Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил гаргах уу, эсвэл ил болгосон гэрээнүүдээ буцаагаад нууцын зэрэглэлд оруулах уу

ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил гаргах уу, эсвэл ил болгосон гэрээнүүдээ буцаагаад нууцын зэрэглэлд оруулах уу

 

Монголчууд анх удаа өөрсдийн гараар үндэсний, экспортын төмөр замаа барьж ашиглалтад орууллаа. Энэ бол маргашгүй үнэн. Үүний цаана монголчууд төмөр замаа барьж сурч, туршлагажиж авлаа. Энэ нь баялгаа дагаж олсон үнэлж баршгүй баялаг мөн. Үүнийхээ төлөө чамгүй ээдрээтэй замыг тууллаа.

Эхлээд Тавантолгойн ордын тодорхой хувийг нь IPO босгож, баяжуулах үйлдвэр барьж байгуулах, уурхайгаа нээх, төмөр зам, автозам, дэд бүтцийг бий болгох төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэвшүүлж ажилласан. Энэ нь ч дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг ч татаж байв. Түүний дундаас хөршүүд, ялангуяа хойд хөршийн сонирхол хүчтэй байсан нь геополитикийн бодлогод хүчтэй нөлөөлөх баялаг юм гэдгийг харуулж байлаа.

Төдөлгүй, энэ хувилбар зогсоход хүрсэн. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн тодорхой хувийг нь зарах нь ашиггүй, харин өөрсдөө 100 хувь ашиглаж, борлуулж толгой мэдэн зарцуулж, иргэн бүртээ хүртээе гэдэг санал, санаачилга ажил хэрэг болж ирэв. Гэтэл хөрс хуулах, олборлох хүн хүч, техник тоног төхөөрөмж, технологийн туршлага байсангүй. Ингээд оператор компани сонгон шалгаруулахаар болсон. Үүнийг шалгаруулах явцад эхний авлигын хардлага, сэрдлэг эхэлсэн гэж хэлж болох юм. Гэсэн ч яаж ч шалгасан, хардсан шалгуур хангасан нэг л компани байгаад байсан болохоор шалгарч ажил гүйцэтгэж байгаад нь бухимдаж хардаад ч яах билээ.

Дараа нь олборлосон нүүрсээ яаж зарах вэ гэдэг асуудал үүсэв. Ам нөхцөлөөрзарж эхэлсэн тэр үе алдагдалтай төдийгүй дамлан худалдах гэх мэт авлига, зөрчлүүд байсан хэдий ч хожим нь АМНАТ-ын жишиг үнэ мэтээр алдаагаа засах гэж бага багаар оролдсоор байв. Хүндрэлтэй бас нэг тал нь тээвэрлэлт байлаа. Энэ үеэс тээвэрлэх явцад "С” зөвшөөрөл, бөмбөлөг тээвэр, цаашлаад гаалиар бүрдүүлэлт хийлгүй"хоосон” машинууд хилээр нэвтрэх гэхчлэн авлига, хэрэг зөрчлүүд үргэлжилсээр байлаа.

ҮАБЗ яагаад төмөр зам барихтай холбоотой асуудлуудыг нууцалсан бэ?

Энэ явцад төмөр замаа барьж дуусгахаас нааш Тавантолгойгоо ашигтай ажиллуулж чадахгүй нь, авто замын төслүүдээ дуусгая, баялгаа үнэд хүргэж зарахын тулд баяжуулах үйлдвэрээ барьж байгуулъя, Тавантолгой цахилгаан станцыг ашиглалтад оруулж, нүүрсээ хөгжлийн хөдөлгүүр болгон хувиргая гэсэн том зорилтууд үргэлжилсээр байсан. Энэ бүхнийг гадныхнаар хийлгэх гэхээр гадаад улсуудын асар том сонирхол, геополитикийн ээдрээтэй асуудлууд үргэлжлэх нь тодорхой байсан учраас энэ асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх санал, санаачилга гарсан байх.
Хууль тогтоомжид зааснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь "үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх дээд байгууллага” гэдгийг та бүхэн мэднэ.  
ҮАБЗ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хууль дээдлэх, улс үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн хамгаалах, эрх хэмжээнийхээ асуудлыг хамтран хэлэлцэж санал нэгтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримтлан, үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн бусад актад нийцүүлэн явуулж ирсэн, одоог ч хүртэл явуулж байгаа гэдэгт итгэж байна.

ҮАБЗ-ийн тухай хуулиар Зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүргийг хуульчлан зааж өгсөн бөгөөд тэдгээр чиг үүрэгт Монгол Улсын үндэсний баялгийг зүй зохистой ашиглан эдийн засгаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бие даан хөгжих чадавхыг нэмэгдүүлэх асуудал багтсан байдаг байна.

Нүүрсний гэрээнүүдтэй холбоотой гэх ҮАБЗ-ийн зөвлөмж яаж гарсан бэ гэдгийг холбогдох хууль тогтоомж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр гарсан мэдээлэл, ил болсон нүүрсний гэрээнүүдээс харьцуулан судлан үзлээ.

ҮАБЗ-ийн зөвлөмжийг гаргахдаа Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын шинж чанар, үндэсний аюулгүй байдлын гадаад болон дотоод орчинд үзүүлэх нөлөөлөл, үндэсний язгуур эрх ашигт учруулах эрсдэл, хууль тогтоомж, журмаар тогтоосон төрийн болон албан нууцад хамаарах мэдээлэл мөн эсэх зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, зарим зөвлөмжийг тодорхой нууцын зэрэглэлтэй гаргадаг байх гэж бодож байна.

Нүүрсний гэрээнүүдэд холбогдох ҮАБЗ-ийн зөвлөмжүүд ерөөсөө л "Төслүүдээ эхэлье” гэсэн агуулгатай байх нь ойлгогдож байна. Төмөр замаа барьж ашиглалтад оруулъя, гэхдээ гадаадын улс оруудаар биш өөрсдөө хийх нь ашигтай гэж үзсэн байх. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн өндөр зэрэглэлийн төмөр замыг барьж байгуулахад бидэнд зардалд өгөх мөнгө байхгүй, зөвхөн нүүрс л байв. Ингээд дотоодын нэр бүхий томоохон бизнесменүүдэд санал тавихад, мөнгөний оронд нүүрс аваад төмөр зам тавих хөрөнгийг гаргачих ганц боломжит хувилбар нь "Бодь интернэйшнл” л тухайн үед байв.

Ийнхүү Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг дотоодын компаниудынхаа хүчээр, гадны компанийг урьж ажиллуулах үнээс хамаагүй хямд зардлаар төмөр замаа барих, Тавантолгой-Зүүнбаян төмөр замын хувьд цэргийн хүчээр барьж байгуулахаар болсон. Үүн дээр нь ҮАБЗ бодлогын хувьд "дотоодын хүч хөрөнгөөр барьж байгуулах” гэдэг чиглэл, зөвлөмжийг өгсөн байх магадлалтай бөгөөд өөрийн эрх хэмжээнд байхгүй асуудлаар буюу аль компанид хэдэн ам.доллароор нүүрсээ зарах тухай ганц ч үг, үсэг зөвлөмжид оруулахгүй нь ойлгомжтой. Ялангуяа, нүүрсний гэх гэрээнүүдийн үндэслэл болсон гэх ҮАБЗ-ийн аль ч зөвлөмжид аж ахуйн гэрээний үнэ тариф, нүүрсний тоо хэмжээтэй холбоотой ганц ч тоо заагаагүй байх ёстой бөгөөд нэгэнт зэвсэгт хүчнийхэн уг төмөр замыг барьж байгуулах бүх ачааг үүрсэн, ингэхдээ Засгийн газрын 2019 онд баталж, 2019 онд нэмэлт оруулсан төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад цэргийн тоо, анги салбарын байршил, тэдгээрт орох хөдөлгөөн зэрэг мэдээллүүд нь төрийн нууцад хамаарах, цэрэг-стратегийн ач холбогдолтой учраас тэр нууц гэгчид орохоос өөр арга байгаагүй байх.

"Хэн нууцын зэрэглэлд оруулсан бэ?”,
"Хэн нууцын зэрэглэлээс гаргасан бэ?”

Нууцад оруулсан "эзэн” хэн бэ гэдэг нь хуулиар тодорхой. Өөрөөр хэлбэл, 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5-д "Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, хугацааг сунгах” бүрэн эрхийг Засгийн газарт өгсөн байдаг. Улмаар уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш 12 хоногийн дараа 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уг хуультай холбогдох "Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ыг Засгийн газрын 246 дугаар тогтоолоор, "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-ыг 247 дугаар тогтоолоор тус тус баталсан байна.

Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт”-д Засгийн газрын 2019 оны 196 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан. Ингэхдээ юу нэмсэн бэ гэхээр жагсаалтын В,К,Л хэсэгт "Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсгийг” гээд маш нууц гэсэн зэрэглэлтэйгээр нууцлан хугацааг 20 жилээр тавьсан байдаг. Энэ нь хуулийн дагуу Засгийн газар, нууцлах зүйлийнхээ тоог жагсаалтад нэмж, хугацааг тодорхойлж, эрхээ эдэлсэн хэрэг. Ингээд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян төмөр замуудтай холбоотой гэрээнүүд нууцын жагсаалтад орсон. Хуулийн дагуу нууцад оруулах асуудал нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байгаа биз?

Түүнчлэн, Засгийн газар 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 449 дүгээр тогтоолоороо нүүрсний гэрээнүүдийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5-д заасан эрхийнхээ дагуу нууцаас гаргаж ил болголоо. Уг тогтоолд тухайн хуульд заасан заалтуудаас гадна "Тагнуулын ерөнхий газрын хоёр албан бичгээр ирүүлсэн саналын дагуу” гэснийг анзаарна биз ээ. Яагаад Тагнуулын Ерөнхий газраас санал авсан бэ гэхээр Төрийн болон албаны нууцын тухай хууль болон Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах журам”-д заасны дагуу нууц баримт бичгийг ил болгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тусгайлсан ажлын хэсэг байгуулан холбогдох дүн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан тагнуулын байгууллагын саналыг авсан байх шаардлагатай бөгөөд энэ байгууллагын саналыг үндэслэн төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох асуудлыг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтад заасан бүрэн эрхийн дагуу мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу Засгийн газар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай байдаг байна. Иймээс л Засгийн газар нь Тагнуулын байгууллагын саналыг үндэслэн бүрэн эрхийн хүрээнд нүүрсний гэрээнүүдийг ил болгосон нь харагдаж байна.
Эндээс ҮАБЗ-ийн гэм буруу болон нүүрсний гэрээнүүдийг нууцлах эрх мэдэл харагдаж байна уу?

ҮАБЗ-ийн хэдэн зөвлөмж төмөр замтай холбоотой бол?

Цаашилбал, бидний харж байсан албан бичгүүдэд "ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн…” гэсэн үгс олонтаа таардаг. Тэгвэл Тавантолгойн ордыг ашиглах, "Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян зэрэг бусад төмөр замд хамаарах ҮАБЗ-ийн тодорхой тооны зөвлөмж байдаг сурагтай. Сануулахад, дээр дурдсаны дагуу ҮАБЗ-өөр хэлэлцсэн асуудалд төрийн болон албаны нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл агуулсан бол гаргасан шийдвэр нь нууцын зэрэглэлтэй болчихдог юм байна. Тухайлбал, Засгийн газар өнөөх нэмсэн мэдээлэлдээ "Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсгийг” гээд заачихсан учраас энэ асуудлыг агуулсан мэдээлэл төрийн нууц болчихсон учраас иргэд та бид эдгээртэй шууд танилцаж болохгүй байгаа хэрэг.

Тухайлбал, УИХ-ын 2010 оны "алдарт” 39 дүгээр тогтоол гэж байдаг даа. Үүнийг үндэслэн, стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахтай холбоотой хөрөнгө оруулагч, хамтрагч талтай байгуулсан гэрээг УИХ, ҮАБЗ-д танилцуулах тухай ҮАБЗ-ийн зөвлөмжид байдаг гэдэг. Энэ нь огт биелээгүй, ийм зүйл болоогүй байдаг ба "зүгээр л зөвлөмж шүү дээ” гэсэн байдлаар УИХ, ҮАБЗ-д танилцуулагдаагүй байдаг. Мөн уг зөвлөмжид "ашиг сонирхлын зөрчилтэй төрийн албан хаагчийг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хэлэлцээр хийхэд оролцуулахгүй” гэхчлэн болгоомжилсон, сэрэмжилсэн зүйлүүд байдаг гэх бөгөөд, гэхдээ зөвлөмж хэрэгжээгүй.

ҮАБЗ-ийн дараагийн зөвлөмж нь 2019 оны 2 дугаар сард гарсан байдаг байна. Мөн л Засгийн газар бүрэн эрхийн дагуу төрийн болон албаны нууцын жагсаалтад оруулсан Тавантолгой-Гашуунсухайт, "Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын төслүүдтэй холбоотой. Энэ зөвлөмжид "Авлига, ашиг сонирхлын зөрчил, хувийн сонирхлоос ангид байлгах зарчмыг чанд мөрдөж, хатуу хяналттай хэрэгжүүлэх” гэж Зөвлөлийн нэгэн гишүүний саналаар зориуд оруулсан байдаг гэсэн сурагтай.

Хамгийн сүүлд 2021 оны 6 дугаар сард төмөр замын талаар хэрэгжүүлэх бодлогыг эрчимжүүлэх агуулга бүхий урт нэртэй зөвлөмж гарсан гэдэг. Засгийн газрын тогтоолоор ил болсных нь дараа л "ЭТТ” ХК-ийн хэрэгжүүлж байгаа "Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологинэвтрүүлэх төсөл”, "Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”, "Загийн усны хоолойн газар доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”, Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил,Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төслийн ажил, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтэц, дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажлын холбогдох гэрээг Засгийн газар нь нууцалсан байжээ гэж олон нийт мэдсэн.

Миний хувийн бодлоор бол ус хангамжийн төслөө ч, тэсэрч дэлбэрэх аюул тээсэн далд уурхайн төслөө ч ингэж нээлттэй болгох хэрэг байсан эсэхэд эргэлздэгээ энэ дашрамд илэрхийлэхэд буруудахгүй болов уу. Ер нь төрийн бодлогын хувьд эрчим хүч, байгалийн хий, газрын ховор элемент, уран зэрэг зайлшгүй дотооддоо нууцалж ярих мөнхийн хаалттай сэдвүүд байх ёстой гэж боддог.

Засгийн газар нууцын жагсаалтад бүрэн эрхтэйн хувьд ҮАБЗ-ийн зөвлөмж ил байх уу, нууц байх уу гэдгийг гүйцэд шийдвэрлэх шаардлагатай

Хамгийн гол тулгамдсан асуудал гэвэл дээрх гэрээнүүд ил боллоо гэхэд тэдгээр гэрээг үндэслэсэн гэх ҮАБЗ-ийн зөвлөмжүүд нь яагаад одоо болтол нууц хэвээрээ байна вэ? Энэ нь салаа утга, төөрөгдөл агуулах бус уу? Яагаад гэвэл энд хууль эрхзүйн зөрчил үүсээд байгаа юм.

Юу гэвэл, Засгийн газрын 247 дугаар тогтоолд заасан эрх мэдлийн дагуу, Засгийн газрын 2019 оны 196 дугаар тогтоолоор нэмэлт болгож оруулсан "Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төслийн ажил, түүнд оролцуулах зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн тоо хэмжээ болон ус хангамжийн эх үүсвэр, худалдан авах үйл ажиллагааны нууцалбал зохих хэсгийг” гээд нууцлан хугацааг 20 жилээр тавьснаа яах юм бэ? гэдэг асуудал байна.

Эдгээр мэдээллийг агуулсан ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил гаргах уу, эсвэл нууцалсан тогтоолд оруулсан гэрээнүүдээ буцаагаад нууцын зэрэглэлд оруулах уу? Үүн дээр яахаа ч мэдэхгүй "ацан шалаа” хийгээд мартчихлаа гэж үү гэдэг нь гайхал төрүүлээд байгаа юм. Ийм хайнга байдлаар төрийн хар хайрцагны бодлого ил ч биш, далд ч биш "завсрын” байж болохгүй биз дээ? Үүнийг холбогдох хүмүүс нь даруй шийдвэрлэх хэрэгтэй биз ээ. Засгийн газар эдгээр зөвлөмжийг Тагнуулын ерөнхий газрын саналыг авч байгаад хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь ил болгох ажлыг хариуцдаг. Энэ ажлаа гүйцээж хийх хэрэгтэй байна.

Мөн нийтлэлийнхээ төгсгөлд хэлэхэд, ҮАБЗ нь аж ахуйн ажилд оролцсон, тодорхой тоо хэмжээ, нийлүүлэлт, борлуулалтын үнийн дүн заасан нэг ч зөвлөмж батлаагүй гэж ойлгогдож байна. Энэ талаар цаашид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний гишүүдийг ил болсон гэх нүүрсний гэрээнүүдийг байгуулсан гэж гүтгэх,хэлмэгдүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд УИХ холбогдох хуулийн дагуу танилцах ёстой нууцтайгаа танилцаад, тайлбар хийх эрхээ хуулиар захируулаад явж байгаа учраас элдвээр улс төрийн шоу хийж олон нийтийг бухимдуулж, цочирдуулахгүй байх ёстойг энэ нийтлэлээрээ сануулахыг хүссэн юм.
 
https://newspress.mn/v1/%D0%A3%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/news/37963

ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил гаргах уу, эсвэл ил болгосон гэрээнүүдээ буцаагаад нууцын зэрэглэлд оруулах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:45
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани