Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ?

 

Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ?

 

Хэдэн жил яригдсан Орос Хятадын байгалийн хийн хоолой Монголоор дамжих асуудал шийдлээ олж эхэллээ. Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Орост айлчлахын өмнө тодорой яригдаж, ТЭЗҮ боловсруулах ажилдаа орсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост очиж, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд тус улсын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан.

 

Тэр үеэр "...Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотолсон” талаар талууд албан ёсоор мэдээлсэн. Улмаар Хамтарсан тунхаглалдаа "...Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ” гэж оруулжээ. Тэгвэл манай Ерөнхийлөгчийн Орост хийсэн айлчлалаас яг сарын өмнө 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Хятадын Jinzhou News Media Industry /Group/ Co.,Ltd-ийн албан ёсны сайтад хийн хоолойн талаарх нэгэн нийтлэл хэвлэгджээ.

 

"..Хятад Оросын байгалийн хийн төсөл эцэслэн шийдэгдлээ. Харин Оросын зүгээс хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулахаар зүтгэж байна. Энэ ямар учиртай вэ” гэсэн гарчиг бүхий уг нийтлэлд хийн хоолойг Монголоор дайрах болсноос хойш урд зүгээс гарах болсон мэр сэр мэдээлэл, мөн энэ талаар дуугардаг бусад байр суурьтай ижил байсан нь анхаарал татсан юм.

 

Нийтлэлийг утгачилбал "...Эрчим хүч бол дэлхийн бүх улс орны хувьд чухал нөөц боллоо. Ялангуяа цар тахлын дараах эдийн засгийн хөгжлийн үед, бас байгаль орчныг хамгаалахтай холбоотойгоор улс орнуудын байгалийн хийн эрэлт хэрэгцээ улам эрчимжиж байна. Өдгөө дэлххийн хэмжээнд эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Манай улс /Хятад/-ын хувьд өмнө нь ийм асуудалтай тулгарч байсан. Гэвч Оросоос томоохон тусламж үзүүлж тэрхүү хямралыг намдаасан. Одоо Хятад, Оросын байгалийн хийн төсөл эцэслэн шийдэгдээд байна. Ингэснээр манай улс руу илүү их байгалийн хий нийлүүлэх болж байгаа юм. Харин Оросын тал хийн хоолойг заавал Монголоор дамжуулахаар зүтгэж байгаа нь ямар учиртай вэ” гэж "асуусан” байна.

 

 

 

Ингээд "..Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа”-ны талаарх дэд хэсэгтээ "...Сүүлийн жилүүдэд Орос эдийн засгийн хувьд Америзийн дарамтад ихээр өртсөн. Гэвч Оросын экспортолдог эрчим хүчний үнэ хямд учраас олон улстай тогтвортой худалдаа хийж ирсэн. Энэ нь тус улсыг эдийн засгийн уналтад орохоос сэргийлсээр ирсэн юм.

Гэсэн хэдий ч Орос Европын орнуудтай эрчим хүчний худалдаа хийх явцад Украинаар дамжин өнгөрдөг хийн хоолой үргэлж ямар нэг асуудал дагуулдаг. Украин нь Америкийг дэмжигч орон. Тиймээс энэ хоолойгоор дамжуулан Орос руу "арслан” амаа томоор ангайж болзошгүй. Энэ нь Орос, Европын хоорондын эрчим хүчний худалдаа өргөжин тэлэх боломжийг боомилж буй. Одоо Орос, Европын хооронд "Хойд урсгал” нэртэй байгалийн хийн хоолой тавигдсан. Үүнийг хоёр талын эрчим хүчний худалдааны нэг гол суваг болгох аж.

 

Харин Хятад улс Оросын хөрш орны хувьд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Тиймээс эрчим хүчний томоохон хамтын ажиллагаатай. Дэлхийн эрчим хүчний хямралын үед ч Оросоос манай улсад удаа дараа их хэмжээний байгалийн хий нийлүүлж байв. Чухамдаа энэ л манай улсыг байгалийн хийн хямралаас гарахад тусалсан. Тэр үед Европын орнууд байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг Оросоос удаа дараа хүсч байв. Ийм үедээ Оросын тал Хятад руу байгалийн хий тээвэрлэх хоёр дахь хоолойг барих талаар чухал мэдээ дуулгасан юм. Хэрвээ энэ хийн хоолойг амжилттай ашиглалтад оруулж чадвал Хятад, Оросын эрчим хүчний худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэх болно” гэжээ.

 

Мөн "...Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ” гэсэн дараагийн хэсэгтээ "...Оросын тал дээрх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулна гэж зүтгэсэн. Ийм шаардлага тавьсан гэхэд болно. Гэтэл өнгөрсөн хугацаанд Орос, Европын байгалийн хийн хоолой гуравдагч орон болох Украинаар дамжсан. Энэ нь олон асуудал дагуулсан. Хийн хоолой гуравдагч орноор дамжих нь тийм ч сайн зүйл биш гэдгийг харуулсан. Тэр утгаараа Хятад, Оросын хооронд хийн хоолойг шууд барих нь харьцангуй найдвартай. Тэгвэл Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулна гэсэн байр сууриа ийм тууштай хамгаалж байна вэ.

Шалтгаан нь маш энгийн. Оросын хувьд Монголыг өөртөө татах хүсэлтэй байгаа юм. Монгол, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд дахин сайжирч байгаа. Гэвч Монгол бол Америкийг дэмжигч улс. Тийм учраас Монголыг өөртөө татах нь Оросын хувьд чухал юм.

Ер нь бол Монгол, Оросын харилцаа харьцангуй сайн. Мөн Монгол нь Оросыг амархан оролдож зүрхлэхгүй учраас хийн хоолойг Монголоор дамжуулчихвал Орос тайван байж болно гэсэн үг. Гэвч энэ нь манай улсын хувьд таатай мэдээ биш. Тэгэхээр манай талаас хийн хоолойг хоёр улсын хооронд шууд барих найдвар тасраагүй байна.

 

 Гэхдээ Монгол Улс 2024 оноос эхлээд Хятад руу байгалийн хий тээвэрлэх хоолой барихаар төлөвлөж байгаа юм байна. Үүнийхээ бэлтгэл ажилд хоёр жил зарцуулах аж.

Нэгэнт байдал ийм дээрээ тулбал манай улс ч бэлтгэлээ базааж, байгалийн хийтэй холбоотой учирч болзошгүй эрсдэлийг таслан зогсоох ёстой. Нөгөө тал хэзээ Америкийн талд орохыг хэлэх боломжгүй. Америкийн хандлагаас харахад эрчим хүчний тал дээр гацахыг урьдчилан таамаглаж болох юм. Иймд манай улс өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахын тулд Монгол Улстай зарим шаардлагатай заалтад гарын үсэг зурах ёстой. Ингэснээр Монгол Улс ч цаашид үүнээс ашиг хүртэх боломжтой юм” гэж бичжээ.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Хятад: Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани