Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

SPEAK OUT: Нүүрсний орлого Хятадад эргэлдэж, бараа болон орж ирж байгааг гишүүд эсэргүүцэж байна

SPEAK OUT: Нүүрсний орлого Хятадад эргэлдэж, бараа болон орж ирж байгааг гишүүд эсэргүүцэж байна

 

УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрдэнэс таван толгой”-оос их хэмжээний мөнгөний урсгал Хятадын компани руу, тэр дундаа барилгын компани руу гарчээ. Энэ нь ам.долларын ханшийг огцом өсгөх, валютын нөөцийн хомсдолд хүргэх гол нөлөөлөл үзүүлсэн” хэмээн Монголбанкны ерөнхийлөгчөөс лавласан. Гишүүний хэлснээр нүүрсээ бид зараад л байдаг харин орлого нь Монгол руу буцаж ордоггүй, Хятадад барилгын материал болж, манайх руу оффтейк гэрээ гэх зүйлээр халхавч болон орж ирж байгаа нь ам.долларын ханш өсөх гол шалтгаан болж байна. Нөгөөтэйгүүр нүүрсний орлого гэх 2,5 тэрбум ам.доллар хятад барилгын компани руу орсон гэх. Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энэхүү хөрөнгө Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн талд баригдах цахилгаан станц”-ын төсөлд барилгын материал болж зарцуулагдсан” гэж хариулсан байдаг. Нүүрсний орлого Монголд бус Хятадад эргэлдэж байгаа нь эдийн засгийн хямрал, валютын нөөцийн хомсдол, төгрөгийн ханшийн уналтад голлож нөлөөлж байгаа юм. Тиймээс энэхүү нүүрсний орлого, мөнгөний урсгал яагаад Монгол руу орж ирэхгүй байгаа, ямар барилгын компаниуд, ямар төсөл хөтөлбөрүүд үүнд хамаатай эсэх асуудлаар УИХ-ын гишүүдээс тодрууллаа.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Парламентын засаглалтай улсад ийм асуудлыг УИХ-аар оруулж шийдэх ёстой. Нэгдүгээрт, ийм гэрээнээс Монголын төр татвар авч чадахгүй байгаа нь парламентын эрх мэдэлд халдсан хэрэг гэж ч дүгнэж болно. Хоёрдугаарт, газрын баялаг хатуу валют болж Монголд орж ирэх ёстой. Ингэснээр валютын ханш тогтворжиж үнийн өсөлт хэт цойлохгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлж байх ёстой. Гуравдугаарт, Монголбанкны мөнгөний бодлогод харш үйлдэл байна гэж дүгнэж болно. Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн 6-д Газар доорх байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан байдаг. Энэ гэрээний хувьд компанийн захирлын өмч болсон байна. Тавдугаарт, ийм гэрээний цаана авлига нуугдаж байдаг. Энэ бүхнийг дүгнэвэл Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан үйлдэл мөн. Оффтейк гэрээний хувьд ийм байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Өнгөрсөн жилүүдэд нүүрсний үнэ огцом өсч, зарим үед боомт дээр арилжаалах үнэ 500 ам.долларт хүрч байв. Гэтэл манай нүүрс уурхайн амны үнээр буюу ердөө 60-70 ам.доллараар зарагдаж, зөрүү нь хилийн цаана оффшор дансанд үлдсэн нь үнэн. Энэ бол сүүлийн 15 жилийн нүүрсний далд пирамидын хийсэн хулгай юм. Ядаж орж ирж байгаа жаахан орлогоо төсөвт төвлөрүүлж, УИХ-аар иргэдэд нээлттэйгээр хэлэлцэж, зарцуулах ёстой санхүүжилтийг улсын нууцад оруулж, зах зээлийн үнээс хэд нугалсан төмөр зам зэрэг ажлыг санхүүжүүлсэн нь бас л хулгай. Ядаж тавьсан төмөр замын нэг нь мухар, нөгөөх нь ашиглалт байхгүй. Нууцад оруулсан гэрээг ил болгож, хулгайг зогсоох нь зөв. Гадаад валютын нөөцөө алдсан өнөө үед хулгайн гэрээнүүдийг хойш тавьж, яаралтай ам.доллараар нүүрсээ зарах л хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: -Их хэмжээний мөнгийг төсвийн гадуур хяналтгүй захиран зарцуулах эрх байхгүй. Харин тэр станцын асуудлаар ёстой мэдэхгүй байна. Ам.долларын шинэ эх үүсвэр бий болгох, валютын нөөцийг нэмэгдүүлэх хэцүү дээ. Юуны өмнө энэ бүх долларыг гаргахгүй барих, орлогоо центээр нь тоолох нь чухал.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -Бартер, оффтейк зэргийг би хувьдаа дэмжихгүй байгаа. Үнэхээр бараа, материал авах шаардлагатай бол дотоодод орж ирсэн хөрөнгөөрөө буюу өөрсдийнхөө мөнгөөр л авч байх естой. Өөрөөр хэлбэл, мөнгийг нь төлөөд л авах нь зөв юм. Бөөрөлжүүтийн станцын асуудал УИХ-ын чуулганаар орж байгаагүй. Харин Засгийн газрын тэмдэглэлтэй, Хөгжлийн банкны санхүүжилттэй л юм байна лээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: -Энэ талаар надад нарийн мэдээлэл алга. Энэ сэдвээр яриа өгөхөд мэдээлэлтэй байж өгөх нь зөв болов уу. Оффтейкийн гэрээгээр борлуулсан их хэмжээний нүүрс байдаг л бололтой.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: -Таны байр суурьтай санал нэг байна. Нүүрсний орлогыг яаралтай оруулж ирэх нь зөв. Тэгж байж бид валютынхаа нөөцийг нэмэгдүүлээд зогсохгүй ханшийн өсөлтийг тогтоож чадна.

Сангийн сайд Б.Жавхлан: -Энэ асуудлаар зөндөө хэлсэн. Үүнийг бүгд л ярих ёстой байна. Тиймээс Засгийн газраас энэ асуудлаар онцгой анхаарч, зарим арга хэмжээг авч ажиллаж байгаа. Тухайлбал, Эрдэнэс таван толгой компани дээр онцгой дэглэм тогтоосон. Тиймээс урагшаа гарч байгаа нэг тонн нүүрс болгон эргээд валют болж орж ирдэг ийм чиглэл барин ажиллаж байна. Энэ асуудлаар Эрдэнэс таван толгой компани дээр ажиллаж байгаа бүрэн эрхт төлөөлөгчид тайлангаа тавьсан. Тайлангаас харахад нааштай үр дүнгүүд эхнээсээ харагдаж байгаа. Улмаар цаашид хоёр долоо хоног тутам Засгийн газарт тайлангаа тавьж байхаар болсон. Тиймээс энэ асуудлыг тухай бүрд нь Засгийн газраас мэдээлээд явна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Нүүрсний орлогын тухайд хэд нь ороогүй, хэд нь орсон, татвар төлсөн эсэх асуудлыг бүгдийг нь шалгах ажил хийгдэнэ гэж үзэж байна. Бөөрөлжүүтэд баригдах цахилгаан станцын төсөл УИХ-д танилцуулагдаагүй байна, одоохондоо. Хятадын хөнгөлөлттэй зээлээр тавдугаар станцыг тэнд барина гэсэн яриа яваад байгаа юм билээ. Түүнээс биш яг эцсийн байдлаар шийдэгдсэн зүйл байхгүй. Энэ жилийн тухайд суурилагдсан хүчин чадлаасаа 10 гаруй хувиар хэрэгцээ нь давж байгаа. Энэ утгаараа дараагийн станцыг барихгүй бол болохгүй. Жил бүр 5-6 хувиар хэрэгцээ өсдөг. Тиймээс Монгол Улсын хамгийн том асуудал бол цахилгаан эрчим хүч, дулааны хангамжийн асуудал юм. Аливаа зүйлд эрх ашгийн эрэмбэ гэдэг зүйл байдаг. Богд Хан төмөр зам барих, Дорнодын Тамсагаас Дорноговь руу татах нефтийн хоолой барих зэрэг нь чухал. Өмнөговьд төмөр зам барих нь ч бас чухал. Яг энэ хямралтай, валютын нөөц хомсдолд орчих үед нөгөө оффтейк гэрээ гэдгээр валют нь гадагшаа гараад тэр нь барилгын материал болж орж ирээд байгаа нь буруу. Энэ бол хямралыг улам өдөөж байгаа асуудал.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Энэ асуудалтай бүрэн санал нэг байгаа. Манай нам, сөрөг хүчний зүгээс энэхүү асуудалд шаардлага тавьж ажиллах болно.

https://dnn.mn/
SPEAK OUT: Нүүрсний орлого Хятадад эргэлдэж, бараа болон орж ирж байгааг гишүүд эсэргүүцэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани