Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуунсухайтын төмөр зам тэгнэсэн ГАШУУН ҮНЭН

Гашуунсухайтын төмөр зам тэгнэсэн ГАШУУН ҮНЭН

 

Зүүнбаян болон Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд удааширсантай холбоотойгоор алдагдсан боломжийн өртгийг нь тооцож, холбогдох албан тушаалтнуудыг шалгуулахаар Засгийн газар прокурорын байгууллагад ханджээ. Наанаа цусаа гартал зодолдож, цаанаа тосоо гартал тэврэлдчихгүй бол Л.Оюун-Эрдэнийн хүсэлтээр овоолсон шорооны хэргийг АТГ, прокурор ахиад сэргээж шалгахаар болсон гэнэ. Гашуунсухайтын төмөр замын хэрэг гэхээр ганц хүнтэй холбогддог, экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай.

Гашуунсухайтын төмөр замыг барьж ашиглалтад оруулахын тулд Монгол Улс 14 жилийг зарцуулжээ. Атал Амур мөрний дээгүүр ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын гүүр 2022 оны дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орсон агаад 1524, 1435 мм-ийн хоёр өөр стандарт бүхий төмөр замын релсийг нэгэн зэрэг тавьсан байна. Энэ нь галт хэрэгний дугуйг солих шаардлагагүйгээр тээвэрлэлт чөлөөтэй хийх боломжтой аж. Харин Гашуунсухайтын 267 км төмөр замыг монголчууд өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй л байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Бээжингийн олимпоор урд хөршид айлчлахдаа Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг хятадуудтай эцэслэн тохиролцсон. Ирэх долоо хоногт Монголд ирэх Ван И-гийн айлчлалын үеэр энэ тохироогоо баталгаажуулах сургийн мэдээтэй. Мөн нүүрс ачиж буулгах терминал болон санхүүжилтийг нь ярилцах аж.

2008 онд анх Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосныг 2010 онд цуцлаж, уг 267 км төмөр замын суурь бүтцийг барих эрхийг “Монголын төмөр зам”-д шилжүүлж, даргаар нь Женкогийн бие хамгаалагч Б.Батзаяаг томилсон юм. Үүнээс хоёр жилийн дараа Засгийн газар 161 дүгээр тогтоол гаргаж, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг “Энержи ресурс”-тай ахиад байгуулжээ. Уг гэрээ ёсоор бол Гашуунсухайтын төмөр замыг “Энержи ресурс” 2015 онд ашиглалтад оруулж, 19 жилийн дараа Монголын Засгийн газарт хүлээлгэж өгөх байж.

Гэвчиг, удалгүй Засгийн газар “Энержи ресурс”-тай байгуулсан концессийн гэрээгээ дахин цуцлаж, “Монголын төмөр зам” компанид Гашуунсухайтын төмөр зам барих эрхийг өгч, төслийн санхүүжилтэд Чингис бондын мөнгөнөөсөө санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Шинэ төмөр зам төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас Гашуунсухайтын төмөр замын төсөл дээр ажиллаж байсан БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд 199 сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Харамсалтай нь, энэ мөнгийн 70 хувьд оффшор бүсээр дамжиж экс Ерөнхийлөгч Х.Баттулгын болон эхнэр, ойрын хамаатнуудын дансанд орсон гэх мэдээлэл тухай үеийн дуулиан болж байлаа.

Нийтдээ, Чингис бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн 280 сая ам.доллар овоолсон шороо болсон асуудлаар Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгаж, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн Ли Жон Ёл нарыг баривчлан шалгаж эхэлсэн. Мөн Х.Баттулгын зөвлөх “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалжилж байлаа. Энэ хэрэг гэхдээ Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа хаагдсан байдаг.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Гашуунсухайтын төмөр замыг барьж ашиглалтад оруулах нь С.Баярын засгийн үеэс л яригдаж ирсэн ганц сэдэв. Гэтэл С.Баяраас хойш Сү.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх. Л.Оюун-Эрдэнэ гээд тоолбол долоон засгийн нүүрийг үзсэн Гашуунсухайтын төмөр замаар нүүрсээ зарж мөнгө олох монголчуудын мөрөөдөл хэзээ биелэх нь тодорхой бус, хятадуудтай тохиролцох, хэлэлцэх олон асуудал байна.

Сангийн сайд саяхан мэдээлэл хийхдээ Монгол Улсын хилээр өдөртөө 1000 машин гарч байгаа, бэрхшээл саад гарчихгүй бол 20 сая тонн нүүрсээ экспортод гаргаж чадахаар байна л гэсэн. Ер нь бол 267 км төмөр замаа тавьчихгүй, ганц хүнээс болж бүхэл бүтэн 14 жилийн ашгаа алдана гэдэг арчаагүйнх.

ОХУ-ын Хятад руу хийх нүүрсний экспорт энэ оны эхний хагас жилд огцом нэмэгджээ. Хятадын коксжих нүүрсний нийт импортын 30 хувийг Орос нийлүүлж байна, Энэтхэгт нийлүүлэх нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж буй зэргээс харвал сайндаа ч “Тавантолгойг та бидэнд авч үлдээсэн” юм биш аж. 2013 онд төмөр замаа барьсан бол зөвхөн “Эрдэнэс-Тавантолгой” компани гэхэд жилд 30 сая тонн нүүрс олборлож, борлуулах боломжтой байжээ. Алдсан ашгаа тооцвол Улаанбаатарын гэр хорооллыг орон сууцжуулах мөнгөө, боломжоо алдсан гэсэн үг.

Овоолсон шороог ухвал овоохон хулгай, луйвар илчлэгдэх байх.Хөгжлийн банк, ЖДҮ хажууд нь хүүхдийн тоглоом байж мэднэ. Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөд “Эр хүн зоригтой бол чоно чацга алдана” гэсэн зүйр үг байдаг. Х.Баттулгыг айлгах нь чухал биш, барьж хорьж шалгах нь чухал байна.

Эх сурвалж: News.mn

Гашуунсухайтын төмөр зам тэгнэсэн ГАШУУН ҮНЭН
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

Өнөөдөр, 15:07
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани