Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нэг шөнийн дотор эргэн тойрныхоо амьд бүхнийг хөнөөсөн Африкийн нэгэн нуурын нууц

Нэг шөнийн дотор эргэн тойрныхоо амьд бүхнийг хөнөөсөн Африкийн нэгэн нуурын нууц

 

1986 оны наймдугаар сарын 21-нд Африкийн Камерун улсад нэгэн итгэмээргүй явдал болсон байна. Ниос хэмээх нуурын ойролцоох тосгонд амьдардаг нэгэн залуу тухайн өдрийн маргааш нь хол замаас буцаж ирээд нутагт нь амьд амьтан үлдээгүй болохыг харжээ. Тосгоны иргэд, мал сүрэг, зэрлэг амьтад гээд бүгд үхсэн байв. Хүн бүрийг цочирдуулсан энэхүү нууцлаг явдал үнэндээ тэрхүү Ниос нуураас үүдэлтэй болох, түүнчлэн дэлхийн түүхэнд өмнө нь ганцхан удаа тохиолдсон үзэгдэл болохыг хожмын судалгаагаар тогтоосон юм.

Ниос нуур нь Камерун улсын нийслэлээс хойд зүгт 315 километрт, галт уулын идэвхтэй бүсэд оршдог. Эртний галт уулын тогоо дотор тогтсон нуур учраас талбайн хувьд том биш ч 208 гаруй метрийн гүнтэй ажээ. Нуурын эргийн ойролцоох нутагт голдуу малчин иргэдээс бүрдсэн Ча, Ниос, Мунжи, Субум зэрэг тосгод оршдог байна.

 

 

1986 оны тэр шөнө Ниос нуурын эргэн тойрны 25 километрийн радиуст байсан бүх хүн, амьтад гэнэт амьсгал хураасан юм. Маргааш өглөө нь тэнд очсон хүмүүс тосгодын байшин барилга, дэд бүтэцэд ямар ч гэмтэл гараагүй мөртлөө хүн амьтан нь бүгд үхсэн байхыг хараад ихэд айж, далдын хүчтэй холбон боджээ. 

Гамшгийн уршгаар ойролцоох тосгодын нийт 1746 хүн нас барж, 3500 гаруй мал хорогдсон болохыг тооцоолжээ. 

 

 

Тухайн шөнө яг юу болсныг гамшгаас зугтаж амьд гарсан Эфриам Че хэмээх малчин дурссан байна. Нуурын ойролцоох хавцлын дээр, шавар овоохойд амьдардаг байсан тэрээр оройн 9 цагийн үед хад чулуу нурах мэт нүргэлсэн чимээг сонссон аж. Гэрээсээ гарч харахад нуурын мандал дээгүүр хачирхалтай цагаан манан нүүж байжээ. Гэнэтхэн түүний бие нь муудаж, дотор нь муухайрч эхэлсэн ч тоогоогүй бөгөөд үхрийн бэлчээр дээр буй эхнэрээ хүлээж байгаад унтсан байна. 

 

 

Үүрийн гэгээ ороход Эфриам гэрээсээ гартал гадаа хачирхалтай анир чимээгүй байсны зэрэгцээ гүн хөх өнгөтэй байдаг Ниом нуур аймшигтай улаан өнгөөр туяарч байжээ. Цочирдсон тэрээр нуурын эрэг дагуу гүйж, газарт унаад тарчлан хашхирч байсан эхнэрээ олоод амь тэмцэн зугтсан байна. Замдаа тэр хоёр амьгүй хэвтэх дөрвөн хүүхдийнхээ, мөн хамаатан садны 31 хүний цогцосны дэргэдүүр өнгөрсөн аж. Түүнчлэн 400 үхэр нь бүгд үхсэн байхыг, тэр ч байтугай ялаа, шавж хорхойнууд газраар нэг хөглөрч байсныг харснаа тэрээр дурссан байдаг. Энэ үедээ Эфриам дэлхийн төгсгөл ирсэн гэдэгт итгэсэн байжээ

 

Шалтгаан нь юу байв?

 

Судлаачдын дүгнэлтээр энэхүү аймшигт явдал Ниос нуураас үүдэлтэй болохыг тогтоожээ. Шинжлэх ухааны хэллэгээр "Лимнологийн идэвхжил", өөрөөр "нуурын хөрвөөлт" гэдэг үзэгдэл тухайн шөнө болсон аж. Энэхүү үзэгдэл хүн төрөлхтний түүхэнд ердөө хоёр удаа тохиолдсон бөгөөд тэдгээр нь хоёул өнгөрсөн зуунд болсон байна.

1984 онд мөн адил Камерун улсын нутагт орших Манун нууранд эхний "хөрвөөлт" болсон бол хоёр жилийн дараа ердөө 95 км-ийн зайтай Ниос нууранд дахин тохиолдсон нь энэ юм. Дашрамд дурдахад Манун нуурын хөрвөөлтийн уршгаар 37 хүн амиа алдсан байдаг.

 

Шалтгаан нь юу байв?

 

Дээр хэлсэнчлэн Ниос нуур нь унтарсан галт уулын тогоон дотор орших бөгөөд хөлдүү магмаас тогтсон ёроол нь галт уулын амсрыг дарсны бөглөө шиг хаасан байдаг аж. Амсраас нь доошоо асар гүн үргэлжилдэг урт суваг бий бөгөөд дэлхийн царцдас доороос өгссөн нүүрстөрөгчийн давхар ислийн хий олон жилийн турш тэрхүү суваг дотор хуримтлагдсаар байжээ. Жирийн үед хий ингэж ихээр хуримтлагддаггүй, харин чулуулгын давхаргын зай завсраар ялгарч байдаг аж. Гэвч Манун болон Ниос нуурууд оршдог Адамавагийн нуруунд ийм зүйл болсонгүй.

Ийнхүү хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар исэлийн хэмжээ дэндүү ихэссэний үр дүнд өчүүхэн төдий газар хөдлөлт болсон тохиолдолд агаар мандалд алдагдахад бэлэн байжээ. 

 

 

Тэр шөнө Ниос нурууны ёроолын магма дунд хагарал үүсч, түүгээр CO2 асар хүчтэй дэгдсэн тул нуурын мандал дээр усан оргилуур мэт багана бий болж, мөн цунамигийн давалгаа үүсгэсэн байна. Чухамдаа ийм шалтгаанаар энэхүү үзэгдлийг "нуурын хөрвөөлт" гэж нэрлэдэг болсон аж. 

Алдагдсан хийний долгион маш хүчтэй байсны улмаас эрэг дагуух модод үндсээрээ булгарсан байжээ. Хийгээр амьсгалсан хүн амьтад тэр даруй угаартаж, ихэнх нь газар дээрээ амьсгал хураасан байна. 

Төд удалгүй нуурын ус булингартай бор өнгөтэй болж, усны түвшин нь нэг метрээр багасчээ. Мөн хийний даралтаас болж нуурын эрэг дээрх байгалийн далан эвдэрч, галт уулын уруу их хэмжээний ус буусан байна.

 

Ирээдүйд үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

 

Камерунд болсон гамшигтай төстэй зүйл тохиолдоход таатай нөхцөл бүхий газар дэлхий дээр хэд хэд бий. Жишээлбэл Хар тэнгисийн ёроолд CO2-оос дутахгүй хортой устөрөгчийн сульфит их хэмжээгээр агуулагддаг аж.

Ниос нуурын усан доорх хий нь дахин хүн, байгальд аюул учруулахгүй болгохын тулд нэлээн үр дүнтэй арга хэмжээг авчээ.  Нуурын ёроолоос гадарга хүрсэн урттай гурван ширхэг төмөр хоолойг суурилуулсан бөгөөд тусгай шахуургын тусламжтайгаар ёроолд хуримтлагдсан хийг гаргадаг аж. Ийнхүү Ниос нуур дахин "хөрвөөх" аюул гарахааргүй болсон байна.

 

Ирээдүйд үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
https://www.caak.mn/view/8289404/

Нэг шөнийн дотор эргэн тойрныхоо амьд бүхнийг хөнөөсөн Африкийн нэгэн нуурын нууц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани