Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учралтай хоршиж, "Эрдэнэс алт ресурс" ХХК-д "эзэн" суусан уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учралтай хоршиж, "Эрдэнэс алт ресурс" ХХК-д "эзэн" суусан уу

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө "Эрдэнэс монгол” ХХК-д "эзэн” сууж, охин компаниудад нь "орогносон” улс төрийн гэмт бүлэглэлийг илчилнэ гэж ихэд сүржин мэдэгдэл хийсэн.  Тодруулбал, тэрбээр "...Нуулгүй хэлэхэд удахгүй "Эрдэнэс монгол” ХХК-тай холбоотой асуудлуудыг гаргаж тавина. "Эрдэнэс монгол” ХХК-д маш олон охин компани байгаа, тус бүрдээ ТУЗ, гүйцэтгэх захиралтай. Тэнд төрөөс гадуур, хяналтгүйгээр маш их хэмжээний мөнгө эргэж байгаа. Тиймээс Засгийн газраас Х.Нямбаатар сайдаар ахлуулсан, хууль хяналтынхан, Сангийн яам, ЗГХЭГ-ынхны төлөөлөл багтсан ажлын хэсэг гаргасан” гэж мэдэгдсэн. 
 
Тэгвэл, "Төрийн хяналтгүйгээр хууль бусаар эргэлдэлдүүлдэг” гэх "Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниудад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө томилгоо хийх замаар "эзэн” суусан байж болзошгүй баримт байна. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтнээс төрийн өмчит "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал болж "суга” дэвшсэн Б.Ачитсайхан гэгч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нартай хэд хэдэн сэжмээр, тун ойроор холбогддог ажээ. 
 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН ЗАЛУУ ГЭНЭТ "ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БОЛЖ, УЛСДАА АНХНЫ АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ УДИРДАХААР БОЛСОН НЬ...

           Засгийн газраас зарласан "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны гуравдугаар сард төрийн өмчит "Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийг охин компани хэлбэрээр байгуулсан байдаг. "Эрдэнэс алт ресурс” ХХК нь төрийн өмнөөс алт хайх, олборлох болон хамгийн чухал нь Монгол Улсад үндэсний алт цэвэршүүлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулах үндсэн зорилготойгоор байгуулагдаж байлаа. 
 
Жилийн дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 27-нд "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн анхны гүйцэтгэх захирал А.Ариунболдыг чөлөөлж, түүний оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэн Болдбаатарын Ачитсайханыг гүйцэтгэх захирлаар томилсон. Үүнээс найман сарын дараа буюу 2019 оны аравдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казакстан улсад айлчлал хийхдээ "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханыг дагуулж явсан. Ингээд "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан Казакстан улсын "Сымбат инжинеринг” ХХК-ийн захирал Т.М.Шопшекбаевичтай "Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай” гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээгээр Казакстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа манай улсад ашиглуулахаар болж, тус патентыг ашиглан манай улс 81 сая ам.долларын санхүүжилтээр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болсон байдаг. 
Ингэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жирийн нэг мэргэжилтэн байсан Б.Ачитсайхан "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал дэвшээд зогсохгүй улсдаа анхны алт цэвэршүүлэх үйлдвэр барих төслийг удирдах нөлөө бүхий нэгэн болж хувирсан байдаг. Мөн Б.Ачитсайханы удирдаж буй "Эрдэнэс алт ресурс” ХХК нь Хүрэнцав-XV021666, Мухар хар толгой- XV021667, Довжоот- XV021668, Халзан- XV021669 гэх дөрвөн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд дээрх талбайнууддаа хайгуул, геологийн ажлыг улсын хөрөнгөөр гүйцэтгэж байгаа билээ.
 
Ийнхүү гэнэт "томорсон” Б.Ачитсайханы томилгооны цаана Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын хоршил байж болзошгүй баримтыг одоо сонирхуулъя. 

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНЭЭР АЖИЛЛАДАГ БОЛ "ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АЧИТСАЙХАН НЬ ТУС НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮН АЖЭЭ

         "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, улсдаа анхны "Алт цэвэршүүлэх үйлдвэр” барих төслийн удирдагч Б.Ачитсайхан нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тун ойр холбоотой нэгэн ажээ. Тодруулбал, Б.Ачитсайхан нь Хэнтий аймгийн Дадал суманд төрж өссөн бөгөөд Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажилладаг ажээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олны мэдэхээр Хэнтий аймгийн Бэрх тосгоных бөгөөд 2016 оны долдугаар сараас Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нэг нутаг төдийгүй Нутгийн зөвлөлөө хамт удирддаг нь үе тэнгийнхэн гэдэг нь доорх зургаас илүү тодорхой харагдана. 
         Түүнчлэн "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аавыг Дашнямын Болдбаатар гэдэг. Хэнтий аймгийн Дадал сумын уугуул нэгэн бөгөөд 2000-2010 онд "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Эдийн засаг, санхүү эрхэлсэн орлогч захирал, 2010-2014 онд "Эрдэнэт үйлдвэр”-ийн Бээжин хот дахь Төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байгааг тэтгэвэртээ суусан, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, Гавьяат эдийн засагч цолтой. Хамгийн сонирхолтой нь, гавьяат эдийн засагч Д.Болдбаатар нь мөн л Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн ажээ.

"ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.АЧИТСАЙХАНЫ ААВ Д.БОЛДБААТАР НЬ УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН "РОЯАЛЬ” ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА АЖЭЭ

         "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан УИХ-ын гишүүн Н.Учралтай ч мөн тун ойроор холбогддог ажээ. Өөрөөр бол, Б.Ачитсайхан болон Н.Учрал нарын аав, ээжүүд нэг нутаг, дээрээс нь нэг их сургуулийг хамт удирддаг хамтрагчид ажээ. 
 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осор нь Хэнтий аймгаас гаралтай бөгөөд тус аймгийн Эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас ажлын гараагаа эхэлсэн. Харин ээж Ж.Цэцэгмаа нь Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын нэгдүгээр 10 жилийн Орос хэлний багшаар ажлын гараагаа эхэлсэн байдаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийгөө "Хэнтийнх” гэдэг бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэгэхээр Б.Ачитсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нар гурвуулаа Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн удирдлагад багтдаг гэсэн үг. 
 
Цаашилбал, илүү сонирхолтой баримт байна. Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аав, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, Гавьяат эдийн засагч Б.Болдбаатар нь УИХ-ын гишүүн Н.Учралын үүсгэн байгуулсан "Рояаль” Олон Улсын Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажилладаг ажээ. Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа нь тус сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Учралын үүсгэн байгуулсан их сургуулийг түүний ээж Ж.Цэцэгмаа, "Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аав Д.Болдбаатар нар хамт удирддаг гэсэн үг юм. Цаашлаад Б.Ачитсайханы хүүхдүүд нь ч УИХ-ын гишүүн Н.Учралын гэр бүлийн эзэмшдэг хувийн сургуульд суралцдаг ажээ. Төрийн өмчит компанид томилгоо хийхэд хангалттай ойр холбоо хамаарал биш гэж үү. 
Тайлбар: УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа, "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайханы аав Д.Болдбаатар нар
Түүнчлэн, илүү сонирхолтой дахиад нэг баримт байна. УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай дүүтэй хамтарч, хэвлэлийн бизнес хийдэг баримт байна. Тодруулбал, "Андлалын хөшөө”-ний луйвраар олонд илчлэгдэж, энэ луйврын цаана Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсан тодорхой болсон. Тэгвэл энэ алдарт луйвраар олны танил болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хуурай дүү буюу "Хос санаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхцогтын Жавхлантөгс нь УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаатай хамт "Эн Би Жи кинг монголиа” ХХК-ийг эзэмшдэг ажээ. "Эн Би Жи Кинг монголиа” ХХК нь хүмүүсийн сайн мэдэхээр "Рояаль” телевиз юм. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс "халхалсан” хоршил нь багагүй зам туулан, байр сууриа бэхлүүлсээр буйг баримтаар хүргэлээ. Дүгнэлтийг уншигч танд үлдээж байна. 
 
 
https://ergelt.mn/news/22/single/20120
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учралтай хоршиж, "Эрдэнэс алт ресурс" ХХК-д "эзэн" суусан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани