Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын эдийн засгийн ирээдүйн хөдөлгүүр –Зэс

Монголын эдийн засгийн ирээдүйн хөдөлгүүр –Зэс

 

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын хувь нэмэр маш өндөр, сүүлийн 10 жилд буюу 2010-2020 онуудын хооронд ДНБ, төсвийн орлого, төсвийн хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгдэж, цалин, нийгмийн халамж, улсын хөрөнгө оруулалт өссөн дүнтэй байна. Монгол Улс 2000 оны байдлаар 1 тэрбум ам. доллар хүрэхгүй орлоготой байснаа 14 тэрбум ам. долларын орлоготой болтлоо өсөж, дундаж орлоготой дэлхийн 200 гаруй орнуудын дотор эдийн засгийн хэмжээгээр (ДНБ) эхний 100-рт багтаж, хүний хөгжил, өрсөлдөх чадвараар мөн л дундаж хөгжилтэй орнуудын эгнээнд хүрээд байна. Энэ хугацаанд Мянганы зам, Оюутолгой уурхай, Ухаа Худаг нүүрс боловсруулах үйлдвэр, МАК болон бусад компаниудын  нүүрс, зэс, алтны уурхай болон баяжуулах зэрэг хүнд аж үйлдвэр, уул уурхай, боловсруулах төслүүд, дэд бүтцийн автозамууд, төмөр зам, олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсний үр дүн юм. 2011-2020 оны хооронд Монгол Улсын ДНБ-д уул уурхайн салбар дунджаар 21.7 хувийг, 2020 оны 4-р улирлын байдлаар нийт ажиллагсдын 3.9 хувийг бүрдүүлж байна. Тухайлбал, Оюутолгой уурхайг жишээ болгож үзэхэд, нийт ажиллагсдын 73.9 хувь нь улсын дунджаас дээш буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч байна (хамгийн сүүлд хийгдсэн, Оюутолгойн Монголын нийгэм, эдийн засагт КОВИД-19 үед үзүүлэх нөлөө, МУИС ЭЗХ-гийн 2021 оны судалгааг иш татав).
 
 
Уул уурхайн болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зэсийн салбар Монголын эдийн засагт маш чухал үүргийг гүйцэтгэж, уул уурхайн салбар үндэсний эдийн засагт оруулж байгаа хувь нэмрээр Монгол Улс дэлхийд 3-рт орж, Узбекистан (16), Казахстан (17), Гүрж (22), ОХУ (23) зэрэг орнуудтай харьцуулахад илүү өндөр хувь нэмэртэй байна.
 
 
2021-2030 онуудад дэлхийн зах зээлд гарах гол эерэг өөрчлөлт, хандлага нь зэсийн зах зээлийн өнөөгийн байдал, КОВИД-19-ийн нөлөө, "ногоон эдийн засгийн хөгжил”, хотжилт гэж үзэж болно. Зэс нь хүний хэрэгцээний салшгүй чухал хэсэг болсон. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт гарсаар буй шинэ нээлт, бүтээл бүрийн ард зэсийн хэрэглээ эрс өсөж иржээ. Дэлхий даяар эрчим хүч, харилцаа холбоо, цахилгаан бараа, барилгын салбар, аж үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний болон бусад ахуйн хэрэглээний салбаруудад эрэлт хэрэгцээ сүүлийн 50 жилд дунджаар 3 дахин өсжээ. Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбарууд зэсийг их хэрэглэдэг [ISCG, 2020].
 
Ковид-19 цар тахал нь дэлхийн эдийн засагт, түүний дотор металл хүдрийн зах зээл, зэсийн зах зээлд томоохон нөлөө үзүүлж байна. Зэсийн хувьд коронавирусийн тархалт нь 3 чиглэлээр голдуу нөлөөлсөн гэж үзэж байна. Дэлхий даяар онлайн харилцаанд шилжиж, ажил, боловсрол зайны сувгуудаар явагддаг болсон нь эхний том нөлөө үзүүлэх хүчин зүйл болж, хоёрдугаарт, дэлхийн даяар явагдаж буй "ногоон” технологийн хөгжил ихээхэн нөлөөлж, гуравдугаарт, зэсийн эрүүл мэндийн салбар дахь хэрэглээ, түүнийг анагаах ухааны талаас авч үзсэн нь судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна. Ялангуяа харилцаа холбооны салбарт Ковид-19 цар тахлын үед дэлхий нийтээрээ үүрэн харилцаа холбооны хамгийн өндөр хурдтай, шинэ стандартын 5G сүлжээнүүдийг АНУ, Европын Холбоо, Япон, БНХАУ зэрэг улсууд эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн.
 
Ийнхүү нэг талаас зэсийн хэрэглээ нэмэгдэж "зэсийн шинэ эрин үе” эхлэх гэж байхад, 2020 онд дэлхийн гол үйлдвэрлэгч 5 оронд зэсийн үйлдвэрлэл буурах хандлагатай болсон бөгөөд эдгээр 5 орон дэлхийн зэсийн баяжмалын ¾-ыг гаргадаг (Chile, Peru, Indonesia, Australia, Canada).  Үүний шалтгаан нь 2012 оноос дэлхийн зэсийн үйлдвэрлэл зогсонги байдалд орж, томоохон шинэ төслүүд ашиглалтад ороход бэлдээгүй байсан бөгөөд Ковидын тархалтаас болж ашиглалтад орох гэж байсан шинэ уурхайнуудыг ажилд оруулах, өргөтгөх явц өөрөө ихээхэн удааширч, зарим уурхай, тухайлбал Чили улсын El Teniente, Chuquicamata зэрэг хамгийн том уурхайд гүний уурхайн ажлыг бүрмөсөн зогсоож, Quebrada Blanca зэрэг 15 000 ажилчинтай уурхайг 6 сараар хаасан. Мөн Перу улсын Quellaveco уурхайн ажил коронавирусээс болж зогсонги байдалд орсон. Ийнхүү, судлаачдын тооцоогоор, Ковид-19 цар тахлын нөлөөнөөс болж 2020 оны эхэнд дэлхийн хамгийн том экспортлогчдын нэг, Перу улсын хувьд, зэсийн олборлолт 23%-иар буурч, ажиллагсдын 75% нь хөл хорионд орсон, шинэ төслүүд зогссон, өргөтгөлийн ажил завсарласан зэргээс болж зэсийн зах зээлд нийлүүлэлтийн дутагдал үүсэж, үнэ өсөж эхэлсэн. Тухайлбал, 2020 онд зэсийн үнэ өндөр түвшинд хүрсэн. 2021 он гараад зэсийн үнэ үргэлжлэн өсөж, Лондонгийн Металлын Зах дээр 1-р сарын эхээр гэхэд сүүлийн 8 жилд хамгийн өндөр түвшин буюу нэг тонн 8238 долларт хүрчээ. Судлаачдын үзэж байгаагаар, зэсийн үнийн өсөлтөд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлт, үйлдвэрлэлийн доголдол болон бусад холбогдох хүчин зүйл голчлон нөлөөлсөн.
 
 
Монгол Улсын хувьд зэсийн хүдрээр 11,444 сая тонн, металлаар 79,548.6 сая тонны зэсийн нөөцтэй, түүний зах зээлийн үнэлгээ 529 орчим тэрбум долларын үнэ цэнэтэй (2018) байгаа бөгөөд хайгуулын ажлыг идэвхжүүлэх шаардлагатай байна. Одоогийн ашиглаж байгаа ордуудын хувьд Эрдэнэт, Оюу Толгой нь эхний ээлжинд ашиглаж байгаа бол дараагийн ээлжинд Цагаан Суваргын орд ашиглалтад оруулах нь чухал байна.
 
 
 
Оюу Толгой, Цагаан Суварга болон Эрдэнэт нийлээд Монголын эдийн засагт улам их өндөр үүргийг гүйцэтгэх нь тодорхой. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн өргөтгөл, МАК-ийн төсөл эхлээгүй байгаа үед зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх цорын ганц боломж нь Оюу Толгойн гүний уурхайг ашиглалтад оруулах явдал юм. Зэсийн салбар ийнхүү дэлхий даяар эрчимтэй хөгжиж, үнэ цэнэ, эрэлт нэмэгдэж, шинэ техник технологийг гүний уурхайн олборлолтод нэвтрүүлж монгол залуус, инженерүүд гардан хэрэгжүүлж буй нь манай давуу тал болж байгааг энд онцолж байна. Тухайлбал, "Блокчлон нураах арга” хэмээх гүний уурхайн өндөр технологийг эзэмшсэн компани дэлхийд маш цөөн байхад Оюутолгойн гүний уурхайд амжилттай хэрэгжүүлж олборлолт эхлэхэд нэн шаардлагатай дэд бүтцийн ажил эрчимтэй явагдаж огтлох малталтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Блокчлон нураах технологи нь анхны хөрөнгө оруулалт их шаарддаг ч урт хугацаандаа ашиглалтын зардал бага, үр ашигтай олборлох арга бөгөөд гол онцлог нь олборлолт эхэлснээс хойш тасралтгүй явагддаг, зардал багатай, хаягдалгүй технологи юм.
 
Зэсийн баяжмалын экспорт нь ойрын 20-30 жилдээ гадаад худалдааны эргэлтэд чухал байр суурь эзлэхээр байна. Ийнхүү зэсийн салбар 2016-2018 оны байдлаар Монгол Улсын экспортын 40-50 хувь, төсвийн орлогын 15-20 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-80 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг шууд утгаар бүрдүүлж байгаа бол цаашид манай улс зэсийн экспортыг нэмэгдүүлж 2020 онд 1.778 тэрбум долларын экспортын орлого олсон бол 2023-2025 онуудаад 2.8 тэрбум долларын орлого олох боломжтой бөгөөд дэлхийн зах зээлийн үнэ өсөх үед 3 орчим тэрбум долларын экспортыг дан зэсээр бүрдүүлж, татварын орлогоо ч нэмэгдүүлэх боломжтой болж байна.
 
Дүгнэхэд, дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ нь цаашид тасралтгүй өсөх хандлагатай ба сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон гибрид машин, хотжуулалт, цахилгаанжуулалт, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан "зэсийн шинэ эрин үе” эхэлж байна. Дэлхийн нөөцтэй харьцуулахад Монгол Улсын нөөц нь тийм их биш боловч Оюу Толгойн гүний уурхайд цаг алдалгүй олборлолтыг явуулснаар манай улс дэлхийн зэсийн салбарт чухал нийлүүлэгч, тоглогч болох боломж нь бүрдэнэ.
 
 
Ч.Хашчулуун,
МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор
Монголын эдийн засгийн ирээдүйн хөдөлгүүр –Зэс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани