Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төмөр замынхны тэвхнээс болж төсвийн орлого тасалдсаар байх уу

 

Төмөр замынхны тэвхнээс болж төсвийн орлого тасалдсаар байх уу

 

Өнгөрөгч долоо хоногт ирэх оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууслаа. Ирэх оны төсөв ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөв гэдэг шиг л болж байна. Өмнөх жилүүдэд эхлүүлсэн төсөл арга хэмжээнүүдээ дуусгах тухай л бодохоос биш шинэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын тухайд бодох ч юм биш.

         Ядаж байхад улсын өр 33 тэрбум ам доллар давж, ноён долларын ханш өдрөөс өдөрт тэнгэрт хадсаар. Энэ хэцүү үед итгэл найдвар гагцхүү уул уурхайн экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, төмрийн хүдэр, жоншны экспорт дээр л тогтож байгаа. Тиймээс ирэх онд 36,5 сая тн нүүрс экспортлох том зорилт тавьсан. Нэг тонн нүүрсийг 110.8 ам доллар байхаар тооцоож байгаа. Гэхдээ төдий хэмжээний нүүрс өдий хэмжээний үнээр зарж чадах эсэх нь нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын цар тахлын хоригтой холбоотойгоор цаашид хил нээлттэй байх эсэхээс шууд хамаарна.

         Гэтэл дайран дээр давс гэгчээр өөрсдөө бид экспортдоо тээг садаа болж ирсэн тэнэг үйлдэл олон хийсэн. Авах тал нь үгүй гээгүй байхад дулааны аргаар боловсруулсан махаа өөрсдөө хэл ам хийж, экспортоо зогсоож махны экспортоо таг гацаасан гашуун сургамж бий.

Гэтэл одоо мөн л нүүрсний экспортдоо хориг тавиад эхэлж. Дээрээс нь УИХ, Засгийн газар нь нүүрсний экспортоо нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалтыг дэмжинэ, хөрөнгө оруулагчдаа тонон дээрэмддэг байдлыг таслан зогсооно гэх зэргээр ухааны ухааны юм ярьсаар байгаа ч дунд доод шатанд нь тэр бүхнийг хоосон уриа болгон замхруулагчид хаа сайгүй.

        Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон талаар ЦЕГ-аас 50, АТГ-аас таван хэргийн мэдээлэл ирүүлсэн тухай мэдэгдсэн. Энэ мэдэгдлийнхээ үеэр "Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас нүүрс тээвэрлэдэг Сауд Гэйт компани 2017 онд УБТЗ-ын эзэмшил газрыг түрээсийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн. Гэтэл УБТЗ үндэслэлгүйгээр газрын түрээсийг огцом нэмж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон” асуудлыг цохон дурдаж энэ мэтээр хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж буй ноцтой хэрэг зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээлгэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.

Уг нь уг авто тээврийн терминалыг УБТЗ санаанд оромгүйгээр түрээсийн үнээ өсгөж гацаанд оруулаагүй бол тус талбайгаар дамжин Монголын 10 гаруй ААН сар бүр 10 сая ам долларын нүүрс БНХАУ-д экспортлох боломж алдагдахгүй байв. 

БАРИМТ №1: Хамгийн сонирхолтой нь, УБТЗ ХНН-ээс Гаалийн ерөнхий газарт хандан "Сауд гэйт” ХХК-ийн ашиглаж байгаа уг талбайг өөрийн мэдэлд авсантай холбогдуулан гаалийн хяналтын бүс болгож өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргасан ч  тус газар нэгэнт хөрөнгө оруулагч талтай хууль ёсны гэрээ байгуулан хамтарч ажиллаж байгаа тул өөр хэн нэгний хүсэлтээр гаалийн хяналтын талбайг шилжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгджээ. Мөн хэрэв шинээр гаалийн хяналтын бүсээр зарлуулах хүсэлтэй байгаа бол журамд заасны дагуу өөрийн хөрөнгөөр талбайг тохижуулсан, хашаа барьсан, камержуулсан талаарх холбогдох баримтаа ирүүлж дахин хандах шаардлагатай гэсэн хариуг тэдэнд өгсөн байна.

БАРИМТ № 2: Сауд гэйт ХХК-ийн ашиглаж байгаа талбайд хадгалагдаж байгаа нүүрсийг  аравдугаар сарын 10-наас тонн тутамд нь 500 төгрөгөөр тооцон түрээсийн үнэ авахаар УБТЗ шийдвэрлэжээ. Гэтэл энэ нь бодит байдал дээр хэрэгжих ямар ч боломжгүй болжээ. Тухайлбал, тус терминалаас 20.000 тонн ачааг гаргах болоход зөвхөн 16 хоногийн хөлс нь 140 сая төгрөг болсон байна. Хил гаалийн асуудлаас шалтгаалан ачаа тээвэрлүүлэгч компаниуд хэд хоног хадгалуулах нь тодорхойгүй. Тиймээс ийм нөхцөлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэдгээ тэд илэрхийлсэн байна

БАРИМТ № 3: Хөрөнгө оруулсан, хууль журмын дагуу гэрээ байгуулан түрээсэлж байсан талбайгаа УБТЗ-д дээрэмдүүлсэн Сауд гэйт ХХК талбайн түрээсийн гэрээг дахин сунгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Тэгэхээр шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд "Сауд гэйт" ХХК талбайгаа чөлөөлөхгүй. Хуулиар хамгаалагдсан ийм эрх тэдэнд бий. Тус талбайг хүч түрэн булааж авах эрх УБТЗ-д байхгүй.

       Энэ бүхнээс дүгнэн үзэхэд УБТЗ-ын хөрөнгө оруулагчдыг хөөж туусан увайгүй үйлдлээс шалтгаалан Монгол улс зөвхөн энэ терминалаар дамжуулан сар бүр 10 сая ам долларын нүүрс экспортлох боломжоо алдсаар л байна. Шүүхийн маргаан дор хаяж жил гаруй хугацаанд үргэлжилж таарна.

Ялагч нь мөддөө тодрохгүй эл маргаанаас үүдэн хөрөнгө оруулагч хувийн хэвшил, тэдэнтэй хамтарч ажилладаг үндэсний компаниуд, эцсийн бүлэгт Монгол Улс хохирогч болж байна.

      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтын нэгдмэл байдал чухал” гэж саяхан мэдэгдсэн. Гэтэл дээрээ байгаа төрийн бодлогыг уландаа дэвсэлж, доороо байгаа хөрөнгө оруулагчийг дээрэмдэн тонож төмөр замынхан тэвх тавьж, төсвийн орлого тасалдахад гол дүрд тоглосоор байна.

Төгрөг үнэгүйдэж, доллар галзуурч, эдийн засаг "сэхээний тасаг”-т амь гол нь тасрах шахам тарчилж байхад тэд тийм л хувь нэмэр оруулж байна.

https://ergelt.mn/news/21/single/27125


Төмөр замынхны тэвхнээс болж төсвийн орлого тасалдсаар байх уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани