Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Удам дамжсан баялгийн хайгуулчид

Хөрсөн доор нь эрдэнээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан
Яндаж болшгүй далай шиг ээ
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
 
Бид нар эзэн нь болж төрөв өө...гэж Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ бичсэн байдаг. Тэгвэл эх орныхоо эрдэс баялгийг судлахад Я.Болд түүний хүү Б.Бат, Батын хүү Б.Билгүүн-Очир нар сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Энэ эрхэм хүмүүсийг "Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Удмын бахархал” буландаа онцлов. "Удмын бахархал” булан гурав дахь үеийн төлөөлөлтэй нь ярилцдаг бол энэ удаа Б.Бат түүний хүү Б.Билгүүн-Очир нартай ярилцсан юм. Б.Билгүүн-Очирын хувьд өвөөгийнхөө талаар бага зэрэг мэдэх учир Б.Баттай аав Я.Болдын талаар дурсан ярьсныг доор сийрүүлэн бичье.
 
ӨВӨӨГИЙН ДУРСАМЖ
 
сонин mn
Урд эгнээнд сууж байгаа хүмүүсийн баруун гар талд суугаа цагаан хувцастай хүн бол Я.Болд юм. Харин зогсож буй хүмүүсийн зүүн талын эрээн цамцтай хүн бол Б.Бат.Б.Батын ээж МУГЖ, профессор О.Ичинхорлоо.
 
Болдын аав Ядамсүрэн 1950-аад онд Ю.Цэдэнбалыг ерөнхий сайд байх үед тээврийн сайдаар ажиллаж байсан нам, төрийн хүн байжээ. Болд 1940 онд Ядамсүрэнгийн ууган хүү болон мэндэлжээ. Аав ээжийн гар дээр хүүхэд насаа өнгөрүүлж, 1958 онд ЗХУ-д Москвагийн геологи хайгуулын сургуульд элсэн суралцжээ. Энэ талаар Б.Бат "Хуучнаар ЗХУ-д геологи хайгуулын дээд сургуульд анхны мэргэжилтнүүдийг бэлтгэх үндэсний хөдөлгөөн өрнөхөд аав маань эхний хүмүүсийн нэг болж сургуульд явсан гэдэг. 1963 онд буюу ОХУ-д суралцаж байхдаа бие нь өвдөж Монголдоо эргэж ирсэн. Энэ үед МУИС геологийн салбартаа боловсон хүчин бэлтгэж эхэлж байсан учир аав маань эргэж явалгүйгээр МУИС-ийн геологийн сургуулийн анхны төгсөгч болж 1965 онд төгссөн байдаг. Ингээд 1966 оноос МУИС-даа багшаар үлдэж ажилласан” гэв. 1966 онд Я.Болд их сургуулийн залуухан багш байхдаа эхнэртэйгээ танилцсан байна. Эхнэр О.Ичинхорлоо нь Болгарын Софи хотын консерваторыг төгссөн дуурийн театрын шинэхэн дуулаач байжээ. Тэд гэр бүл болж 1968 онд том хүү Б.Бат төржээ. Түүний дараа 1973 онд охин Зул, бага охин Б.Гэрэл нь төрсөн байна.
 
Бат ээжийнхээ талаар "Миний ээж гавьяат жүжигчин, Ардын багш хүн. Чайковскийн нэрэмжит уралдааны шагналт Г.Ариунбаатарын багш. Урлагийн олон шавь төрүүлсэн гавьяатай нэгэн” гэсэн юм.
 
Харин Батын аав Я.Болд эхнэртэйгээ танилцсан үеэс эхлэн өөрийн амьдралын 37 жилийг үндэсний боловсон хүчин бэлтгэхэд зориулжээ. Тодруулбал, 1961 онд цөөн хэдэн оюутныг геологич мэргэжлээр бэлтгэх Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч МУИС-ийн газар зүй, геологийн тэнхим анх байгуулагдаж байжээ. 1982 он хүртэл МУИС-д геологийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэж байсан аж. Харин 1985 онд ШУТИС байгуулагдахад геологийн тэнхим нь МУИС-аас ШУТИС руу шилжжээ. Ингээд 1985 оноос ШУТИС-д геологичдыг бэлтгэдэг болжээ. Гэвч 1992 онд дахин МУИС-д шатах ашигт малтмал газрын тосны анги нээгдэж газар зүйн 5-6 оюутныг дахин сургаж элсэлт хийхээр болж Я.Болд болон н.Дашдаваа хоёр нэг лаборанттайгаар гурвуулаа эргэн ирж байсан гэдэг.
 
Геологийн салбар геоморфологийн салбар шинжлэх ухаан буюу газрын хэлбэр дүрс гадаргуу тэдгээрийн хэлбэр дүрсийг нь ашигт малтмалын том ордууд болон тэр дундаа шороон ордууд үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг шинжлэх ухаан юм. Тэгвэл Я.Болд Монголд геологийн салбарт геоморфологийн шинжлэх ухааныг үүсгэн байгуулсан хүн юм.
 
Энэ талаар Бат хэлэхдээ "Аав маань 1985 онд докторын зэрэг хамгаалсан. 200 гаруй геоморфологич хүнийг бэлтгэн гаргасан байна. Геологийн шинжлэх ухаанд геоморфологийн судалгааны аргууд эрэлт хэрэгцээтэй, үр дүн өгдөг чиглэл байдаг. Үүнтэй холбоотой 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сурах бичиг гаргасан. Ингээд аав маань их сургуульд багшилж байгаад 2000 онд 60 насны ойгоо тэмдэглэн 2003 онд таалал төгссөн. Харин ээж маань одоо ч үр ач бидэнтэйгээ амьдарч байна. 
 
ААВЫН ХӨРӨГ
 
сонин mn
Б.Бат эхнэр Б.Болормаа болон хүү Б.Билгүүн-Очир, охины хамт. 1994 он.
 
Б.Батын хувьд Я.Болдын ууган хүү болон мэндэлжээ. Тэрбээр энэ тухай "Миний хувьд хоёр эмэгтэй дүүтэй. Аав маань бас айлын том хоёр эмэгтэй дүүтэй байсан бол өвөө ч бас хоёр эмэгтэй дүүтэй байсан. Миний дараагийн дүү Б.Зулын хувьд ОХУ-ын сургуульд геологийн сургуулийг төгссөн. Геологич хүн байгаа. "Сентера гоулд", "Бороо гоулд" компанид төслийн менежер хийдэг. Харин бага дүү Б.Гэрэлийн хувьд ээжийн мэргэжлийг өвлөн урлагийн замналыг үргэлжлүүлэн төгөлдөр хуурч болсон” гэв. Б.Батын хувьд гурван настайгаасаа эхлэн аавтайгаа хамт оюутнуудын зуны дадлага, геологи хайгуулын ажилд явдаг байжээ.
 
Энэ тухай "Би дүү нартайгаа олон насны зөрүүтэй. Тиймээс аав минь жил бүрийн зун хөдөө явахдаа намайг дагуулж явдаг байсан. Есдүгээр анги хүртлээ дагаж явсан. Хэдийгээр би хүүхэд байсан ч судалгааны ажилд оролцож маршрутын дагуу өөрийн хэмжээнд багахан ажлыг хийдэг байлаа. Түүнээс гадна геологийн мэргэжил хүнд мөртлөө сонирхолтой ажил гэдгийг яс махандаа тултал мэдэрсэн” гэж байлаа.
 
Хамгийн сонирхолтой нь Б.Бат хэзээ ч геологич болохгүй гэдэг байжээ. Ээж нь хэцүү мэргэжил гэж мэддэг байсан учраас Болгарын Софи хотын их сургуульд хүүгээ суралцуулахаар хүсэлт илгээж байжээ. Ингээд түүнийг Х ангиа төгсөхөд нь Болгарын Софигийн их сургуулиас олон улсын сэтгүүлчээр сурах урилга нэр дээр ирж байжээ. Энэ талаар "10 ангиа төгсөөд Софигийн их сургуульд олон улсын сэтгүүлчээр сурах ёстой байсан хүн чинь нэг мэдсэн хоёрдугаар группээр буюу математик, физикийн шалгалт өгсөн. Гэтэл өндөр оноо авсан. Тэгээд дээд боловсролын хорооноос манай улсад сэтгүүлч хэрэггүй. Харин инженер хэрэгтэй гээд геологийн салбартай хувь заяаг минь холбосон. Яг энэ үед аав маань оюутнуудаа аваад зуны дадлагад явчихсан байсан. Надад зөвлөж туслах хүн байгаагүй. Ингээд би хүчээр шахуу геологчийн мэргэжлийг сонгож 1986 онд ОХУ-ын Эрхүүгийн политехникийн коллежид элсэж байв. Тэнд очоод хэлний мэдлэг гайгүй учраас хэлний бэлтгэлд суулгүй шууд үндсэн ангид орсон. Харин мэргэжлийн хувьд дээд боловсролын хороонд аавын шавь нар ажилладаг байсан нь нэг гэрт хоёр геоморфологич хэрэггүй. Тиймээс хүүг нь гидрогеологийн чиглэлээр сургая гээд намайг энэ мэргэжлээр анги сонгуулж байсан. Миний суралцсан мэргэжил бол гидрогеологи буюу газрын доорх усны судалгаа хайгуултай холбоотой барилгын инженер геологич гэдэг хавсарсан мэргэжил. Нэг үгээр хэлбэл инженерийн барилга байгууламжийн хөрс суурийн судалгааг хийхээс гадна барилгажилттай холбоотой мэргэжил юм” гэв.
 
сонин mn
Харин эхнэртэйгээ тэрбээр ОХУ-д суралцаж байхдаа буюу 1988 онд танилцжээ. Түүний эхнэрийг Б.Болормаа гэх ба дээд дамжааных нь оюутан байсан аж. Ингээд тэд гэр бүл болж 1989 онд хүүгээ төрүүлж 1991 онд сургуулиа төгсөж Монголдоо ирж байжээ. Б.Бат сургуулиа төгсөж ирээд 1991 онд Байгаль орчны яаманд геоэкологийн туслах ажилтнаас ажлын гараагаа эхэлсэн байна. Харин анхны судалгаа шинжилгээ нь хот суурин газрын барилгын ул хөрсний судалгааны ажил байжээ. Харин түүний эхнэрийн хувьд 1997 он хүртэл гэртээ байсан бөгөөд 1997 оноос Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
 
Б.Бат энэ тухай "Бидний амьдрал геологийн салбартай салшгүй холбоотой. Энэ салбарын амжилт бүтээл, алдаа оноотой бүгдийг нь туулж ирсэн. Би 1993 онд гуравдугаар сард МУИС-д анх багшаар орж байсан. Ингээд 2004 он хүртэл ажилласан. Үйлдвэрлэл дээр гадаадын хөрөнгө оруулалттай компанид найман жил ажилласан.
 
Тодруулбал, "Сентера гоулд", "Бороо гоулд", "Алтанрост" төслийн удирдагч, төслийн менежер хийж байсан. Хамгийн сүүлд "Монрост" компанид ерөнхий геологичоор ажилласан. 2011 оноос МУИС-даа багшаар ирээд 2018 он хүртэл тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2020-2022 онд УУХҮЯ-нд Геологийн бодлогын газрын даргаар уригдаж ажилласан. 2022 оны дөрөвдүгээр сард яамны ажлаа хүлээлгэж өгөөд сургуульдаа ажиллаж байна” гэсэн юм. Мөн Б.Бат нь Монгол Улсын зөвлөх инженер, барилгын ул хөрсний судалгаа чиглэлээр Монгол Улсын зөвлөх, геологи хайгуулын Монгол Улсын зөвлөх хайгуулч зэрэгтэй хүн юм.
 
МЭДЭЭ ОРОХ ЦАГААСАА ЧУЛУУН ДУНД ӨССӨН ХҮҮ
 
сонин mn
Гурав дахь үеийн төлөөлөл геологич Б.Билгүүн-Очиртой ярилцлаа.
 
-Таны хувьд геологич мэргэжлийг яагаад сонгох болов?
 
-Би нэгдүгээр сургуулийн урд Монгол-Энэтхэгийн сургуулийг төгсөж Энэтхэгт IT инженер мэргэжлээр хоёр жил суралцаж төгссөн. Ингээд Монголдоо ирж "Түшээ" дээд сургуульд дахин программ хангамжийн чиглэлээр суралцаж төгссөн. Мэргэжлээрээ ажилд орохдоо геологийн чиглэлийн компанид орсон. Яах ч аргагүй ингээд геологийн салбартай холбогдсон. Тодруулбал, "Макро майнинг", "Дата ресурс" компанид программ хангамж сургалт хариуцсан менежерээр ажилласан. Мөн олон улсын төслүүдэд ус, цаг уурын төслийн менежерээр ажиллаж байсан. Мэргэжил сонгох болоход аав, ээжийн мэргэжил нөлөөлж эхэлсэн. Хэдийгээр мэргэжил маань программ хангамж боловч геологчийн мэргэжил ойрхон байсан учраас 10 жилдээ газар зүй дээрээ автоматаар 100 гардаг байлаа.
 
-МУИС-д элсэн суралцсан гэсэн. Одоо программ дээр ямар ажлуудыг хийдэг вэ?
 
-2015 онд МУИС-д магистраар элсэж ашигт малтмалын нөөц тогтоох судалгааны ажлаар магистрын зэргээ хамгаалсан. 2018 оноос дахин доктрантаар суралцаж эхэлсэн. Энэ хавар төгсөнө гэсэн зорилт тавиад байгаа. Яг геологийн чиглэлээр өвөө, аав хоёрыгоо бодвол мэдлэг туршлага муутай. Харин ажлын хувьд программ дээр хүдрийн биет үүсгэх, нөөцийг нь тогтоодог.
 
-Өвөө, эмээгээ дурсан ярьвал?
 
-Аав ээж хоёр маань намайг оюутан байхдаа төрүүлсэн. Тиймээс би өвөө эмээгийн хүүхэд болсон. Манай үеийн хүүхдүүдийн хувьд бүгд л өвөө эмээгийн хүүхдүүд байдаг. Бага байхдаа хичээлээ тараад өвөө дээрээ очно. Өвөө маань геологийн тэнхимдээ л байж байдаг байсан. Мэдээ орох цагаасаа л чулуун дунд өссөн. Мөн өвөөгийнд чулуу үздэг төхөөрөмж, олон төрлийн чулуу байдаг байсан. Ажлын өрөөнд нь ороод багажаар нь оролдох, чулуунуудыг нь сонирхож үздэг байж билээ. Би аавынхаа бага дүүтэй нас ойролцоо. Тиймээс өвөө бид хоёрыг дагуулаад парк, дэлгүүрээр дагуулаад их явдаг байсан. 
 
-Сүүлийн үед залуучууд геологийн мэргэжлийг сонгох нь ховор болсон. Энэ талаар юу гэж боддог вэ?
 
-Геологичоор төгссөн залуусын хувьд ажлын байр бага болсон. Энэ нь сүүлийн жилүүдэд хайгуулын ажил зогсоосноос болсон. Тиймээс ажил байхгүй мэргэжлээр хэн ч элсэн суралцахгүй шүү дээ.
 
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
 
-Миний хувьд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань эрхзүйч мэргэжилтэй хүн бий.
 
 
Б.Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин  
Удам дамжсан баялгийн хайгуулчид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани