Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Босоо Хөх Монгол”, “Ард түмний штаб” зэрэг ТББ-ууд гаднаас санхүүжиж Монголын нефтийн хайгуулыг эсэргүүцсэн байж болзошгүй байна

Хайгуул хийх, ашиглах ажлууд зогсож, барууны орнуудын хөрөнгө оруулагчид үргэж, "Эгийн гол", "Эрдэнэбүрэн"-ийн усан цахилгаан станцын төсөл удааширч байгаа нь газар нутгаа хамгаалж байгаа иргэд, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гэдэг боловч, үнэн хэрэгтээ тэд гаднын санхүүжилтээр "хорлон сүйтгэх" ажиллагаа явуулдаг байж болзошгүй гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон.

Тухайлбал, ОХУ-ын иргэн, тагнуулч Е.Симонов, түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нарын мэдээллийг ч ЭНД ДУРДАЖ болно. 

-МОНГОЛД НЕФТИЙН ӨРӨМДЛӨГ ХИЙЖ БАЙХАД, ҮНДЭСНИЙ ҮЗЭЛТЭЙ ТББ ГАДААДЫН КОМПАНИАС САНХҮҮЖИЛТ АВЧ, ТЭМЦЭЛ ХИЙЖ, ЗОГСООСОН" ГЭЖЭЭ-

Тэгвэл энэ долоо хоног /2022.08.15/-т Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн ноцтой асуудлыг хөндсөн байгаа юм. Түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, "Миний хувьд тэмцэгчдийн алинд ч итгэхээ больсон. Улстөрчид эх орончийн дүр эсгэж том төслийг гацаадаг. Тэдгээрээс санхүүждэг бүлэг ч байна. Мэдлэг мэдээлэл дутуу, түүндээ төөрөгддөг хэсэг байна. Бас гаднын байгууллагын санхүүжилттэй хүмүүс бий.

Жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Монголын нэгэн аж ахуйн нэгж нефтийн өрөмдлөг хийж байхад нь үндэсний үзэлтэй ТББ очиж зогсоосон.

Хожим нь тусгай албадын олж авсан мэдээллээр яг хилийн цаана нь нефть олборлодог Хятадын компани байсан байгаа юм. Тухайн компанийн санхүүжилтээр улс төрийн акц хийсэн тухай мэдээлэл орж ирсэн. Жагсагчдын цаана заавал нэг зорилго, эсвэл улс эх орноо хорлох агуулга бүхий гаднын санхүүжилт явдаг” гэж мэдэгдсэн юм.

-"ПЕТРО МАТАД" КОМПАНИЙН ГАЗРЫН ТОС ИЛРҮҮЛЭХ ӨРӨМДЛӨГИЙН АЖЛЫГ "БОСОО ХӨХ МОНГОЛ”, "АРД ТҮМНИЙ ШТАБ” ЗЭРЭГ ТББ-УУД НЭГДЭЖ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙЖЭЭ-

Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хийгдэж байсан нефтийн хайгуулыг ямар иргэн, иргэний нийгмийн байгууллага /ТББ/-ууд эсэргүүцэж байсан талаар бид судалж үзлээ. Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалттай, Монголын геологичид ажилладаг "Петро Матад" компани 2019 онд Эрдэнэцагаан  сумаас баруун хойш 70 гаруй км-т байдаг "Хашаат" гэх газарт газрын тосны хайгуулын ажлыг эхлүүлжээ.

Гэтэл тус хайгуулын ажлыг "Босоо Хөх Монгол”, "Уул уурхайгүй Эрдэнэцагаан”, "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, "Ард түмний штаб” , "Машинтай жагсаал”, "Намгүй Монгол” зэрэг ТББ-ууд нийлэн жагсаал цуглаан хийж эсэргүүцэж байжээ.

Улмаар тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан нарыг "арын хаалгаар гадаадын компанид газар нутгаа ухуулж байна" гэх мэдээллүүдийг гаргаж, нутгийн иргэдийг уриалж байжээ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны аравдугаар сард тус компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан байна.  

“Босоо Хөх Монгол”, “Ард түмний штаб” зэрэг ТББ-ууд гаднаас санхүүжиж Монголын нефтийн хайгуулыг эсэргүүцсэн байж болзошгүй байна

 


"Петро Матад" компанийн хайгуулын ажлыг эсэргүүцэж зарим иргэний нийгмийн байгууллагууд газар дээр нь очиж байжээ. 2019 оны 8-р сар.

-НЕФТИЙН ХАЙГУУЛ ХИЙХЭЭР ОЧООД БАЙСАН КОМПАНИЙГ ХӨӨЖ, ДАЙРАН ОРЖ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЖ БАЙЖЭЭ-

Тэгвэл хайгуулын ажил нь эхлээгүй, тоног төхөөрөмжөө байрлуулаад арав хонож байсан компанийг "үйл ажиллагаагаа зогсоо гадны компани хууль бус олборлолт хийх гэж байна” гэх зэргээр иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байжээ. Иймд "Петро Матад” компани зүгээс "Бид уурхай гаргахгүй, зөвхөн  хайгуул хийж, өрөм тавьж байгаа. Мөн сум болон багийн малчид, иргэдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Засгийн газрын шийдвэртэй учраас бид  шууд хайгуул хийх эрхтэй”  гэсэн тайлбарыг өгч байжээ.

Харин иргэний нийгмийн байгууллагууд болон тус сумын  иргэдийн зүгээс "Өвөг дээдсийн үеэс хэдэн зуун дамжин нутаглаж, мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн иргэдийнхээ газар нутгийг Засгийн газар шууд шийдчихэж болдог юм уу. Хэн дуртай нь ирж газар нутгийг онгичиж, ухсан нүх, овоолсон шороо үлдээгээд байвал малчид  амьдралаа яаж залгуулах билээ” хэмээн эсэргүүцэж байжээ. 

ВИДЕО: Эрдэнэцагаан суманд явагдаж байсан нефтийн хайгуулыг зарим иргэд эсэргүүцэж, хайгуулын талбайд тэмцэл өрнүүлж байжээ. 2019 он

-Х.НЯМБААТАР: ЖАГСАГЧДЫН ЦААНА ЗААВАЛ НЭГ ЗОРИЛГО, ЭСВЭЛ УЛС ЭХ ОРНОО ХОРЛОХ АГУУЛГА БҮХИЙ ГАДНЫН САНХҮҮЖИЛТ ЯВДАГ-

Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хийгдэх байсан нефтийн хайгуулыг эсэргүүцэж, жагсаалд оролцож байсан иргэний нийгмийн байгууллага /ТББ/ болон тус байгууллагуудын удирдлагуудыг дурдвал, "Босоо Хөх Монгол” ТББ, тэргүүн Г.Ганхуяг, "Уул уурхайгүй Эрдэнэцагаан ТББ”, тэргүүн Ч.Адъяасүрэн, "Намгүй Монгол” хөдөлгөөн, тэргүүн Л.Өнөрчимэг, "Ард түмний штаб”, тэргүүн Б.Жагар зэрэг иргэний нийгмийн байгууллагаас гадна иргэн Б.Даваадорж нарын хүмүүс эсэргүүцэж байжээ.

Сонирхуулахад, дээрх ТББ болон иргэд манай улсад болдог ихэнх эсэргүүцлийн жагсаалд оролцож, заримыг нь зохион байгуулдаг билээ. Тиймээс ч "жагсаалын ченжүүд” гэж нэрлэх нь бий. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэнчлэн "Эрдэнэцагаан суманд хийгдэх байсан нефтийн хайгуулыг дээрх иргэд, иргэний нийгмийн байгууллагууд гаднын байгууллагаас санхүүжилт авч эсэргүүцэж" байсан байж болзошгүй байна.

Эх сурвалж: Isee.mn

“Босоо Хөх Монгол”, “Ард түмний штаб” зэрэг ТББ-ууд гаднаас санхүүжиж Монголын нефтийн хайгуулыг эсэргүүцсэн байж болзошгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани