Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд

Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд

 

Дэлхийн хуурай газрын 31 хувь буюу 4 тэрбум га газрыг 100000 төрөл зүйлийн мод бут ой мод, бут бүхий талбай эзэлдэг бөгөөд хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог байна.

Гэтэл манай орны ойн сан 140 гаруйхан төрөл зүйлээс бүрдсэн 18,3 сая га, үүнээс ой модоор бүрхэгдсэн талбай ердөө 12,9 сая га бөгөөд нийт нутаг дэвсгэрийнхээ 8 орчим хувийг эзэлдэг нь харьцангуй маш тааруухан тоон үзүүлэлт юм. Өнөөдөр дэлхий дээр байгалийн хуулиараа 8 өдөрт 1 зүйлийн модлог бутлаг ургамал устах ёстой атал өдөрт 130 зүйл устаж байгаа нь даруй 1000 дахин өндөр үзүүлэлт болж байна. Манай оронд сүүлийн 5 жилд жил бүр 100-200 мянган га газрын ой устаж байна. Дэлхийн дулаарал, хуурайшилт цөлжилттэй холбоотойгоор цөлийн бүс сүүлийн жилүүдэд урд талаасаа эрчимтэй түрж 40 жил тутам 200 км-ээр хойшилж буй нь аюулын харанга дуудаж байна.

Монгол улсын зургаадахь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын чуулган дээр ярьсан нэг тэрбум мод тарих санаачилгыг нийгмийн сүлжээнд үгүйсгэн шүүмжилж, бас өргөнөөр талархан дэмжиж байна. Бүхнийг үгүйсгэн харлуулах нь өнөөгийн нийгмийн тааруухан өнгө тусгал бөгөөд халуун биеээс хүйтэн бие рүү энерги шилжих хуультай энергийн сарнилын орон зайд амьдардаг манай гараг ертөнцийн (замбараагүй байдлын ихсэх чиглэл рүү тэмүүлсэн ) байгалийн хуулийн үйлчлэлтэй зарим талаараа холбоотой ч аливаа зүйлийг зөв өнцгөөс нь үнэлэх ухаарах байдал, ойлгож мэдэх хүсэл хандлага эрмэлзэл нэн суларсан нийгмийн оюун санааны эмх цэгцийн хөгжлийн доогуур түвшинтэй ч холбоотой юм. Буруугаар мушгин тайлбарлагчид 1 секундэд 4 мод тарих боломжгүй гэхчлэн өчнөөн л гаргалгаа, тайлбар гаргаж байна.

Харин зөв талаас нь тайлбарлавал: Нэг тэрбум гэдэг их тоо биш ээ. 1 ш модыг хааш хаашаа 3 метр буюу 9м2 / шоо дөрвөлжин метр/ талбайд тарина гэвэл 9000 км2 /шоо дөрвөлжин километр/ буюу 100 км урттай 90 км өргөнтэй талбай болох бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийн 0,0057 хувь болох юм. Энэ нь Монголынхоо зүүн захаас баруун зах хүртэл ойролцоогоор 2500км газар 3,6км-ийн өргөнтэй мод тарьсан ногоон хэрэм байгуулах хэмжээний л санаачилга юм. Даяаршин буй, байгаль цаг уур нь бие биенээсээ улам бүр хараат харилцан шүтэлцээтэй болж буй дэлхий дахин, ногоон хувьсгалыг дэмжигч хөгжингүй улс орнууд гар сунган туслах нь лавтай. Эх орондоо элгэн халуун хайртай нийгмийн хариуцлагатай томоохон аж ахуйн нэгжүүд, бүтээлч иргэд, иргэний нийгмийн байгууллагууд уухайлан дэмжих нь гарцаагүй буйзаа.

Мод тарих чадвартай таван зуун мянган (500000) хүн байгаа гэж тооцоё. Нэг хүн жилд 200 мод тарихад 10 жилд нэг тэрбум мод болно. Хүн бүр өөрт хариуцагдах 200 модоо тарихад хавар намрын улиралд ээлжийн амралтынхаа 10 өдрийг л зарцуулья. Үүний тулд өдөр бүр ердөө 20 мод тарихад л үүргээ биелүүлнэ. Алив зүйлийг хийе гэвэл аргаа боддог хийхгүй гэвэл шалтагаа эрдэг гэсэн үг бий. Энд гараар мод тарих тухай бүдүүн баараг төсөөлөл дэвшүүллээ. Гэхдээ шинжлэх ухаан техник, технологи хөгжсөн өнөө цагт нэгэн зэрэг 4 эгнээгээр тарьц суулгадаг дунд оврын мод тарих ганц машин гэхэд өдөрт 20000 мод тарих боломжтой ажээ. Ингэвэл ердөө 125 ширхэг мод тарих машинаар жил бүр 40 хоног ажиллах тооцоо гарч байна. Юмыг болох талаас нь тооцвол иймэрхүү л дүр зураг гарч байна.

Насны эрэмбээрээ амьдарч буй нийгмийнхээ тэн ачааг үүрч буй өнөө үеийнхэн маань цөлжилтийг зогсоож, ногоон хэрмээр бэхлэгдсэн Монгол сайхан эх орноо хойч үедээ хүлээлгэн өгвөл олон зуунд дуурсах сайхан гавьяат үйлс болмуй

Мод тарих асуудлыг ач холбогдол, үр дагавар талаас нь тайлбарлавал асар өргөн утгыг агуулна. Ой мод нь усыг цуглуулах, урсгахгүй тогтоон барих, үндэс ёзоортой хураан хуримтлуулж, жигд хуваарилах зэргээр усны урсацын бүхий л горимийг зохицуулахын зэрэгцээ хөрсний гулгалт болоод хүчтэй аадар борооноос газрын хөрсийг нурж эвдрэх, урсахаас хамгаалах , мөнх цэвдгийг гэсэхээс хамгаалах зэрэг онцгой үүрэгтэй ажээ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, далай тэнгисээс алс хол орших, өндөр уул нуруудаар тусгаарлагдсан Төв Азийн цээжинд орших Монгол сайхан орны маань амь амьдралыг тэтгэгч есөн мөрний сав газрын ус мөрнүүд олон мянган жил тасралтгүй урсаж ирсний далд эх үүсвэр нь нөгөө л цэвэр усны худаг хэмээн нэрийдэж болох харьцангуй багааханд тооцогдох хайрлан гамнууштай ой мод минь билээ.

Манай орны ойн сангийн үндсэн хэсгийг бүрдүүлдэг шинэс, нарс, хайлаас,хуш, жодоо зэрэг модод ойролцоогоор 150-400 хүртэл насалдаг. Идэвхтэй үйлчлэлтэй насыг нь 100 гэж бодвол ганцхан ширхэг модны амьдралынхаа туршид ялгаруулах хүчилтөрөгч, нүүрстөрөгчийг шингээж агаар цэвэршүүлэх экологийн болоод хөрсний эвдрэлээс хамгаалах үйлчилгээ, усыг эргэлтэнд оруулах ач тус зэргийг тоймлон тооцоход эрдэмтэн судлаачид 400 сая орчим төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн тооцоог гаргасан байх юм. Тэгвэл дөрвөн зуун сая төгрөгийг нэг тэрбум модоор үржүүлэхэд дөрвийг үржих нь арвын арван долоон зэрэгт (4х1017) буюу дөрвөн зуун квадриллион (монгол нэршил нь дөрвөн ингүүмэл) гэсэн тоо гарна. Ийм хэмжээний мөнгөөр тус бүр 10 тэрбумын өртөгтэй 40 сая цогцолбор сургууль, эсвэл нэг км нь 1 тэрбум төгрөгийн өртөгтэй 400 сая километр буюу дэлхийг 9524 удаа бүтэн ороох хэмжээний дээд зэрэглэлийн, өндөр хурдны зам барьж болно. Мөн нэг грамм нь 55000 доллар ( 1доллар= 2850 төгрөг)-ын үнэтэй 2552 тонн цэвэр алмаз худалдан авч болно гээд төсөөлөл дөө. Ингээд бодохоор амьд байгаль түүний нөхөн сэргээгдэх баялаг, амьдралыг тэтгэгч ус, агаарыг үйлдвэрлэгч ногоон алт ой мод бөгөөс хүний бүтээсэн зүйлстэй харьцуулашгүй агуу, яндашгүй баян ажээ.

800 жилийн тэртээ Өгэдэй хааны байгуулсан дэлхийг хэрсэн морин өртөөний зам хоёр талаараа тарьсан модтой байсан гэх яриа буй. Үнэний ортой л байх. Дорно дахины ард түмэн модыг ”Их амь” гэдэг. "Их амь” бат тогтвортой оршиж байж л "бага амь” болох амьтан, хүн амьдарна, оршино, амьд бүхнийг оршоосон шим мандал цэцэглэнэ, дэлгэрнэ. Буддын гүн ухааны сургаальд мод тарих, хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлэх, эрдэм ном туурвих гурвыг буяны дээд хэмээжээ. Ингээд бодохоор Монгол төрийн тэргүүн маань эх орныхоо байгаль хамгаалах "Их амь”-ийг өнө бат оршоох алсын хараатай, агуу сайн үйлсийг санаачилжээ. Энэ санаачилга бодитоор биежин хэрэгживээс жинхэнэ ногоон хувьсгал, ирээдүйд ач тусаа үзүүлэх сайн үйлсийн сүмбэр оргил, ач буяны дээдийн дээд болмуй. Мэдээж модыг тарих, арчлан тордож ургуулах гэхчлэн бүхий л ажилд шинжлэх ухааны судалгаа тооцоо, асар их хүч хөдөлмөр, өндөр зохион байгуулалт , сайн менежмент, ихээхэн хөрөнгө санхүү, цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Ирээдүй хойчдоо зориулан байгалын нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялаг, ашигт малтмалаас хураан хуримтлуулах баялгийн сан гэгчийг яг ийм том үйлсэд зориулан зарцуулууштай санагдана.

Төлөвлөх нь хийхийн хагас, зориглох нь бүтээхийн хүч болдог. Их үйлсийн мөрт эхлэл санаачилга туйлаас үнэ цэнэтэй. Урьд өмнө гарч байгаагүй ийм зоригтой, далайцтай санаалчилга гаргасан улс гэрийн тэргүүнээ угтан шүүмжлэх бус ард нийтээрээ ухаан далайг онож олон уралдуулж "өгье гэвэл ганцаасаа” хэмээх ардын мэргэн ухаанаар уухайлан дэмжиж, тосож бэлтгэх, тэсч магад гарах, гэгээн үйлс бүтээж цоо мөр ил гарч бадрахад нь онцгойлон дэмжүүштэй санагдана. Газар шилгээж, ус цалгихийн айх аюулгүйгээр мөнх тэнгэрээс заяагдсан, өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн Монгол сайхан эх орныхоо "их амь”-ийг өнө бат оршоох сайхан үйлс, сайн санаачилга бүр мандах нарны туяа мэт машид дэлгэрэх болтугай.

Ахмад багш: Баруун хотгойд Жамъянжавын Жамъянтив

(Боловсрол судлалын доктор)

Намрын дунд улаагчин тахиа сарын хорин тавны найралт эх одтой, алтан туурт морь өдөр

Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани