Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-ын шийдвэрээр Хятадууд Монголын нүүрс тээврийг атгах уу

УИХ-ын шийдвэрээр Хятадууд Монголын нүүрс тээврийг атгах уу

 

-ТӨРИЙН ТҮШЭЭД ХЯТАДУУДАД НАЙР ТАВЬЖ, 20 МЯНГАН ЖОЛООЧИЙН ХУВЬ ТАВИЛАН ЦААШЛААД МОНГОЛЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН АМИЙГ "ТАСЛАХ" УУ-

              Засгийн газар улсын төсөв бүрдүүлэх гэж үйлээ үзэж байна. Өөрт байгаа бүхий л боломжоо ашиглаад  төсөөллийн  төсвийн цоорхойг нөхчих гээд л толгойгоо гашилгаж, элдэв янзын зүйл сэдэж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж УИХ-д болсон болоогүй хуулиудыг ар араас нь өргөн барьж байна.  Төсөөллийн гэдэг нь "Энэ жил хэдэн сая тонн нүүрс гаргана. Тэндээс тийм  төгрөгийн ашиг олж, улсын төсөв бүрдүүлнэ" гээд алаагүй үнэгний арьс хувааж авч байгаа юм шиг төсөл баталчихсан. Гэтэл урд хөршийнхөн "Танай нүүрсийг авахгүй" гээд гэдийгээд суучихсан. Өдөрт мянган машин нүүрс гаргана гэж тооцоолж байтал хилээр зуу ч хүрэхгүй машин нүүрс үлгэн салган гарч байна. Хятадууд эдийн засгийг агшаах бодлогоо ил зарлаж, "Задгай тэвшээр нүүрс авахгүй битүү чингэлгээр нүүрс авна" гээд чагталчихсан. Ингээд  бид нүүрснээс мөнгө олж чадахгүй доошоо газар хатуу дээшээ тэнгэр хол гэдэг нь болчихоод давчдад сууна.

               Үүнээс болоод хятадуудад найр тавьж, нүүрсээ зарах гэж янз бүрийн арга хэрэглэж эхэлжээ. Үүний хамгийн том жишээг ямар нэгэн нэмэр хачиргүйгээр хүргэе. Саяхан гэхэд Засгийн газрын гишүүд УИХ-д Монгол Улсын авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байна. Энэ хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь Тавантолгойн бүлэг ордоос нүүрс худалдаж авч байгаа том худалдан авагч нарын саналыг үндэслэн тээврийн эрхийн /С зөвшөөрөл/ олгож байхаар тусгажээ. Одоогийн байдлаар Автотээврийн үндэсний төвөөс С зөвшөөрөл олгож, хил дамнасан нүүрс тээвэр явдаг. Нүүрс тээвэрлэх эрхтэй 300 орчим компани байдгаас 50-60 компани буюу 20 гаруй хувь нь үндэсний буюу монголчуудын компани байгаа. Харин үлдсэн  80 орчим хувь  нь  урд хөршийн хөрөнгө оруулалттай хятадын тээврийн компаниуд байдаг. Нийт 20 гаруй мянган жолооч  хил орчимд нүүрс тээвэрлэж амьдралаа залгуулж байгаа. Тавантолгойн ордын  нүүрс тээвэр  эхэлснээс хойш төр засгаас ажлын байр шаардахгүй өөрсдөө энэ ажлын байруудыг бий болгосон түүхтэй.  

Засгийн газрын гишүүд УИХ-д Монгол Улсын авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан байна

 ХУУЛИЙН ЗӨВШӨӨРӨЛ, С ЗӨВШӨӨРЛИЙН ЦААНА НУУГДСАН ҮНЭН

            Тэгвэл Авто тээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд маш эвгүй заалт ороод байгаа юм байна. Хэрэв энэ чигээрээ явсаар УИХ дээрх хуулийн төслийг баталчихвал урд хөршийн нүүрсний компаниуд нүүрс тээврийг гартаа атгана гэсэн үг. Шуудхан хэлэхэд, нүүрс тээвэрлэх С зөвшөөрлийг хятадуудаас бид авах болчихоод байгаа юм. Бүр тодруулж хэлбэл, Засгийн газар 200 ажлын байр бий болгож чадахгүй мөртлөө 20 мянган жолооч өөрсдөө ажлын байраа бий болгосон салбарыг хятадуудад бэлэглэхээр болж байна. Автотээврийн салбараа хятадуудад алдлаа гэсэн үг. Түрүүчээс нь алдсан Петрочайна дачин тамсагаас бид юу ч олж чадаагүй. Чадах ч үгүй. Хэрвээ энэ хууль батлагдчих юм бол нүүрс худалдан авдаг, тээвэр хийдэг хятадууд "Танай хуулыг хэрэгжүүлж байна. Та нарт хамаагүй” гэдгээр бидэнтэй харилцана. Өөрөөр хэлбэл, нүүрс тээврийн салбарт тэд хэмжээлшгүй их эрх мэдэл эдлэх нь тодорхой байгаа юм.   

 

 

        МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ХУДАЛДАН АВЧ БАЙГАА КОМПАНИУД БНХАУ-ДАА ЖИЖИГТЭЭ ОРНО

          Хууль судлаачдын үзэж буйгаар дээрх хуулийн төсөлд ойлгомжгүй зүйл нь хятадын том худалдын авагч нарын саналаар асуудлыг шийдэх гээд байгаа явдал юм. Хоёр орны хоорондын Засгийн газар төр захиргааны байгууллагууд хувийн хэвшлүүдээ хэрхэн хамтарч ажиллахыг тодорхойлдог. Гэтэл энэ удаагийн хуулийн төсөл нь хятадуудад найр тавьсан монгол маягийн найрааны аргаа хуулинд тусгах гэж оролдож байгаа нь харамсалтай байгаа гэнэ. Дараа нь гарах сөрөг үр дагварыг  тооцоолохгүй байна. Урд хөрш хууль журмаа биелүүлдэг. Хууль журам нь тэгш үйлчилдэг гэдгээрээ алдартай. Төр  бизнес  хоёр нь тусдаа байдаг. Манайхаас нүүрс худалдан авч байгаа урд хөршийн компаниуд БНХАУ-даа жижигхэн бизнестээ орно. Нүүрсний жижигхэн орлоготой ченжүүд л гэсэн үг. Нүүрс худалдан авагч нараас хэдэн зуун дахин хөрөнгөтэй, дэлхий даяар хэрсэн бизнестэй Жак Ма зэрэг хүмүүсийн компаниудад төр, засаг нь яаж ханддаг вэ гэдгийг та бүхэн мэднэ.  Нүүрс худалдан авч буй жижигхэн компаниудад ийнхүү найр тавьж, С зөвшөөрлөө "бэлэглэх” гээд хуулийн төслөө өөрчлөх санал гаргаад явж байгааг юу гэж ойлгох вэ, төрийн түшээд ээ. 

Энэ удаагийн хуулийн төсөл нь хятадуудад найр тавьсан монгол маягийн найрааны аргаа хуулинд тусгах гэж оролдож байгаа нь харамсалтай байгаа гэнэ

            Өөр нэг ноцтой асуудал нь, эдийн засгийн салбаруудаа ингээд нэг нэгээр Хятадад алдаад байвал бид хэдэн жил тусгаар улс байж тэсэж чадах вэ гэсэн ноцтой асуулт хариулт нэхэх аж. Хэдхэн жилийн дараа манай бүх чухал салбар Хятадын мэдэлд очно гэсэн үг юм. Хятадын тээврийн компаниудын мөнгө Монголд орж ирдэггүй. Тэд Бээжинд хоорондоо тооцоогоо хийгээд бие биендээ мөнгөө шилжүүлээд сууж байндаг гэдэг. Монгол компаниуд бол тээврийн хөлсөө аваад ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвараа төлөөд, Монголоосоо худалдан авалтаа хийгээд явдаг. Тэгэхээр тээврийн салбарын мөнгө Оюутолгойн мөнгө шиг Монгол Улсаас гадуур эргэлтэд орох нь тодорхой юм.  

        Эцэст нь, хамгийн чухал асуудал бол Монгол Улсад үндэсний эрх ашиг гэж байх ёстой. Үндэсний хэдэн компаниудаа дэмжиж сүйд болоод байдаггүй юмаа гэхэд гай болж, амийг нь барьмааргүй байна. 

       Ийм нэгэн  ноцтой хуулийн төсөл УИХ-д хэлэлцэгдэх гэж байгааг уншигч та бүхэнд сануулах үүднээс хүргэлээ. Гэнэт орж ирсэн хуулийн төслийн цаана том эрх ашиг хөндөгдөж, хятадууд нүүрс тээврийг тэр чигт нь гартаа атгах далд бодлого бий болоод байна. 


https://ergelt.mn/news/175/single/21326


УИХ-ын шийдвэрээр Хятадууд Монголын нүүрс тээврийг атгах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:03
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани