Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олборлох салбарын эцсийн өмчлөгчийг зарлах нийгмийн захиалга бүрдсэнийг анзаарч байна уу, та минь ээ!

Олборлох салбарын эцсийн өмчлөгчийг зарлах нийгмийн захиалга бүрдсэнийг анзаарч байна уу, та минь ээ!

 

Монголчууд дотооддоо нүүрлэсэн баялгийн хулгайтайгаа тэмцэж байна. Тэмцэх тэмцэхдээ хууль сахиулагч, санаачлагч, батлан хэрэгжүүлэгчдээс шударга үнэнийг шаардан Төв талбайдаа яг 10 хонолоо. Насны зааггүй жагсагчид тогтолцооны шинэчлэл, баялгийн тэгш хуваарилалт, эцсийн өмчлөгчийн мэдээлэл, боломжийг хулгайлагчдын нэрс, татварын гүйцэтгэл, нийт орлого, зарлагыг ил тод болгохыг шаардаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т зааснаар "Газрын доорх баялаг төр, ард түмний өмч байна” гэснийг сануулан мэдэх эрхийнхээ хүрээнд ийнхүү жагсацгааж байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаал, нам бүлэглэлээрээ дамжуулан баялгийг орд ордоор нь залгигчдын эсрэг нэгдэв. Далдын далдад үүрлэсэн бүтэн үе давхрыг ил болгож, хууль, эрх мэдэл, халдашгүй дархан эрхээр биеэ өвч хамгаалж, сүүлийн 30 жилд бэхжиж бий болсон хөрөнгөтөн ангитайгаа үзэлцэж байгаа юм.

Яг энэ өдрүүдэд сүүлийн 10 гаруй жил эрх баригчдын гар дамжиж тоосондоо дарагдаад байгаа "Олборлох салбарын ил тод байдлын тухай хууль”-ийг батлуулах, олны анхааралд авчрах, иргэдэд дээрх хуулийн гол ач холбогдлыг таниулах алтан боломж бүрдэж байна. Энэхүү хууль батлагдсанаар уул уурхай, олборлох салбарын хулгай арилахаас гадна Монгол Улсын нутаг дэвсгэрт олгогдсон олон мянган лиценз эзэмшигчдийн нэрс ил болж, эздийг дагасан авлига хумигдах давуу талтай.

ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛСНААР ОЛОН ХУУЛИЙН  ЗӨРЧИЛ, ДАВХЦАЛ АРИЛНА

Авлигатай тэмцэх газраас "Нүүрсний хулгайч” гэх эхний ээлжид баттай тогтоосон 17 иргэний нэрийг зарлав. Энэ бол дөнгөж эхлэл гэнэ. Цаашид ч газрын хэвлийгээс дураар хумсалж, төр түмний баялгийг хувьдаа зарцуулсан хулгай ил болох нь цаг хугацааны л асуудал боллоо. Хулгайчдыг барих, хуулийн цоорхойгоор тавиад туучихгүйн тулд салбарын чамбай хуультай байх нь чухал.

Монгол Улс Олборлох салбарын ил тод байдлын үзүүлэлтээрээ энэ оны байдлаар санасныг бодвол аятайхан үнэлгээтэй гарсан байх юм. 2022 оны байдлаар олборлох салбарт 1700 орчим компани ажиллаж байгааг Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонгоос тодрууллаа.

Тэрбээр "УУХҮ-ийн Сайдын 2022 оны 5 сарын 31-ний өдрийн тушаалаар компаниуд тодорхой маягтаар тайлан гаргадаг болсон. Үүн дотроо эцсийн өмчлөгчийн мэдээллээ гаргана” гэчихсэн. Энэ тушаалын хүрээнд тайлан нэгтгэлийн ажил улам бүр сайжирсан таатай мэдээтэй байна. Компаниудын мэдээллээ тайлагнасан байдлыг харвал, 1592 компани 2021 оныхоо ил тод байдлын тайлангаа гаргасан. Түүнээс 800 орчим компани эцсийн өмчлөгчөө зарлаж, УУХҮ-ийн Сайдын гаргасан тушаалын хэрэгжилтийг хангасан байна” гэлээ.  

Тэгвэл ил тод байх, эцсийн өмчлөгчийг зарлах гэж юу болох, ямар үр ашигтайг доор сийрүүлье. Харин компани, аж ахуйн нэгжүүд ил тод байхыг эрмэлзэж байгаа нь сайн ч хууль эрх зүйн орчинд шийдвэрлэх асуудал бийг энд дурдъя. Тухайлбал, уул уурхай, олборлох салбарын олон хуулиуд өөр хоорондоо уялдаагүй, зөрчил үүсгэдэг, давхцал бий болдгоос аж ахуйн нэгж, компаниуд мэдээллээ дахин дахин өгөх сонирхолгүй болдог нь үнэн юм. Энэ талаар "Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн, хүний эрхийн эксперт Н.Баярсайхан хөндлөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Одоо харин Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг батлах ёстой. ХЗДХЯ дээр ажлын хэсэг гарчихсан, төслийг бэлтгэж байгаа юм. Удахгүй УИХ-аар хэлэлцүүлж батлах учиртай.

Энэ хууль яагаад чухал вэ гэхээр, олборлох салбарын эрхзүйн орчин сайжрах ёстой. Энэ салбарын олон хуулийн давхцлыг арилгах шаардлагатай. Энэ хуулийг батлахтай зэрэгцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгтэй. Учир нь, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль дээр эцсийн өмчлөгчийн овог нэрийг л мэдүүлэхийг тусгасан бол Олборлох салбарын ил тод байдлын мэдүүлгийг авахдаа эцсийн өмчлөгчийн дэлгэрэнгүй мэдээллийг шаарддаг. Тэгэхээр эдгээр зөрчлийг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл дээр арилгахад ХЗДХЯ-наас гарч ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн анхаарах ёстой” гэсэн юм.

Одоогоор ОҮИТБС-нд Эзэмшигчийн мэдээлэл гэдэгт тухайн иргэн компанийнхаа хэдэн хувийг эзэмшиж байгаа юм, тухайн компанийнхаа шууд удирдлагын багт ордог уу, санал өгөх эрхтэй юу, улс төрд нөлөө бүхий этгээд мөн үү, мөн бол АТГ-ын Үндэсний хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа ХОМ-т мэдээллээ өгдөг эсэх зэрэг нарийн мэдээллийг асуудаг байна. Гэтэл Нийтийн мэдээллийн ил тод байдлын шаардлагад дээрх мэдээллийг нэхдэггүй нь зөрчил үүсгээд байгаа юм. Энэ зөрчлийг арилгахад Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хууль үүргээ гүйцэтгэнэ. Олборлох салбарын олон олон зөрчил, давхцлыг арилгах чухал үүрэгтэй шинэ хууль мэндэлбэл эцсийн өмчлөгч ч, эрдэс баялгийн салбарт ч, иргэдэд ч ихээхэн ач тусаа өгөх нь ээ.

Уул уурхай, олборлох салбарт лиценз нь ил, эзэн нь тодорхой, гэрээ нь нээлттэй, шийдвэр нь оролцоотой, иргэд нь мэдэлтэй байх нь авлига буурч, татвар төлөхөөс зайлсхийдэг тогтолцоо нурж, мөнгө угаах боломж хязгаарлагдах юм. Хамгийн гол нь бизнесийн орчныг улс төрчдөөс салгахад ач холбогдол нь оршино.

Баялгийн тэгш хуваарилалт, ашиг хүртэгч эздийн нээлттэй мэдээлэл, олборлох салбарын ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, уул уурхайн салбарын санхүүгийн зах зээл дээрх гол тоглогчдын ассет менежмент хийх, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй хэрэгцээ ч бий.

Эдгээрээс ашиг хүртэгч буюу эцсийн өмчлөгчийг ил болгох ярвигтай бөгөөд, нэн чухал ажлыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хүрээнд Монгол Улс 2013 оноос зарлаж, нэгтгэж эхэлсэн бөгөөд уул уурхай, газрын тосны салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс 2020 оны байдлаар 800 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эцсийн өмчлөл ил тод болж байсан бол 2022 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 94850 хуулийн этгээд эцсийн өмчлөгчөө бүртгүүлжээ.

Энэ нь нийт ашиг хүртэгч эздээ зарлах боломжтой хуулийн этгээдийн 50 орчим хувь нь гэнэ. Манайх шиг салбар бүр нь авлигад өртөх өндөр магадлалтай, баялаг ихтэй, цөөн хүн амтай, газар нутаг уудам, газрын хэвлий дэх баялгаа ашиглахдаа бүх нийтийн оролцоог хангадаггүй улсад олборлох салбар ч гэлтгүй бүх салбарт ашиг хүртэгч, эцсийн өмчлөгчийн мэдээлэл ил тод болох нь олон талын эрсдэлийг бууруулах юм.

ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧӨӨ БҮРЭН ЗАРЛАХ НЬ ЭР ЗОРИГ, ШУДАРГА ЁС

Нэг үеийг бодвол олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нийгмийн хариуцлагатай, иргэд нь зүй ёсны шаардлага тавьдаг, эрх үүргийн оролцоог хаа хаанаа хангахыг чухалчилдаг болсныг Иргэний нийгмийнхэн онцолдог юм билээ. Үнэхээр иймэрхүү сайн жишиг тогтож байгаа бол энэ нь уул уурхайн салбарын хөгжлийн явцад гарч байгаа зөв загвар.

Аж ахуйн нэгжүүд иргэдэд мэдээлэл нээлттэй, үйл ажиллагаа олон нийтийн дэмжлэгтэй, хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа хууль ёсны байх нь ямар үр ашигтайг мэддэг болсон тул эцсийн өмчлөгчөө ил тод мэдүүлэх, ашиг хүртэгч жинхэнэ эздээ зарлахыг эрмэлздэг болсон нь сайшаалтай. Тэгвэл эцсийн өмчлөгч гэж хэнийг хэлэх вэ гэдэгт, "Тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг хэлнэ” гэж олон улсад үзэж байна.

Яг энэ зарчмаар далд оршдог ашиг хүртэгчдээ бүх салбартаа бүрэн ил тод болгосон улсын эхэнд Ботсвана, Чили, Армен, Гана, Украин, Филиппин, Индонез нэрлэгдэж байна. Эдгээр улсууд газрын тос, байгалийн хий болон уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчийн мэдээллээ ил болгож, дэлхийн улс орнуудыг сайн туршлагаар түүчээлж байгаагаа "Энэ бол эр зоригоос гадна, нийгмийн шударга ёсны илэрхийлэл” хэмээн бардамнасан байдаг.

Үнэхээр ч нийт олны өмч болсон газрын хэвлий дэх баялгийг ашиглаж, ашиг хүртэж байгаа л бол ил тод, эзэн, ТУЗ, ногдол ашиг, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл нь нээлттэй байх нь шинэ цагийн засаглалын гол үзүүлэлт болж байна.    

Ил тод байх нь компанид ямар ач холбогдолтой гэхээр бизнес нь тогтвортой, хөрөнгө оруулалтыг татна, бизнесийн сайн түүх бүтээхээс гадна ямар нэгэн байдлаар албан бус хандив, авлигад шахагдахгүй. Учир нь, манай компани татвараа төлчихсөн, хуулиа хэрэгжүүлж байгаа гээд нүүр бардам хэлэх боломжийг олгож байгаа юм.

 

Нийтлэл бичсэн: Мөнх-Очирын Мөнхтунгалаг


Олборлох салбарын эцсийн өмчлөгчийг зарлах нийгмийн захиалга бүрдсэнийг анзаарч байна уу, та минь ээ!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани