Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​

Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​

 

Монголчуудын "...Хэрүүлийн алим” дэлхийд гарлаа. Ер нь бол нүүрсний хулгайг "...Хэрүүлийн алим” гэхэд дэндүү зөөлдөнө. Яагаад гэвэл дэлхийн олон улс орны хэвлэл "...Улсынхаа боломжийг хулгайлсан улстөрчдийн эсрэг ард түмэн нь жагсаж байна” гэж мэдээлж байгаа нь үнэн. Тиймээс "...Дэлхийн шившиг боллоо” гэж халаглаад байх хэрэггүй юм.
 
Нүүрсний хулгайч МАН-д ч бий, АН-д ч байна. Хохирлыг тооцвол хэдэн их наяд гарна. Жинхэнэ алдагдсан боломж бол энэ. Маш харамсалтай. Ёстой л хонио чононд хадгалуулж ирсэн байгаа юм. Лавтай 10 гаруй жил ингэж зооглуулсан байдаг шүү. Нөгөөдүүл ч сайхан зоолж авсан. Нүүрсний хулгайг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал хэд хоног үргэлжиллээ. Жагсаалын "бай”-г өөрчлөх ажиллагаа энэ үеэр явагдлаа. Явсаар байгаад нүүрсний хулгайг гаргаж ирсэн засаг руу чиглүүлж ч үзэв.
 
Яг үнэндээ нүүрсний хулгайг илчилсэн нь энэ засаг түүхэн шийдвэр болж үлдэнэ шүү. 10 гаруй жилийн түүхтэй энэ хулгайг өмнөх бүх засаг, эрх баригчид мэдэж л байсан. Ингэж барьж авч, гаргаж ирээгүй.
 
Дээрээс нь нүүрсний хулгайг зогсоож, алдагдсан боломжийг илчлэх цаг үеийн шаардлага ч үүссэн. Ковид, араас нь Орос, Украйны нөхцөл байдал гээд Монголын байтугай, дэлхийн эдийн засаг хүндэрсэн. Импортоор амьдардаг Монголын хувьд маш хүнд цохилтод орж байгаа юм. Хятад хилээ хааж, Орос "цорго”-оо хаахад л монголчууд бид яаж алийгаа алдаж байна даа. Үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг гацааж 30 жил хоосон улстөржсөний гай л энэ. Тэгэхээр одоогийн болоод ирээдүйн хүнд үеийг бид яаж туулах вэ. Энэ бол энгийн хэрнээ маш хүнд асуулт болсон. Хариулт олоход маш хүнд. Харин ганц гарц байсан. Тэр нь алдагдсан боломж буюу Монгол Улсын эдийн засгаас хоёр дахин их нүүрсний хулгайн далд эдийн засгийг илчилж, "албан ёсны” болгох юм. Учир нь эдийн засгийн судсыг тэжээх цорын ганц гэж болох "цус” нь нүүрс байдаг. Гэтэл гуравны хоёр шахам нь нь хулгайн замаар ороод алга болчихдог. "...Таван литр сүү борлуулаад ир” гэхээр хоёр литрийнх нь мөнгийг л авчирч өгдөгтэй ижилхэн.
 
Шулуухан хэлэхэд, нүүрсний хулгайг зогсоохгүйгээр хэдэн мянган төмөр зам бариад тус болохгүй. Хэдэн арван боомт нээгээд ч хэрэг байхгүй. Явж явж "...Баялгаа тэнцүү хувааж идье” гэвэл энэ нүүрсний хулгайг таслахаас өөр ямар ч замгүй. Нэг үгээр, Л.Оюун-Эрдэнийн засагт одоо олон нийтийн тавиад байгаа шаардлага л үүссэн байгаа юм.
 
Гэвч нүүрсний хулгайг ил болгож, хулгайч нарыг нь барьж авна гэдэг айхтар хэцүү ажил аж. Нүүрсний хулгайн зарим хэрэг 2012 онд ч ил болж байв. 2017 оны үед том нүүрсэн мөргөцөг хулгайлсан нь бас илэрсэн. Нүүрсний гэрээ гээд бас л 10 жилийн "түүхтэй” хулгай байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хулгай тасралгүй, улам батжиж бүдүүрсээр ирсэн байгаа юм. Одоо энэ жагсаалаас тодорхой харж болно. Олон нийтийн жагсаалыг яаж хувиргаж байгаагаас шүү дээ.
 
"...Нүүрсчид мөнгөтэй байна. Хүчтэй байна” гээд Ерөнхий сайдын хашгираад байгаа нь үнэн. Хавар дөрөвдүгээр сард нүүрсний хулгайгаар мэдэгдэл хийсэн. Түүнээс хойш хууль хяналтынхан эрчимтэй ажилласан ч  дорвитой үр дүн гаргасангүй. Яагаад гэвэл нүүрсчид мөнгөтэй, хүчтэй байгаа учраас тэр.
 
Нөгөөтэйгүүр энэ хулгайч нарыг ховх татахын тулд тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай. Одоогийн тогтолцоо мухардалд орчихсон байна. Мухардалд орчихсон учраас Орос үлгэрийн манжин шиг сугарч өгөхгүй байгаа юм. Тэр нь тодорхой харагдаж байна. Тэр ч байтугай, нүүрсний хулгайч нар олон нийтийн жагсаалд "оролцчихсон” тууж явах юм. Хулгайч нь тэмцэгчийн дүртэй, тэмцэгч нь хулгайчийн оронд нүдүүлж байна шүү.
 
За яахав, одоо байгаа парламент, засаг хоёроо огцрууллаа гэж бодъё. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Магадгүй, нүүрсний хулгайг зарласан засгийн оронд нүүрсний хулгайч нар гарч ирнэ шүү. "...Мухардал” гэж үүнийг хэлээд байгаа юм. Тэгэхээр зүгээр л "...Давхар дээл” шиг биш, тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Хамгийн гол нь олон нийтийн сонгох эрх хангагдах учиртай.  Ийм л цаг үеийн шаардлагатай нүүр туллаа.
 
Эцэст нь ганц үнэнийг хэлэхэд, нүүрсний хулгай дээр хоёрхон тал бий. Нэг талд нь нүүрсний хэдхэн хулгайч, нөгөө талд нь 3.4 сая монголчууд байгаа юм. Өөрөөр хэлбэл, жагсагчид, засаг хоёр нэг талынхан гэсэн үг. Хэрэв засаг нүүрсний хулгайг нуучихаад "...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?! Тэгсэн бол асуудлыг шал өөрөөр ярих ёстой юм.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Нүүрсний хулгайг нуучихаад “...Нуур, нугас хоёр амгалан” гээд сууж байсан бол...?!​​​​​​​
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани