Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийг тэлэх боомтын сэргэлт

Эдийн засгийг тэлэх боомтын сэргэлт

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зарласан "Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг хэрхэн сэргээх төлөвлөгөөг та харсан уу. Эргэн сануулья.

Төмөр замын боомтын хувьд нэвтрэх чадварыг олон улсын түвшинд хүргэх цогц шинэчлэл хийж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулах ажлыг эхлүүлж, үндэсний 5600 орчим км төмөр замын сүлжээ байгуулна. Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтыг төмөр замаар холбож, УБТЗ ХНН-ийн Алтанбулаг-Замын–Үүд чиглэлийн хоёр төмөр зам барьж, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Автозамын боомтын хувьд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт гэсэн 14 боомтыг автозамаар холбоно. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны зам барина. Агаарын хувьд Агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, Шинэ нисэх онгоцны буудлыг Ази-Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрөх төв болгон өргөжүүлнэ. Карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал болон экспортын шинэ боломж нээнэ гэжээ.

 

Яагаад боомт чухал вэ?

Бид өмнө нь энэ тухай ярьж байсан бил үү. Огт хөндөөгүй сэдэв бол биш. Өмнөх Засгийн газрууд Боомтын үндэсний зөвлөл гээчийг байгуулж, Сангийн сайд нар даргалж, зарим ажлыг ч эхлүүлсэн байдаг. Гэвч боомтууд ямар чиглэлээр, хэрхэн хөгжиж, цаашид юунд хаашаа чиглэсэн гарц байх вэ гэх ирээдүйгээ харсан хөгжлийн төлөвлөгөөгөөр ажилласан уу гэвэл үгүй. "Шинэ сэргэлтийн бодлого” бодлогын баримт бичгийг боловсруулсан Засгийн газрын ажлын хэсгээс энэ тухай тодруулахад өмнө нь дөрвөн боомт дээр л хөгжлийн төлөвлөгөө гаргасан байдаг.

Манай ажлын хэсэг 10 боомтын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байна гэсэн хариулт өгч байв. Хилийн цаад талд шинэ боомт хотууд үүсч, хөгжөөд байхад манай улсын Замын-Үүд, Алтанбулагийн боомт бахь байдгаараа олон жилийг үдэж байгааг бид өөрсдөө харж мэдэрч л байгаа.Монгол Улсын хөгжлийн ирээдүй аж үйлдвэрийн хувьсгал, оюуны үйлдвэрлэл гэж "томоор ярьдаг” ч бидэнд үүний төлөө мөнгө, тэр тусмаа валют хэрэгтэй нь туйлын үнэн. Гэтэл яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад валют олж болох ганц зүйл нь уул уурхайн бүтээгдэхүүн. 2021 оны мэдээгээр экспортын 92 хувь уул уурхай, үүний 83 хувийг Хятад руу бид гаргаж байна.

Ямартай ч бодитойгоор харвал эдийн засгаа тэлэх ганц гарц нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх. Дэлхий нийтээрээ нүүрсний эрчим хүчнээс татгалзаж байна гэдэг ч авсаар байгаа нь үнэн. Ойрын хэдэн жилдээ ч авна. Тиймээс ч Засгийн газраас боомтын сэргэлтийг юун түрүүнд онцолсон биз. Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ-ын хувьд өнгөрсөн жилийн өдийд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын дөрөвдүгээр чуулганаар 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө буюу 2021-2025 оны Засгийн газрын богино хугацааны үйл ажиллагааны зорилтоо баталсан.

Улсын төлөвлөгөө нь муж бүртээ задарч, салбар бүрт ягштал хэрэгжүүлдэг учраас олон улсын сонирхлыг зүй ёсоор татдаг.

Боомтын сэргэлтийг эрчимжүү­лэхэд БНХАУ-ын хөгжлийн төлөв­лөгөө нэн чухал гэдгийг манай бодлого боловсруулагчид ч онцолж буй. Тэгвэл ирэх таван жилд БНХАУ-ын зүгээс Монголтой шинэ боомт нээхгүй. Харин өнөөдрийн боомтууд дээрээ юуг, хэрхэн өөрчлөх вэ, цаашид стратегийн ямар зорилгоор ашиглах вэ гэдгээ маш тодорхой тусгасан аж. Эрээн-Замын-Үүд боомтын хувьд Алтанбулагаар дамжаад Хятадыг Европын зах зээлтэй холбох хамгийн гол маршрут хэмээн үзжээ. Боомтын төлөвлөлтөө ч үүнтэйгээ уялдуулсан гэнэ. Энэ зам нь Хятадын Европ руу тээвэрлэлт хийж байгаа бусад маршруттай харьцуулахад хоёр өдрөөр дөт юм. Тиймээс ач холбогдол өгсөн нь ойлгомжтой.

Хангийн боомтын хувьд урд хөршийн Монголоос авч байгаа уул уурхайн гол бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, нүүрсний хамгийн дөт зам. Авсан бүтээгдэхүүнээ Бугатын гангийн үйлдвэрт ашиглана. Тий­мээс ч төмөр зам, автозамаа Хятадын талаасаа Ханги руу аль хэдийнэ төвлөрүүлчихсэн. Нэвт­рүү­лэх хүчин чадлыг нэмэг­дүүлж, хүний оролцоог багасгахаар бүтээн байгуулалтын ажлууд ч эхлүүлжээ. Манай талаас Хятадын энэхүү төлөвлөлттэй уялдуулаад Ханги руу төмөр замаа яаралтай тавих нь чухал гэдгийг ч мэдэрч буй. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын автобоомтоор экспорт хийж байгаа. Ханги руу төмөр зам очингуут ачаа зөөх терминал баригдах ёстой. Мөн автозам ч очно. Тиймээс автобоомт дээр ачиж буулгах терминал байгуулна. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын барилгын ажилтай зэрэгцээд боомтын бүтээн байгуулалтын ажил өрнөнө.

Бид одоогоор Гашуунсухайт, Шивээхүрэн, Эрээн боомтоор экспортын гол бүтээгдэхүүнээ гаргаж байна. Жилдээ Гашуун­сухайт боомт 20 гаруй сая тонн, Шивээхүрэн 13 сая, харин Замын-үүд-Эрээн 40 сая гаруй тоннын хүчин чадалтай гэдэг ч гаргадаг урсгал нь 10 сая тонн гэж тооцдог. Ингээд манай нийт экспортын урсгал ихдээ 40 гаруй сая тонн. Тулсан хүчин чадал нь л энэ. Энэ хэмжээгээ нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгаа тэлэх боломж ховор.Боомт дээр хүний амьдрах орчныг бий болгох дэд бүтцийг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Харин хувийн хэвшлийн үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд  чиглэсэн ажлыг тэдний оролцоотой л хийнэ. Иймээс Зүүнбаян-Хангийн төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлэхээр боллоо. Засгийн газрын хуралдаанаар өчигдөр "Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг "Монголиан транс лайн” ХХК болон "Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олгосон юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор "Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллараар бууруулна. Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх төсөл юм. Монгол Хятадын хилийн 13 боомт үйл ажиллагаа явуулдгаас 12 нь автозам, 1 нь төмөр замынх байсан. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар төмөр замын хоёр гарцтай болох юм.

 

Зургаан боомтыг хатуу хучилттай замаар холбох ажил эхэлсэн

Харин үүнээс өмнө боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, суурьшлын бүсийн орчин нөхцөлийг сайжруулах ажлыг эхлүүлээд буй юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өмнө дурдсанчлан 14 боомтыг хатуу хучилттай замаар холбоно.

Өнөөдрийн байдлаар олон улсын банк санхүүгийн байгууллага, улсын төсвийн хөрөнгө оруулалт, концессоор зургаан боомтыг хатуу хучилттай замаар холбох хөрөнгийн асуудал шийдэгдсэн байна.

Цагааннуур боомт чиглэлийн 25.5 км зам энэ жилийн наймдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдөж, өнгөрсөн жил ажил нь эхэлсэн. Азийн хөгжлийн банкны зээлээр баригдаж буй тус замын ажлын явцтай энэ сарын эхээр Зам тээврийн хөгжлийн сайд С.Халтар танилцсан. Суурь далангийн ажил  хийгдсэн учраас төлөвлөсөн хугацаанд замыг дуусгана гэдэгт гүйцэтгэгчид итгэлтэй байгаа аж.Хоёр дахь нь ОХУ-тай хиллэдэг Зэлтэрийн боомтыг автозамаар холбох төсөл. Сэлэнгэ-Дархан- Шаамар-Цагааннуураас Зэлтэртэй холбогдох 124 км замын ажил өнгөрсөн онд эхэлсэн. 2023 онд ашиглалтад орно.

Дорнод аймгийн доод Ульхан-боомтыг автозамаар холбох ажлыг улсын төсвөөр гүйцэтгэхээр энэ жилийн төсөвт суулгасан. Тендер зарлагдсан. Үнэлгээний хороо ажиллаж байгаа гэдгийг салбарын сайд хэлж байв.

Хавиргын боомтын 124.5 км замын хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахаар тендер зарлагдаж байгаа. Төлөвлөсөн ёсоор ажиллавал 2024 он гэхэд дуусна.Харин Сүхбаатар аймгийн төвөөс Бичигтийн боомт хүртэлх автозамыг концессоор барья гэсэн хүсэлт хувийн хэвшлийн зүгээс тавьж байгаа учраас барих-ашиглах-шилжүүлэх нөхцөл­тэй­гээр концессоор эхлүүлэхээр төлөвлөжээ.

Зургаа дахь нь Тавантолгойгоос Ханги чиглэлийн 416 км замын ажлыг концессоор эхлүүлсэн. Эхний төлөвлөгөөгөөр 2022 онд дуусах ёстой ч ажлын хэсгийн дүгнэлтээр 2023 оны төгсгөлд дуусах аж. Цаашид экспортын хэмжээнээс шалтгаалж,  ирэх дөрвөн жилд үлдсэн найман боомтыг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг шат дараатай хийнэ гэдгийг салбарын сайд хэлж байсан юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Эдийн засгийг тэлэх боомтын сэргэлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:03
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани