Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.САЙХАНБИЛЭГ: Оюу толгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж нь байнга сайжирна гэдэгт эргэлздэггүй

Ч.САЙХАНБИЛЭГ: Оюу толгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж нь байнга сайжирна гэдэгт эргэлздэггүй

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр "Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Оюу толгойн гэрээ хэлэлцээ явагдаж байгаа энэ өдрүүдтэй холбогдуулаад өөринхөө байр суурийг маш товчхон илэрхийлье гэж бодлоо.

Үе үеийн Засгийн газрууд Оюу толгойн энэ том төсөл, хөтөлбөртэй холбогдуулж өөр өөрөөс холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн байдаг.

Тухайлбал 2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюу толгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, Ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлуудлыг шийдсэн бол 2011 онд С.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсад ирэх Засгийн газрын үр өгөөжийг нэг тэрбум америк доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ.

2015 онд манай Засгийн газрын үед та бидний нэрлэж заншсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг баталж чадсан юм. Тэр үеийн эдийн засаг хүндрэл бэрхшээлтэй, хямрал нүүрлэсэн, гадаадын хөрөнгө оруулалт огцомбуурсан нөхцөл байдалд бид энэхүү төслийг хөдөлгөж чадсан. Тухайн үед Рио Тинто компани 2 жил байтугай хэсэг хугацаанд бид нар далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй, ил уурхайгаараа үргэлжлүүлээд явж байна гэдэг байр суурьтай байсан. Ийм хүнд хэцүү нөхцөлд бид 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын үр өгөөжийг 53 хувьд нь хүргэж чадах гэрээ хэлэлцээрүүдийг тухайн үед нь байгуулж чадсан юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсний ач холбогдол нь юу вэ гэдгийг 2-хон өгүүлбэрээр хэлье. Та бидний сайн мэдэх ТТ-н нүүрсний уурхайтай жишихэд, ТТ нүүрсний уурхай авто машинаар өөрийнхөө экспортыг хийж байгаа. Хэрвээ бид цаг хугацаанд ньзөв төмөр замыг, зөв царигаар нь, зөв хугацаанд нь хийж чадсан бол ТТ бүтээн байгуулалт, ТТ-н нүүрсний экспорт хэд дахин нэмэгдэх үү? Түүнтэй адилхан Далд уурхайн бүтээн байгуулалтбол өөрөө энэ ордын нөөцийн 80 хувийг ил гаргаж байгаа учраас хуучин Ил уурхайг зөвхөн экспортолж байх үеэс 3-4 дахин их хүчин чадлаар далд уурхайн энэ үйлдвэр эхэлснээр уг төсөл хэрэгжээд явах бололцоотой болох юм.

Түүнээс гадна Далд уурхай 2023 он гэхэдашиглалтанд орохоор байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ өнөөдөр Далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрийг гаргаж чадлаа гэж бодоход 8 жилийн бүтээн байгуулалт хэрэгтэй байна.

Хэрвээ манай Засгийн газар энэ шийдвэрийг тухайн үед цаг хожиж гаргаж чадаагүй бол 2030 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалт дуусаагүй, далд уурхай ажиллаж эхлэхгүй байсан гэж бодохоор Монгол Улс хичнээн их хэмжээний ашиг, орлогоо алдах байсан нь зөвхөн дээрх 2 жишээнээс шууд харагдаж байгаа юм.

Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. Тухайлбал Рио Тинто компанийн ганцаараа хоёр жил байтугай хэсэг хугацаанд хүлээж чадна гэсэн байр суурь үгүй болсон. Яагаад гэвэл Дубайн гэрээний ач тусаар олон улсын банк, санхүүгийн 15 байгууллага өнөөдөр өөрийн хөрөнгө оруулалт, зээлийг оруулсан учраас Рио Тинтод одоо цаг хугацааг хойшоо тавьж, хүлээж суух бололцоо байхгүй. Тэдний хувьд бас Цагийн тоолуур адилхан ажиллаж байгаа учраас энэ гэрээ хэлэлцээний ширээнд суухаас өөр арга байхгүй. Тийм учраас энэ шинэ нөхцөл байдлаа, энэ шинэ "Хөзөр”-ийгөө Монгол Улсын Засгийн газар гүйцэд ашиглах хэрэгтэй.

Магадгүй энэ гэрээ хэлэлцээрийн үр дүнд өнөөдөр зарим асуудлыг шийдэх бололцоо гарч ирэх байх. 50,60,70 хувиар зарим асуудлыг шийдчихэд Монгол Улсын Засгийн газрын хувьд бол том амжилт болно.Гэхдээ ард чинь мэдээж популист улс төрчид хүлээж байгаа. Нэг үгээр хэлбэл яагаад заавал 50,60,70 хувиар шийдэж байгаа юм, яагаад 80,90,100 хувиар шийдэж болоогүй юм бэ гэдэг энэ улс төржилт бол байнга явагдана.

Том төсөл хөтөлбөр цаг хугацааны эрхэнд байнга сайжирч, шинэчлэгдэж байдаг утга учиртай. Үүнийг таны сайн мэдэх Эрдэнэт төсөлтэй харьцуулж тайлбарлая. Эрдэнэт үйлдвэрийн төсөл бол анх 1973 онд Монгол Улс өөрөө нийгмийн огт өөр байгуулалтай байх үед анх гэрээ хэлэлцээр нь байгуулагджээ. Тухайн үед ЗХУ, Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нэг тэрбум шилжих рублээр үнэлж, үүний тал хувь буюу 500 мянган шилжих рублийг Монгол Улс өөрөө хөрөнгөөрөө гаргана. Энэ хөрөнгөө Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалаасаа Монгол Улс төлнө шүү гэдэг үндсэн нөхцөлтэй гэрээг тухайн үед хийж байсан.

Гэхдээ ЗХУ дэлхийн зах зээлийн үнээр Эрдэнэтийн зэсийн хүдэр, баяжмалыг аваагүй. Маш олон жил дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй доогуур буюу өөрсдөө хийсвэрээр тогтоосон хамгийн бага үнээр авч байсан. Мөн Монгол Улс 1973 оноос эхэлсэн энэ төслийн олонхи хувь буюу 51 хувийгаа авах шийдвэрийг 1991 онд анх гаргаж байсан байдаг.

1998-1999 оны үед дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ 1300 доллараас доош унаж байх үед тус үйлдвэрээс татвар, ашиг авах битгий хэл, улсын төсвөөс ямар татаас мөнгө өгөх вэ гэдэг хүртэл асуудалд хүрч байсан үе ч байдаг.

1973 онд эхэлснээсээ хойш Гэрээ хэлэлцээрийн тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан 2002 оноос зарим татвараа төлж эхэлж байсан түүх ч бас байдаг. 2016 онд манай Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэрийн харь улсад байсан 49 хувийг Монгол Улсад авчрах, Монгол Улсын нийт 100 хувийн өмч болгох түүхэн шийдвэрийг гаргаж байсан. Үүний ач тусыг ч айл өрх бүр өнөөдөр хүртэж байгаа нь бас маргашгүй баримт билээ. Үүгээр миний хэлэх гээд байгаа санаа бол том төсөл хөтөлбөр дандаа цаг хугацааны явцад ийнхүү сайжирч, Монгол Улсад ирэх үр ашиг нь улам бүр нэмэгдэж байдаг утга учиртай. Тийм учраас Л.Оюун-Эрдэнийн ЗГ ч гэсэн ийм шийдвэрийг гаргаж байгаа эхний Засгийн газар ч биш, бас эцсийн Засгийн газар ч бишээ гэдгийг бас ойлгох учиртай. Дараа дараагийн Засгийн газрууд Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулах асуудлуудыг бас өөрийнхөө цаг хугацаанд, өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд цаашид хэрэгжүүлээд явах нь дамжиггүй.

Үүнээс гадна одоо Ажлын хэсгийг ахалж байгаа Х.Нямбаатар сайд нэг зүйлийг маш сайн ойлгож байгаа боловуу гэж бодож байна. Учир нь олон улсын ийм том Транснационал компанитай ил тод гэрээ хэлэлцээ хийж байх үед ямар нэг авилга авч өгөх тухай асуудал, эсхүл хууль бус ямар нэг асуудал гаргах боломж огт байдаггүй юм гэдгийг алхам тутамдаа ухаарсан байх. 2009 онд ч ийм байсан, 2015 онд ч ийм байсан, өнөөдөр 2021 онд ч бас ийм байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Цаашид УИХ дээр мэдээж дагасан асуудлууд үүснэ. Зөндөө Поп улстөрчид та нарыг дараа нь шүүмжилнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гэрээ хэлэлцээр дуусаад л маргаашаас нь эхлэн яагаад та нар 100 хувь шийдээгүй юм, яагаад тэр асуудлаа шийдээгүй, яагаад энэ асуудлаа орхигдуулсан юм гэдэг улс төржилт бол байнга явагдана. Тийм учраас Засгийн газар гэдэг бол дандаа урагшаа харж асуудлаа шийдэж явдаг, тэрнээс биш урд урдах Засгийн газруудтайгаа улс төрийн хэрүүл хийгээд улс төрийн хилс хэрэг үүсгээд энэ асуудалтай холбогдож байсан тухайн үеийн ЗГ–ын удирдлага, тэр үеийн хүмүүсээ ийнхүү улс төрийн хэрэгт холбогдуулж явах нь ямар ч утга учиргүй зүйл юм. Тийм учраас би Засгийн газарт Улс төрөө бага хий, PR-аа бага хий, урдах ажлаа нугал, урагшаа харж ажилла. Тэртэй тэргүй та бүхэнд дайсан зөндөө олдоно. Гэхдээ ЗГ-ын, Гүйцэтгэх засаглалын Үндсэн хуулиар олгогдсон нэг том үүрэг, ажил чинь бол энэ асуудлуудыг цаг хугацаанд нь шийдээд явах ёстой. Энэ шийдлийгээ гаргаж яв, улс төр хийх цаг хугацаа бол хэзээд олдоно. Манай Засгийн газар ч гэсэн 2015 онд Дубайн гэрээг байгуулсаны дараа Засгийн газарт итгэл хүлээлгэх үү, үгүй юу гэдэг асуудлыг тухайн үеийн УИХ дээр шийдвэрлүүлж байсан. Тухайн үед УИХ-д АН өөрөө олонхийн суудал аваагүй байсан хэдий ч Дубайн гэрээнээс шалтгаалж эсвэл Оюу толгойн том төслөөс болж Засгийн газрыг огцруулах асуудал байхгүй гэдэг улстөрийнхөө шийдвэрийг тухайн үеийн Парламент гаргаад явж байсан түүх бий. Цаашдаа ч тухайн цаг хугацаа, нөхцөл байдлаас шалтгаалан ОТ төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж нь байнга улам сайжирч явна гэдэгт би огт эргэлздэггүй. Тийм учраас энэ амаргүй, хүнд хэцүү гэрээ хэлэлцээний ажилд чинь та бүхэнд амжилт хүсч, урагшаа харсан зохих шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргах болтугай гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байна.

Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.

Ч.САЙХАНБИЛЭГ

Ч.САЙХАНБИЛЭГ: Оюу толгой төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөж нь байнга сайжирна гэдэгт эргэлздэггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани