Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Наранбаатар: “Петрочайна Дачин Тамсаг” гадаадад данстай, тайлан нь хятад хэл дээр гардаг

Н.Наранбаатар: “Петрочайна Дачин Тамсаг” гадаадад данстай, тайлан нь хятад хэл дээр гардаг

 

"Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудлыг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сонсов. Гишүүдийн гаргасан саналын дагуу хуралдааны эхний хэсгийг хаалттай горимоор хэлэлцсэн ч дунд үеэс нээлттэй болгов. Мөн "Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудлаар Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулахаар болов. Хуралдааны үеэр хэн юу хэлснийг тоймлон хүргэе.
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
 
-Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлэх чиглэл гарсан. Газрын тосны олборлолт 2012 оноос эхэлсэн. Хамгийн өндөр жилдээ 1.1 сая тонныг гаргасан байдаг. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая тонн газрын тосыг олборлох төлөвлөгөөтэй. Гэвч сүүлийн үед энэ тоо багасаж байгаа нь  гол асуудал болоод байна.
 
Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихдаа тухайн үед хүчин чадлыг нь "Петрочайна Дачин Тамсаг” компанийн орд ашиглах төлөвлөгөөтэй уялдуулж, 1.5 сая тонныг жилд гаргана гэж тооцсон. Хоёр их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Компани бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт гэрээ хийхээр ширээний хоёр талд суух гэж байгаа учир БНХАУ-ын талын байр суурийг  ойлгох ёстой.
 
Монгол Улсын иргэний тухай хуулийн 5.2-т шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна гэж заасан.
 
Энэ заалтын дагуу БНХАУ-ын тал уг асуудлыг тавьдаг. Олон Улсын гэрээ бол Монгол Улсын хуулиас дээгүүр эрхтэй байдаг. Энэ гэрээ олон улсын гэрээ биш учраас тэднийг татвар төлөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орох гэж байгаа тул өнөөдрөөс үе шаттайгаар Петрочайна Дачин Тамсаг компанийн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орд ашиглах гэрээг баримтлах, газрын тосны нөөц илрэх боломжтой газар нутагт хайгуул олборлолтын ажлыг явуулахад дэмжиж ажиллах асуудлыг ярина. Энэ оны нэгдүгээр сараас хойш газрын тосны экспорт хийгдээгүй байгаа. Бичигтийн боомт хаагдсан. Бид Гадаад харилцааны яамаар дамжуулж Хятадын талд санал тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д 536 монгол ажилчин, 86 хятад ажилчин ажиллаж байна. Цалин нь шатлалтай, 400-800 ам.долларын цалин авдаг гэдэг мэдээлэл байна.
 
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
 
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Петрочайна Дачин Тамсаг” ХХК Дорнод аймгийн Мэнэнгийн талд 1.3 тэрбум гаруй төгрөгийн байгаль орчин, бэлчээрийн хохирол учруулсан гэдэг дүгнэлт гаргасан юм байна. Энэ дүгнэлтийг ямар үнэлгээ, аргачлалаар гаргасан бэ. Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан өөрөө "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д ажил, бараа үйлчилгээ шахдаг гэдэг ойлголт авсан.
 
МХЕГ-ын Байгаль орчны ахлах байцаагч Нямжав:
 
- 2019 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгдсэн шалгалт хийсэн. 1.3 тэрбум гаруй төгрөгийн хохирлын 415 сая төгрөг нь усны нөхөн төлбөр. Хоёр худаг дээр тоолуур тавиагүй байсан. Мөн усны боломжит нөөцийн дүгнэлтээс хэтрүүлсэн ашигласан байсан.Үлдсэн нь ажилчдын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хохирол. Үүнээс устай холбоотой 2021 оны эцсээр барагдуулсан.
 
Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Пүрэвжав:
 
-Миний бие 2018 оноос томилогдон ажиллаж байгаа. Томилогдсоноос хойш "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бизнесийн болон хувийн ашиг сонирхлоор холбогдсон зүйл байхгүй.
 
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
 
-Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцаад монголчуудад ямар ч ашиггүй, хохироосон гэрээ болсон гэж дүгнэж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аль ч аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэтэл энэ гэрээгээр нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн, татварын актыг биелүүлдэггүй, шүүхээр явж байгаад хүчингүй болгуулдаг, энэ компанийн гаргаж байгаа газрын тосноос экспортын татвар авдаггүй. Оруулж ирж байгаа техник хэрэгсэл, хоол унд, бараа материалыг гаалийн татварыг чөлөөлсөн. Дотоодоос худалдан авалт хийдэггүй, орон нутгаас ажилтан авдаггүй, хууль хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг үл тоодог.
 
Санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гадаадад данс нээж болно гэж гэрээнд заачихсан. Санхүүгийн тайлан нь зөвхөн хятад хэл дээр байдаг, түүнийгээ шалгуулдаггүй.
 
Тэгсэн хэрнээ манайх дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад, 1.5 тэрбумыг л авсан гэж байна. Үүнээс илүү ашиг олсныг тодорхойлох боломжгүй, зөвхөн нөгөө талын мэдээллээр явж байна. Тиймээс үүнд онцгой анхаарах ёстой.
 
 
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Н.Наранбаатар: “Петрочайна Дачин Тамсаг” гадаадад данстай, тайлан нь хятад хэл дээр гардаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани