьж дуусгах нь чухал болж байна. Жил бүр урагш нь зөөдөг сая гаруй тонн түүхий нефтээ эндээ нэрж, "монгол шатахуун”-аа гаргах хэрэгтэй гэсэн үг.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Шатахуун тасарсны шалтгаан юу байв?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани