Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой

COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой

 

Б.ДОЛЖИНЖАВ

 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт "COP27” энэ сарын 6-нд Египет улсын Шарм Эл-Шейх хотноо эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж ихэсч, хэт халалтын температур түүхэнд байгаагүй ихээр нэмэгдсэн цаг үед энэ удаагийн уулзалт болж байгаагаараа онцлог. Жил бүр болдог энэ уулзалтаар НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 1992 оны гэрээнд гарын үсэг зурсан орнууд дэлхийн дулаарлыг хязгаарлах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ хэлэлцдэг билээ. Энэ сарын 18-нийг хүртэл үргэлжлэх уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэх хийгээд улс орнууд ямар амлалт өгсөн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

ПАРИСЫН ГЭРЭЭНИЙ АМЛАЛТ БИЕЛСЭН ҮҮ?

 

Юун түрүүнд "COP” хэмээх үг нь "Conference of the Parties" буюу "Талуудын бага хурал” гэсэн утгатай. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 1992 оны гэрээнд гарын үсэг зурсан орнуудыг талууд хэмээн  нэрлэж байгаа юм. Хүнээс хамааралтайгаар буюу хүн төрөлхтөн байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг чулуужсан түлшийг шатааж эрчим хүчний болон бусад хэрэгцээгээ хангаж байгаагаас үүдэн ялгарсан хүлэмжийн хий нь дэлхийн дулааралд нөлөөлж байгаа нэн тэргүүний хүчин зүйл юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC) болон НҮБ-ын цаг уур судлаачдын тооцоолсноор дэлхийн температур 1.1 градусаар нэмэгдсэн агаад цаашид 1.5 хэмээр өсөх магадлал өндөр байна. Хэрэв дэлхийн температур 1850 оныхоос 1.7-1.8 хэмээр нэмэгдвэл дэлхийн хүн амын тал хувь нь хэт халалтаас болж шанална гэсэн тооцооллыг дээрх судлаачид гаргажээ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд НҮБ-ын гишүүн 194 орон Парисын гэрээнд 2015 онд гарын үсэг зурж, дэлхийн цаг агаарын температурын өсөлтийг 1.5 градуст тогтоон барихын төлөө хичээн ажиллахаа амласан билээ. Тиймээс энэ жилийн "COP27” хуралд 200 гаруй Засгийн газрын тэргүүнийг урьжээ. Засгийн газрын тэргүүнүүдээс гадна хүрээлэн буй орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хандивлагчид, бизнесийн компани, судалгааны төвүүд тус хуралд оролцож байна.

Тав дахь удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Египет улсад буюу Африкт боллоо. Тус тив уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшгийн өндөр эрсдэлээрээ олон нийтийн анхаарлын төвд байгаа эмзэг бүс нутаг юм. Тодруулбал, ган гачгаас үүдэлтэй хүнсний аюулгүй байдал алдагдаж, Африкийн зүүн хэсэгт одоогийн байдлаар 20 сая хүн хүнсний хомсдолд ороод байна.

 

ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРӨӨ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД НЭХЭМЖИЛНЭ

 

Хуралд оролцож байгаа улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулдаг. Энэ жилийн "COP27” уулзалт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах, энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хөгжиж байгаа орнуудад санхүү болон техникийн тусламж үзүүлэх гэсэн гурван үндсэн зорилт дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Өндөр хөгжилтэй орнууд 2020 он гэхэд хөгжиж байгаа орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэхэд нь туслахын тулд жилд 100 тэрбум ам.доллар зарцуулахаа 2009 онд амлаж байсан. Гэвч энэ зорилтдоо хүрээгүй бөгөөд 2023 он хүртэл хойшлуулаад байна.Эдгээрээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд хэдийнэ өртөж их хэмжээний хохирол амссан орнуудад тусламж үзүүлэх, нүүрсний хэрэглээг бууруулахад онцгойлон анхаарахаар төлөвлөжээ. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хохирсон улс орнуудад нөхөн төлбөр олгох эсэх нь энэ удаагийн уулзалтын хамгийн чухал хэлэлцэх асуудал байх юм.

Хөгжиж байгаа орнуудын тухайд үйлдвэрлэл ихээр явуулдаг чинээлэг орнуудыг тэдэнд нөхөн төлбөр олгох ёстой гэж сүүлийн 30 жилийн турш шаардаж байна. Тухайлбал, АНУ, Хятад, Энэтхэг, Бразил, Индонез болон Өмнөд Африк, Европын холбооны орнуудыг чулуужсан нүүрсийг хэт их хэрэглэдэг учир уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө ихтэй хэмээн буруутгаж байгаа юм.Тиймээс яг хэзээнээс нөхөн төлбөрөө олгож эхлэхээ тодорхой болгох шахалтыг хөгжиж буй орнууд энэ уулзалтаар үзүүлэхээр төлөвлөжээ.

 

ИХ БРИТАНИ, АНУ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИНЭ

 

Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак даваа гарагт илтгэлээ танилцууллаа. Энэ үеэр дэлхийн улс орныг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ хурдан нэмэгдүүлэхийг уриаллаа. Орос-Украинд үүссэн хурцадмал асуудалтай холбоотойгоор авсан зарим хориг арга хэмжээ улс орнуудыг чулуужсан нүүрснээс эрчим хүчний хэрэгцээгээ хангахаа зогсоох цаг нь болсны тод дохио болсон гэдгийг тэрбээр санууллаа. Их Британийн экс ерөнхий сайд Борис Жонсон мөн энэ уулзалтад оролцжээ. Харин ханхүү III Чарльз ирээгүй байна. Гэхдээ тэрбээр Букингемийн ордонд энэ дээд хэмжээний уулзалтын өмнөх хүлээн авалтыг хийжээ.

Мөн Америк улс хөгжиж байгаа орнуудад хэрэгжих сэргээгдэх эрчим хүний төслүүдийг санхүүжүүлэх хүсэлтэй байгааг Жо Байдены захиргаа мэдэгджээ. Тус улс нүүрсийг салхи, нар болон бусад сэргээгдэх эрчим хүчээр орлуулж эрчим хүчний хэрэглээгээ хангах гэж хичээж буй орнуудад туслахад  хэдэн арван тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө зарлалаа.

 

УУР АМЬСГАЛЫН ХОР ХОХИРЛЫГ БУУРУУЛАХАД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ОРНУУД

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон илтгэлээ тавих үеэрээ "Европын орнууд ядуу орнуудад олон жилийн өмнөөс тусалж эхэлсэн. Одоо бусад барууны орнууд илүү их зүйл хийх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөхөн төлбөрийг зөвхөн Европ тив л төлж байна. Бусад тивийн орнуудыг нөхөн төлбөрөө төлөхийг шаардах ёстой” гэж ярьсныг "New York Times” сонин дамжуулав. АНУ-ын тухайд нөхөн төлбөр төлөх асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн  ч шинэ санхүүжилт олгохыг зөвшөөрсөнгүй. Тиймээс дээрх үгээ Макрон Америкт хаягласан байх магадлалтай хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Харин Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен "COP27” уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлыг хэрхэн багасгах, урьдчилан сэргийлэх шийдлийг илэрхийлэх ёстой. Үүнд анхаарах цаг нь яг одоо ирээд байна” гэж ярьжээ.

Зөвхөн Шотланд улс 2.2 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоо өнгөрсөн жилийн уулзалтаар амласан билээ. Энэ удаа ч Шотландын анхны ерөнхий сайд Никола Стуржеон 5.7 сая ам.долларыг нэмж олгохоо амлаад байна. Тэрбээр "Баян орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс болж хохирол амссан улс орнуудад нөхөн төлбөр олгохыг бид шаардах ёстой. Илүү бодит алхам хэрэгтэй байна” гэж индэр дээрээс хэлжээ.

Урсулагийн дараа илтгэл тавьсан Ирландын Ерөнхий сайд Мишеал Мартин уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлоос эмзэг орнуудыг хамгаалах чиглэлд 10 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн юм.  Мөн Австрали улс хөгжиж буй орнуудад туслах төсөлд 50 сая ам.доллар зарцуулахаа амлалаа. Үүнээс гадна жендэр, хөдөө аж ахуй, биологийн олон янз байдал гэсэн асуудлуудыг сэдэв тус бүрээр нь хэлэлцэх юм.Харин зарим шинжээчдийн хувьд "COP27” уулзалтаар ямар ч шийдлийг хэлэлцсэн хэдийнэ оройтсон хэмээн шүүмжилж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани