Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уранаа хэрэглэвэл “унтраалга”-тай болно

Уранаа хэрэглэвэл “унтраалга”-тай болно

 

Манайх чинь эрчим хүчний хэрэглээнийхээ ихэнх хувийг нүүрс түлж, маш их ус зарцуулдаг дулааны цахилгаан станцуудаас хангадаг. Бас нэлээд хэсгийг нь хоёр хөршөөсөө импортолдог. ОХУ-д гэхэд жилдээ хэдэн арван сая хүртэлх ам.доллар төлдөг. Цахилгаан эрчим хүч худалдан авсаны хөлс шүү дээ.

Эрчим хүчний ийм хараат байдал нь Монгол Улсыг стратегийн маш эмзэг нөхцөл байдалд байлгасаар байна. Ялангуяа цар тахал, дайн дажны улмаас хямарсан геополитикийн нөлөөгөөр байдал улам хүндэрч болзошгүй. Тиймээс "...Энэ өвлийг лаа барьж өнгөрөөх үү” гэдэгтээ тулав.

Харин саяхан Эрчим хүчний шинэхэн сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулганд Ерөнхий сайдын хамт оролцсон. Тэр үеэрээ Монгол Улсад цахилгаан эрчим хүч дутагдалтай үед импортын цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар ярьж тохиролцож чаджээ.

Гэхдээ энэ бол өнөөх л хараат байдлын өрөвдөлтэй тал л даа. Манай тог цахилгааны  "унтраалга” Орост байна л гэсэн үг.

Түүнээс гадна дарвал эсвэл дарахгүй бол Үүнээс гадна Дорнын эдийн засгийн VII чуулганы үеэр ОХУ-тай эрчим хүчний хэд хэдэн төслийг эхлүүлэх талаар ярилцсан байна.

Гэвч энэ бас л шийдэл биш. Эрчим хүчний түүхий эдүүдийн үнэ өсөж, эрэлт нь нэмэгдэж буй өнөө цагт ганц найдвартай гаргалгаа бол ураны ашиглалт юм.

"...Мэдэхгүйд эрээн цоохор” гэдэг шиг "...Уран бол аймшиг” гээд бид ойлгочихсон. Фүкүшимагийн цахилгаан станцын сүйрэл энэ тэрийг яриад сүйд болно. Ер нь бол тэр сүйрлээс хойш дэлхий дахин нэг хэсэг цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан. Гэвч одоо дэлхий нийтээр цөмийн эрчим хүч рүү чиглэж байна.

Одоогоор дэлхийн 32 улсад 438 цөмийн цахилгаан станц ажиллаж байна. Эдгээр цөмийн цахилгаан станц дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэдэг. Ингээд зогсохгүй улс орнууд дахиад ч цөмийн реакторууд барьж эхэлжээ. Ердөө саяхны мэдээллээр дэлхий дахинд 56 цөмийн цахилгаан станц шинээр баригдаж байгаа аж. Цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээр Америк, Франц, Орос, Хятад зэрэг улс тэргүүлдэг байна. Ялангуяа Хятад, Орос улсууд сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчинд онцгой анхаарах болсон. Одоогоор Хятадад 53, Орост 37 цөмийн цахилгаан станц ажиллаж буй. Дахиад ч нэмж барьж байна. Хятад л гэхэд хамгийн олон буюу 17 цөмийн цахилгаан станц, харин Орос дөрвийг барьж байгаа аж. Мөн Герман улс хаахаар төлөвлөж байсан цөмийн цахилгаан станцуудаа үргэлжлүүлэн ажиллуулах гэж байгаа бол Япон  цөмийн станцуудаа дахин нээхээр болсон байна.

Тэгвэл энэхүү цөмийн эрчим хүчний түүхий эд нь уран болдог. Ураны ханш олон улсын зах зээлд өсөж байна. Хамгийн сүүлийн байдлаар нэг фунт буюу 450 орчим грамм ураны ханш 48 ам.долларт хүрчээ. Олон улсын цөмийн ассоциацийн тооцоогоор ураны эрэлт ирэх 20 жилд 160 хувиар өсөх төлөвтэй байна.

Хамгийн гол нь дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цаашлаад өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд цөмийн эх үүсвэрийг барьж байгуулсаар байгаа аж. Өөрөөр хэлбэл, цөмийн цахилгаан станц нь нүүрстөрөгчийн ялгаруулалтаараа усан цахилгаан станцын дараа орох байгаль орчинд хохирол багатай эрчим хүчний эх үүсвэрт тооцогддог байна. Мөн нэг кг цэвэр уран нь 1000 тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулдаг юм байна.

Гэтэл Монголд ураны нөөц байна. Эрдэмтэн судлаачдын тооцоогоор Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т ордог гэсэн мэдээлэл бий. Харин албаныхны мэдээллээр 2020 оны байдлаар Монгол Улсын ураны нөөц 192 мянган тонн гэж тогтоожээ. Энэ нөөц цаашид өсөх боломжтой гэж судлаачид үздэг.

Түүнчлэн Монгол Улс "Алсын хараа 2050” хөтөлбөртөө "...2041-2050 онд ураны нөөцөө ашиглан хамгийн найдвартай, аюулгүй цөмийн станц байгуулна” гэж тусгасан. Үүнтэй холбоотойгоор олон улсын болон төрийн хөрөнгө оруулалттай ураны төслүүд ч хэрэгжиж байна.

Гэвч эдгээр төслүүд бодлогын гэхээсээ хэсэг бүлэг хүний нөлөөгөөр удаашрах хандлагатай байна. Яагаад гэхээр, дээр хэлсэнчлэн  "...Мэдэхгүйд эрээн цоохор” гэдэг шиг "...Уран бол аймшиг” гэсэн буруу ойлголттой холбоотой юм. Хэрвээ тийм бол өдийд уранаа хэрэглээд цөмийн эрчим хүч гаргаад байгаа Орос, Америк, Хятад, Япон, Герман улсууд сөнөж дуусч байгаа биз дээ. Тэгэхээр одоо "...Уран гэж юу вэ. Хор хохирол, ашигтай тал нь юу юм бэ” гэдэг дээр жаахан саатаж ойлгох нь зөв болов уу даа. Хэрвээ бид уранаа ашиглаж чадвал өөрсдөө "унтраалга”-тай болно. Эрчим хүчний хараат байдлаас гарах маш том алхам болно шүү.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Уранаа хэрэглэвэл “унтраалга”-тай болно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 14:03
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани