Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цагаан хад тээвэрчдийг хорьдог газар болжээ

Цагаан хад тээвэрчдийг хорьдог газар болжээ

 

Одоогоос хагас жилийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх суурьшлын бүсийг "Ногоон бүс” хэмээн зарласан. Ийнхүү зарласнаас хойш Гашуунсухайт хилийн боомтоор нүүрс тээвэрлэхийн тулд тээвэрчдийг шинжилгээнд хамруулж, бөмбөлөгт байршуулах болсон билээ. Нэг бөмбөлөгт 40 хүн байрлах бөгөөд тэднийг 10 гэрт хуваан байрлуулж байгаа ажээ. Бөмбөлөг гэдэг нь хаашаа ч гарахгүйгээр тухайн газарт хооллож, ундалж, тусгаарлагдах битүүмжилсэн орчин бүхий байгууламж юм. Цагаан хадад нийт 5200 орчим жолооч бий гэх тоо баримт байдаг байна. Үүнээс рейс хийгээгүй жолоочид олонхыг эзэлж байгаа ажээ.

Цагаан хадад нөхцөл байдал ямар байгаа талаар бөмбөлөгт тусгаарлагдаж буй тээвэрчнээс лавлав. Түүнийг Б.Намсрайжав гэх бөгөөд тээвэр хийхээр Цагаан хад руу дуудагдсан байна.

Тэрбээр "Цагаан хад дахь нөхцөл байдлын талаар ярьж өгье. Биднийг төмөр хашаан дотор гэрт тусгаарлаж байгаа. Гадаа хүйтэрч байгаа болохоор гэрээ галлаад л хоригдоод байж байна. Нэг гэрт дөрвөн хүн бий. Нэг бөмбөлөгт 40 хүн хамаардаг. Жолоочид бүгд тээвэр хийх байхдаа хэмээн горьдоод л сууж байна даа. Компаниудаас жолоочдыг хуваарьт оруулж байгаа. Гэвч өмнө нь рейс хийсэн жолоочдоо л оруулаад байна. Улсаас сул зогсолт хийсэн гэж 5000 юань өгнө гэсэн. Бидэнд 2500 юань өгсөн ч олон сар тээвэрлэлт хийгээгүйн улмаас цалингүй болсон тул ар гэртээ өгөөд л дууссан. Би ирээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Бусад бөмбөлгүүдэд олон сар болсон жолоочид бий. Энд нийт 5-6 мянган жолооч байна шүү дээ. Энд өглөөний цай өгөхгүй. Өдөр болон оройн хоол өгнө. Тог цахилгаан ихэнхдээ тасарчихдаг” гэв.

Хагас жилийн хугацаанд тусгаарлах байр, хоол, халдвар хамгаалалтад 160 орчим компани 270 бөмбөлөгт 16 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тээвэрчдийг тусгаарлах байрны мөнгийг гэрээ хийсэн аж ахуйн нэгж төлж байгаа боловч тээвэрчдэд харих эрх байхгүй юм байна. Учир нь харихын тулд тусгаарлах байранд өнгөрүүлсэн өдрүүдийн төлбөрийг аж ахуйн нэгжид төлөх шаардлага тулгарчээ. Нэг ёсондоо тусгаарлах байрны зардал мөнгө болох 10 сая төгрөгийг төлөх шаардлага үүсэж байна

Гэвч олон сар хоригдсон тээвэрчид тусгаарлах байрны төлбөр төлөх нь бүү хэл олон сар орлогогүйн улмаас ядаж нэг рейс хийх итгэл тээн өдөр хоногийг аргацаасаар байгаа юм. Тусгаарлах байрны нэг өдрийн төлбөр 100-120 мянган төгрөг байдаг аж. Өдөрт 120 мянган төгрөгийг 5200 жолоочоос авдаг хэмээн үзвэл 640 сая төгрөг болно. Ингээд үзвэл сард 18 тэрбум төгрөг зөвхөн тусгаарлах байрны төлбөрт урсаж байгаа юм.

Тээвэрчин Н.Мөнхбат "Хурууны хээгээ өнгөрсөн оны зургаадугаар сард Аяны эхлэл компанид өгсөн. Намайг 50-р бөмбөлөгт оруулна гэсэн боловч орсон үгүй нь ч тодорхойгүй байна. Би рейс хийгээгүй найман сар боллоо. Одоо ч Цагаан хадад хоригдож байна” гэсэн юм. Тээвэрчдийн төлөөлөл болж н.Мөнхбат хэлж буй нь тээвэрчдийн цаана орших олон зуун гэр бүлийн амьдрал сөхөгдөж ярихад хүргэж байна. Тээврийн оргил үед жолоочдын цалин 11 сая төгрөг байдаг байжээ. Харин одоо найман сая төгрөгийн цалин өгдөг болсон ч зөвхөн тээвэр хийсэн жолоочид авах юм.

Тээвэрчдийн гэр бүлийн төлөөлөл Д.Наранцэцэг "Хүү маань Цагаан хад руу явснаас хойш олон сар өнгөрлөө. Амьдрахын тулд хүн ажиллах хэрэгтэй. Залуу айл болохоор зээл байлгүй л яахав. Гэтэл хүү маань олон сар тусгаарлагдаж, хоригдсон учраас бэр маань зээлээ төлж, амьдралаа авч явахын тулд ганцаараа ажиллаж байна. Манайх баян айл биш. Тээврийн хөлсөөр бидэн шиг амьдралаа босгодог олон айл байгааг яагаад бодолцож үзэхгүй байгаа юм бэ” хэмээн өөрийн үзэл бодлоо хуваалцав.

Цагаан хад руу татагдсан жолоочид Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдын буудлуудад 14 хоног тусгаарлагдахдаа их хэмжээний орлого оруулсан хэмээн хэлэхэд хилсдэхгүй. Нэг хүний хоногийн ор, хоолны мөнгө 120-150 мянган төгрөг болж байсан. Улмаар бөмбөлгийн хотхонд нэг ор 1.8 сая төгрөгөөр түрээсэлдэг байв. Өдөрт 100 орчим машиныг Хятадын тал авч байхад 5200 жолоочийг яагаад Цагаан хадад хашаад буйн сонирхолтой.

Тиймээс тээвэрчдийн ар гэр Хүний эрхийн үндэсний комисст Цагаан хадад байрлах тээвэрчид олон хоногоор тусгаарлагдаж буйн хүний эрх зөрчсөн хэмээн үзэж Баянзам үйлдвэрчний эвлэлийн холбооны шугамаар гомдол гаргасан боловч ямар ч хариу өгөөгүй байна.

Тээвэрчдийн гэргий нарын холбооны ТУЗ-ын гишүүн Д.Жавзансүрэн "Цагаан хадад нийт хэдэн жолооч байгааг дарга нар нь мэдэхгүй байгаа юм. Нэг ч рейс хийгээгүй 120 хоносон 800 тээвэрчид байгаа гэх тооцооллыг бид гаргасан. Дарга нарын машин байдаг бөмбөлгүүд долоо хоног болгон нэг рейс хийж 25 сая төгрөгийн ашиг олж байна. Тээвэрчдэд өдөр өдрийн хуваарь гэж гаргасан нь ямар ч үр ашиггүй. Хятадууд нүүрсээ авахгүй бол Монгол Улс нь хүнээ авах хэрэгтэй. Бид холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн. Хариу өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Юуны улмаас олон жолоочдыг нэг дор цуглуулан хорьж, ар гэрт нь илгээхгүй байгааг ар гэрийнх нь сэрдэж буй. Тэдний сэрдэлтээр шинжилгээ, тусгаарлах байрны төлбөр зэргээс их хэмжээний ашиг олох хэсэг бүлэг нөхөд бий хэмээн үзэж байгаа аж. Мөн цөөн тооны жолоочид олон удаагийн рейс хийж буй явдал авлигалтай холбоотой байхыг ч үгүйсгэх аргагүй хэмээн хардаж буй.

Гэвч гол асуудал бол 5000 гаруй хүнийг олон сарын турш нийгмээс тусгаарлаж байгаа явдал юм. Тог ч үгүй, хангалттай хоол ч байхгүй, ажил орлогогүй, нийгмээс тасарсан хэсэг бүлэг хүмүүс хэдийг хүртэл хоригдсоор байх вэ. Тээврийн эргэн тойронд өрнөх энэ мэт асуудалд хэн нэгэн анхаарал хандуулж, хариуцлага хүлээх хэрэгтэй. Тээврийн үйл ажиллагааг сайжруулж, зохицуулалт хийхгүй бол олон хүний эрх ашиг хөндөгдсөөр байх болно. Хийсэн буруу үйлдэлгүй, нийгмийн хэм хэмжээг зөрчөөгүй тээвэрчдийг нийгмээс тусгаарлах эрх ямар ч хүнд байхгүй.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Цагаан хад тээвэрчдийг хорьдог газар болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани