Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих хоёр компани хууль зөрчиж, дураараа дургиж байхад боломж олгосоор байх уу

 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих хоёр компани хууль зөрчиж, дураараа дургиж байхад боломж олгосоор байх уу

 

Эрчим хүчний байнгын хомсдолтой Монгол Улс баруун аймгийнхаа цахилгааны хэрэглээг импортоор хангаад олон жил болж байна. Яаралтай эрчим хүчний шинэ эх үүсвэр барихгүй бол энэ өвлийн эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүй, улсаараа харанхуйтай тулахад тун ойрхон байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хүлээн зөвшөөрдөг. Гэвч сүүлийн 30 жил яригдсан эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдээс хамгийн амжилттай урагшилж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС барих тендерт санхүүгийн чадамжгүй компаниудын түншлэлийг шалгаруулснаас болж, барилгын ажил хойшлох эрсдэл үүсжээ.

Тодруулбал, станц барих тендерийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр энэ оны зургадугаар сарын 30-нд зарласан. 30 хоногийн хугацаатай зарласан тендер шалгаруулалтад гурван компани оролцсоноос "Power Construction Corporation of China Ltd” болон "Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэл шалгарсан билээ. Тендерийн тухай хуулийн ТОӨЗ-ын 39.1-т зааснаар шалгарсан компани гэрээ байгуулах мэдэгдэлдээ 2021 оны наймдугаар сарын 10-нд авснаар хуулийн дагуу 21 хоногийн дотор ТӨШХ-д заасан дүнгээр багтаан гүйцэтгэлийн баталгааг байршуулах үүрэгтэй. Гэвч тендерт шалгарсан түншлэл хуулийн хугацаанд гүйцэтгэлийн баталгаа хоногоор сунгажээ. Хэдийгээр тендерийн хуульд ийм заалт байхгүй ч, яамны зөвшөөрлөөр сунгасан хуулийн хугацаа есдүгээр сарын 13-нд дуусгавар болно гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар мөн л тендерт шалгарсан түншлэл гүйцэтгэлийн баталгаа байршуулаагүй байгаа нь санхүүгийн чадамжгүйгээс гадна, Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтой зөрчиж байна. 

Тухайлбал, хуулинд ТОӨЗ-ны 39.1 -т "Тендерт оролцогч нь гүйцэтгэлийн баталгааг гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 21 хоногийн ТШӨХ-д заасан дүнгээр, тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заасан маягтын дагуу үйлдэж захиалагчийн хүлээн зөвшөөрөх хэлбэрээр ирүүлнэ” хэмээн заажээ. Гэвч уг хуулийн заалт зөрчигдсөнөөр УСЦ-ын төслийг хэрэгжүүлэх санхүүжилтээ бүрдүүлж чадаагүй компанийг тендерт шалгаруулсан болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан компани санхүүгийн боломжгүй байдлаас болж олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилгын ажил мөн л хойшлогдож мэдэхээр нөхцөл байдал үүсжээ. Угтаа бол хууль зөрчигдсөн энэ тохиолдолд дараагийн компанийг шалгаруулах эсвэл шинээр тендер зарлах ёстой ч, ЭХЯ мөн л хуулийн зөрчил үүсгээд байна. Хуульд "Шалгарсан тендерт оролцогч ТОӨЗ-ны 39.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй нь гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгож, тендерийн баталгааг гүйцэтгүүлэх хангалттай үндэслэл болох ба энэ тохиолдолд захиалагч дараагийн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгох эсвэл шинээр тендер зарлана” хэмээн заажээ. Гэтэл ЭХЯ гүйцэтгэлийн баталгаагаа шийдэж чадаагүй компанийг ямар үндэслэл журмаар сонгон шалгаруулж, хууль зөрчсөн үйлдэлд нь яагаад боломж олгоод байгаа вэ гэдэг нь эрх ашгийн зөрчил үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Эрдэнэбүрэнийг УЦС-ын тендерт шалгарсан түншлэл хэд хэдэн хууль зөрчсөн ч, сонгон шалгаруулагч ЭХЯ яагаад асуудлыг дарсаар байгаа нь анхаарал татдаг. Тухайлбал, "Power China International Group” бүр 2018 онд уг тендерт оролцохоо илэрхийлж тухайн үеийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд хандан албан тоот хүртэл илгээж байжээ. Улмаар УЦС-ын төслийн орчинд нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн тухайгаа танилцуулсан байдаг. Ингэхдээ тендер зарлагдахаас өмнө өөрсдийн охин компани болох "Sinohydro Bureau 11 Ltd” гэх компаниар "Prestige Engneering Ltd” компанийг санхүүжүүлэн төслийн геодези зураг хийлгэсэн баримт нь ил болж байна. Тендер зарлагдахаас өмнө ЭХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд тус компанийн төлөөлөлтэй хэд хэдэн удаа төслийн талбайд очиж судалгаа хийсэн нь нэг компанид давуу эрх олгож хууль зөрчсөн гэдгийг зарим эх сурвалж илэрхийлж эхэлжээ. Үүнээс гадна "China Water Resources Beifang Investigation, Design and Research Ltd” гэх компанийг санхүүжүүлэн техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгээд мөн л "International Power” компанийг санхүүжүүлэн Монгол хэлэнд хөрвүүлж ЭХЯ-нд хүлээлгэн өгчээ. Уг нь ТЭЗҮ ийн төлбөрийг Монгол улсын Засгийн газар төлөх баймаар. Энэ мэтээр ЭХЯ "Power Construction Corporation of China Ltd” болон "Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэлд хэт давуу байдал олгосоор сонгон шалгаруулсан нь хэн нэгэн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын үүднээс зорилготойгоор нэг компанийг шалгаруулсан гэдэг хардлага байна.

   Монгол Улсын эрчим хүчний салбарт чухал нөлөө үзүүлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд голын Шижигтийн хавцалд 255 метр урт, 42 метр өндөр бетон нүүртэй шороон боомтыг байгуулна. 45 квадрат километр буюу 4500 га талбайд шинээр нуур үүсгэх бөгөөд уулан дундуур 4835 метр урт, 7.5 метрийн диаметртэй ус дамжуулах хоолойг шинээр байгуулж, 4 ширхэг 22.5 МВт-ын турбин генератортой, нийт 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай байхаар тооцжээ. Жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун таван аймгийг эрчим хүчээр хангана. Төслийн төсөвт өртөг 288.5 сая ам.доллар, барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд бүрэн дуусгаж, хүлээн авахаар төлөвлөж байсан юм.

          Станцын барилга угсралтын ажлыг 47 сарын хугацаанд хийж, 2025 оны долдугаар сараас усан санг дүүргэж эхлэхээр төлөвлөсөн. 2026 оны долдугаар сард бүрэн хүчин чадлаар ажиллуулснаар энэхүү төслийн ажил дуусна гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулж байсан юм. Эрдэнэбүрэн-Мянгад 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 70 тэрбум төгрөгийн санхүүг Улсын төсөв, Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 230 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх асуудлаар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана гэдгийг ЗГ-ын хуралдаанд танилцуулж байлаа. Харамсалтай нь ЭХЯ санхүүжилтээ шийдэж чадаагүй, удаа дараа хууль зөрчсөн "Power Construction Corporation of China Ltd” болон "Powerchina Chengdu Engineering Corporation Limited” компанийн түншлэлийг зорилготойгоор сонгон шалгаруулсан нь төслийн ажил дахин хойшлох шалтгаан болж мэдэх юм.

Эх сурвалж: Ergelt.mn

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих хоёр компани хууль зөрчиж, дураараа дургиж байхад боломж олгосоор байх уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани