Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Экспортыг 2 дахин нэмэгдүүлнэ гэх Боомтын СЭРГЭЛТИЙН талаарх 4 байр суурь

Экспортыг 2 дахин нэмэгдүүлнэ гэх Боомтын СЭРГЭЛТИЙН талаарх 4 байр суурь

 

Ирэх сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдах Монголын Эдийн засгийн чуулганыг угтан Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдаж буй. Энэ хүрээнд өнөөдөр /2022.03.28/ “Боомтын сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.

Боомтын сэргэлтийн хүрээнд 44 төсөл хэрэгжүүлж, экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ гэж Засгийн газраас мэдэгдэж буй. Сангийн яамнаас өмнө нь  өгсөн мэдээллээр, Монгол Улс нийт 46 боомттой ч нийт экспортын 70% Замын-Үүд, Гашуунсухайт,  импортын 92% Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ноогдож байгаа нь ачааллыг ихэсгэж, төвлөрөл бий болгосон. Мөн эдгээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал хэрэгцээ, шаардлагаас 1.2-8.2 дахин бага байгаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Гашуунсухайт,  Ханги, Шивээхүрэн,  Бичигт боомтуудыг автозам, төмөр замаар холбосноор бараа тээврийн өртгийг 75% хэмнэж, экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ гэж буй юм.

 

Тэгвэл өнөөдрийн хэлэлцүүлэгт  оролцогчид Боомтын шинэчлэлийн талаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан  “Шинэ сэргэлтийн бодлого-Боомтын шинэчлэл” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ манай уул уурхайн түүхий эдийн үндсэн  худалдан авагч БНХАУ-ын зах зээлийн цаашдын төлөв байдал, төмөр замын дэд бүтцийн тэлэлт болоод дотоодын нөхцөл байдал зэрэг мэдээллүүдийг өглөө.


 

Сангийн сайд Б.Жавхлан: Боомт гэдгийг эдийн засгийн коридор гэж бид ойлгох ёстой

БНХАУ-ын нүүрсний хэрэглээ жилдээ 300 гаруй сая тонн байгаагаас 80 сая тонн нь коксжих нүүрс байна. Бид нөөцөөрөө үүнийг хэдэн арван жилийн туршид урд хөршид нийлүүлэх боломжтой. БНХАУ манай экспортыг сороход бэлэн болсон. Бид өөрсдийн дотоод нөхцөл байдал асуудлаасаа үүдэн төмөр замын солбицлын цэгээ тодорхойлж чадахгүй арван хэдэн жил болсон, цаг алдсан. Сая өвлийн олимпийг далимдуулан Ерөнхий сайд тус улсад айлчлах үеэр арван хэдэн жил гацсан төмөр замын солбицлын цэгтэй холбоотой түгжээ тайлагдсан.

2021 оны байдлаар БНХАУ-ын нийт төмөр зам 150.000 км байна. Үүнээс 40.000 км нь өндөр хурдны төмөр замаар холбогдсон. 2050 он гэхэд төмөр замын сүлжээгээ 274.000 км болгож өргөтгөнө.

Боомт гэдэг бол нэг улсын, хоёр улс хоорондын асуудал биш. Монгол Улс сүүлийн 10 гаруй жил яригдаж буй "Нэг бүс, нэг зам"-ын салшгүй хэсэг болох ёстой. “Бүс бас зам” санаачилгын нэг чиглэл нь БНХАУ, Монгол Улс, ОХУ-ын газрын коридор юм.

Дэлхийн эдийн засгийн интеграцичлалын үед боомт гэдэг ойлголт өөр болж байна. Хуучин бол боомт гэхээр хил дээр байдаг шалган өнгөрүүлэх, нэвтрүүлэх, гааль, мэргэжлийн хяналтынхны хэсгийг ойлгодог байсан, бид. Тэгвэл дэлхийн интеграцичлалын үед боомт гэдгийг эдийн засгийн коридор гэж бид ойлгох ёстой гэлээ.

 Мөн тэрбээр илтгэлдээ гадаад зах зээлийн боломжийн талаар хэлэхдээ:

 

  • БНХАУ-ын ирэх таван жилийн төлөвлөгөөгөөр Монголтой хил залгаа нутагт логистик түгээлтийн төв шинээр байгуулна.

 

  • Тус улсын зүгээс төмөр зам, авто замаа хил хүртэл байгуулсан.

 

  • БНХАУ-ын ирэх таван жилийн төлөвлөгөөнд Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүн импортлох шинэ гарцуудыг бий болгоно.

 

  • БНХАУ мах, махан бүтээгдэхүүн хүлээн авах байгууламжуудыг байгуулж байна.

 

  • Автомат удирдлага бүхий тээврийн технологиуд хөгжсөн гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Манай аймгийн хоёр боомт 30 жил болоход хөгжиж, дэвжсэн зүйл цөөн

Манай аймаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол бүс нутаг. Гашуунсухайтын боомтоор нүүрс, зэсийн экспорт хийж байна. Шивээхүрэнгийн боомтоор мөн экспорт хийж байна. Өмнөговь аймаг Монгол Улсын нүүрсний экспортын 90 гаруй хувийг, зэсийн экспортын 50 гаруй хувийг энэ хоёр боомтоор хийж байна. Хоёр боомт 1992 онд байгуулагдсан. 30 жил болоход манай аймгийн хоёр боомт хөгжиж, дэвжиж,  бүтээн байгуулалт хийгдсэн зүйл их цөөхөн. 30 жил болж байгаа боомт гэхэд дэд бүтэц, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хувьд маш сул дорой, хүндрэлтэй  байдалтай байгаа.

Өнгөрсөн оны тавдугаар  сард Ерөнхий сайд, Сангийн сайд, Боомтын үндэсний зөвлөлийн дарга нартай хамт Гашуунсухайтын боомт  дээр ажилласан. Ковидын нөхцөл байдлын үед экспортыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар газар дээр нь очиж танилцуулсан.

Тэр үед бид ярилцаж байгаад, Ковидын эсрэг хуульд Боомт дээр бүрэн эрхт захиргаа ажиллуулна гэсэн  заалт оруулж батлуулсан юм. Бүрэн эрхт захиргаа ямар үүрэгтэй вэ гэхээр боомт дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд болон аймаг, орон нутгийн Онцгой комисс бусад хувийн хэвшлийн үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангаж, уялдаа холбоог нь сайжруулснаар экспортыг нэмэгдүүлэх зорилготой. Ковидын хууль энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгагдсан. Энэ хууль хэрэгжиж дуусахаар Бүрэн эрхт захиргааны бүрэн эрх байхгүй болчих учраас өнгөрсөн оны 10 дугаар сард УИХ-ын даргын захирамж гараад, миний бие ахлаад, хилийн боомттой аймгуудаас сонгогдсон гишүүд оролцоод, боомтын эрх зүйн байдлыг судалж, санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдсан. Бид тодорхой хугацаанд судалгаа хийгээд, Хилийн тухай хуульд өнгөрсөн оны 11 дүгээр сард өөрчлөлт оруулсан. Цаашдаа Монгол Улсын хилийн боомтууд дээр Боомтын захиргаа байгуулагдаж ажиллана гэдэг заалт оруулсан.

Боомтын захиргаа гэдэг байгууллага нь боомтын төлөвлөлт, тохижилт үйлчилгээг хийдэг, тэнд байгаа бүтээн байгуулалтыг хариуцдаг байхаар хуульд тусгагдсан. Ковидын хуулийн үйлчлэл дуусахаар, Хилийн тухай хуулийн хүрээнд Боомтын захиргаа байгуулагдаад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдээд байна.


 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: БНХАУ, ОХУ-тай байгуулсан хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрүүдийг шинэчлэх хэрэгтэй

Хилийн боомтуудын асуудал 1990 оноос хойш яригдаж байна. Хилийн боомтууд байгуулагдаад  31 жил болсон ч  анх байгуулагдсан тэрчигтээ байгаа.

1998 онд Хавиргын боомтын одоогийн барилга баригдсан. Одоо яг хэвээрээ, ямар ч өөрчлөлт ороогүй. Монгол, Хятадын хилийн боомтууд яаж баригдсан бэ гэхээр хил дээр байсан хилийн уулзалтын цэгүүдийг тэрчигээр нь боомт болгоод нээчихсэн, тухайн үед. Гашуунсухайт-Ганцмодны боомт гэдэг бол Монгол, БНХАУ-ын хооронд хилийн асуудлыг хэлэлцэж байдаг, хилийн уулзалтын цэг байсан. Бусад нь яг адилхан. Би өөрөө хилийн боомт дээр буюу уулзалтын цэг дээр цэргийн алба хааж байсан хүн. Одоогийн энэ Цагаан хадны бөөгнөрөл үүссэн асуудал тухайн үед юу байсан бэ гэхээр Гашуунсухайтын заставын малын суурь байсан. Ингээд 1995 оноос хойш энэмэтчилэн явж ирлээ, хилийн боомтууд. Засгийн газар хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах асуудлыг олж харж, ажиллах гэж байгаад талархаж байна.

Өнөөдөр Монгол Улсын хил дээр 33 хилийн боомт ажиллаж байгаа. Эдгээр нь эрх зүйн хүрээнд байх ёстой хилийн боомтууд. Б.Жавхлан сайд сая яриандаа 40 гаруй боомт гэж ярьсан. Гэхдээ энэ тоогоор бүгд ажиллахгүй байгаа. Саяхан ОХУ-тай ГХЯ-ны шугамаар хэлэлцээр хийгээд хэрэгцээгүй хилийн гарцуудыг бүгдийг нь хаачихсан. Одоо 33 үлдсэн шүү. Үүний 16 нь Монгол, ОХУ-ын хил дээр, 17 нь өмнөд хил дээр. Агаарын замын 6, төмөр замын 6, автозамын 27 боомт бий. Зэрэглэлээр нь ярьвал олон улсын 6 боомт, хоёр талын ажиллагаатай 27 боомт байгаа. Байнгын ажиллагаатай 30, түр 1 нэг боомт байгаа.

Ковид гараад Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.

Хилийн боомтын асууд нэг улсын асуудал хэзээ ч биш. Нэг улс дангаараа ямар ч юм хийгээд хилийн боомт ажиллахгүй. Яагаад гэхээр Монгол Улс хоёр хөрштэйгөө хуурай газраар хиллэдэг. Хоёр хөрштэй хиллэж байгаа хил хоёр улсын хоорондын хил болохоос нэг улсын хил биш. Хоёр улсын ашиг сонирхол нэгдэж байж хилийн буюу боомтын асуудлыг шийддэг. Энэ зарчмыг цаашдаа онцгойлон анхаарч ажиллах ёстой.

Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг яриад байгаа. Өнөөдөр ямар байна вэ гэхээр хөрш орнуудын боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлаас манай боомтуудынх нь хэд дахин бага байгаа. Тэгэхээр зорилт юу вэ гэхээр боломж байвал олон улсын жишигт хүргэх, боломжгүй бол хоёр улсынхаа хилийн нэвтрүүлэх чадвартай яг ижил түвшинд хүргэх. Энэ бол боомтын сэргэлтийн бодлого.

Нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийг яаралтай дуусгах хэрэгтэй.

Хоёрдугаарт, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжээгүй байгаа хилийн боомтуудыг бүгдийг нь нэвтрүүлэх хүчин чадлыг нь сайжруулах төсөлд хамруулах шаардлагатай.

Бүх хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг яаралтай хийх ёстой.

Үндэсний аюулгүй байдлын асуудлыг орхигдуулж хэрхэвч болохгүй. Гамшиг ослын үед хилийн боомтуудаа хэрхэн яаж ажиллуулах вэ гэдгээ олон улсынхаа гэрээнд суулгаж чадаагүй. Ийм учраас ковид дэгдсэн, хилийн боомтууд хаагдсан. Яах вэ гэдэг бодлого бодож чадаагүй явсаар байгаад одоо зарчмын зарим шийдлүүдэд хүрч байна. Энэ бол ололт. Тийм учраас бид цаашид эхний ээлжинд БНХАУ-тай, ОХУ-тай байгуулсан хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрүүдийг шинэчилж, гамшиг ослын үед хилийн боомтуудыг хэрхэн ажиллуулах вэ гэдэг бодлогоо олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд суулгаж өгөх ёстой.


 

АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран: Гацаа үүсгэсэн асуудлуудаа арилгах шаардлагатай

Өнөөдөр ажиллагаатай байгаа боомтын тоо дэндүү цөөн гэдэг нь ойлгомжтой байна. 44 төсөл хэрэгжүүлээд, 10 орчим хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулна гэдэг бол зөв бодлого гэж үзэж байна. Хатуу дэд бүтэц, зөөлөн дэд бүтцийг шийдвэрлэх, уламжилж ирсэн асуудлууд, гацааж байгаа зүйлсээ арилгах зэрэг олон асуудлууд байна. 2009 оноос хойш бүс нутгийн интеграцчилал, хилийн үйлчилгээ, боомтын хүчин чадал, тээвэр, логистикийн чиглэлээр дэмжиж ирсэн. Өргөн уудам нутаг дэвсгэр, арвин их баялагтай Монгол Улсын хувьд эдийн засгийн томоохон потенциал байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ потенциалыг бүрэн дүүрэн ашиглах тал дээр хэрхэн зөв ажиллах вэ, хөдөлгөх вэ л гэдэг асуудал байна. Монгол Улс Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн гишүүн улс орон. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, ингэснээр Монголын гол чухал түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг экспортлох, худалдаа эргэлтийг сайжруулах тал дээр нэлээдгүй зүйлийг хэлж байгаа юм.

Хорио цээрийн үеийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монголын хилийн боомтуудыг түшиглэн өндөр ач холбогдолтой ажил хийгдэж байгаа гэж үзэж байна. Тандан судалгааг сайжруулах, сорьц шинжилгээ лабораторийн хүчин чадлыг дээшлүүлэх ажлууд хийгдэж байна.  Боршоо, Бичигт, Замын-Үүд гээд боомтууд дээр зөөлөн  дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлууд маань үр дүнгээ өгөх болов уу гэж найдаж байгаа. БНХАУ, ОХУ-тай хийгдэх  худалдаа эргэлтийг дэмжих  автомат  системийн дэмжлэг чухал үр дүнтэй.

Экспортыг 2 дахин нэмэгдүүлнэ гэх Боомтын СЭРГЭЛТИЙН талаарх 4 байр суурь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани