Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгойг хянах цаг одоо л эхэлж байна

Оюу толгойг хянах цаг одоо л эхэлж байна

 

Оюу толгой тойрсон олон жилийн маргаан эцэслэгдээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ эцэглэгдсэн эсэхийг нь хэн ч мэдэхгүй. Энэ бол зөвхөн эрх баригчдын л хэлж байгаа тайлбар.

Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулж, Дубайн гэрээг цуцалж, гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг хөрөнгө оруулагчид дангаараа хариуцахаар болсон. Мөн Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулснаас гадна төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Олон жилийн турш гэдийж ирсэн хөрөнгө оруулагчид ийнхүү огцом буулт хийсэн нь өөрийн эрхгүй хардлага төрүүлнэ.

Одоо Оюу толгой Засгийн газартай гэрээ хэлэлцээр хийж, хоорондоо учраа олчихсон гэж үзэн ажилдаа орчихсон яваа. Угтаа Засгийн газартай хамтарч ажиллана гэдэг бол Засгийн газрын хамгаалалтад орсон л гэсэн үг. Улс төрийн хамгаалалттай болсон гэсэн үг. Оюу толгойн гэрээг байгуулсан цагаас нь л хойш бараг Монгол даяараа маш ихээр шүүмжилж ирсэн. Тэр дундаа Оюу толгой шүүмжлэлээр мэргэшсэн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун зэрэг улстөрчид байлаа. Байлаа гэхийн учир нь тэд ч бас гэнэт Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулгаж авсан баатрууд хэмээн өөрсдийгөө тодруулан , цаашдаа хөрөнгө оруулагчидтай тууштай хамтран ажиллах түншүүд болж хувирснаа зарласан. Уг нь тэд Оюу толгойн хөрөнгө оруулагчдад зориулсан шүүмжлэлээрээ сонгогчдын тархийг угааж УИХ-д хамгийн багадаа хоёр удаа улиран сонгогдсон улстөрчид. Ирэх сонгуулиар тэд юу ярьж, хуйхаа маажих юм бүү мэд. Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг үзэж чаддаггүй байсан тэдний одоогийн байр суурь их өөр болсон.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Хөрөнгө оруулагч тал та бүхэн ямар ч хатуу үг хэлсэн бид хүлээж авна гэдгээ илэрхийлсэн. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нэг ойлголт, байр суурьтай байж улс орныхоо эрх ашгийн төлөө бат зогссоны үр дүн гарлаа” гэсэн байр суурьтай байгаа бол Х.Болорчулуун гишүүн "Рио Тинто” компанийн ерөнхий захирал Якоб Стаусхолм, "Туркойз хилл” компанийн гүйцэтгэх захирал Стив Тибоутой Ерөнхий сайд болон УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн гишүүн бид уулзсан. Бидний хүссэнээр буулт хийлээ. Анх ихэмсэг байсан ч сүүлдээ асуудлыг ойлгож хүндэтгэлтэй хандсан” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Монголын ард түмэн үнэтэй авч байсан байгалийн баялагтаа эзэн болж чадлаа. Хоёр тал харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхцөл бүрдсэн. Бид нэг завин дээр сууж чадсан учраас ийм үр дүнд хүрлээ” гэсэн юм. Асуудлыг шийдэж 10 хувийг нь авдаг гэгддэг "10 хувийн” Ц.Даваасүрэн гишүүний хэлж байгаачлан тэд үнэхээр үзэн яддаг байсан хөрөнгө оруулагчидтайгаа нэг завинд суужээ.

Энэ бүхнээс харвал Засгийн газар, хөрөнгө оруулагчид, шүүмжлэгчид бүгд хүзүү сээрээрээ холбогдсон бололтой. Хаана ч явсан шүүмжилж явдаг улстөрчдийн амнаас ерөөлийн сайхан үг л гардаг болсон нь үүний илэрхийлэл. Тэд энэ том төсөл дээр Засгийн газартай хамтарч ажилласан гэдэг нь намын даргынхаа хамгаалалтад орсон гэсэн үг. Магадгүй удахгүй Засгийн газрын зарим

гишүүнийг шинээр томилох явцад тэдний нэг нь сайд болж ч мэднэ. Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулган авч бүрэн ялалтаа тунхаглаад буй Засгийн газар, тэднийг дэмжиж ажилласан УИХ-ын гишүүд ирээдүйд буруудахыг ч үгүйсгэхгүй. Үнэхээр зөв зүйл болсон эсэхийг цаг хугацаа л харуулна.

Бадарчин баярлах болоогүй гэдэг шиг Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулгаж авлаа гээд бардамнаад, баярлаад сууж болохгүй. Ялангуяа, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд үргэлж хяналтаа тавьж байх ёстой. Яагаад гэвэл Оюу толгойн эсрэг дуугарч байсан гишүүд нь хүртэл хүзүү сээрээрээ холбогдож, найз болж, түүнийг дэмжигчид болж хувирснаар яваандаа Дубайн гэрээгээр хэрэгт ордог шиг хэрэгт орох вий. Өнөөдөр зөв гэж байсан зүйл маргааш буруу болж, нөгөөдөр бүүр толгойороох зүйл болоод явчихдаг нь бидний араншин хойно.

Оюу толгойгоос шалтгаалж Монголын хоёр ч Ерөнхий сайд буруутан болж, зүхүүлсээр ирсэн. 2015 онд Дубайн гэрээг байгуулахад "Асуудлыг гацаанаас нь гаргалаа” гээд тухайн үеийн Ерөнхий сайдыг магтах хүн олон байлаа. Харин одоо Ч.Сайханбилэг шиг муу хүн алга. Тэр хүн эх орондоо ч ирж чадахгүй алс холын Америкт бүгэж сууна. Тэр байтугай энэхүү гэрээг байгуулсан Ерөнхий сайд Санжийн Баяр ч хэрэгт татагдаж аавын хаалга татаад гарч ирсэн.

Монголын эдийн засгийг тэтгэх Оюу толгой төсөл үнэхээр зөв голдиролдоо орсон бол сайн хэрэг. Гэхдээ ямар ч сайн үйл хэрэг хяналтгүй бол бурууддаг, буруу тийшээ явдаг жишиг бий. Мөн өнөөдөр маш зөв юм шиг санагдаж байсан зүйл маргааш харахад буруу байх тохиолдол амьдралд зөндөө. Тиймээс анхааруулах үүднээс ингэж бичээд байгаа юм. Олон түмний шүүмжлэлд 20 жил өртсөөр ирсэн Оюу толгойн төслийг одоо л нэг цэнгэлийн манлайд хүрлээ гэж дүгнээд байх шиг. Угтаа тийм биш. Дөнгөж л Оюу толгойн гүний уурхайн нэг л ажил эхэлж байна. Цаашид зөв, буруу, хаашаа явж байгааг нь хянаж байх л хэрэгтэй болчихоод байна. Үүнд улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, иргэд оролцоо хамгаас чухал. "Бүх зүйл сайхан болжээ” гээд хэзээ ч тайван сууж болохгүй. Харин ч энэ үед л хяналт хамгаас чухал байдаг юм. "Зүггүй хүүхэд, зүгээр суудаггүй улстөрч хоёр чимээгүй болохоороо л аюултай” гэж хошигнодог болсон байна лээ. Ортой л үг. Одоо Оюу толгой гэж дуугарч байгаа улстөрч байна уу. Тэд бүгдээрээ дуугаа хураасан нь нэг зүйлийг л хэлээд байна даа.

Өдрийн сонин



Оюу толгойг хянах цаг одоо л эхэлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:03
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани