Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хэнтий нурууны хойд хэсэг алтанд шунасан нинжа нарын гарт сүйдэж дууслаа-II

Хэнтий нурууны хойд хэсэг алтанд шунасан нинжа нарын гарт сүйдэж дууслаа-II

 

ЭХЛЭЛ ХЭСГИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.  https://ergelt.mn/news/125/single/23519

-МОНГОЛЫН ТӨР НИНЖА НАРАА ДАРАХГҮЙ БОЛ ТӨРИЙН ЦАГДАА НЬ ДОРОМЖЛУУЛААД ДУУСАХ НЬ-

      Нинжа нар өдөр, шөнөгүй мод хядаж, гол, усыг нь улаанаар эргэлдүүлж, хэдэн мянган га талбайг сэндийчиж байхад Монголын төр юу хийж байгаа вэ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гар аргаар алт олборлодог нинжа нараас гадна алтаар хэдэн тэрбумын ашиг олдог бүлэглэл бий болж, хууль бусаар алт олборлож байгааг бид өмнөх цувралаараа хүргэсэн. Сэлэнгэ аймаг их хэмжээний байгалийн баялагтай, алтны орон учир нутгийн иргэд нь хамаарал бүхий хүмүүстэйгээ нийлж, алт ухдаг болоод удаж байна. Олон жил алт ухчихсан шунал нь дуусдаггүй нинжа нар аймаг, сумдын Засаг дарга, МХЕГ-ын удирдлагууд, цагдаа нарын амыг мөнгөөр хав дараад сурчихсан. Одоо ч энэ төрлийн гэмт хэрэг үргэлжилдэг гэдгийг нутгийн иргэд ярьдаг. Тухайлбал, энэ талаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг  иргэн Б ярихдаа "Нинжа нар цагдаа нарт бие биеэ матдаг. "Минийх, чинийх” гэж булаацалддаг учраас Улаанбаатар хотоос цагдаа нар ирж хяналт, шалгалт хийдэг. Нинжа нарын дунд авлигын сүлжээ бий болчихсон. Янз бүрийн наймаа цэцэглэчихсэн шүү дээ. Нинжа орон нутгийн цагдаа, сумын удирдлагууддаа "Биднийг чимээгүй өнгөрөөчих. Та нарт хөөгдөхгүй удахгүй явчихна. Бид их юм олж амжаагүй байна. Одоохондоо үүнийг авчих”  гээд зуу, зуун саяар нь авлига өгдөг” гэсэн юм. 

-УЛСТӨРЧ, БИЗНЕСМЕНҮҮДИЙН ХУУЛЬ БУСААР МӨНГӨ ОЛОХ АРГА УУЛЫН АМАНД БАЙДАГ УУ-

     Монгол Улс хуулиараа "Ой модтой, усны ундарга газар ашигт малтмалын лиценз олгохгүй” гэж заасан учир ямар ч тохиолдолд хэнд ч ашиглалтын лиценз олгох боломжгүй юм. Манай улс ой мод ихтэй, усны ундаргатай газраа алтны асар их баялагтай учир эрх бүхий хүмүүсийн шунал хөдөлж,  хууль бус аргаар нинжа нар ажиллуулахаас өөр аргагүй болдог гэх. Монголын алтны баялгийг АМГТГ-аас тогтоогоогүй байхад нинжа нар аль хэдийнэ нөөцийг нь тогтоочихсон байдаг юм билээ. Ингээд ямар ч хэргийн ар талыг даагаад,  зохицуулаад сурчихсан эрх бүхий хүмүүс алтанд шунаж, уул уурхайн лиценз авах боломжгүй газар нүх ухахын тулд холбогдох хүмүүст их хэмжээний авлига өгдөг нь нууц биш болжээ. Ингээд хууль бус газар руу хоёр, гурван экскаватортай жолооч оруулж, хэдэн төгрөгөөр цалинжуулж, маш амар аргаар алт олборлох гэж улайрдаг байна. 

-УЛСТӨРЧИД НИСДЭГ ТЭРЭГ ЯВУУЛЖ, АЛТАА АВДАГ ГЭВ ҮҮ-

     Монголчууд нинжа гэхээр ядарсан, хоногийнхоо хоолтой залгах гэж аргаа барсан хүмүүс байдаг гэж ойлгодог. Гэвч олонх нь сарын хэчнээн сая төгрөгийн цалинтай, техникжсэн баячууд байдаг. Харин бор зүрхээрээ хумсын чинээ алт олох гэж зүтгэж байгаа цөөхөн нинжа бий. Тэд 100 сая гаруй төгрөгийн үнэтэй экскаватор авч чадахгүй. Тэгэхээр тэдний ард заавал нөлөө бүхий техник, бусад зүйлээр хангадаг мөнгөтэй хүмүүс байдаг нь тодорхой. Энэ нь мэдээж, улстөрч, бизнесменүүд шүү дээ. Тэд алтны асар их нөөцтэй уулын амыг  "Минийх, чинийх” гэж хувааж аваад, хууль бус аргаар их хэмжээний мөнгө олдог нь хэзээнээс тодорхой болсон. Мөн тэд алтаа нисдэг тэргээр явуулж, авдаг ямар ч татвар төлөхгүйгээр хууль бусаар хилээр гаргадаг  гээд маш том бүлэглэлийг удирддаг байна. Мөн чулуун ордны алтыг мөнгөн ус буюу байгаль, дэлхийд маш хор хөнөөлтэй бодисоор салгадаг. Тиймээс алтны нинжа нар хууль бусаар мөнгөн ус зардаг хүмүүстэй холбогдож, байгаль онц их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг гарч байсан эсэхийг Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах, хошууч Д.Сүхбаяраас тодруулсан юм.  

-Нинжа нар хууль бусаар алт олборлохдоо мөнгөн ус ашигладаг гэж ярьдаг. Энэ төрлийн гэмт хэргийг Экологийн цагдаагийн албаныхан илрүүлж байв уу?  

     -Экологийн цагдаагийн албаныхан хууль бусаар мөнгөн ус зарж байгаа иргэдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааны үеэр тус бодисыг хураасан. Тухайлбал,  2020 онд 19 килограмм, 2021 онд 24.5 килограмм мөнгөн ус хууль бусаар зарж байхад нь хурааж авсан. Тус химийн хорт бодисыг Онцгой байдлын ерөнхий газрын Аврах бригадын агуулахад хадгалж байгаа. Манай улсад энэ төрлийн нэн хортой бодис устгах байгууламж байхгүй. Тиймээс хэдий хүртэл хадгалах нь тодорхойгүй гэсэн үг. 

-Мөнгөн усыг найдвартай хадгалж байгаа эсэхийг хянах боломжтой юу?

      -Нэн хортой бодисыг харуул, хамгаалалт сайтай газар хадгалж байгаа. Үүнд ТЕГ, МХЕГ, ОБЕГ,  цагдаа нар хянадаг. Мөнгөн ус аюулын зэрэглэлээрээ дэлхийд эхний 10-т ордог гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг. 

-Хууль бусаар мөнгөн ус зарж байсан иргэдийг хаанаас илрүүлж байсан бэ?

     -"Баянзүрх”, "Нарантуул”, "Хархорин”, "Урт цагаан” зэрэг худалдааны төвүүдээр хяналт, шалгалт хийж байхдаа иргэдэд мөнгөн ус зарж байсан этгээдүүдийг илрүүлж, бодисыг нь хурааж авсан. Мөн бичил уурхайд, алт мөнгөний дархад ашиглаж байхад нь илрүүлж байлаа. 

-Гараас гар дамжин хууль бусаар зардаг мөнгөн ус ямар үнэтэй байдаг вэ?

      -Мөнгөн усыг хуруу шилээр зардаг. Нэг хуруу шил мөнгөн ус таван зуун мянгаас сая төгрөгийн үнэтэй.

Хууль бусаар мөнгөн ус зардаг этгээдүүд мөн нинжа нарын бүлэглэлд байдаг гэдгийг холбогдох албан тушаалтнууд онцолдог. Олон жил Монголын газар нутгийг хууль бусаар  сэндийчиж, алтыг нь нууцаар хилээр гаргадаг хэрэг даамжраад олон жил болж байна. Үүнээс гадна нинжа нар алт болон ухах нүхээ булаацалдаж, нэгнийхээ аминд хүрч байсан олон жишээ байдаг. Тухайлбал, 2006 онд Төв аймгийн Заамар сумын нутагт алт олборлодог дотоодын "Монполимет” компанийн уурхай руу наадмын өдрүүдэд нинжа нар бүлэглэн дайрч,  хүний аминд хүрч байсан. Мөн одоогоос долоон жилийн  өмнө Говь-Алтай аймгийн Бигэр суманд алт гарснаас үүдэж Хөвсгөл, Улаанбаатар, Баянхонгор, Заамар сумын 1000 гаруй  нинжа цуглаж, алтны төлөө нүхээ булаацалдаж, хүний амь эрсдэж байв. 

      Тухайлбал, Говь-Алтайн Бигэр, Ноён уул, Өмнөговийн нинжа нарын дунд амьдралын шаардлагаар, арав таван төгрөг олох гэж газар ухаж байгаа хүн байхгүй. Бүгд зохион байгуулалттай хэн нэгнээс цалинжиж, мөнгө авч очдог аж. Энэ мэт хууль бус алт олборлолтоос болж хэд хэдэн хүний амь эрдэж байлаа. Тухайн үед өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэр нинжа нарыг тараах шийдвэр гаргаж, тэднийг нисдэг тэргээр ачиж, экскаваторуудыг нь хурааж байгаад орхисон. Дээрх нөхцөл байдал дахин даамжирч, хэзээ хэн эрсдэхийг үгүйсгэхийн аргагүй байна. 

ЕРӨНХИЙ САЙД АА, ТЕГ-ЫН ДАРГА АА ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ, НИНЖА НАРЫГ АЧИЖ, ТЕХНИКҮҮДИЙГ НЬ УЛСЫН ӨМЧ БОЛГООЧ

    Экологийн цагдаагийн албан хаагчид, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан болон холбогдох яам, байгууллагуудын мэргэжилтнүүд нинжа нар дээр очоод ямар ч хэрэггүй болжээ. Орон нутгийн удирдлагууд, цагдаа нар бүр шаардлага ч тавьж чадахаа больчихсон хэтэрхий дундаа орчихсон гэх. Тэд хэдэн нинжа нарт үг хэлээр доромжлуулж, хөөгдөөд л таардаг гэдгийг орон нутгийн иргэд ярьж байв. Нөгөөтэйгүүр нинжа нар "Хууль, хяналтынхан мянга ирж үглээд яах билээ дээ. Бидний экскаватор, техник, тоног төхөөрөмжийг хурааж аваад, биднийг хөөж явуулж чадах биш. Тэгж л байдаг юм” гээд бүр дөжирчихсөн юм билээ. Тиймээс цагдаа нар том, том техник хураах, ачих боломжгүй учир амаараа албадан шаардаад хүчирхдэггүй. Тэгэхээр Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Байгаль орчны сайд аа, ТЕГ-ын дарга аа та бүхэн яаралтай хамтарсан Ажлын хэсэг гаргаж, бүх нинжаг ачиж, техникүүдийг нь хурааж улсын өмч болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол нинжа нар жилийн дөрвөн улирал техникээ эвдэртэл уул ухаж, Монголын баялгийг хуйгаар нь гадагш гаргаж, эх орныг минь сүйдэлж дууслаа.

https://ergelt.mn/news/125/single/23561
Хэнтий нурууны хойд хэсэг алтанд шунасан нинжа нарын гарт сүйдэж дууслаа-II
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани